Энэ жил манай тамирчид одтой байна. Хэдхэн хоногийн өмнө Марафон гүйлтийн тамирчин хөнгөн атлетикч Б.Сэр-Од Англи улсад болсон марафон гүйлтийн тэмцээнд 17 мянган тамирчинг ардаа орхин Гран при шагнал хүртэж Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгаж, өндөр чансаатай тамирчин болохоо харууллаа.
Тамирчин хүнд уралдаан тэмцээн бүр амаргүй. Эх орноо төлөөлөн ганцаараа тэмцээнд орно гэдэг амаргүй. Тэр тусмаа эх орныхоо нэрийг гаргах ёстой гэсэн өндөр хариуцлага түүний нуруун дээр үүрээтэй явдаг болохоор хичээхээс аргагүй. Тэр ийм л даалгавраар Англи улсыг зорьсон.
Далайн эрэг дээр орших Брайтен хотод дэлхийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээн болжээ. Аялал жуулчлалаараа тэргүүнд бичигддэг энэ хотод 10 гаруй орны шилмэл 17 мянган тамирчин ирсэн байна. Түүний уралдсан 17 км зам нь өгсүүр уруутай, 25 км нь тэгш зам байжээ.
Энэ зам түүнд амар биш байж таараа. 20 дугаартай Монголын тамирчин Б.Сэр-Од Брайтений тэнгэрт эх орныхоо далбааг мандууллаа. Ийм том амжилт гэж хаана байх билээ.

Холбоотой мэдээ
-
Anonymous (November 22, 2011 11:07:37 am )
ZA HUU MINI BAYAR HURGII ENE CHINI L MONGOL HUN SHUUDEE
-
Anonymous (November 22, 2011 12:40:03 pm )
anhaaruulga bas shiidwer oorsdoo oilgo … ?
-
Anonymous (November 22, 2011 1:08:11 pm )
bayar hurgey! mundag bn shuu
-
Anonymous (November 22, 2011 7:33:15 pm )
evii min gej haluun bayar hurgie chamaar baharhaj baina sain baina
4 Comments