antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2014 2 comments

“Sewol” усан онгоцны ослоос болж Өмнөд Солонгосын ерөнхий сайд огцрох өргөдлөө өгчээ

нийтлэсэн Admin

solongosiin esaid“Sewol” усан онгоцны эмгэнэлт явдлын дараа Өмнөд Солонгосын засгийн газар урьд хожид байгаагүй шүүмжлэлд өртөж, тус улсын Ерөнхий сайд Чон Хон Вонг огцорчээ.

476 зорчигчийн ихэнх нь ахлах сургуулийн сурагчид байсан “Sewol” усан онгоц энэ сарын 16-нд Өмнөд Солонгосын эрэгт живсэн. Аврах багийнхан 174 зорчигчийг аварч, 183 зорчигчийн цогцсыг олсон бөгөөд бусад зорчигч сураггүй хэвээр байгаа юм.

Усан онгоц живсний маргааш нь Ерөнхий сайд Чон Хон Вонг сураггүй болсон сурагчдын эцэг, эхтэй уулзахад нэг зорчигчийн эцэг Засгийн газрыг буруутган, түүн рүү савтай ус шиджээ. Үүний дараа Ерөнхий сайд телевизийн шууд ярилцлагад оролцон, “Засгийн газрыг тэргүүлсэн хүний хувьд үүрэг хариуцлагыг өөртөө авч, огцрох нь зөв гэж шийдлээ” гэжээ.

sewolТэрбээр мэдэгдэлдээ “Миний хувьд хамгийн зөв зам бол хариуцлагаа өөрөө үүрч, огцрох. Би ерөнхий сайдынхаа албан тушаалыг өгөх хүсэлгүй байгаа ч гэлээ харамсалтайгаар хорвоог орхисон тэр бяцхан хүүхдүүдийн өмнөөс хариуцлага хүлээх нь зөв гэж үзэж байна. Би ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Teeer (April 28, 2014 11:52:06 am )

    Manai shiren nuurtuud jishee a****ai daa,

  • eegii uts1 (April 29, 2014 5:59:13 pm )

    vnexeer aguu ymaa xariutslaga gj vvniig l xelne xarin manai toriin ondorlogvvd suudlaa xaramlaj yaj mulaix boldoo iim ymnaas ch boltugai vlger jishee awax xeregeti toriin ondorlog iim l bj uls xogjino shde

antalya rent a car