Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх тусам хий хоосон зүйлд итгэдэг
Түүнд эдгээж чадахгүй өвчин, мэдэхгүй эмгэг гэж үгүй. Хорт хавдрыг хоёр цагийн дотор, цөсний чулуу мэтийн жижиг асуудлыг цай уух зуураа авчихна. Элэгний хатуурал, уушгины үрэвсэл зэргийн өвчнийг цагаан сарын бууз чимхэх зуураа эдгээчихдэг гэнэм. Ийм нэг ид шид, эрдэм чадал нь энэ цаг үед багтаж ядсан монгол эмэгтэй Тайланд, Япон, Сингапур, АНУ-ын хооронд нисэж яваа аж.
Түүнд үзүүлэхэд хоёр сая төгрөг, эмчилгээ хийлгэхэд 15 мянган ам.долларын төлбөртэй. Хүний тархийг төмөр шиг хатуу гэж ярьцгаадаг. Дээхнэ үеийн тархины мэс засалчид алх, цүүц бариад зогсож буй зураг ч байдаг. Гэтэл тэр эмч мэс хэрэглэлгүйгээр хүний тархинд гараа оруулж, гэдэс гүзээг нь ном эргүүлж байгаа мэт онгичино. Нүдний уганд наалдсан бүлхэрсэн цус, нөжийг хүртэл био энергээ ашиглаад татаад авчихна.
Гарын судас бариад хаана, хаана хавдар байгааг, нүдний харц хараад ямар зовиур байгааг MRA-гаас харалгүйгээр шууд хэлнэ. Энэ агуу хүнтэй хэрхэн танилцснаа ийн өгүүлье.
Бурхан, чөтгөргүй цаг үед өсч төрсөн, МАН-ын гишүүн танил минь харанхуй шөнөөр утасдаж байна. Тэрбээр “Зайсангийн баячуул урьд шөнө унтсангүй. Анагаах ухааны сод үзэгдэл, ид шидтэн С.Дэлгэрмаа ирээд биеэ үзүүлэх гэсэн олны урсгал дийлдэхгүй байна. Ах нь аргалж байгаад элэг цөсөө эмчлүүлчихлээ. Хоёр сая төгрөгөө аваад хүрээд ир” гэдэг байна. Хэдэн төгрөгөө өгөхөөсөө өмнө С.Дэлгэрмаа гэж хэн бэ гэдгийг асууж сурагладаг юм байгаа биз дээ.
Ямартай ч Анагаах ухааны их сургууль төгссөн нэгэн гэнэ. Хувь хүний намтар, ажилласан он жилүүд нь тун бүрхэг. Мэргэжил нэгтнүүд нь хүрээнд С.Дэлгэрмаа гэдэг эмч байсан, гэхдээ ид шидтэн болсон гэж дуулаагүй гэцгээсэн юм. Хувийн эмнэлэг байгуулах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болоогүй аж. Ямартай ч ийм нэг түүхтэй эмэгтэйн алдар цуу Зайсангийн баячуулын мөнгийг ууталж байна.
Тавь гарч буй С.Дэлгэрмаа эмчид үзүүлэх гэсэн хүний тоо дэндүү олон. Гэвч тэрбээр өдөрт нэгээс хоёр хүн л үзнэ. Эмчилнэ. Эдгээнэ. Яаж эдгээдэг вэ гэж үү. Таны элэг муу байлаа гэхэд “Элэгний чинь дээд талд нөжирсөн цус, идээ бээр байна. Татаад авчихья” гэнэ. Тэгээд гэдсийг чинь илж байгаад цус нөж болсон муухай үнэртэй зүйл гаргаад ирнэ. Түүний дараа гэдсээ арчихад ямар ч ул мөр, эсгэлт байхгүй.
С.Дэлгэрмаа “Нүдний чинь хараа муу байгаа юм байна. Яг дээд талд нь судас бөглөрсөн байна” гэх аж. Тэгээд тэр хүний нүдийг илэх шиг болсноо нөжирсөн цус сад тавиулна. Ийм нэг хүн байна. УИХ-ын цөөнгүй гишүүн үзүүлсэн юм билээ. Нэг бус гишүүний аав,ээжийн хорт хавдрыг эдгээсэн юм. С.Дэлгэрмаа “Хорт хавдрыг эдгээхэд хувь хүнээс маш их энерги, чадавхи гардаг. Би УИХ-ын гишүүний аав, ээжийн хорт хавдрыг олон удаа эмчилсэн. Гараараа гаргаж дийлэхгүй болохоор амаараа сорсон” гэж ярина.
“Та энэ их авьяас билгээ нийтийн тусын тулд ашиглаж яагаад болдоггүй юм бэ” гэхэд тэрбээр “Дэлхий дүүрэн хүн хар гөрөөс байна. Би олон хүнтэй зууралдаж өөрийн авьяас, энергийг алдмааргүй байна. Цөөн хэдэн хүнд төлбөртэй эмчилгээ хийдэг. Борчуул, ядууст үйлчлэх юм бол бие дийлэхгүй” гэсэн юм. Энэ хүний авьяас билэг гэж юу юм бэ.
Түүнийг бишрэн шүтэгч нар “Дэлгэрмаа эмч бол гайхамшиг, ид шид. Бид бурханд итгэдэггүй байсан. Харин түүнтэй учирснаас хойш итгэдэг болсон” хэмээн ярина. С.Дэлгэрмаа эмч Тайланд, АНУ, Японд хүртэл эмчилгээ хийдэг гэнэ. Тэрбээр Хиллара Клинтоныг эмчилж байсан тухайгаа ярьдаг. Түүнийг Цагаан ордонд ороход сэжиглэн нэгжсэн юм билээ. С.Дэлгэрмаа эмч шиг мэс заслын хутгагүйгээр эмчилгээ хийдэг найман хүн дэлхий дээр байдаг гэх.
Нэг ийм хүн чимээгүйхэн мөнгө хийж явна. УИХ-ын эрхэм гишүүд булагнаж лам, бөө нарт үзүүлдэг. Түүнтэйгээ адил С.Дэлгэрмаа эмчийн талаар нэг нэгэндээ дамжуулан сэм сэмхэн үзүүлдэг болсон байх юм. Түүний талаар их эмч Б.Батнасан сонирхолтой зүйл ярьсан юм. “Дэлхий дээр сэтгэл заслын эмчилгээ гэж байдаг. Зарим улс оронд зөвшөөрдөг юм.
Тэгэхдээ туулайн бөөр, тахианы цус зэргийг ашигладаг. Тэр ч бүү хэл камерын өмнө хүний гэдэс дотрыг гаргаад ирдэг. Тэр бүхэн илбэ байдаг” гэсэн юм.
Яг ийм төрлийн видео бичлэгүүд интернэтэд дүүрэн байна. С.Дэлгэрмаа эмчийн тухайд тийм ангиллын хүн юм болов уу гэж бодов. Харин шүтэн бишрэгчид нь “Тэр агуу хүнийг энд тэндээ тахианы цус нууж явдаг” гэж хэлэх гээд байна уу” хэмээн аашилж загнаад байна лээ. 15 мянган ам.доллар төлөөд хорт хавдраа авахуулчихсан гээд гүйж яваа хүнд “Дэлгэрмаа бол илбэчин” гээд хэлчихвэл тэр дороо унана биз.
Энэ жил ОХУ-ын улсын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч болох хоёр ч үзмэрч ирэв. Нэг нь Налайхын замд цусаараа тахил өргөж сүржигнэсэн байгаа юм. БОНХ-ийн сайд С.Оюуныг С.Зориг ахынхаа үхлийг асуу гэж олон хүн зөвлөсөн.
Гэвч тэрбээр үзүүлээгүй юм билээ. ОХУ-ын телевизээр гардаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг бол шоу. Үүнийгээ ч нэвтрүүлгийг бэлддэг эрхмүүд хэлсэн шүү дээ. “Манай нэвтрүүлгийн 40 хувь нь шоу” гэж. Оролцогч нарт 40 хувийн бололцоо олгодог гэсэн үг. Үхсэн хүнийг босгож ирээд камерийн өмнө ярилцдаг агуу оросын зөн билэгтнүүд Малайз улсын сураггүй болсон онгоцны талаар нэг ч таагаагүй.
Харин манай “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг хийдэг нөхөр эхлээд зуун хувь үнэн хийгээд онигоонд орсон. Монгол Улсын гавьяат дуучин Д.Энхзулыг 16 машины нэгэнд хийгээд хэнгэрэг, цан, эрхи, дамар, зоос, шагай, чулуу, радионы антенн бүхий эрхмүүдээр мэргэлүүлдэг юм даа.
Нэг нь ч таагаагүй шүү дээ. АНУ-д “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг зохион байгуулсан ч амжилт олоогүй. Яагаад гэвэл тийм зөн билэгтэн, ид шидтэн тэр баян оронд олдоогүй юм билээ.
Сүүлийн арван жилийн дотор Монгол Улсын хүн ам асар шашинлаг болж ирэв. Бүгд дээд тэнгэрээс мэдээлэл авдаг онгодтой элч болон хувирчээ. Дээд тэнгэртэй холбогддог эрхмүүдийн телевиз, сонин, сэтгүүл, сайт бий болсон. Тийм холбоо сүлбээгүй нэгнийг “Тэнгэргүй, буруу номын” гэж ад үзэх шинжтэй. Энэ төрлийг бизнес хүчээ авч, 500 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд өгөө аваа яригдах болсон байна.
Ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх тусам оюуны хоосрол, хий хоосон зүйлд итгэдэг юм болов уу. Гэдэс хоосон хүний толгой эргэж, хий юм хардагтай адил. “Мөнгө дууддаг” гэх Сарандавааг сэтгэцийн гажигтай, зальдагч хэмээн твиттерчид муу хэлэх дуртай. Нөгөө талаас нь үзвэл Сарандаваа шиг бизнесийн орон зайгаа мэдэрсэн хүн цөөхөн. Тэрбээр нийгмийн сэтгэлзүйг соргогоор мэдэрч “Мөнгө дуудах” санааг сэдсэн.
Түүний бизнесийн санаа амжилт олж дөрвөн давхар байшин барьж, олон хүнийг ажлын байртай болгож чадсан. “Эрэлт байгаа газар нийлүүлэлт хэрэгтэй” гэсэн зах зээлийн хуулиар Сарандаваа иргэд юу хүсээд байгааг мэдэрсэн учраас амжилт олсон. Одоо түүний гаргасан замаар олон хүн явж байгаа билээ. “Ямар ч хамаагүй аргаар мөнгө олох” гэсэн сэтэхүйтэй хүмүүс зөндөө байна цаана чинь.
Бөөгөөс болоод гэрээ шатаачихлаа, эхнэр хүүхдээ хаяад Хөвсгөл рүү явчихлаа, байшин дээрээс унаад үхчихлээ. Гурван өрөө байраа зальдуулчихлаа гэсэн мэдээлэл тасрахаа байв.
Зарын бүх сонин “Тарнийн бясалгалын хүчээр 2000 хүний нүдний өмнө 20 тохой хөөрдөг Ц.Болд хад чулууг хэрхэн алт болгох аргаа заана. Зулын шар тос, хоёр тавгийн идээ, өргөлийн архи, 5000 төгрөгтэй ирнэ үү” гэсэн байх юм.
Тэр хүний бясалгалын хичээлд 2000 хүн хүртэл цуглардаг гэнэ. Энэ нийгэм ингэж гажигтаад байна уу. Би өөрөө гажиг болохоор мэдэхгүй, харахгүй болчихоод байна уу гэж бодоход хүргэж байгаа юм даа. Дэмий хүний ярианд итгэхээргүй шинжлэх ухааны эрдэмтэн, докторууд хүртэл шинэ цагийн хутагт хувилгаадын лекцинд сууж байгаа үзэгдэх болов. Ам.доллар ховордохын хэрээр хутагт хувилгаад олширч улстөрчдөөсөө эхлээд жирийн иргэд хүртэл дагаж давхина. Нөгөө хувилгаан нь “Гала” хамтлагийн Анугийн утсыг сураад сууж байх жишээтэй.
Яруу найрагч Б.Галсансүхийн “Хөшүүн, хойрго, хөлдүү юм шиг ард түмнийг минь гэсгээж хайрла, гэгээрүүлж хайрла” гэсэн шүлгийн мөр байдаг. Заримдаа энэ шүлгийг хэлмээр, хашгирмаар санагдах юм.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Эрдэмтэн (April 15, 2014 1:52:23 pm )
Насаараа чи эрдэмтэн доктор гээд мөнгө олж байгаа чинь хаа байна.Баруун айлын Балжмаа авгай үүгээр түүгээр аль чадалтай гэсэн хүн болгон дээр очоод одоо яаж сайхан амьдарч байна гээд өдөр шөнөгүй **********д байхаар, үнэхээр ч шинжлэх ухааны тайлагдаагүй зүйлсийн нэг нь юм болов уу гээд би өөрөө авгайгаа дагаад үүгээр түүгээр явдаг болсон доо хөөрхий. Үс нь урт ухаан нь богино авгайчуудын үг хуулиа гэж.
-
zz (April 15, 2014 2:41:09 pm )
ene balai avgai bolimoor um
-
Eeee (April 15, 2014 6:13:44 pm )
S. DELGERMAA ANGIIN NAIZ MINI CHI MUN L YUM SHIG BNA, MUN BOL MINII NAIZ NAADAH CHINI YVTSGUI GEDGIIG ERTHEN OILGOOROI, MINII NAIZ HUUHDIIN UVCHNII HICHEEL DEER YAJ ONIGOOND ORJ BAISNAA SANAJ ERTHEN NAAD ZAVAAN YUMNAASAA HOLDOHGUI BOL HEREGT OROHGUI VII. SAIN SANASANDAA L HELJ BNA SHUU.
-
tumbaash (April 16, 2014 12:06:44 pm )
hunii setgel zuigeer tkglkgchdod itgeed heden togrogoo bariad guigeg bid hoorhii. tuuniig ni ashiglaj chadaj bgaa hund buruu ogood yahav. gehdee etssiin etsest gor ni garch nugel ni nudeeree guine. juji****d zalida****d luivarchinguud shu de naaduul chini. buu huurt humuusee. delgermaa gegch ooroo namaig uzeed ogie gej guisan ch bi uzuulehgui.
-
zevuutsel (April 17, 2014 8:10:26 am )
Hovdiin BULGAN sumiin haryat ooriigoo bio energitei gedeg Lhavgadorj gesen baihaa emegtei bainga zuragtaar ooroo ooriigoo reklamddag.Ter hun yuaj energitei bolson be gej asuuhad ayngand ortoj uhaan aldaad sereed iim bolson gedeg yum bilee.Ug ni nuurs bolchihmoor yum.Bas huntei utasaar yrij energee ogdog gesen .Ehnii odoriin emchilgee ni hunii bied hurehgui hajuugaar ni oor yum hiigeed yvaad baidag tegeed bolson gar gedeg ta minii bied hureegui baij bolchihdog yumuu gehed doogtoi mushiij hureed hereggui hurvel huchtei energi ochood majiij medhe shuu dee gesen.Uzehdeedeer ued 25000 baisan odoo nemegdee biz.1 odriin emchilgee 30000 tog tegeed edgesen bol bas yuahavdee daanch ugui yumdaa.Bayngol duurgiin EM 7 toviin oodoos harsan bair tureeselj baisanaa odoo tsaiz zahiin tereed nuusen gesen.hamgiin ineedtei ni ooriinhoo undesnii huvtsastai aimaar zurgiig senjtei aygan deer buulgachihaad tuuniigee energutei geed ondor uneer zarj televizeer surtalchilj baisan . Iimerhuu zalitai humuust ehleed shuud geree hiimeer emchluulehdee mongo ogohgui edgesen hoinoo 6 sar baidaliig harj baij mongoo ogoh heregtei .HOTRIATAAR batalgaajuulj huuliin daguu tolbor hariutslaga tootsoh heregtei.
5 Comments