antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2014 27 comments

Зайсангийнхан VS Баянхошууныхан

нийтлэсэн Admin

zaisan ba bayanhoshuu0424Баячуудын хороолол буюу Зайсангийнхан


Зайсангийн баячууд цэвэр агаараар амьсгалдаг эл хотхон хэр тансаг зэрэглэлийг харуулж байна. 2014.04.23
“Улаанбаатарчуудын амьд­­рал өдөр, шөнө шиг ял­гаатай, үхэл нь хүртэл өөр юм” гэж гадаадын нэ­гэн иргэн халаглаж байс­­ныг өөрийн эрхгүй са­­налаа. Хүмүүнлэгийн аж­лаар ир­сэн тэрбээр “Хоёр өөр улсад ирсэн юм шиг са­нагдлаа. Дэлхийн бусад улс оронд ч гэсэн баян хоосны ялгаа байдаг.
Гэхдээ Монголд дэндүү өөр юм. Бусад улсад баячууд нь цөөн байдаг бол Монголд эсрэгээрээ, алхам тутамдаа хүний эрх зөрчигдөж, өөрийн улсын Үндсэн хууль нь уланд нь гишгэгдчихээд байхад парламентын ги­шүүд нь дээгүүр хараад л явж байдаг юм билээ. Арга ч үгүй биз парламентдаа дандаа биз­несмэн болон идэж уух сонирхолтой нөхдийг сон­го­­­чихож гэж би ойлгож байгаа” гэсээр нутаг буц­сан гэдэг. Өөрөөр хэлбэл гадаад эрхэм “Нэг гүүр давж амь­дарвал нэлээд баян, хоёр гүүр давж амьдарвал хосгүй баян” гэсэн явган яриаг нотлох мэт. Түүний хоёр жилийн өмнө ийн өгүүлснийг өнөө­­гийн Зай­сан, Баян­хо­шуу­ных­ны амьд­рал нотолж буй юм.
Зайсан гэсэн энэ нэр одоо баячуудын хороолол гэ­сэн агуулгыг илтгэж, тэнд зөвхөн баячууд л амьдардаг гэсэн ойлголт ч аль хэдийн бий болж.
Таван жилийн өмнө 5300 хүн амтай байсан Хан-Уул дүүргийн Зайсан толгойн хүн ам хоёр дахин өсч, 10 мянга 100 болжээ. Тэдгээрийн 70 хувь нь сүүлийн хэдхэн жилийн дотор баригдсан өндөр үнэтэй хувийн хаусанд амьдардаг болсон байна.
Тиймээс Монголын баячууд тэнд шавааралдаж амжсан гэсэн үг. Хөрөнгөтэй эрх­мүүдийн хэдэн зуун саяар тоологдох үл хөдлөх хөрөнгүүд сүндэрлэн. Эдгээр үнэтэй орд харшийг дагаад борчуудын хороололд байдаггүй бүх л зүйл тэнд цогцоороо байна.
Монголын хамгийн үнэтэй буюу жилийн 12 мянган ам.долларын төлбөртэй 800 га­руй сурагчтай хувийн “Америк сургууль” тэнд бий. Тус сургуулийн сурагчид хамгийн үнэтэй машинаар хүр­гүүлж, авахуулдаг. Зайсангийн баячуудын үйлчлүүлдэг дэл­гүүрийн хүнс­ний бүтээг­дэхүүний чанар, чансаа нь дээд зэрэг­лэлийнх байхгүй бол худалдаа эрхлэгчид нь толгойгүй болох шахна.
Мөн тансаг зэрэглэлийн орд харшийг дагаад ногоон байгууламж, цэ­цэрлэгт хүрээлэн гээд хөгжил цэцэглэлт өндөр­тэй барууны оронд ирчихэв үү гэж андуурмаар. Энэ мэтээр тоочоод байвал маш олон зүйлээрээ борчуудаас илт ялгарч ёстой л “тасраад явчихаж”.

Жилийн 12 мянган ам. долларын төлбөртэй “Америк сургууль” 2014.04.23

“Blue sky” хотхоны ногоон байгууламж иймэрхүү. 2014.04.23

“Вилла виста” хотхоны хүүхдийн тоглоомын талбай. 2014.04.23

Зайсангийн баячуудын үйлчлүүлдэг “Меркури” зах. 2014.04.23

“Seoul Royal” хотхоны хүүхдийн тоглоомын талбай. 2014.04.23


“Вилла виста” хотхонд байрлах баячуудын автограж 2014.04.23


Баячуудын гадаа сойлттой байх тансаг зэрэглэлийн автомашинууд 2014.04.23


Зайсангийнхны үйлчлүүлдэг “Оргил” худалдааны төв 2014.04.23

Борог амьдрал буюу Баянхошууныхан


Утаан дунд дүнсхийх Баянхошууны гэр хороолол. 2014.04.23
Уранхай, ноорхой хувцастай, царай нь халтартаж, заримынх нь нүүр гар зэгэл саарал болсон хүүхдүүд түжигнэтэл гүйл­дэж, хүн, машин нэг л замаар зорчино. Энэ бол гэр хорооллын гэх тодотголтой, ядуу тарчиг амьдралтай ихэнх хэсгийнхний өдөр бүр өрнөдөг амьдрал.
Хотын хүн амын илүү хувь нь шавсан Баянхошууны гэр хороолол. Өвөл нь урдах хүнээ харахгүй шахам утаанд алхаж байна. Энд ч ёстой нэг амьдрал өрнөсөөр үргэлжилсээр урин дулаан цагт нь тоосон дунд хоолойгоо хорсгон аж төрсөөр байна.
Уг нь урин дулаан болоход утаа багасаж агаар арай л дээрддэг бол эргэн тойронд нь тоосгоны олон үйлдвэр байдаг тул нарийн ширхэгтэй тоос иргэдийн уушгинд нь шигж байдаг нь гашуун үнэн. Бас шарилтай хаяа дэрлэн амьдрагсад ч энэ бүсэд олон.
Ингэж л Монголын нийгмийн нэгээ­хэн хэсэг болох улаанбаатарчууд хорвоогийн борогхон амьдралыг өөр өөрийнхөөрөө туу­чиж явна. Улаанбаатарын залуучуудын бараг л хоёр хүний нэг нь өөрийн гэсэн толгой хорогдох орон байргүй, ээж аав, хадмындаа, хамаатан садныдаа адлуулж, оюутны байранд хоргодож, энд тэндхийн хөлсний байр, халаасны өрөөнд амьдарч явна.
Гэтэл баячууд хэдэн арван тэрбум төг­рөгийн үнэтэй тансаг байранд тарвалзан амьдарч, бас болоогүй доод тал нь 2-3 байр бусдад түрээслүүлэн тэдний хөлс, цус, ну­лимсыг сорон амьдарцгааж байна.
Ямартай ч нийт хүн амын тоо 2012 онд 278 мянга байсан бол одоо 300 гаруй мянган хүн амтай болтлоо өсчээ.
УИХ-ын 76 гишүүн та нар ганцхан цаг ч болов Баянхошуунд саатаарай
Үнэндээ Зайсангийн баячуудын дийлэнх нь төрөөс төрсөн тэрбумтнууд, төсвийн мөнгөнөөс хулгайлан завшигчид, банк дам­пууруулагчид, улстөрч нэртэй улаан цагаан­даа гарсан луйварчид гэдэгтэй маргах хүн үгүй биз. Хүмүүнлэгийн ажилтан Элисагийн хэлсэнчлэн “Хууль батлагсад нь хуулиа зөрчөөд байхаар ядуу дорд мань мэт нь яаж ч тарвалзаад яах билээ.
Гэхдээ УИХ-ын эрхэм 76 гишүүн та бүхнийг ганцхан цаг ч болов Баянхошуунд саатахыг урьж байна. Хэрэв та нөхөд зориглон тэнд очвол үхэл ямар ойрхон бай­гааг мэдрэх байх.
Ингээд олныг эс нуршин өдөр шөнө шиг ялгаатай амьдралыг гэрэл зургаар хүүрнэж байна. Ямар аймшиг­тай амьдрал, ямар их ялгаа вэ.

Баянхошууны иргэдийн үйлчлүүлдэг супермаркет 2014.04.23

Чимээгүй хоттой хаяа дэрлэн орших гэр хорооллынхон 2014.04.23


Хийх ажилгүй залуус дэлгүүрийн урд талын талбайд чөлөөт цагаа өнгөрүүлдэг. 2014.04.23

Эдгээр хүүхдүүдийн хувь заяа Зайсангийн хүүхдүүдийнхээс шөл өөр 2014.04.23

Борчууд уух усандаа ингэж л дугаарладаг. 2014.04.23

42 дугаар сургуулийг “Америк сургууль”-тай харьцуулахын аргагүй дүр төрх 2014.04.23

Хүүхдүүд хичээлээ тараад ийм энхэл доголтой гудмаар явдаг 2014.04.23

Худалдааны төв үү, машин засварын газар уу. 2014.04.23
Р.Саруул
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • зочин247 (April 24, 2014 11:33:46 am )

    за одоо л зөв юмааа сурвалжилж эхэлж байна толгойт хархорин Улаанчулуутын зургаа нэмээд тавьбал бүр л яг монголын жинхэнэ амьдрал шүү

    • ж (April 24, 2014 4:39:38 pm )

      эрхэм сэтгүүлч минь зайсан дунд дандаа авилгалч байдаг гэсэн судалгааг та хийгээ юүү тэнд чинь бас амжилттай биенес хийгээд амьдралаа сайхан авч явж байгаа өдий төдий иргэд байгаа яах гэж ингэж юмыг харлуулж бичдэг байнаа эсвэл хувьсгал хийхэд уриалан дуудаад байгаа ю****** хөрөнгө чинээтэй байх нь буруу юм бол яах гэж ийм нийгэм байгуулах хэрэгтэй юм бэ

  • зочин (April 24, 2014 11:39:14 am )

    үнэээр монголчуудын дунд баян хосны ялгаа дэндүү их жирийн хөдөлмөрлөж байгаа хүмүүс үнэхээр ядуу байгаа нь үнэн .гэтэл ямар нэгэн төрийн албанд дарга ажил хийж байгаа хүмүүс гэрлийн хурдаар баяжиж байна. яг л алтан загасны эмгэн шиг болж байгаа нь ард түмний нүдэн дээрил байна. бас нэг баяжих арга хулгай хийх ийм чадваргүй хүмүүс сайхан амьдрах боломжгүй шүү дээ.

  • эээээ (April 24, 2014 12:01:49 pm )

    76 г хамруулсан реалити шоу хийвэл яасын гэр хороололд амьдарч үзэг харин гэр хороололын борчууд маань тэр сайхан тансаг зайсангын хаусанд амьдарч үзвэл манай хэдэн ЛУЙВАРЧИД ЖООХОН Ч ГЭСЭН ГЭР ХОРООЛОЛЫН амьдралыг мэдрэх байх …………….

    • Anonymous (April 24, 2014 4:42:33 pm )

      naadah chini ih zub sanaa bnaa. neeree tegeldee

  • zochin (April 24, 2014 3:15:04 pm )

    suuliin hunii sanaliig demjij bn

  • ЗӨНЧ (April 24, 2014 3:27:50 pm )

    өөрснөө хулгайч нараа сонгодог хохино

    • Anonymous (April 24, 2014 10:58:57 pm )

      he he jnhen hulgaich igej heldeg baihgui yu

  • Anonymous (April 24, 2014 3:35:45 pm )

    BUGD HULGAICH YUM CHINI HENIIG CH SONGOOD NEMERGUI

  • GERMAN (April 24, 2014 4:00:44 pm )

    hulgaich humuus il ingej amdirdag baih,bayn geed baigaa bolovch AAV EEJ ;AH DUU;NAIZ nuhud n ter ayduu bayn husuu,bolon busad gazart amidaraad l ted munch ih aidastai bgaa daa

  • nara (April 24, 2014 4:57:44 pm )

    zaisan bol abilgachdin horoolol

  • зочин (April 24, 2014 5:16:50 pm )

    Зайсан тансаг биш юмаа. гадныханы дэргэд юу ч биш, ****** ********индоо дарагдсан, замных нь байж байгааг. Дээр нь Баянхошууныхантай адилхан болгох гээд атаахагчдын баг ажиллана. Яаж хөгжих вэ дээ ингэхээр чинь

  • zochin (April 24, 2014 5:50:33 pm )

    baychuud buyan uildej amidarch suraasai.biznes hiisen blaa gehed ard tumnees olson mungu,abilga l absan bla gehed bas l ard tumnii mungu

  • иргэн (April 24, 2014 6:52:45 pm )

    уг нь гэр хороолол гээд ад үзээд байгаа бүтцээ газрыг нь булааж иргэдээ бужигнуулахгүйгээр одоо байгаагаар нь тохижуулаад бохир, цэвэр, халуун усыг нь шийдээд өгвөл эдгээр тансаг гээд байгаа олон давхар байранд амьдарснаас илүү тавтай тохитой амьдрах юм шүү дээ манай монголчууд. ёстой гараад л гадаа, дээш доош гэж сүлжилдэхгүй жинхэнэ эрх чөлөөтэй, хүүхэд хөгшдөд ч амар, ха******ны амьдрал сайхаан сайхан, би л лав чийгтэй байрнаас ха******нд амьдрахыг илүү эрүүл гэж боддог, ганцхан тэр жижиг асуудлуудыг шийдээд өгчихгүй заавал орон сууцны бизнес болгох гээл энэ батуул гуайтай хамт хэдэн компанууд улйран зүтгэчих юм даа..

  • bobo (April 24, 2014 7:27:05 pm )

    Hiten haluun us,dulaan ,bohiriin asuudliig shiidej uguud ,hotoos zaitai ,hymd house horoololuudiig bii bol****or bainaa,hotiin tuvd oir bgaa dahin tuluvlultund oroh bolomjgui ailuudiin gazriig barilga baishin barih companid zarah heregtei,esvel bair oron suutsaar tuluh ch ym uu? tegeed hotoo joohon tsegtsleed avbal naad zaisand bgaa baishinguud chini jiriin l appartment shuu dee, tegeed ch saihan orchind amidrahad Manaihnaas uursnuus ikh ***ltga**** shuu dee,uhamsar doroi ymnuud bairnii gadaa ireed l mashiniihaa ***iig hayad l,deerees ni ailuud ni tsonhooroo ***oo hayad l,mun ortsondoo ***oo hayna ,iimerhuu ymnuud bval huduu ***** hariulaad durtai gazraa sheegeed yvj bval taarna,!

  • um yanaama ni bad hum (April 24, 2014 10:28:49 pm )

    zaisand bgaa buxiil mongolchuuddaa az jargal xusi bas bayn xoshuund tog usiig ni shiideed ogbol say tsever saixan amidrana shuudee utaagui bolgxiin tuld togiig kl tegleed bmaar bgamdaa ene ardchillin xediig ym xiixnuu gej ug ni gaigui sain naidaj xuleesen ymsan nymdorj bayr 2 s neex deerdxnuu jaaxan xugatsaa uldlee dee ter neg eruu erdene chimeg gej aptekiin avgai ed nariin xogiin yriag sonsood tsagaa avaad blgui shig tom tom ymaa xiigeechee z enxbold elbegdorjoo ene altanxuyg gdg noxor ch uvsiin tsustai xolionii ezen ym bnmadfoo zalilangiin l noxor xudlaa ineegeed l ter amarjargal ed nar shig ysnii uls torchuud alguu arail judagtai daa xun chanar xeregtei dee xotiin mer batuul ed r bol za daa xudlaa bolood yvchlaa ooroo sanzai xavid agaart garaad l neg timerxuu l ashig xonjoo xaisan ym xiideggui l noxduud bgaad bnx shig bndaaa medkuie bux mongolchuud az jargaltai bx boltugai

  • хүсэлээ (April 25, 2014 12:16:19 am )

    манайхан яаг юу хийгээд ийм баян болчихдог бнаа бодоод үз чадах юмаа энд амьдарч бгаа хүмүүс

  • munkh (April 25, 2014 6:18:09 am )

    Bayachuudiin horoolol, yaduuchuudiin horoolol gej tuilshruulah hereggui. Tohi tuhtai orching bii bolgoson, amidarliin ortog ondortei gazraa dagaad tatvar ondor av, bas sain uilchilgee uzuul, ***jih zam ene mon. Ondor tatvaraa tolj baigaa ni tansag amidrag l dee. Hen hendee ashigtai. Hogjiltei amerikt ch iim yalgaa baidag yum. Bayan humuus tatvaraa ulsad tolood saihan amidrag, harin ardiin zasag uhaantai ajillah heregtei bna.

  • zochin (April 25, 2014 9:56:59 am )

    Bayn hooson ii ylgaa ! monhiin sedev ! tegehdee ingej tuilshruulj bas bolohgui ! ooriin huch hodolmor shudragaar ajillaj saihan amiidarch chadaj baigaa humuus naad zaisand chini heden miangaaraa baigaa shuu ! hun ooroo hicheeh heregtei ! dandaa belenchleh , setgelgeeneesee s**** heregtei ! ger horoolold ! Zaisangaas iluu saihan tohilog amidarch baigaa ailuud zondoo baigaa shuu !

  • zochin (April 25, 2014 11:17:39 am )

    Hii demii bitgii ataarh. hudulmurluud saihan amidarch bgaa humuusiig bitgii avilgachidtai holij ***** ***iin togoonii ulgereer bugd bayan hoshuuniih shig amidrah estoi yumuu. tegvel mongolchuudiig bugdiig ni zaisangiinh shig bol*****.tur zasagt garsan humuus uursduu idehees uur yum setgeed hugjuulvel bolohgyu yum bhgyu l bhdaa

  • HUN (April 25, 2014 3:42:15 pm )

    ger horoolol geheer zaaval yaduu bdag bish bid uursduu ha****gaa saihan tohijuulaad orchinoo saihan bolgood amidarch blno shu de mod,blokon ha**** negen zagvariin baishing l uurchiluud ail bolgon mod tsetseg tarival ger horoolol goyo bolno do

  • 76 ba elbegdorj luivarchind (April 25, 2014 8:16:05 pm )

    unendee bayan hoosnii yalgaa mongold tenger gazar odor shonoos ih yalgaatai bolson deer bgaa elbegdorj 76 nuud uygaa hiij bdiim hudlaa zuragtaar hereldhees oor uym hiihgui bnaa

  • zaluusaa (April 25, 2014 8:22:57 pm )

    za ter elbegiin huu haana amidardagiig medhuu bi medne harsan uym chine gehdee helj yah uym tiim bizdee ugaasaa tegeed tolgoigoo oligtoi tsengelj chadahgui bol sain ajild orj chadahgui ****oor gaigui companid ajild orj chadahgui ondor tsalin avch chadahgui ****oor yaduu amidrah nohtsol uusch bgaa uym zaluusaa ajil tsalin gololgui medleg bolovsroloo deeshluulbel ondor tsalin avch bayan amidarch bolno

  • mongol (April 25, 2014 8:26:52 pm )

    za ene coment unshij bichij bgaa humuus demiirch bhaar tolgoigoo tsengeleerei deed surguulia oligtoi duurgeed ondor tsalint ajild orj sain amidarch bolnoo

  • duwaa (April 26, 2014 2:28:15 pm )

    6-d durtai bol zalgaarai erchuudee

  • duwaa (April 26, 2014 2:28:51 pm )

    99702287

  • Anonymous (April 28, 2014 8:15:39 am )

    ene namuudaas ner dewshij bgaa humuusiig songohgui bol bolchih bhaa bas biznesman uudiig songood hereg bhgui

antalya rent a car