Солонгос улсын Жинду арлын ойролцоо осолдсон ачаа,тээврийн “Севол” усан онгоцны осол дэлхийн нийтийг цочролд оруулаад байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 476 зорчигчийн 174 нь аврагдаж, 212 нь амь насаа алдаж , 90 зорчигч ор сураггүй алга болсон. Далайн усан доор 47-50 метр хүртэл шигдсэн онгоцны их бие рүү нэвтрэх 4 хаалгыг нээн амь насаа алдсан зорчигчдын цогцосыг эрэн хайх ажил үргэлжилсээр байсан. Тэгвэл Хойд Солонгосын цэргийн сургуулилтын улмаас Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгдэл гаргаж, өнгөрсөн сарын 15-ны өдөр осолдсон “Sewol” хөлөг онгоцтой хамт живсэн зорчигчдыг хайх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Энэхүү үйл явдал дэлхий дахинд сэтгэл шимширүүлсэн гунигтай явдал болоод буй. Тэгвэл энэхүү улсад том хохирол үүсээд байгаа үйл явдалд “Ice top” хамтлагийнхан хохирогчдод зориулж, хандивын аялан тоглолт зохион байгуулахаар болсон байна. Тэд “Best of ice top” тоглолтоо тавдугаар сарын 2-ноос буюу маргаашнаас эхлэн БНСУ-ын хэд хэдэн мужид тоглохоор болжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
ор болСолонгос улсын Жинду арлын ойролцоо осолдсон ачаа,тээврийн Севол усан онгоцны осол гарсаар 16 хонож байгаа өнөөдрийн байдлаар нийт 476 зорчигчийн 174 нь аврагдаж, 212 нь амь насаа алдаж , 90 зорчигч ор сураггүй алга болсон байна. Далайн усан доор 47-50 метр хүртэл шигдсэн онгоцны их бие рүү нэвтрэх 4 хаалгыг нээн амь насаа алдсан зорчигчдын цогцосыг эрэн хайх ажил үргэлжилсээр байсан.
Тэгвэл Хойд Солонгосын цэргийн сургуулилтын улмаас Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгдэл гаргаж, өнгөрсөн сарын 15-ны өдөр осолдсон “Sewol” хөлөг онгоцтой хамт живсэн зорчигчдыг хайх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.
Мөн “Ice top” хамтлагийнхан энэ ослын хохирогчдод зориулж, хандивын аялан тоглолт зохион байгуулахаар болсон байна. Тэд “Best of ice top” тоглолтоо тавдугаар сарын 2-ноос эхлэн БНСУ-ын хэд хэдэн мужид тоглохоор болжээ.
– See more at: http://www.mongolcom.mn/read/6704#sthash.tLrsFyzM.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.