Хан-Уул дүүрэг дэх “Хурд” группын “Хүннү” хорооллын барилгаас 25 настай, эрэгтэй Т унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор шүүх шинжилгээний хариу, ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч ар гэрийнхнийх нь зүгээс шинэ тараасан хамгаалалтын бүс нь найдваргүй байснаас тасарлаа хэмээн гомдол мэдүүлээд байгаа юм. Юутай ч энэ хэрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Харин МХЕГ-аас энэ талаар тодруулахад “Тухайн хэрэгт шалгалт, шинжилгээг явуулж байна. Одоогийн байдлаар хавтангийн бэхэлгээ салсан гэж үзэж байгаа. “Хүннү 2222” төслийн “Нархан” хороололын барилгын үйл ажиллагааг одоогоор зогсоогоод байна” гэв.
Холбоотой мэдээ
-
АСЗОЧИНЭЭР НУРУУ НУГАЛАМХМАД ЯАГИEMEGTEI (May 01, 2014 3:21:58 pm )
ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ТЭР АМЬ ҮРЭГДСЭН ХӨӨРХИЙ ЗАЛУУ ХЭДЭН ТӨГРӨГ ОЛЖ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХ ГЭЖ ЯВААД ИЙМ ЮМ БОЛЛОО ХУРДЫН БАРИЛГА ОДОО ХЭДЭН ХҮНИЙ АМИЙГ АВАХ ДУТУУ БАЙГАА ВЭ
1 Comment