09:00 цагаас “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны Яаманд болно.
09:40 цагаас Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийг орчин үеийн стандартад нийцүүлэн өргөтгөж, 240 хүүхэд хүлээн авах чадалтай шинэ цэцэрлэг болгох ажлын шав тавих ёслол болно. Арга хэмжээнд Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай, Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир зэрэг албаны хүмүүс оролцоно. /Хаяг: Хангарьд ордны чанх баруун талд. Утас: 99190993/
10.00 цагаас “Монгол Улсын хүний эрхийн төлөв-2020 онд” хүний эрхийн асуудлаарх стратегийн хэлэлцүүлэг Хуульзүйн Үндэсний хүрээлэнд болно. Утас: 324705
11:00 цагаас “Эрүүл ажлын байр 2014” сарын аян эхлэх гэж байгаа талаар МонголНьюс иэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд УИХ, Засгийн газрыг тараахыг шаардсан мэдэгдлийг хийхээр орон нутгийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зарлалаа.
11:30 цагаас МУУГЗ Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн 05-р сарын 02-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох гэж байгаатай холобгдуулан тус тоглолтын хэвлэлийн хурал Монгол ньюс мэдээллийн төвд зохион байгуулагдана. Утас: 91113958, 88673958
12:00 цагаас МУ-ын ерөнхий сайдын ивээл дор шинэчлэгдэн засварлагдсан Нийслэлийн Улаанбаатар чуулгын байрны нээлтийн үйл ажиллагаа болно. Тус нээлтэнд МУ-ын ерөнхий сайд Н.Алтанхуяг болон бусад төлөөлөгчид оролцох юм.
13:00 цагаас ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Эрсдлийн үеийн мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн /Бүсийн зөвлөх Жое/-ийн сэтгүүлчдэд зориулсан сургалт ЭМЯ-ны Б зааланд болно. Бүсийн зөвлөх Жое Монгол улсад богино хугацаанд ажиллаж байгаа бөгөөд тэрээр ажиллах хугацаандаа сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Утас: 98190594, 99049360
13:00 цагаас “ИРГЭД ХӨДӨЛМӨРЧДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААНЫ ТӨЛӨӨ” Монголын үйлдвэрчний эвлэлийн эв нэгдлийн цуглаан Чингисийн талбайд болно. Цуглааны зорилго нь иргэдийн цалин, тэтгэврийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны баталгаа, гурван талт хэлэлцээрт туссан ажлыг хэрэгжүүлэх зэрэг олон чухал асуудлаар иргэд хөдөлмөрчдийн санал бодлыг сонсоход чиглэж байгаа юм. Утас: 99027019
14:00 цагаас “Үндэсний бичиг соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Яруу сайхан монгол хэл минь ” сэдэвт уран үгсийн чуулган Хүүхдийн номын ордонд болно. Утас: 99184997
19:00 цагаас Монгол Улсад радио өргөн нэвтрүүлэг цацагдаж эхэлсний 80 жилийн ойд зориулсан “Хөх тэнгэрийн цэнгүүн” уран бүтээлчдийн тоглолт UBPALACE-ийн концертын Их танхимд болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.