antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2014 8 comments

Толгой дээр нь төмөр унаж нас барсан залуугийн амийг ердөө есөн сая төгрөгөөр үнэллээ

нийтлэсэн Admin

dorgoiСүүлийн жилүүдэд манай улсад барилга байгууламж нэмэгдэхийн хэрээр ард иргэдэд аюул тулгарч гадуур тайван алхахад хүндрэлтэй болсон. Барилгын салбарууд хөдөлмөрийн аюулгүй байдал гэх зүйлийг умартаж хариуцлагагүй ажилсанаас болж цөөхөн хэдэн Монголчуудын амь насыг авч одсоор байна. Үүний тод жишээ өнгөрсөн оны есдүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд талд баригдаж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж цэл залуугаараа нэгэн залуу газар дээрээ эмнэлэгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин энэхүү олон хүнийг цочирдуулсан харамсалтай хэргийн анхан шатны шүүх өчигдөр болсон байна. Тэрээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн  уг барилгын гүйцэтгэгч “Модун спеакэл” ХХК-ийн захирал Т.Батбилэг, И-Сан-Чоль нарт  эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.828.000 төгрөгөөр торгох ял оноожээ. Мөн хөдөлмөр хамгааллын зааварлагч инженер байсан шүүгдэгч М.Цогтгэрэлд нэг жил зурган сар тэнсэн хянан харгалзах ял оноосон байна.

Бусдын буруугаас болсон Монгол хүний амь нас ердөө есөн сая төгрөгөөр хэмжигдэж байна гэдэг харамсалтай. Монгол хүний амь нас хэн нэгний хариуцлаггүй хэнэггүй үйлдлээс болж үрэгдсээр байх уу.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (April 24, 2014 8:35:40 pm )

    Тэр залуу яах гэж тэр барилгын доогуур явж байсан юм болоо Би хэзээ ч барьж байгаа барилгад ойрхон явдаггүй Амьдралд санамсаргүй юм олон байдаг юм Нийтлэл бичигч санаатайгаар алсан юм шиг л бичжээ Бүх ****** юманд хэн нэг хүнийг буруутгадаг Коммунист үзэл гэж үүнийг хэлдэг бөгөөд ийм үзэл мөн мөн хүчтэй байна даа Хүн ард нь ингэж сэтгэж бодож байгаа улс яаж өөдлөх вэ дээ

  • tuul (April 24, 2014 11:21:36 pm )

    yu yariad bga hun be chinii vr huuhed etseg eh chn vhsn bol yah gj naagura yavsii gj helhuu chi.Eostoi neg mal bna daa. Bi bol barij bga barilgin hajugar ogloo bvr ajilda yavdg oor yamar ch zam bhgui

  • irgeni (April 25, 2014 9:28:25 am )

    hunii amiiig uneldeg bolson yumuu, ene barilgiin ezen ni hen bilee

  • zochin (April 25, 2014 9:28:45 am )

    hunii amiiig uneldeg bolson yumuu, ene barilgiin ezen ni hen bilee

  • 100 % (April 25, 2014 10:34:45 am )

    БОЛЬЁ ОО

  • zochin (April 25, 2014 12:54:06 pm )

    archaagvi ****nuud be?laigaa edleh tsag irne de………………..

  • zochin (April 25, 2014 9:41:09 pm )

    saihan zaluu nas hairan ami UUL dargiin huu n baisan bol yah baisan bol 9 say uu esvel !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • иргэдnjutynjutynjutyиргэн (April 26, 2014 12:04:51 pm )

    Хуулийнхан шалгаад л шийддэг газар нь шийдсэн юм биш үү,буруутай хүнд 9 сая төг-ийн торгууль тавьсан болохоор нас барагчын амь насыг 9 сая төгрөгөөр үнэлээгүй биздээ,санаандаа орсоныг ярьдаг,хүний ярьсан болгоныг нийтэд цацаж амьтаны толгой **********лдэг явдлаа сэтгүүлчид больмоор юм,бусдыг торгосон торгуулийн хэмжээг нас барагчын амь насыг үнэлсэн үнэлгээ болгож бичдэг нь сэтгүүлчийн ёс зүйд нийцэж байна уу

antalya rent a car