antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

“NTV” телевизийн хөтлөгч Н.Нандинцэцэг: Нэг л мэдэхэд хоёр хөөрхөн хүүтэй болчихсон байна

нийтлэсэн Admin

Өөр өөрийн хүчин зүтгэж байгаа салбартаа байр сууриа бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан олон арван бүсгүй бол Бямба гараг бүрийн үдэш NTV-ээр уншигч таны гэрийн хойморт зочилдог “Нандиагийн ток шоу’’-ны сэтгүүлч, редактор Н.Нандинцэцэг. МҮОНТ-ээс анх сэтгүүлчийнхээ гарааг эхэлж байсан тэрээр телевизтэй амьдралаа холбоод 10 гаруй жил болжээ. “Өглөө бүхэн ”гэх үгийг амьдралынхаа мөрдлөг болгосон энэ бүсгүйн үзэл бодлын ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Монголчууд бүтэн мэндийг эрхэмлэдэг.Сайхан намаржиж байна уу? Ажил нь өндөр биз дээ?

Сайн, сайн байна уу? Нээрэн бүрэн бүтэн мэнд сайхан шүү.

Уншигчид маань таныг “Нандиагийн ток шоу” нэвтрүүлгээр тань андахгүй. Энэ нэвтрүүлгийг хийх болсон түүхээс дурсвал?                                                                  

Энэ шоуг хийх болсон түүх гэвэл их сонин. Би хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй байхдаа “Би хэрвээ эргээд телевизд хөл тавих юм бол дорвитой, час хийсэн уран бүтээл дээр ажиллах хэрэгтэй. Хэрэв үгүй бол бизнесийн удирдлагын  чиглэлээр суралцсаны минь үр дүн гарахгүй гэж бодсон. Тэр үед манай нэг сэтгүүлч найз телевизд ажилд ормоор байна гэж байсан юм. Тэгээд би найзтайгаа ярилцсаны эцэст “Нандиагийн ток шоу” хийх сэдэл төрж байлаа. Ямар тайзны засалтай байх вэ? гэдгээ нэвтрүүлгийн зохиолтойгоо бэлдээд анх NTV-д хандаж байсан. “Надад ийм шинэлэг санаа байна” гээд бариад ороход үнэхээр сайхан хүлээж авч, өнөөдөр бас өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлчихсэн явж байна. 2010 оны 4 сарын 10-нд анхныхаа нэвтрүүлгийг хийж байсан. Нэг л мэдэхэд 60 орчим дугаар гараас гарчихсан байна. Тэр үед ёстой л хувьсгалын тохироо бүрдсэн гэгчээр үзэгчид  суух 100 сандал ирж таарсан нь магадгүй энэ нэвтрүүлгийг хийх түлхэц нь болсон юм болов уу гэж би одоо боддог юм.

Уучлаарай таны нэвтрүүлгийг “Опрагийн ток шоу ’’-наас санаа авсан гэж ойлгож болох уу?

Тэрийг үгүйсгэхгүй. Үзэгчдийн дунд хэдийн байх сууриа олж, өөрийн гэсэн үзэгчидтэй болсон “Агшин” нэвтрүүлэг гэхэд л Оросын нэвтрүүлгээс санаа авсан шүү дээ. Энэ мэтчилэн өнөөдөр манай телевизүүд ер нь л бол гадны нэвтрүүлгээс санаа авч, аль эсвэл  орчуулан гаргаж байгаа. Манай нэвтрүүлгийн хувьд ч гэсэн үзэгчидтэй, зочидтой нэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцдог энэ санааг барууны нэвтрүүлгуүдээс л авсан. Гэхдээ монгол хөрсөндөө буулгаж, хэрхэн шинэлэг болгох тал дээр илүү ажилласан нь манай нэвтрүүлгээс харагддаг гэж найдаж байна.                                                                                                            
“Нандиагийн ток шоу” нэг хэсэг завсарласныг байнгын үзэгчид нь анзаарсан байх.  Миний харж байгаагаар тайзны засал илүү шинэлэг болсон санагдлаа. Эрс шинэчлэлт хийж амжсан байна.

Энэ сарын 7-ноос манай нэвтрүүлэгт өөрчлөлт орсон байгааг үзэгчид анзаарсан байх. Тайз засал, ярих сэдвийн агуулга, нэвтрүүлгийн шторк, хөгжим гээд л бүх зүйлдээ шинэчлэлт хийсэн. Телевизийнхээ 5 жилийн ойн хүрээнд нэвтрүүлгээ илүү сонирхолтой, шинэлэг болгохыг зорьж ажилласны үр дүн. Одоогийн байдлаар 60 орчим нэвтрүүлэг маань гарсан. Мэдээж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нэвтрүүлгийн маань чанар, тоо зэрэг нэмэгдэнэ. Тиймээс 100 дахь нэвтрүүлэг хүртэлх бүх ярилцлагаа эмхтгэн ном гаргахаар төлөвлөж байгаа.

Энэ хугацаанд олон сонирхолтой зочинтой нүүр тулж байсан байх. Сэтгэлд хоногшсон хамгийн дурсамжтай ярилцлагаасаа манай уншигчидтай хуваалцаач.

Саяхан судалгаа хийж үзэхэд манай нэвтрүүлэгт 154 зочин уригдан оролцож, санал бодлоо солилцжээ. Энэ хугацаанд мэдээж маш олон сонирхолтой үйл явдал болно л доо. Миний хувьд хамгийн анхны минь нэвтрүүлэг хэзээ ч санаанаас гардаггүй юм. Анхны юм гэдэг угаасаа сэтгэлд хоногшин үлддэг байх. Үүнээс гадна би нэвтрүүлгээ хийж эхлэхдээ л МУГЖ, дуучин Б.Сарантуяа эгчийг урьж оролцуулах юмсан гэж үргэлж боддог байсан болоод ч тэр үү Сараа эгч оролцсон нэвтрүүлэг маань санаанаас минь огт гардаггүй юм. Гэхдээ нэвтрүүлэг болгоноо чин сэтгэлээсээ хийдэг болохоор энэ бүхэн миний хувьд хамгаас илүү үнэ цэнэтэй. Эргээд харахад манай нэвтрүүлэгт Терийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий Х.Отгонтуяа эгчээс эхлээд монголын бүх топ модель оролцсон байна.

 

 

“Опрагийн ток шоу” зөвхөн олны танил хүн гэхээс илүүтэй эгэл нэгнийг урьж оролцуулснаараа үзэгчдийг эрхгүй татдаг байсан. Ингээд харж байхад таны нэвтрүүлэг зөвхөн олны танил эрхмүүдийг онцлоод байдаг харагддаг. Магадгүй энэ нь онцлог тал ч байж болох юм.

Манай нэвтрүүлэг олны танил, эгэл жирийн иргэнийг ээлжлэн гаргадаг. Өөрөөр хэлбэл, энэ дугаартаа олны танил нэг хүнийг урьсан бол дараагийн нэвтрүүлэгтээ эгэл хүнийг оролцуулах жишээтэй. Хамгийн гол нь нэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилдог учраас энэ нь манай нэвтрүүлгийн гол онцлог тал. Энэ тал дээр судалгаа хийгээд үзэхэд үзэгчид зөвхөн олны танил гэхээсээ илүү сонирхолтой, амьдралын баялаг түүхтэй хүмүүсийн яриаг сонсох дуртай байдаг юм байна лээ. Би ч өөрөө энгийн хүн оруулах сонирхолтой байдаг. Гэвч энгийн хэрнээ сайн ярьдаг, баялаг түүхтэй хүн олоход хүндрэлтэй. Өмнө нь манай нэвтрүүлэгт хайртай хос хуримаа хийж, гэр бүлийнхээ нандин харилцааны тухай ярилцаж байсан юм. Энэ дугаарт гэр бүлийн нандин харилцаа, мөнхийн сэдэв хайр, хайраас гадна бие биендээ итгэх сэтгэл зэрэг үүнтэй холбоотой олон асуудал хөндөгдөж, бас илэн далангүй ярилцаж, санал бодлоо хуваалцаж чадсан нэвтрүүлэг болсон. Яг энэ нэвтрүүлгийн дараа маш олон сэтгэгдэл ирсэн л дээ. Үүнээс гадна цагаачлалын тухай асуудлыг хөндөж, европ, америкт цагаачлан амьдарч байсан гурван хүнийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан юм. Хүмүүс гадаадын өндөр хөгжилтэй аль нэг улсад цагаачлан амьдрахыг сайхан зүйл мэтээр төсөөлдөг. Гэвч бодит амьдрал дээр ямар хэцүү байдаг гэдгийг биеэр туулсан энэ гурван хүний туршлагаас үзэгчдэд мэдээлэл өгсөн сонирхолтой нэвтрүүлэг болсон юм. Хүмүүс дараа нь ’’Нандиа чи ийм хүмүүсийг яаж олсон юм бэ” гэж асуудаг л даа. Үнэхээр хүнээ олж чадвал олны танил эрхмүүдээс илүү үзэгчдэд хүрч чаддаг. Гэхдээ хамгийн хэцүү нь ийм баялаг түүхтэй хүн олох байдаг.

Ажилдаа бол дайчин, өөрийн гэсэн хүрээллийг би болгосон таны хувьд ар гэрийн амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ? Гэр бүлийнхээ тухай уншигчдад маань танилцуулахгүй юу?

Аль алийг нь орихгдуулахгүй сайн зохицуулаад л явахыг хүсдэг. Бас чаддаг ч гэж бодож байна. Би нөхөртэйгөө ханилаад 5 жил болж байна.  Анх МҮОНТ-д ажиллаж байхад “Найм дахь аялгуу” нэвтрүүлгийн хөтлөгч М.Дорждэрэм бид хоёрыг танилцуулж байсан юм. Сайхан уулзаж, иүерхэж , нэг мэдэхэд л хоёр хөөрхөн хүүтэй боллоо. Том нь дөрвөн настай, бага нь одоо гурав хүрэх гээд шулганаад л гүйж байна. Гэр бүлийн хүн маань Хууль зүй, Дотоод хэргийн яаманд ажилладаг. Миний ажлыг хамгаас илүү ойлгож, тусалж, зөвлөгөө өгдөг. Түшиг тулга болдог хань минь миний амжилтын нэгэн хэсэг. Минии амьдрал гэрэл гэгээ, аз жаргал, амжилтаар дүүрэн байгаад сэтгэл хангалуун явдаг.

Сэтгүүлч мэргэжпийг сонгоод өнөөдөр үүний эзэн нь болоод явж байгаа таны хувьд энэ мэргэжлийг хэрхэн сонгосон бэ ?

Би хүүхэд байхын л сэтгүүлч болно гэж хүсдэг, мөрөөддөг байсан. Намайг хүүхэд байхад МҮОНТ-ийн Ж.Бямбаа, Д.Нарантуяа, Ч.Ичинхорлоо, С.Чимгээ эгч нар телевизээр гардаг байсан нь магадгүй энэ мэргэжпийг сонгоход хүчтэй нөлөөлсөн байх. Энэ хэрэндээ л өөрийгөө бэлдэж ирсэн. Сурагч байхаасаа л телевизээр зар гарч байхад дууг нь хаачихаад өөрөө чанга дуугаар уншдаг байлаа. Бас их ном уншдаг хүүхэд байсан. Чин сэтгэлээсээ дурлаж, үүний төлөө тэмцсэн болохоор өнөөдөр өөрийнхөө хувьд амжилттай л явна. Түүнчлэн манай багш нар “Телевизд ямар ч арын хаалга байдаггүй. Бүх уран бүтээл нь үзэгчдийн өмнө байж, үзэгчид түүнийг шүүдэг учраас чадваргүй нэг нь ард хоцордог салбар гэх үгийг ой тойнд минь хоногштол хэлдэг байсан юм. Тиймээс телевизийн энэ хүчтэй салбарт өрсөлдөхийн тулд бүх талаараа чадвартай байх хэрэггэй гэж өөртөө байнга хэлдэг. Хамгийн гол нь хүн дуртай зүйлийнхээ төлөө л тэмцэх хэрэггэй. Тэгсэн цагт амжилт ойрхон байдаг юм байна.

 

 

Тэгвэл сэтгүүлчийн ажлын гараагаа эхэлсэн тухай яривал?

МҮОНТ-ээс анх сэтгүүлчийн ажлаа эхэлж байсан юм. Бүх зүйлийг багаас нь зааж сургадаг болоод ч тэр үү энэ телевизээс гарсан бүтээгдэхүүн бүхэн өнөөдөр салбартаа манлайлагч нь болж чадаж байна. Анх сэтгүүлч мэргэжлийг сонгосон цагаасаа л телевизийн хүн болно доо гэж боддог байсан юм. Тэгээд анх МҮОНТ-ийн “Хүүхдийн нэвтрүүлгийн алба”-нд дадлага хийж, ажиллаж, туршлага хуримтлуулж, энэ бүхний үр дүн өнөөдөр гарч байна.

Тантай ярилцахад таатай байлаа. Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдад маань юу хэлэх бол?

Би нэг л зүйлийг хэлэхийг хүсдэг. Өнөөдөр “Нандиагийн ток шоу” маань өөрийн гэсэн үзэгчидтэй болж чаджээ. Гэхдээ энэ бүхний цаана маш олон хүн ажиллаж байдаг гэдгийг онцлон хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, уншигч танд хүрч байгаа нэвтрүүлгийн цаана бүхэл бүтэн хамт олон нэгдэж, нэг хүн болж ажилладаг учраас өнөөдөр “Нандиагийн ток шоу” өөрийн орон зайгаа бүрдүүлж чадсан юм. Бүгд нэг үеийн залуу уран бүтээлчид учраас эрч хүчтэй, бие биенээ илүү мэдэрч, ойлгодог хамт олон энэ нэвтрүүлгийн ард ажиллаж байна.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.Үзэг тань хурц, үг тань мэргэн байх болтугай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car