antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 29, 2014 1 comment

Монгол хэлний сургалтын талаар санал солилцлоо

нийтлэсэн Admin

BSN_939353УИХ-ын гишүүн М.Батчимэг, А.Бакей, Г.Батхүү, Н.Энхболд нар Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан.

Гишүүд уг хуулийн төсөлд тусгагдсан боловсролын байгууллагатай холбоотой заалтын талаар өчигдөр гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиудын удирдлагатай уулзан монгол хэлний сургалтын асуудлаар санал солилцлоо.

Монгол хэлний тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулахдаа бусад орнууд эх хэлээ хамгаалах бодлогыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар багагүй судалгаа явуулсан ажээ. Түүнчлэн хуулийн төсөлд монгол хэлний ач холбогдол, баримтлах зарчмыг тусган, монгол хэлний хэрэглээний хүрээг тодотгож өгсөн байна.
Мөн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагсдад үндэсний монгол бичгийг тавдугаар ангиас эхлэн төгсөх хүртэл хугацаанд тусгайлсан хөтөлбөрөөр тасралтгүй заах, бүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчдад элссэн цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг эрх бүхий байгууллагаас батласан хөтөлбөр, агуулга, стандартын дагуу тасалдалгүй явуулах талаар тусгажээ. Мөн бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийн эзлэх хэмжээ монгол хэлний хичээлийн цагаас багагүй байхаар заасан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (April 29, 2014 11:17:13 am )

    Ер нь УИХ гэж байх хэрэгтэй ч юм уу, эд нар өөдтэй ч хууль санаачлах биш дээ. өөрсдөө идэж, ууж баяжаад л нэг их дээд зиндааны улс. үнэндээ бол шударгаар хөдөлмөрлөөд бид юу хожиж байгаагаа мэдэхгүй л байна

antalya rent a car