Монголын амьд хөгжим, рок попын дунд альтернатив дуучин Отгоо орж ирэн багахан хугацаанд нэрд гарч сайн дуучин гэдгээ харуулсан. Элдэв янзын маяггүй олны хайр хүндэтгэлийг үргэлж хүлээж явдаг сайхан бүсгүй маань уран бүтээлээсээ түр хөндийрч гэр бүлийн амьдрал зохиож 2 хөөрхөн охины ээж болсон билээ.
Сүүлийн үед шинэ урсгалаар уран бүтээл туурвиж эхлэхээр бэлтгэл ажилдаа ороод байсан тэрбээр гурав дахь хүүхдээ тээж буйгаа олны нүднээс нууж чадсан. Шинэхэн цомгийн зурагт хуудас, дууны клип зэрэгт хөл хүндтэй гэдгээ ер мэдэгдээгүй тэрбээр хэдхэн хоногийн өмнө нярайлжээ. Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийнхөө байр суурийг тодорхойлж өнгө нэмсэн дуучиндаа баяр хүргэж, амьдралд нь аз жаргал хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
iiiiiiiii (April 23, 2014 12:13:15 pm )
yamar ***** zurag veeeeee
-
iiiiiiiii (April 23, 2014 12:14:09 pm )
yamar muuhai zurag veeeee
-
kkkkkk (April 23, 2014 12:14:38 pm )
yamar muuhai zurag veeeee
3 Comments