Төр засаг тогтворгүй, эдийн засаг уналттай, хөрөнгө оруулагч нар дүрвэсэн, дайжсан байдал хэнд ашигтай юм бэ.
Ард иргэд уруу дорой, ашигт малтмал нь үнэ цэнгүй, дотроо хямралтай улс орон хаашаа явдаг юм бэ. Эдийн засаг нь сульдаатай, эв түнжингүй улс орноор том гүрнүүд хэрхэн наадаж буй жишээ, сургамжуудыг бид мэднэ.
Дэлхийн орнуудад байсаар байгаа билээ. Үүнээс үүдэн Засгийн газрын “Давхар дээл”-ийг тайлах (АН-ын турсагыг хуулах) үйл явцын цаана намуудын ашиг сонирхол, улстөрчдийн амбицаас илүү гадны нөлөө байна уу гэсэн хардлагыг төрүүлнэ.
Засгийн газрын “Давхар дээл”-ийг тайлах үйл явцад Засгийн газрын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нар байгаа нь сонирхол татна. Эдгээр гишүүн сууж яваа завиныхаа ёроолыг хулгана шиг мэрж орхилоо. Тэдэнтэй “хамтарсан” УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Д.Батцогт нарын хувьд засгийг ганхуулахад гайхаад байх зүйл огт үгүй. Учир нь тэд угаасаа “Шударга ёс эвсэл”-ийн буюу Н.Энхбаярын хүмүүс. Гэтэл Хүнс хөдөө, аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан улстөр АН-ын олон гишүүнийг хирдхийлгэхэд хүргэсэн билээ.
Энэ нам “Элсний 13” гэдэг чонотой нийлсэн гэрийн нохой шиг нөхдөөс болж олон сонгууль дараалан ялагдах нүхээ малтсан.
Ийм сургамж байсаар байтал, мэддэг атлаа, өөрөө ярьдаг хэрнээ Х.Баттулга ийм улстөр хийсэн нь МАНАН гэхээсээ илүү гадны нөлөө гэлтэй. МАНАН-гийн Засгийн газрын ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга бас л огцруулах санал гаргаж байсан. Түүнд аль ч Засгийн газар таалагддаггүй. Тэгсэн хэрнээ МАНАН-г хүсэхийн учир юу юм бэ. Хөлөг онгоцныхоо ёроолыг мэрсэн Х.Баттулга анхнаасаа АН-ын гишүүн байгаагүй. Тэрбээр “Эх орон” намын гишүүн байсан юм билээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Иргэний хөдөлгөөний нам, М.Зоригт Иргэний Зориг нам, Р.Бурмаа хөдөлгөөнөөс АН-д орж ирсэн байдаг. Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдгийн адилаар нам дамжсан нөхдөд үнэт зүйл үгүй болдог гэнэм. АН-д шургалсан нөхөд Засгийн газраа унагах гээд улайрч эхэлсэн байх юм.
Ямартай ч “Женко” Х.Баттулгын “МАНАН” киноны I анги төгслөө. Харин дараагийн анги яаж үргэлжлэхийг та бид хүлээх л үлдэв.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Nasan (April 18, 2014 9:25:38 am )
MASH ZUW SHIIDWER GARGAJ, ARD OLOND UNELEGDLEE. ODOO ULS ORNOO ELGEER NI HEWTUULSEN ZASGIIG TURGEN SOLIH HEREGTEI.
-
Зочин (April 18, 2014 9:36:19 am )
Шударга үнэний төлөө саналаа өгсөн УИХ-ын гишүүдэд баяр хүргэе.
-
Зочин (April 18, 2014 10:34:28 am )
Анхнаасаа ардчилсан намд байсан нь сайн хүмүүс бусад нь ****** хүмүү гэсэн үг үү? Тэгвэл ардчилсан нам өөрөө олон намын нэгдлээс бүрддэг юм шүү дээ….
-
Anonymous (April 18, 2014 11:40:47 am )
NAM-iinhaa nuruund HUTGA ****san iimerhuu *****nuud udahgui oor NAM-iin nomor nooloog haigaad nusaa hatsartaa naana daa naana…urvagch urvagchaaraa l duusna
-
ШУНАЛ (April 18, 2014 6:23:12 pm )
ОРОСООС ШИДСЭН ЧУЛУУ УГААСАА ПУТИНГИЙН ГАРЦ ХЯТАД ГЭЭД ӨӨРӨӨ ХЭЛСЭН ҮҮНИЙГ ХАРСАН БАТТУЛГА ЗӨВХӨН ГАНЦААРАА МОНГОЛЫН АШИГТ МАЛТМАЛЫН ТОГЛОГЧ БОЛОХ ГЭЖ МАНАН ЦАРАЙЛЖ УЛС ТӨРИЙГ ТОГТОВГҮЙ БОЛГОЖ АШИГ ХАРЖ СУУНА
-
teneg shunald (April 18, 2014 6:39:23 pm )
Teneg mini , bitgii *****t , uhej baisan muu communist , ****san bai da
-
дүүдээ (April 18, 2014 7:44:33 pm )
хэний даалгаврааюу бичээд байгаа юм бэ
-
ARD (April 18, 2014 10:42:09 pm )
BITGII HUTSATSGAA
MUUSAIN YALZMAGYYDAA UT HORHOINDOO EDVVLEED HEBTEJ BAI -
HENTIIN SABDAG (April 21, 2014 7:04:03 pm )
TSOOROH GEJ BAIGAA ZABIA ABARGA ZAGASAND OIRTOHOOS NI UMNU TSOOLJ JIBUULEN ZABI TSOOLOHOD IH UUREG GUITSETGESEN NUHUDUUDEES SALAH NI HAMGIIN ZUB ARGA BAILAA. JINKOGIIN ZUB TA NAR YAH YUM BE HOHI CHINI. MoAX IIN DARGAAS L IIM ZORIG GARDAG YUM
-
AN (April 21, 2014 8:18:53 pm )
Ажил хийхгуй хийх гээд чадахгуй сонин аргаар баяжсан наад пи…г зайлуулаач
10 Comments