antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2014 3 comments

“Шинэ үе”-ийн Г.Ундармаа хамтлагаасаа гарч шинэ хамтлаг байгуулсан гэв үү

нийтлэсэн Admin

undarСүүлийн үед “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хамтлагтаа харагдахгүй байгаа. Бүр хошин урлагийн хоёр жилд нэг удаа тохиодог “Улаан хивс”-ний ёслолд ч хүрэлцэн ирээгүй юм. Тиймээс зарим нэг хэвлэлд Г.Ундармаа, Бооёо буюу Н.Ариунболд нарыг муудалцаж, түнжин хагарсан гэх мэдээлэл цацагдах болсон.

Монголын хошин урлагийн “акул”-уудын нэг болох Г.Ундармаа хамтлагийн ахлагч Бооёотойгоо түнжин хагарсан эсэх нь баттай биш ч гэсэн өөрөө үгүйсгэхгүй байгаа юм.

Үргэлж үзэгчдэд инээд бэлэглэж байдаг цог жавхаатай сайхан бүсгүй маань хамтлагтаа тоглохгүй байгаа ч шинэ уран бүтээлдээ ороод байгаа. Харин хэнтэй хамтарч ямар уран бүтээл хийх нь таамаг төдий байсан бол түүнтэй ойр байдаг эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Ундармаа эргэж “Шинэ үе”-д орохгүй бөгөөд тусдаа хамтлаг байгуулаж байгаа сурагтай.

Тэр ч бүү хэл “Шинэ үе” продакшний залуу жүжигчин болох Ц.Алдармаа, Отгоо буюу Б.Отгонтуяа, Ганбаа буюу Ц.Ганбаяр нараар багаа бүрдүүлэн ажиллаж байгаа гэнэ. Мөн н.Латив агсны хүү залуу жүжигчин Л.Нурбулан ч тэдэнтэй нэгдэж байгаа гэсэн шүү.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ZOCHIN (April 24, 2014 1:30:42 pm )

    bolj dee yagaad bolohgui gej amjilt husei !

  • тэнэгтээд байлдаа (April 24, 2014 8:16:49 pm )

    хүүеээ хэрэггүүшдэ :'(

  • zochin (April 24, 2014 8:27:17 pm )

    hudlaa ****gaad bhiin, ene medeelele hudlaa geed alban yosoor nyatsaalt ugsun shdee. davsalj, hujirlaad zalaad bhiimaa.

antalya rent a car