antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Шүлс хаягчид буюу эх орноо нулимагсад

нийтлэсэн Admin

Орчин цаг хөгжихийн хэрээр хүмүүний соёл ухагдахуун сайжирч, хөгжих ёстой. Тэгтэл манай залуусын сэтгэлгээ нэг харахаар дээшлээд, нөгөөд бол доошлоод байх юмаа. Яг л нөгөө “Комеди арт” хошин шогийн хамтлагийн жүжигчин Хүрлээгийн уншдаг “Эргэлзээ” шиг л юм болоод байх юм.

Бид төрөлх нийслэл, өнгө зүс гээд л ярьж өгдөг. Гэтэл өөрсдөө хотоо, эх орноо шүлс нусаар дүүргээд байгаагаа мэдэж байгаа болов уу. Тэгснээ гадныхныг хууль зөрчлөө, гудамжинд хүндэрлээ гэнэ.

Иргэд бид өөрсдөө, өөрийнхөө өмчид хайр найргүй, хүнлэг бус гээд муу муухай бүхнээр дүүргээд байхаар чинь энэ улс орон яаж өөрчлөгдөх вэ? Улс өөдөлж, дэвжин байна гэдгийг маань эргээд нялзаах гол асуудал бол шүлс нусаа хаа сайгүй хаях. Энд тэндгүй оо-ын цэг байлаа ч энд тэнд харсан бүгд рүүгээ сариад байдаг юуны учир вэ? Энэ бол доромжлол.

 

Жижиг гэлтгүйгээр л үйлдлээр бид эх орноо дорд үзэж, доромжлоод байх юм. Гадныхан монголруу гайхалтай сайхан сурталчилгааны үр дүнд зорин ирдэг. Үзье, харъя гээд ирсэн гийчдийг бид шүлс нусаа хаясан бохир орчинд угтаад байж болно гэж үү.

 

Тэгсэн хэр нь гадны тэнүүлчид бидний нийслэлийг гэж хаширалдахын хэрэг алга . Өөрсдөө жижигхэн соёлд суралцаагүй бол бусдад бурууг чихэх нь нэг талаараа өрөөсгөл. Түүнчлэн манай улсын иргэдийг дийлэнх нь дээд боловсролтой хүмүүс байдаг. Хашаа л харна их дээд сургуулиуд өчнөөн мэлтийгээд, төлбөрөө бариад сургая гэнэ.

 

Тэгтэл тэд ядахдаа залууст хотын соёлын талаар нэг ч ухуулга яриа хийдэггүй. Тэгээд зогсохгүй их дээд сургуулиудын ойр орчныг анзаарвал бөөн шүлс нус хаяастай. Хаашаа харна тамхи баагиулсан оюутан залуус тамхилангаа шүлсээ ийш тийш нь үсчүүлэх гутмаар дүр төрхтэйгээр их сургуулиудын гудамж биднийг угтдаг.

 

Хотын өнгө үзэмж гээд л дээр дооргүй хашгиралдаж байхаар ухамсараараа шүлс нусандаа хяналт тавъя. Хотын соёл гэдэг жижигхээн зүйлсээс эхэлдэг. Энэ мэт жижиг асуудлыг иргэд ухамсраараа шийдвэрлэчихвэл хот аяндаа өнгө ороод л явчихна даа .

 

Залуус бид эх орон руугаа нулимчаад байгаадаа хяналт тавьж ухамсраараа өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлье. Орчны бохирдлын халуун сэдэв болоод буй шүлс нусны асуудал далд анхаарал хандуулж, нусгүй , цэргүй хотынхоо төлөө хөлөө урагш тавъя.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car