Өнөөгийн улс төрийн тогтворгүй байдал эдийн засаг, иргэдийн амьдралд сайн зүйл авч ирэхгүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч улстөрийн өрнөл Солонгосын олон ангит кино шиг сонирхогчдыг донтуулж эхлэв бололтой. Улстөрийн үйл явдлын дараагийн ангид “Х.Тэмүүжин сайд суудалдаа үлдэх үү, үгүй юү” гэсэн асуулт олны анхаарлыг татсаар. Засгийн газар огцрох, эдийн засгийн хямрал одоохондоо сонин биш байгаа юм. Мөн Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, О.Баасанхүү нарын гишүүдийн улстөр дэх оролдлогууд солонгос кинотой дүйцэхүйц үзүүлбэр болж ирлээ. Ямартай ч эсрэг талын дүрийн олон баатруудын “ачаар” Х.Тэмүүжин гэх хувь улстөрч товойн гарч ирэв.
Ерөнхийдөө тод байсан улстөрч. Гэхдээ өнөөдрийнх шиг бүх талаараа од болж байсангүй. Нэг талаараа хэтэрхий олон дайсан, тэсэхийн аргагүй дайралтууд Х.Тэмүүжинг чиглэж байна. Сайд болонгуутаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан ажлуудынх эсрэг дугаараа нууцалсан сүрдүүлэг, бичгийн хэвээ өөрчилсөн захиануудаас хэтрэхгүй байв. Харин цагдаагийн байгууллагад хийсэн шинэчлэлүүд маш том эсэргүүцэлтэй тулгарсан.
Цагдаагийн томчууд АНУ-д цуглаж, Х.Тэмүүжинг хэрхэн буулгах талаар хэлэлцэхэд хүргэсэн. Шүүх, прокурорынхонтой хийсэн зодоон, МИАТ, ТЕГ, ИНЕГ-ын албан тушаалтнуудын сүйрэл Х.Тэмүүжинтэй холбоотой. Авлигын асуудалтай албан тушаалтан, хань хамсаатан нарт Х.Тэмүүжин айдас хүйдэс авч ирсэн нэгэн. Улстөрд ч гэсэн түүнээс эмээдэг нөхөд АН-д бий. Тэрбээр өдрөөс өдөрт бие даан хүчирхэгжиж эхэлсэн. “Талын язгууртны дунд Есүхэйн хүү Тэмүүжингийн нэр алдар, суу билэг түгэн тархав” гэдэг шиг.
АН-ын ахмад гишүүд Х.Тэмүүжингээс айж эхэлсэн. Тэд үгэнд ордоггүй, хувийн тоглолттой, залуу лидерийг хүлээн зөвшөөрсөнгүй. Өнгөрсөн жилүүдэд МАН-ын харьяалалтай нөхөд авлигын хэргээр шоронд ороод байгаа мэт харагдсан байж мэднэ.
Гэвч АН, МАН-ын гишүүдийн хамтарсан бизнесүүд МИАТ, Ашигт малтмалын газарт байсан. АН-ын гишүүд авлигын хэргээр шоронд орчихсон МАН-ынхныг эргэж очсон байдаг. Ихэнх нь нэг түрийвчтэй, хамтрагчид байсан болов уу. Энэ бүхэн дээр Х.Тэмүүжинг гуйсан, ярьсан асуудлууд байдаг гэж дуулдсан даа.
Маш зоримог шинэчлэл, өөрчлөлтүүд Х.Тэмүүжин гэсэн автортой гарч, улстөрийн дараагийн үе ирснийг зарлаж орхив. Хорь гаруй жил “Ардчиллын” нэр хаягтай явсан улстөрчид суудлаа тавьж өгөхийг яарахгүй байна. Зарим нэгэнд нь хоолонд орох гэсэн хүлээлт, албан тушаалд хүрээгүй гэх гоморхол бий. Гэтэл Х.Тэмүүжин гэдэг залуу гарч ирээд дараалал дайрч эхэлсэн нь түгшүүрийн харанга дэлджээ. Үүн дээр нь улстөрийн тавцангийн хамтрагч МАН-ын гишүүд дэмжиж өгөхөө мартсангүй.
Залуучууд Х.Тэмүүжинг өөрсдийн түүчээ, бэлэг тэмдэг хэмээн харж байна.
Тийм ч учраас олон арван залуу ямар ч зохион байгуулалтгүйгээр түүнийг дэмжиж эхлэв бололтой. Нөгөөтэйгүүр АН-ын цөөнгүй гишүүд “Бид зүгээр хараад суухгүй” гэдгээ илэрхийлэн “Сумаа тавиад нумаа нуусан” гэхэд болно. Улстөр өөрөө увайгүй гэдгийг эрхэм гишүүн болгон хэлдэг. Гэхдээ энэ удаагийнх шиг увайгүй, өргөн фронтоор хийсэн дайралт ойрын жилүүдэд болоогүй санагдах юм.
Х.Тэмүүжин гэдэг хувь хүний хань ижил, үр хүүхэд, бөгс бөөрөөр нь оролдож эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр орон, ажил, парламентын танхимд ч халгам дайралтууд түүнийг чиглэсэн. Улстөрч гэхээр л төмөр зүрхтэй биш. “Х.Тэмүүжин хар тамхичин охинтой дотно харьцаатай байсан” гэх мэдээллийг уншаад эхнэр, хүүхдэд нь ямар байх бэ. Улстөрчийн эхнэр сэтгэл зүйгээр бэлтгэгдсэн байлаа ч гэсэн. Үүнийг “сумаа тавиад нумаа нуугчид” тооцоолсон л байж таарна.
Хуульзүйн сайд Х.Тэмүүжингийн тухайд тэсэх л үлдлээ. Албан тушаал дээрч, амьдрал дээр ч. Түүнд хүнд байгаа нь ажиглагдана. Хэдийгээр инээж байгаа ч зовхи нь уначихсан харагдана билээ.
Улстөр хэнийг ч хайрладаггүй. Хазайсан бол түлхээд бүгд боорлохыг бодно. Яг өнөөдөр Х.Тэмүүжинг өмөөрч байгаа улстөрч цөөхөн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө энэ замаар яваад ирсэн болохоор дуугарав бололтой. Улстөрд ямар “Дүлзэнгүүд”, “Түгжилүүд” байдаг юм бэ гэдгийг ч мэдрүүлэв түүнд.
Тэвэрч байгаад хутгалах эртний гэмээр уламжлал өнөөгийн Засгийн газрын гишүүдэд байгаа нь харагдав. Тийм улстөрчдийг АН-ын гишүүд ч, олон нийт ч мэдээд авлаа. Х.Тэмүүжингийн хувьд сайдын суудлаас огцорч болно. Гэхдээ эргээд ирэх (Бүр олуулаа болоод ирэх) улстөрч болсноо өнгөрсөн өдрүүдэд харууллаа. Ийм үнэт зүйл улстөрч болгонд байдаггүй. Энэ удаагийн дайралтууд хичнээн өвдөлтийг мэдрүүлсэн ч Х.Тэмүүжин наадам хүртэл тэсч үлдэх хэрэгтэй. Тэгээд л тайван амгалан болоод явчихна биз.
“Салхи хэдий хүчтэй ч уул бөхийдөггүй” гэдгийг адилаар энэ удаагийн үйл явдал Х.Тэмүүжинг улам хатуужих, муу санаатай байх сургамж боллоо. Нөгөөтэйгүүр ах нар бяраа үзүүлж “Олон наадамд барилдана шүү” гэснээр улстөрийн үйл явц өндөрлөх болов уу. Монголын улстөр зун амсхийж, зуслан гардаг болохоор наадам хүртэл Засгийн газар ч, Х.Тэмүүжин ч тэсэх л үлдэв бололтой.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
GG (May 01, 2014 9:25:35 am )
BANHAR BAASANHUU-N HUVIIN HERUUL ULS TUR BOLJ ARD OLNII DOROMJILOH GEJDEE!!!
-
T1 (May 01, 2014 9:27:51 am )
Temuujin yundaa od bolohyn. Yun ih urgumjildugiim bilee. Yos zuin doroitoltoi uhamsargui iim hun ene Erdene setguulchded taalagdaad baigaa yum baij. Bid uuniig eserguutsej ulam durgui hureh bolno . Uhaantai bai, Erdene guai.
-
зочин (May 01, 2014 9:52:13 am )
тэсч үлдэх хэрэгтэй шүү ард чинь ард түмэн байгаа..эрдэнэ маш үнэн хэлсэн байна чамайг шавхаруу долоож бөгс арчиж амьдардаг золбин гөлөгнүүд гийналдах л байх бүү тоогоорой.амжилт хүсье.
-
Ц НЭРГҮЙ (May 01, 2014 9:52:46 am )
ЮУ ХИЙЖЧИХЭЭД АЛДАРШААД БАЙГАА ЮМ БИ ЭНЭ САЙТАН ДЭЭР ӨӨРИЙН САНАЛАА БИЧСЭН УСТГААД БАЙХ ЮМ ХОНГИО ЦУГЛУУЛЖ БАГШАА МУУЛЖ УТ ОРЖ ИРЭЭ БИЗ ДЭЭ ДОТООДЫН ЦЭРГИЙГ УСТГАЖ ЦАГДААГ БУЖИИГНУУЛСАН НЬ ШИНЭЧЛЭЛ ҮҮХҮҮЭДЭЭ ХУУРАМЧАА ӨРГҮҮЛЖ АЛДАЖ ЯВАА ОХИНЫГ АШИГЛАЖ БАЙГАА НЬ ЯМАР ЁСЗҮЙ ВЭ ЭМНЭЛЭГИЙН БАРИЛГА ЭША ИЙН ЗОРИУЛТТАЙ ТАЛБАЙ ДЭЭРЭМДДЭГ НЬ ЗӨВ ҮҮОДОО БЭРС ГАРЧИХСАН ХУУЛИЙН ХУУЧИНСАГ ХҮЧ ЭСЭРГҮҮЦЭХИЙГ БИ МЭДЭЖ БАЙСАН МИНИЙ ШИНЭЧЛЭЛ ГЭХ УХААНЫ ЮМЫГ ИХ БААТАРЛАГ ЯРИЖ БАЙЛАА БИ ТАНИХ Ч ҮГҮЙ ЭНЭХҮҮХДИЙГАЛДАР НЭР АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ААВЫНХАА ҮГИЙГ Ч ЭС ТООХ ХҮН БАЙЛАА ӨӨРИЙН НЬ ХЭЛСНЭЭР ХАРЖ БАЙЯ МҮХГҮЛЫН ТӨР БУЗАРТАЖ ГҮЙЦЛЭЭ ЯАНА АА АН ЯАХАВ ДАНДАА ХОГ НОВШ ЦУГЛУУЛДАГ НАМ ҮЙЛЭЭРЭЭ БОЛОГ ЯВАХ ХҮНИЙ ЗАМД БҮҮ СААД БОЛ ГЭДЭГ БАЙХ АА СОЦДЕКҮҮПАН ЗАЛЖ БАЙНА ДАА
-
Anonymous (May 01, 2014 10:06:37 am )
Залуучууд тэмүүжинг дэмжиж байна. Тэр Монголын улс төрийн өнгө төрх болно. Чамд атаархсан айсан, ажлаас халагдсан улс олон бий. Тэр луйварчдыг чи хөөж чадна. Бид дэмжих болно
-
Гансүх Багануураас (May 01, 2014 10:07:18 am )
Залуучууд тэмүүжинг дэмжиж байна. Тэр Монголын улс төрийн өнгө төрх болно. Чамд атаархсан айсан, ажлаас халагдсан улс олон бий. Тэр луйварчдыг чи хөөж чадна. Бид дэмжих болно
-
БОЛОР (May 01, 2014 10:20:10 am )
Ц.НЭРГҮЙ ГУАЙ АЛИВАА ЮМНЫ ҮНЭНИЙГ МЭДЭХГҮЙ БАЙЖ ХУДЛАА ХУЦААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ, ХӨГШИН АМБИЦ ХӨӨСӨН ХҮМҮҮС ОЙЛГОХГҮЙ, ХҮН АЛДАНА ОНОНО ГЭХДЭЭ АВИЛГА АВААГҮЙ ХҮН.ТЭМҮҮЖИН САЙДААС АЙЖ БАЙГАА ХҮН НЭЭРЭН ОЛОН БАЙГАА ДАА,САЙД ҮНЭХЭЭР ГАНЦААРДАЖ БАЙГАА ШҮҮ,ТАНЫГ ДЭМЖИХ ХҮН ОЛОН БАЙГАА, АЙСАН ХҮМҮҮС ТАЙВАН АМЬДРАХ УУ СЭТГЭЛ САНААГААР УНААД ҮХНЭ ДЭЭ ХӨӨРХИЙС,ТЭМҮҮЖИН САЙД ШАНТАРЧ БОЛОХГҮЙ НААД ХЭДЭН ЛУЙВАРЧИНГУУДАД УУСАВАА,
-
Зочин (May 01, 2014 8:31:19 pm )
Болороо хүү минь ингэж ярьдаггүй юм. Чи авлига аваагүй бол ажлын хариуцлага алдаж болно гэж байгаа юмуу. Ажлын хариуцлага бас дахин хариуцлага ёс зүй гэж байх ёстой юм. Төрийн жирийн алба хаагч жишээлбэл наад Тэмүүжингийн шинэчилэх гээд байгаа цагдаагийн байгууллагад муу юм байгаа чгэсэн ёс зүйгүй цагдаад хариуцлага тооцдог тогтолцоо нь хэвээр хадгалагдаад ирсэн юм шүү.
-
-
tamjid (May 01, 2014 10:45:44 am )
T. Erdene mash zov zuil bichijee. TEMUUJIN said ard tumniihee toloo tesnee. Gergii ur huuheduud ni saidiin maani sain ar tal gedegt ard tumen hundetgej bainaa. Bid demjseer baih bolno TA tesnee.
-
123 (May 01, 2014 10:51:58 am )
Uldeehgui bol 76-s esreg sanal ugsun ni ard tumneesee urvajee gesen dugnelt uguhuus uur argagui.
-
Зочин (May 01, 2014 11:09:51 am )
Тэмүүжин бол Монголын нийгмийн муу муухайг өөрчлөхөөр зориг шулуудсан хүн гэж олйгож байна. Түүнийг дэмжинэ. Залуу хүн, ухаантай хүн тэгээд л болоо. Монголын залуучууд бүр ч их дэмжиж байна.
-
Anonymous (May 01, 2014 11:22:13 am )
Тэмүүжин зайлсан нь зөв.Америкаас хуулбарлаж байна
-
Ogtsor doo (May 01, 2014 11:56:21 am )
Huuliin tsagaan tolgoig bagshaar zaalgachihaad tyr zuuriin sentiid suunguutaa bagshaa muulsan amitan yamar oodtei amitan baidgiin.Amerikiig duuraih geed hogoo chireed ..ANU Mongol 2 tes oor sh dee..Es surthuungyi ene hodoonii teneng bazaaniig ogtsruul.Huuliin said baij ochij ochij har tamhi heregledel yanhantai ehneree arduur ni taviad sexdeed bna geseg jinhene shivshig..Iim saidaar tolgoiluulj bgaa Mongol ulsad yaj huuli ynen zovoor heregjij bielelee oloh yum be?Bi ene Nergyi gedeg hyniig 100 huvi demjij bna Ynen dh dee..USA
-
123 (May 01, 2014 12:37:57 pm )
Засс энэ Тэмүүжинг тахин шүтээд байх явдалгүй. Өөрөө бөөн асуудалд орж байгаа хүн, бохир заваан салбарыг шинэчлэх ч худлаа л даа. Манай хууль муудаа биш, хэрэгжүүлдэг газрууд нь ажлаа хийдэггүйдээ л байгаа шүү дээ. Монголын төрд энэ байтугай залуучууд зөндөө л байгаа. Гаргаж ирж олонд таниулахгүй л байгаа болохоос. Одоо иймэрхүү цаанаасаа Улс төрийн зорилготой гаргаж ирсэн нөхдүүдээр толгойгоо угаалгаад байх хэрэг алгаа. Хэн нь хэн бэ гэдгийг хууль зүйн салбарынхан дотороо мэдэж л байгаа байлгүй. Монгол хамгийн олон хуульчтай байх. Тэр тогоондоо чанагдаж байгаа, овоо боловсорсон, ажлын туршлагатай, шударга нэгнээ л дараагийн сайд болгох хэрэгтэй ш дээ. Гол нь ямар нэгэн хувийн ашиг сонирхолоо бүхний түрүүнд тавиад байхгүй зөв хүн хэрэгтэй. Дордуулж болохгүй. Ямар хуц, ухна тавьчихсан биш. Монголын төр боовоо захирч чаддаггүй Тэмүүжингээр дутлаа юу. Ер нь тэр их сайн хүн, энэ их сайн хүн гэж сохороор хүн дагаж далдагнадагаа болиосой энэ хүмүүс. Төрийн сайд хүн бол шахсан бяслаг шиг байх ёстой. Ер энэ ЗГ бусад сайдаа ч эргэж хармаар юм. 1-2-оор нь чадварлаг хүнээр солиод байж болдоггүй юм байх даа
-
Саак (May 01, 2014 12:51:37 pm )
Гадаадад сургуульд явуулахын тулд арван нас өнгөрсөн хүүгээ хүнд өргүүлэн, элчин сайдыг дагаж сургуульд явуулаад, ирэхлээр нь эргүүлэн шүүхийн тогтоол гарган авдаг хүн монгол оронд ховор, үрчлэх, үрчлүүлэх тухай хуулийн эрх зүйн орчин, монгол улсын шүүх, албан тушаалын эрх мэдэл ганцхан Х. Тэмүүжинд л үйлчилдэг юм байна. Гэтэл монголын ард түмэн хүүхдээ гадаадад сургах гэж хэдэн төгрөг зарцуулдаг вэ та мэдэхүү. Ийм үнэн ч биш хүн, монголын төрд хэрэггүй,
-
кк (May 01, 2014 1:10:20 pm )
юун сүртэй нэртэй юм бэ дээ,ухамсараараа л зайлах хэрэгтэй штээ
-
СарСарЗочинЗочин (May 01, 2014 1:51:41 pm )
Араатан биш л бол хун ур хуухдээ сайн сайхпн чвуулахын тулд бололцоотой бухнийг хийн энэ нь хувийн амьдрал Баасанхуу гишуун дэндуу ямар хунд юу дараа гэдэг дээ бас муу эр дайнд хеерне ч гэж ардын сайхан угнууд бий гэхдээ Тэмуужин сайд ард тумний татварын менгеер баяжаагуй нийгмийг шударга болгохын телее гарч ирсэн хун шуу ийм хунээр хэний захиалга ямар хумуус ард нь байж улс тердее хучний байгууллагыг хуртэл ашиглах болсон мэдээлэлууд гарч байгаад туйлын эмзэглэж байна Еренхийлегч хурандаа нарын тухай ч яриж байсан шударга байя л гэцгээж байсан шударга байцгаа л даа ан хан Тэмуужин сайдыг дэмжиж байгаа
-
zochin (May 01, 2014 2:24:40 pm )
Uneheer bolovsroltoi uhaantai gej yrigdaad baigaa ym bol sanlaaraa tatgalzah heregetei ch dee.
-
SS (May 01, 2014 4:13:13 pm )
Хэдэн ядуу залуус л дэмжиж
-
АНАР (May 01, 2014 6:04:45 pm )
эр хүн л юм чинь унжуургаа шургуулаал биз дээ бүгд л хаа сайгүй хийдэг шүү дээ. Тэр охиныг баярлуужээ азтай юм
-
СарСарЗочинЗочин (May 01, 2014 9:35:47 pm )
Ядуус нь Тэмуужинг дэмжиж гэжээ тиймээ дэмжиж байгаа хулгайч луйварчид нь тэгвэл зайлуулах гээд байгаа юм байна л унэнээ зарим нь бичжээ
-
zochin (May 02, 2014 12:59:12 am )
temuujin luiwarchidiin erh ashgiig hunduj baigaa bolhoor us honzon ireh ni gartsaaguildee, yanaa bas alaad hushuu bolgochih wiidee.aij baina shuu
-
zevuutsel (May 02, 2014 8:22:38 am )
za novsh gej aygiin chinee huuhedeer doroolood ta muusainhuud tiim shudragasan biluu bitgii jujigleed uheldeed bai za yu. Uls ornoo ard tumnee hudaldsan bish tatvar tologchidiin mongoor tansgalsan bish naiz nohod ni tuslay geheer baigaa bolomjoo huudee gargaal biz uhsen hatsandaa hor nairuulaad baigaa hog ve chi. TEMUUJIN ogtsroh hereg hiigeegui. Zonoguud bolon tednii ehneruud zugeer l zaitsgaa ta nar tsadaa bizdee. TEMUUJING DEMJIJ BAINA. C. Erdene chi zagtanasan gazar maajsan yum shig uneheer saihan bichsen baina. TEMUUJIN teseh estoi. Ter chadnaa bid demjinee.
-
AIGAAD BN!!!!! (May 03, 2014 5:15:44 pm )
ter zochi uneheer unen heljee. zorigiig yaalaa daa naaduul chin.odoo ahiad temuujin saidiig alaad husuu bosgochih wii dee. ard tumen uneheer aij bn luiwarchdaas avilgachdaas
-
nuhurtuu huurtagui emegtei bnuu (May 03, 2014 5:19:18 pm )
EHNEREE HUURJ UZEEGUI ER HUN BNU OLOODOH!!! TEGWEL TEMUUJIN BURUUTAI!!!
-
boliod ug (May 03, 2014 5:29:18 pm )
yooo ene humuus estoi aimaar yumaaa. naad temuujin said chin ch yahaw gehed ar geiinhen ur huuhed etseg eh hamaatan sadan geed hureeldeg hairtai humuusiinh n orond uursdiiguu tawiad uzdee yamar bhaw.. yamar hunee baitsan humuus we ta nar chin. uneheer naad 2 nogoonooroo temuujing ter huuhentei neg orond hewtej baihiig n haraagui l yum bol duugaa l baigaach.bur haraad gardtsan yum shig l yarihiin. ingej hudlaa hutsaj bdag yumnuudad uursdud n hariu n ireesei.
-
DEMJIJ BN (May 03, 2014 5:32:30 pm )
ESTOI SHN NIITLEL BN. GANTS CH GESEN IIM SETGUULCH BGAD BAYARLAJ BN ERDENE GUAI.OSHOO IH YUM BICHERE. TEMUUJIN SAIDAA TESEREI. OLON ZALUUCHUUDIIN TULUULUL MUNUUSUU MUN TA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
-
huvsguluus (May 03, 2014 5:43:15 pm )
BOLROOG demjij bn. T.ERDENE.g demjij bn. TEMUUJING buur iluu demjij bn. saidaa uzuuleed ug. ghde bolgoomjtoi naad avilgachid chin aihdaa yu ch hj medne shoo
-
ZODCHII SHUU (May 03, 2014 5:49:40 pm )
huuy SS guai hohii shoo. chi muu hugshin tsugts min zaluuchuudaa tegj helj boldiimuu. muruuruu utluuruu muu gahai
29 Comments