antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 22, 2014 8 comments

Малчид нэгдэн УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг уучлалт гуйхыг шаардлаа

нийтлэсэн Admin

malchidӨнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын малчдын хөгжлийг дэмжих холбоо болон Төв, Хэнтий, Дорнод аймгийн малчдын төлөөлөлтэй хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Учир нь 2014 оны 4 сарын 18 ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт малыг малчин биш хуц ухна өсгөдөг хэмээн малчин түмнийхээ хөдөлмөрийг үгүйсгэж, малчин ард түмнээ гонсойлгосон билээ.

Тиймээс малчид нэгдэж гишүүн С.Бямбацогтыг уучлалт гуйхыг шаардаж ийнхүү хэвлэлийн бага хурал зарлаад байгаа юм. Энэхүү хурлыг зохион байгуулагчдын зүгээс хэлэх дээ хурлыг ямар нэгэн улс төрийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулаагүй гэдгээ онцолсон бөгөөд малчин түмнээ дорд үзсэн төрийн түшээгийн хариуцлагагүй үг биднийг нэгдэхэд хүргэсэн хэмээж байлаа.

Хуралд оролцсон Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Г.Бадарч хэлэхдээ “Өнөөдөр монголын эдийн засгийн гол түшиг тулгуур нь мал аж ахуй. Өнөөдөр монголын ард түмний мах махан бүтээгдэхүүнийг малчин ард түмэн үржүүлдэг юм. Тиймээс хуц ухнаас дор хэмээн доромжлогдсон ард түмний өмнөөс харуусч байгаагаа хэлэхийг хүсч байна. Бидний итгэж найдаж ирсэн төрийн түшээ хүн маань яагаад малчин ард түмнээ доромжлов. Энэ бол төрийн түшээ хүний амнаас гарах ёсгүй үг тул ахмад настай хүний хувьд хэдэн үг хэлэхийг хүсч байна. Мал аж ахуйгүйгээр монгол улсыг төсөөлөх аргагүй. Малчин ард түмэн байгалийн шалгаралд өртөн, зуд турханд амь насаа өргөн байж, хөдөлмөрлөдөг юм. Ийм учраас С.Бямбацогтоос малчин түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байна. МАН өнөөдрийг хүртэл энэ үгийг дэмжиж байгаа мэт дуугай байгаад харамсаж байна” гэлээ.

Ингээд тус хэвлэлийн хуралд оролцогчдын зүгээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандсан мэдэгдлийг хүргэж байна.

Мэдэгдэл

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга  С.Бямбацогт “Мал өссөн нь хуц ухны хийсэн ажил” гэж хэлсэн монгол төрийн хоймроос монгол түмэн малчдын хөлс  хөдөлмөрийг үгүйсгэлээ. 155 мянган ам бүлийн хагас сая гаруй малчин түмнээ залхуу хойрго, хуц ухнадаа даатгаад орхичихдог гэж бэлэг ерөөлгүй, буруу муухай үг хэлсэнд гомдолтой байна.

Монголын буянт мал сүрэг 45 сая болж өссөн гэдэг бол малчин ардын борви бохисхийлгүй хөлсөө урсгаж, хөдөлмөрлөсний өрөм тос. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг ардын сайхан үг бий. Үеэс үед өвлөгдөн ирсэн малч ухаанаар тарга тэвээргийг нь хэрхэн авахуулав, яаж тогтоохов, хужир мараа, өвс хадлан, чоно нохой гэсээр эрхэм гишүүн С.Бямбацогтыг өглөө өндийгөөгүй байхад үүр цүүрээр босч, унтсан хойно нь үдэш хүртэл завгүй ажилладаг нь малчин хүний аж амьдрал.

Түлээ түлшээ бэлдэх, адуу малаа сургах, сүү саалиа авах, мал төллөж дуустал хөгшин хөвөөгүй дээлтэйгээ унтах зэргээр эргэх дөрвөн улиралд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж сая буянт мал сүргээ өсгөдөг юм.

Зуд турхан, хавсарга шуурга, бороо шороо бүхэнд дарга нар шиг дулаан байшинд тухлаж, чихэртэй цай ууж суух зав боломжгүй ч хэдэн малаа бөөцийлж, монгол ёс заншлаа алдахгүйн төлөө бид зүтгэдэг. Малчин хүнээс малаа гэх сэтгэл, ур ухаан, холч хараа, хөлс хүч шаарддаг билээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хөдөө төрж өссөн, орон нутгаас сонгогдсон, сум нэгдлийн  нэртэй дарга явсан хүний хүүхэд атлаа малчин монгол түмнийхээ хөлс хөдөлмөр, холч ухааныг  үгүйсгэсэнд ихэд харамсаж байна. Мал сүргийг хуц ухна өсгөдөг юм биш, малчин хүн хариулж, өрөм тос, өгөөж буян нь Монгол эх оронд минь наалддаг шүү дээ. Тиймээс МАН-ийн бүлгийн дарга, эрхэм гишүүн С.Бямбацогтыг малчин ард түмнээсээ уучлал гуйхыг шаардаж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • big fish (April 22, 2014 6:36:52 pm )

    Ene malnuud end erguutej suuhaar mahniihaa uniig buulgah talaar yariltswal yasiin, harin tanuus mongoliin ard tumnees uuchlalt guiwal yasiin, uwul ni uheh gd ****an tetgemj awchaad erguuleed zarahdaa shunaltaad mahnii unee nemj entr muusain yumnuud

  • zochin (April 22, 2014 10:04:59 pm )

    yun ******oi ym be xuys uxna mal osogdog bolxoosmalchid ***** oorsdoo xeeltvvldeg boloo yu

  • zochintsetsee (April 23, 2014 12:34:26 am )

    big fish Tand hehed ta bidend oilgogdhoor bicheed bhiig boduul bas mal ymaadaa . MALCHID bol maliig mallaj osgoj hariuldag malladag humuus ym ooriinhoo maluu hunuu gedgee ylgaj tanichihaad ,tegeed maliin mah haana hen uniig ni hoorogdood bgaag uhaan chin hurwel medchiheed mahaa une bagatai ideh gej buhimdaasaidaa bigfish *****…

  • zochin (April 23, 2014 10:18:08 am )

    harin ch **** uhnaasaa dor setgelgeetee malchinii ner barisan har PR-chid bna sh dee. buh **** uhnaa zaazalchihaad ***** herhen usuhiig har l daa. altanhuagiin yadmaghan PR ch yabuurgui bolj dee huurhii. habrin habsraganaar hamag ajlaa orhiod uls tuj hiij yabdag zabtai uls be? tegeed ene heden hun malchidiig tuluulj chadah yum uu, er ni malchin mun yum uu?

  • жинхэн малчин байна (April 23, 2014 11:56:57 am )

    Их хэрүүлийн үйл ажил**********г хараад хэн юу хэлхийг нь бичиж тэмдэглээд үнэлэлт дүгнэлт өгөөд сууж байдаг хүмүүс бол малчид лав биш шүү хаанаас ирээд хэнийг төлөөлөөд юу ********даад байгаагаа мэдэж байгаа бол хэлсэн үг нь “мал сүрэг өсөх чинь Алтанхуягийн хийсэн ажил биш малчид ****** ухнаар малаа хээлтүүлдэг гэсэн утгатай үг хэлсэн гэж дуулсан шүү. Ингэж хүний нэр барин ажлын цагаар хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж байгаа этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага байдаггүй ют уу?

  • zochin (April 23, 2014 2:43:30 pm )

    yunch zawtai ulsuudaa xodooniixon chini zawgvi ulsuud bdag bizdee gexdee vneniig xelxed malchid shig bayn dawartsan xvmvvs xowor bna shvv bvx zviliig ni ***xuu toroos ogchxoj bna medeej mal osgoxod amar bishl baix teglee geed ingeed ywaad bx yamar xereg bna max nooluur ymar vnetei bgaa bilee *****l mallaad ywj bwal baraw

  • IRGEN (April 23, 2014 2:49:16 pm )

    mal osox altanxuygiin xiisen ajil bish xuts uxnii xiisen ajil gej bsaniig bi sonsood xaraad suuj bsan malchinii talaar yuch yriagvi yax gej ingej soliorch ywdag ulsuud be ymarch zawtai ym xarinch odoonii malchid gej dawartsan ymnuud ulsaas uramshuulal awna tegeed max svvgee tengert xadsan vneer zarna dawarsan ymnuud ***** mallaad xodoonool baiwal baraw ***** ymnuud ****aa bas malchidiig toloolson gechxjee chaawaas
    .

  • МОНГОЛ (April 25, 2014 8:20:58 am )

    ЖИРИЙН МАЛЧИДЫГ ДОРОМЖИЛЖ БАЙДАГ ХЭН БЭ ЭНЭ ДОЛИЙСОН ЭТГЭЭД УУЧЛАЛ ГУЙГААД ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭСЭЭ САЙН ДУРААРАА ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЭД БОДЧИХСОН НОВШ ВЭ

antalya rent a car