antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2011 5 comments

Хоёр сартай охиноо шатааж ална хэмээн өлгийгөөр нь боомилжээ

нийтлэсэн Admin

Ийм хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Баянзүрх дүүрэгт гарсан байна. Энэ хэргийг тус дүүргийн иргэн н.Алтанбагана гэгч үйлдсэн байна. Тэрбээр энэ хэргийг үйлдсэний дараа буюу тус сарын 12-нд төрсөн эгчийнхээ гэрийг галдан шатаана. Охиныг хүчиндэнэ хэмээн гэр дотор мод овоолон шатаах гэж дайрсан аж. Энэ хэргийн анхан шатны шүүх хурлын тогтоолтой танилцлаа.

Хохирогч А мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэгтээ “… н.Алтанбагана нь архи их уудаг, архи уусан үедээ байнга шалтгаангүй агсам согтуу тавьдаг, намайг болон манай хашаанд хамт амьдардаг өөрийн төрсөн эгч, ах дүү нараа зодож нүддэг. Цагдаа дуудаад өгөх гэхээр тэр цагдаа нар ч намайг сайндаа 30 хоног баривчлаад гаргана, гарч ирээд та нарын хэн нэгнийг ална гэх зэргээр биднийг зоддог юм. Өчигдөр буюу 2011 оны гуравдугаар сарын орой 22 цагийн үед согтуу ирээд миний гурван настай хүүхдийг гутал тайл, муу гичий энэ хүүхдээ аваад манайхаас зайл гэж орилж хашгирч байгаад гарч явсан. Тэгээд өөрийн төрсөн эгчийнхээ гэрт орчихсон тэд нарыг ална тална гэх зэргээр дарамтлаад байсан. Би айгаад орж чадахгүй байсан. Гэрт буцаж орж ирэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ? нялх хүүхэд айгаад байна” гэж хэлсэн чинь би алчихаад шоронд явчихъя гээд орон дээр өлгийтэй хэвтэж байсан хоёр сартай нялх хүүхдийг өлгийнөөс нь татаж багалзуурдан аваад шатаана гээд савчаад байхаар нь миний ах Т, эгч М хоёр очиж салгаж авахад би та нарыг бүгдийг чинь ална гэсэн. Би Алтанбаганаас маш их айж байна, архи уусан үедээ намайг болон гурван настай хүүхдийг минь харааж зүхэн та нарыг алаад шоронд явна, та нарыг шатаана, хутга аваад хоолойг чинь хэрчинэ гэх зэргээр айлгаж сүрдүүлдэг юм. Алтанбаганыг гаргах юм бол ирээд биднийг шууд ална, би, ах, эгч нар нь Алтанбаганаас маш их айж байгаа” гэжээ.

Хохирогч М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…2011 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Алтанбагана шал согтуу орж ирээд хоол байна уу, идэж уух юм байна уу? гэхээр нь би нөхөр байхгүй  байна, юм алга гээд хоёр зүсэм талх өгөөд гаргасан. Тэгтэл удалгүй дахиж бүүр согтуу орж ирээд надад агсам тавьсан. Эхнэр нь төрөх гэж байна гэхээр нь би өрөвдөөд хашаандаа өвөлжингөө байлгасан. Намайг аймаар зодсон. Т байгаагүй бол намайг аль хэдийн алчихсан байх байлаа. Миний охиныг хүчиндэнэ чамайг ална гэж айлгадаг. Би хоёр хүүхэдтэй, нэг охин маань 14 настай нөгөө хүүхэд маань 10 сартай юм. Миний урдны нөхрийг хүртэл хутгалж байсан. Маш их гомдож байна. Би Алтанбаганаас  айж байна. Угаасаа ийм ууртай хүн. Гомдолтой байна” гэжээ.

Насанд хүрээгүй гэрч Н  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “…өнгөрсөн гуравдугаар  сарын 12-ны өглөө 11 цагийн үед ээж, дүүгийн хамт байж байхад Алтанбагана ах орж ирсэн тэгээд ямар ч шалтгаангүй өмнө нь гаргаж байдаг зангаараа манай ээж рүү дайраад би чамайг алсан байхад чиний амийг нэхэх хүн байхгүй гээд дарамтлаад байсан. Би уурлаад та одоо яах гэж дандаа ингэж байдаг юм гэртээ орооч гэж хэлтэл над руу дайраад би чамайг хүчиндэж алнаас  чинь цус гаргаж ална гээд дайрахаар нь ээж дундуур ороод салгах гэтэл ээжийг үснээс нь хойш нь татаж унагаад чамайг одоо ална хутга чинь хаана байна гээд газар чирээд хутга хийдэг шүүгээн дээр очсон ба хутга ололгүй шүүгээн дотроос хөнгөн цагаан хоолны сэрээ аваад ээжийг цохих гээд чичээд байсан. Би дүүгээ аваад гарч зугтаасан ба айгаад гэртээ орж чадахгүй гаднаа зогсч байтал манай гэрт бөөн утаа май болоод явчихсан. Алтанцэцэг эгчийн ах Түмэннаст гэрт орж ээжийг салгаж аваад Алтанбагана ахыг аваад гарахаар нь зөрөөд гэртээ ортол зуухны тэнд мод овоолоод шатаасан, түүн дээр нь ээж ус асгаж унтраасан байсан” гэсэн байна.

Гэрч Т мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “…2011 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Алтанбагана, манай хүргэн Т бид гурав хамт нэг шил архи хувааж уугаад сууж байхад Алтанбагана эгч М-ийн гэр рүү давс олж ирье гээд гарч явсан. Удалгүй М орж ирээд Алтанбагана агсам тавиад гэр шатаах гээд байна гэхээр нь тэднийд ортол Алтанбагана пийшингийн хажууд хуурай мод өрөөд түүнийгээ шатаагаад гал асаасан байхаар нь М галыг усаар унтраахад гэрээр дүүрэн утаа болоход Алтанбагана босч ирээд лалар минь би танай гэрийг шатаана гээд үсдээд газраар чирээд байхаар нь би очиж салгаад хурдан цагдаа дууд хүн амины хэрэг гарч магадгүй гэхэд М гүйгээд гарсан. Тэгээд би Алтанбаганыг аваад гартал тэр хажуу талын айлын гэр дээр нь гараад тоононы шилийг хагалаад гэрт нь орсон. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан” гэжээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанбагана “ Гуравдугаар сарын 11-ний өдөр гэртээ хоолоо хийгээд байж байтал манай эхнэр Алтанцэцэгийн ах нэг шил архитай ирэхээр нь тэр архийг нь хувааж уусан. Тэгээд хоолоо хийж дуусаагүй байтал дүү нь ирсэн. Тэгээд 2500 төгрөгөөр дахин нэг шил архи авч уусан. Тэгээд юу болсноо мэдэхгүй байна. Нэг сэрсэн үүрийн 05 цаг болж байсан. Тэгээд найз Т-ыг дуудаад шил лааз түүгээд тэрийгээ тушаахад 4000 төгрөг болсон. Тэрүүгээр 0.75 граммтай архи авч уусан. Тэгээд замаараа дэлгүүр орж охиндоо хоёр памперс авчихаад 1500 төгрөгийн архи аваад гэртээ харьсан. Гэртээ ороход тэд нар босоогүй унтаж байсан. Тэгээд авч очсон нэг шил архиа уусан, тэгэхэд эхнэр Түмэннастыг чи Алтанбаганыг уруу татаж архи уулаа гээд уурлахаар нь би чамд ямар хамаатай юм бэ гээд эхнэртэйгээ муудалцаад эгчийндээ орсон. Эгчийнд ороход гэр нь хүйтэн байсан би галаа түлэхэд яадаг юм бэ гээд хоол өгчих гэхэд эгч би өөрөө галаа түлчихнэ гэхээр нь би гал түлэх гээд мод овоолсон. Тэгээд мэдэхгүй байна. Тэгээд Ц-гийн гэрийн тооноор ороод ус уучихаад мах байхаар нь аваад гэртээ орж хоол хийж идэх гээд гарч ирэхэд цагдаа ирсэн. Манай эгч хашаа байшингаа авах зорилгоор намайг шоронд явуулах гэж байгаа” гэв.

Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанбаганад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван жил зургаан сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан 02 жил хорих ялын зарим болох 06 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 06 жил хорих ялаар шийтэгжээ.

Д.Сүх

МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 28, 2011 2:59:53 pm )

    iimerdvv balair yumnuudiig neg musun shorond ni hataachij boldoggvimuu ter nylh amitniig vneheer alaad bs ter ohiniig hvchindsen bol yanaa. odoo teed 6n jiliin daraa yag l zasarch haragdanadaa zasrahgvi ulam l hertsgii bolj garch irne shd

  • Anonymous (September 28, 2011 4:20:47 pm )

    YMAR BALIAR AMISGAA BEEE..14n hon nastai ohin shdee..minii ue naatsan ingeel soliorhin bnaldaa duuguu arhiaa uugaad zailaa uguhgui saihan amidraliin sadaa chn yadg alaa haychimaar almas bee hudlaa bs hutsdag gejiishd……………..!!!!!

  • Anonymous (September 28, 2011 4:23:57 pm )

    shorond voldog bsn bol nasaar n hataah bsn ym….enenees hetersen hereg gj yu bdag ym …..tenemel hulgaich chn,,,arhi hunuug arail bish bolgohiimaaaaa MINII MONGOLCHUUDAA ARHIIG OORIIN BODLOOS BUR MOSON SALGAARAI…hezee ch martagdashgui hereg hiigeed nasaaraa haramsaj yvna shvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvv

  • Anonymous (September 28, 2011 4:45:51 pm )

    Huuli ene udaa nudeen oljee

  • Anonymous (September 28, 2011 6:18:58 pm )

    iim bosoo oroolonguud ih bgaa sh dee.Muu amid yavsanaas sain uh gej

antalya rent a car