antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 23, 2014 1 comment

НББСШУБХ долоон асуудал хэлэлцэнэ

нийтлэсэн Admin

abgbbhУлсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.04.23/ хуралдаан 09.40 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн /-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Үүний дараа “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх эсэх, Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төсөл, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай, Намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийсэн ажлын тайлан, Хаврын чуулганы болон түүний завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэх юм . Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 19001973 (April 23, 2014 2:09:57 pm )

    Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол… Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.

antalya rent a car