Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэ удаа “сугарч” үлдэх болов уу, үгүй юу гэсэн эргэлзээ нийгэмд хүчтэйгээр тарж эхэллээ.
Учир нь түүнтэй холбоотой албан тушаал болон авлигын хэргүүд шил шилээ даран хөвөрсөн юм. Ямар нэгэн аргаар цэвэрхэн сугардаг түүнийг журмын андууд нь мянга хөөцөлдөөд ч авч үлдэж чадахгүй байх гэсэн таамгууд хөвөрсөөр.
Учир нь Д.Сугарт одоо л хууль жинхэнэ утгаараа үйлчлэх нь.
Жинхэнэ утгаараа гэсэн үг нь түүний өнгөрсөн он жилүүдэд хийсэн ихэнх хэрэг нь баримтаар тогтоогдсон тул ийнхүү нэрийдэх болсон юм.
Д.Сугарыг хааш нь ч хөдөлгөхөөргүй баримтууд хөвөрсөөр…
Ямартай ч тэрбээр энэ удаа ёстой л сугарч чадахгүй ацан шалаанд орсныг доорх баримтууд гэрчилж байна.
Тухайлбал Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэслэлээр шалгах хүсэлт АТГ-т иржээ.
Тус газрын хяналт шалгалтаар тэрбээр гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь батлагджээ. Тиймээс түүнд хариуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан юм.
Мөн АТГ-ын тэргүүн комиссар Н.Ганболд УИХ-ын дарга З.Энхболдод энэ сарын 7-нд албан бичиг хүргүүлжээ.
Уг бичигт Д.Сугарын хууль бус үйлдэл болон хэдэн арван тэрбум ам.доллараар яригдах хөрөнгө босгосон.
Солонгос, Япон зэрэг улсад өөрийн нэр дээр байр авч, Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкинд данстай байсан нь нотлогдсон тухай дурдсан.
Өөрөөр хэлбэл Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шиндэн хороололд 535 сая төгрөгийн үнэтэй байр авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Энэ байраа 2008, 2009 оны хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй. Уг байраа 2010 онд зарсан ч орлого болох 535 сая төгрөгийг мөн л хөрөнгө орлогодоо мэдүүлэлгүй нуужээ.
Тодруулбал дээрх орон сууцны үнэд зориулж Ч.Хоролсүрэн хувийнхаа данснаас 48 сая иенийг уг барилгыг барьсан “Towa Real Estate Development” компанийн дансанд шилжүүлсний дараа Д.Сугар эхнэрийн хамт очиж шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авчээ.
Тиймээс эл орон сууцыг худалдан авах мөнгийг “МИАТ”-ийн экс удирдлагууд “угаасан” мөнгөнөөсөө шилжүүлж байсан байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа юм.
Мөн Хонгконгийн “Эйч Си Би Эс” банкин дахь данс болон “МИАТ”-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн нэр дээр хадгалуулсан мөнгөний талаар 2007 оноос хойш огт мэдүүлээгүй.
Түүнчлэн 2011 онд Солонгосын Чэжүд 600 сая воноор худалдаж авсан байраа 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй зэрэг олон но-той үйлдлүүд илэрсэн байх юм.
Ингээд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан “ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарыг хөрөнгө орлогоо дутуу мэдээлсэн гэх үндэслэлээр шалгах хүсэлт АТГ-т ирсэн. Шалгалтаар Д.Сугар гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь тогтоогдсон. Үүний дагуу түүнд хариуцлага хүлээлгэх талаар АТГ-аас Үндсэн хуулийн цэц болон УИХ-д албан ёсоор хандсан” гэв.
Хонконгийн банкнаас бэлнээр 50 мянган ам.доллар гаргаж авснаас болж хэрэг илэрчээ
Хамгийн гол нь Д.Сугарын толгой эргэм энэ их хөрөнгийн эх үүсвэр нь “МИАТ” компанийн эрсдлийн сангаас үүдэлтэй.
Тодруулбал 2006 оноос эхэлж “МИАТ”-ийн захирал асан Д.Эрдэнэбилэг “Дайны эрсдлийн даатгал” гэх зүйлийг тус компанид бий болгосноор Д.Сугарын мөнгө босгох үйл ажиллагаа эхэлжээ.
Тэгвэл эл хэргийн гогцоог хуулийнхан яаж мэдсэн бэ гэвэл Д.Сугарын хамсаатнуудынх нь нэг нь Хонконгийн банкнаас бэлнээр 50 мянган ам.доллар гаргаж авснаас болж энэ хэрэг илэрсэн байна.
Тухайлбал Д.Сугар Хонконгийн “HSBC” банкнаас хоёр удаагийн гүйлгээ хийж, “МИАТ”-ийн Санхүү эрхэлсэн захирал Ч.Хоролсүрэнгийн хамаатан О.Тамирын хувийн данс руу 3.654.067 ам.доллар шилжүүлсэн байдаг юм.
Тодруулбал 2007 оны долоодугаар сарын 16-нд 199.941 ам.доллар, наймдугаар сарын 10-нд 116.956 ам.долларыг шилжүүлжээ. Ямартай ч түүний хийсэн хэргүүд ар араасаа цуварсаар байна.
Ер нь бол Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байх хугацаандаа маш олон өмч хувьчлалыг гувчуулж хувьдаа асар их хэмжээний ашиг олсон гэх хардлага бий.
Үүнээс Сэлэнгэ аймгийн гурилын үйлдвэр, Улсын цирк, «Говь» компанийн хувьчлал, «Монголросцветмет»-ийн мэдэлд байсан Баян-Өлгий аймаг дахь «Асгат»-ын мөнгөний орд.
Мөн “Аэрогеодези” төрийн өмчит компанийг, Буянт-Ухаа дахь хуучин нисэх буудлын барилгыг МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэнгийн компанид хувьчилсан гэх баримт хууль хяналтынхны гарт бий.
Юутай ч Д.Сугарын нэр холбогдоогүй төрийн өмчит газар алга.
Тэгвэл түүнийг авч үлдэх гарцаагүй баримтууд АТГ болон бусад мөрдөх албаныханы гарт орсноор эл хэргүүдийг нь нэгтэн шалгахаар боллоо.
МАН-ынхан Д.Сугарыг сугалж авахаар шийдсэн
Энэ хэргээс мултрах зам мөрийг аль хэдийн засаад эхлэсэн гэдгийг баттай эх сурвалжууд хэлж байна.
Өөрөөр хэлбэл МАН-ыг ид хүчээ авч байх үед Д.Сугар ТӨХ-ны дарга болж хууль бус маш олон үйлдлийг намын нөхөдтэйгээ цуг хийж байсан юм билээ.
Тиймээс МАН-ын нөлөө бүхий хүмүүс өөрсдийнх нь хийсэн хэрэг илчлэгдэнэ гэж айсан учраас бас л сугалж авахаар нөлөө бүхий эрхмүүдтэй уулзаж хэрхэх талаараа ярилцаж байгаа аж.
Ямартай ч Д.Сугарын хэрэг олон нийтийн анхаарлын төвд орж түүнийг дахин сугарч үлдэх үү гэдгийг л харах үлдэж байна.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
amunkhsaihan (April 15, 2014 9:05:15 am )
mongoloo gesen zurh setgeltei hun alga u? uuruu l bolj baival bolo gesen humuus olshirch dee yana daa
-
СарСар (April 15, 2014 10:12:30 am )
Менгений хойноос ухэлдэж байгаа ху******с терд ажиллаад хэрэг байна уу бух херенгий нь хурааж шийтгэх хэрэгтжэй хамсаатан олонтой болохоор хамгаалж байгаа ху******сийг нь ч шалгах хэрэгтэй Хоролсурэнгийн телсен зургаан тэрбум тегрег нэг едрийнх нь урэгдэх естой менге болохоор зевхен илээд л енгерч байгаа хэрэг шуу дээ ард тумний татварийн менгеер тансаглагчидад арай л чанга хууль уйлчилмээр байгаа юм даа
-
тархи (April 15, 2014 10:35:52 am )
shuud buud
-
zochin (April 15, 2014 10:47:21 am )
neg heseg ni ingeed ulsin, toriin ajil hj bga neriin door mongo hiiged uls ni ***jihgui irged ni yaduurad hetsuu bhd iim yumnuudig bhr uur hureed bh yum uhej dald oroosoi
-
solo (April 15, 2014 11:08:12 am )
Ene ******uud genet l davhar deelee tail temuujin ogtsor geed uuree evduulsen shorgoolj shig sandraad baisan yumaa iim uchirtai yumuu
-
solo (April 15, 2014 11:09:01 am )
M a n g a r u u d ingeed bichiheer orohgui baihiig chini harii l daa
-
Зочин (April 15, 2014 2:22:01 pm )
Ийм хүнийг өдий болтол Үндсэн Хуулийн цэцэг байлгана гэдэг арай дэндэнэ ээ. Монголын хууль ямар түвшинд байдаг, Монголын төр хэр хүч сул байгаа зэргийг харуулж. Ийм ******ийн амьтан өдий болтол эрх чөлөөтэй явж ард түмнийг доромжлоод дээгүүр алба ха******д байж байдаг.
-
Anonymous (April 16, 2014 11:20:07 am )
аль хэдийн сугарч үлдээд цалингийнхаа 30 хувиар л торгуулсан юм биш үү. Эсвэл би юу ч ойлгохоо больсон юм уу. СУГАР гэж нэр өгсөн нь зөв болж сугараад л гарчих юм даа.
-
-
mongol mongol (April 15, 2014 3:08:44 pm )
sugar ***lgagdaj ehelvel maniin tolgoi luivarchid bvgd ham hergeer tatagdan
-
mongol mongol (April 15, 2014 3:13:43 pm )
sugar ***lgagdaj ehelvel maniin tolgoi luivarchid bvgd ilchlegden tiim uchraas sugariig vhtelee hamgaaltsgaan
-
zochin (April 15, 2014 3:46:48 pm )
ene nohor biznes hiij bgaagui bj yaj iim yum tsohitsuulsan todorhoi l bn ldaa dawartsan *****iig yawah gazar luu yawuulaach buruu garaar olson yum uiliin uree uznee ur huuhed ach zeed ni tu***l bh daa
-
xaxaxaxa (April 15, 2014 7:11:57 pm )
ene uls ornii ezed gj humuun zayatai heseg archaagui yumnuud blaa gehed tsaana ni harsan tenger burhan bnaa bas kkk odoo ch nirguulj dee udahgui araas ni olon hulgaich deelee numruud yavnaa ta nar tegeed bas hulgain munguuruu uvchignuj ugdug avilgalch urvagch hulgaich ta nar uhehed chini mongold gazar oldohgui odoo btlaa tumnii hurungiig idcheed teruugeeree huuheddee har ***hi avch ugnu ain tegne bhaa ta nar odoo buh ard tumneeree uls hudaldsan geh erunhii neriin door aimaar tiom *******hiitsgeey terend eh orondoo gai bolo****d umdaaraa suireg
-
ssss (April 15, 2014 8:32:54 pm )
Ulsiin umchiig yaruu todoor idjee.
-
yooo (April 15, 2014 8:56:43 pm )
Huiten tsaraitai nuhur bsan.iim ih hurungu idne gej yaj tolgoid n ordog bnaa.
Mongolchuud aimhai sul doroi bolohoor arga ch ugui i biz dee. -
unshigch (April 15, 2014 10:06:38 pm )
Aimshigtai tom hulgaich turiin tolgoideer bna ard ni bga hulgaich nar daralt ni ihsej bga
-
Зочин99 (April 15, 2014 10:54:34 pm )
Юу гэнээ, МАН-ын ************ууд сугалж үлдэх талаар хөөцөлдөж байгаа гэнэ үү?
Хэрэв ингэх юм бол 2016 онд энэ нам 1 ширхэгч санал авахгүй гэдгийг баттай хэлье. Одоо хулгайч, луйварчдын давардаг цаг өнгөрсөн шүү, -
bayar (April 15, 2014 11:52:03 pm )
gol ni yagaad iim shunaltai bdag yum boldoo. delbereh tsag ni irsen l baimaar yumdaa.
-
зочин (April 16, 2014 10:36:36 am )
МАН-ын луйварчдын нэг яах аргагүй мөн дөө
-
ЗОЧИН (April 16, 2014 2:33:20 pm )
МАН-ЫН УЛС ТӨРИЙН ЗАРИМ ЛУЙВАРЧИД ДАВХАР ДЭЭЛ ТАЙЛНА ГЭЖ ЮУГАА ЯРИАД БАЙГАА ЮМ. МОНГОЛ ХҮН ХЭДИЙ ДААРАВЧ ДЭЭЛЭЭ ДАВХАРЛАЖ ӨМСДӨГГҮЙ ЮМ. ТЭР УЛС ТӨРИЙНХӨӨ ХЭЛЛЭГИЙГ ДАВХАР АЛБАН ТУШААЛЫН ӨӨРСДӨӨ АНХ БИЙ БОЛГОЧИХООД
ЭНЭ СЭДВЭЭР ХАЛХАВЧ ХИЙЖ СУГАР ГЭДЭГ НӨХӨРИЙГ ДАЛДАЛЖ ЯЛААС МУЛТЛАХ ГЭЖ БАЙНА. ТҮҮНИЙ ХҮҮХЭД ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ТИЙМ ЦӨӨХӨН ЖИЛ АВДАГ. ЖИРИЙН ИРГЭН УЛСЫН НАЧИН УЛААНХҮҮ ТИЙМ ОЛОН ЖИЛ АВАХ ЁСТОЙ ЮМУУ….. ЭДНИЙ ХЭРЭГ УТГА НЭГ БИЗДЭЭ. -
ГОО ВАН (April 17, 2014 4:18:08 pm )
МАН коммунист нам энэ утгаараа тэд яагаад ч бол засагт гарах сонирхол маш их байна.Н.Энхбаяртайгаа нийлж Н.Багабандийг н****** харуулж инээлгэж ,ц****** харуулж уурлуулж байж хийсэн төрийн механизмын дампууралыг нь засах гэсэн АРДЧИЛСАН ерөнхийлөгчөөр халхавч хийж уйвайгүй ******илж байна тэд хоншоор байгаад засагт гарвал яаж ч хүсээд хийж огтоос чадахгүй л зүйл генсек Мөнхбат, гишүүн Оюунхорол нар сэрүүн зүүдлээд байна
-
zochin (April 18, 2014 2:46:30 am )
Doliison ******
21 Comments