Сүүлийн өдрүүдэд улс төр, нам эвсэлийнхэн халаа сэлгээ хийх болжээ. Саяхан хууль зүйн сайд Х.Тэмүүжин албан тушаалаас нь огцруулах талаар яригдаж байсан бол энэ удаад УИХ гишүүн намаасаа хөөгдөх сурагтай.
Тэрээр Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг хөөх шийдвэр гаргажээ. Ардчилсан намын гишүүд дэмжигчид давхар дээл тайлах асуудалд эсрэг санал өгсөн дөрвөн гишүүнийг хариуцлага тооцох талаар өргөдөл санал хүсэлт гаргаад байсан. Үүний дагуу хуралдаж Р.Бурмааг намаас хөөх шийдвэрт хүрсэн бол Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт нарын хувьд тойргоос сонгогдсон учраас энэ удаад өршөөгдсөн бололтой.
Харин намаасаа хөөгдөх болсон гишүүн Р.Бурмаа “Өнгөрсөн баасан гарагт хяналтын ерөнхий хороо хуралдаж байна, та ирж оролцоно уу? гэж ярьсан. Яг тэр үеэр би хотоос гадуур явж байсан болохоор “урьдчилж мэдэгдэхгүй дээ” гээд хуралд сууж чадаагүй. Тэгсэн намаас хөөх тухай шийдвэр гарсан гэж дууллаа. Одоогоор хяналтын ерөнхий хорооны шийдвэр албан ёсоор ирээгүй байна” хэмээжээ.
Ямартай ч өөрийг нь эзгүй байх хойгуур ийм шийдвэр гаргасанд гишүүн маань их л бухимдуу яваа сурагтай.
Эх сувалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (April 28, 2014 4:37:58 pm )
Танай намын нүүр царай болсон шудрага сайн гишүүн шүүдээ 16 он гэхэд нэр хүндгүй хэдэн хүнтэй үлдэх гээ ву
-
BAAGII (April 29, 2014 9:56:00 am )
Burmaa gishuuniig namaas huuwul, bid 100 gaaraa ardchilsan namaasaa garnaa. shudarga unenii tuluu l sanal ugsun shuu dee
2 Comments