antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2014 1 comment

Хятадын Улсыг аюулаас хамгаалах яамны мэдээлэгч элсүүлэх арга

нийтлэсэн Admin
8cc1648896559a71bigХятадын УАХЯ хүн элсүүлэх үйл ажиллагаагаа өөрийн нутаг дээр явуулахыг илүүд үздэг. Тагнуулын үйл ажиллагаа явуулахдаа гадаадын иргэнийг өөрийн нутаг дээрээ элсүүлэх нь найдвартай бөгөөд үр дүнтэй гэж тэд үздэг бололтой. Энэ аргыг ашиглахад ашигтай тал нь гэвэл элсүүлэхээр судлаж байгаа этгээд элсэгдэхээс татгалзах тохиолдолд түүнийг элсүүлэх гэсэн гүйцэтгэх ажилтанд ямар нэг аюул учрахгүй бөгөөд энэ асуудлыг бусдаас нууцалж чадах юм. Хятадын УАХЯ болон Улсын аюулгүй байдлыг хангах байгууллага нэр нөлөө бүхий хүнийг элсүүлэхдээ гол төлөв энэ аргыг хэрэглэдэг байна.

Тэд урьд өмнө нь Хятадад ирж байсан гадаадын иргэдийн дотроос элсүүлэх хүнээ эрж хайдаг гэнэ. Барууны тагнуулын байгууллагын үнэлэмжээр Хятадын УАХЯ-ны хүн элсүүлэх арга нь бүхэлдээ харьцангүй бүдүүлэг гэж хэлж болно. Тухайлбал, Хятадад шоронд хоригдож байсан Барууны хэд хэдэн хүний ярьснаар тэд нутагтаа буцаж очоод Хятадын үйл хэргийн төлөө үйлчилнэ гэсэн амлалт л өгөх юм бол тэднийг шоронгоос чөлөөлж болно гэдэг байжээ.
Өөрийн нутаг дээр хүн элсүүлэх аргын өөр нэг ашигтай тал нь гүйцэтгэх ажилтан болон түүний гэр бүлийн хүмүүсийг гадаадад томилох зардал гарахгүй. Нөгөө талаар, гадаадын сөрөг тагнуулын байгууллагын ажиллагааны үүднээс ч гэсэн энэ аргыг ашиглах нь аюул багатай байдаг. Хятадын УАХЯ улс дотроо гадаадын дипломатуудыг нягт нарийн хяналтдаа байлгадаг учир гадаадын тагнуулын байгууллага Хятадын албаны хүмүүсийг судлах, тэднийг элсүүлэх боломж нөхцөл маш бага байдаг юм.

Гадаадын иргэнийг элсүүлэх гэсэн Хятадын энэхүү ажиллагаа нь гадаадын дипломатууд, төрийн байгууллагын  ажилтнууд, эрдэмтэд, сурвалжлагчид, бизнесийнхний эсрэг чиглэсэн байдаг. Хятадын УАХЯ элсүүлсэн гадаадын иргэнийг өөрийнх нь Засгийн газрын байгууллагуудыг тагнах, тэдэнд нөлөөлөх, худалдааны асуудлын талаар тагнуулын мэдээ мэдээлэл олох, онцлог техник, технологийг олох үйл ажиллагаандаа ашигладаг юм. Хятадын улсын аюулгүй байдлыг хангах, цэргийн тагнуулын байгууллагууд, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулийн нэрээр гадаадын оюутан, эрдмийн зэрэг горилогчдыг Хятадад ирж лекц унших, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээнд урьж оролцуулдаг байна. Тагнуулын байгууллагууд нь лекц уншуулж байгаа эрдэмтэн, түүний гэр бүлийн хүмүүст тодорхой хэмжээний зардал мөнгө зарлагдана. Хятадад айлчилж байгаа мэргэжилтнүүд лекц унших, хуралд оролцох, аялж жуулчлах болон бусад үйл ажиллагаанд оролцоход тогтоосон журмуудыг мөрдөнө. Ингэж маш тодорхой төлөвлөгөө боловсруулдаг нь элсүүлэхээр судлаж байгаа тухайн хүнийг бие, сэтгэлийн хувьд тайвшруулах зорилготой байдаг. Тавьсан асуудлыг нь зөвшөөрөх бүхий л аятай нөхцлийг бүрдүүлж байгаад чинь сэтгэлийн хундага өргөж архи уулгана. Тийм нөхцөлд хүн бусдын тухай, нууц зүйлийн тухай ярих нь хялбар болдог байна.

Эрдэмтэд, бусад мэргэжилтнүүдийг бол бүгдийг нь Хятад Улсад чухал хэрэгцээтэй хүмүүс гэдэг бөгөөд дараахь шалтгааны улмаас тэд Хятадын тагнуулын байгууллагуудын сонирхлын объект байдаг юм. 1-д, тэд УАХЯ болон цэргийн тагнуулын байгууллагын сонирхлын хүрээний асуудлаар тэднийг өвөрмөц үзэл бодолтой гэж үздэг. 2-рт, тэд эх орныхоо эрх баригчид болон Хятадын тагнуулын байгууллагуудын элсүүлэхээр судлаж буй хүмүүст ойртох боломжтой байдаг. 1-р төрөлд хамрагдах хүмүүст нарийн тодорхой нөхцөл бүрдүүлэх шаадлагагүй. Учир нь, тэд Хятадад ирэх юм бол тодорхой сэдвийн талаар нарийн зүйлийг өөрсдөө хэлээд өгнө хэмээн тэдэнд ханддаг байна. 2-р төрөлд хамрагдагсдын хувьд нарийн чанд боловсруулсан арга ажиллагаа шаардагддаг аж. Найрсаг харилцаатай байдаг гадаадын эрдэмтдээр дамжин хүрэх тагнуулын үйл ажиллагааны өөр нэг зорилт бол эх орных нь эрх баригчдад нөлөөтэй хүмүүсээр ятгуулах, улмаар тэднийг өөрийн талд элсүүлэн авах явдал юм.
Хятадын тагнуулын байгууллагууд богино хугацаагаар Хятадад ирж лекц унших эрдэмтдийн аяллын зардлыг хариуцдагийн дээр их, дээд сургууль хоорондын эрдэмтэд солилцох хөтөлбөрт хамрагдагсдад бас анхаарлаа хандуулдаг байна. Тухайлбал, ХХ зууны сүүлээр АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулиас  Америкийн профессор Ларри Ингерманыг Нанжингийн их сургуулийн нэгэн төвд ирүүлж лекц уншуулах ажлыг зохион байгуулжээ. Ларри Ингерманы оюутан Сюй Майхун түүнд дурлаж, өөрийгөө болон бусад хэд хэдэн оюутныг ХАЧА-гийн цэргийн тагнуулын байгууллагын ажилтнууд гэдгээ хэлсэн аж. Тэдний зорилго бол англи хэл сурахын дээр Америкийн эрдэмтэн, оюутнуудын үйл ажиллагааг хяналтдаа байлгах, гадаадад үүрэг гүйцэтгэхэд өөрийгээ бэлтгэх явдал байжээ. Тэрээр бас өөрийнх нь захидал харилцааг замаас нь нууцаар авч уншдаг тухай Ларри Ингерманд хэлээд ХАЧА тэр сургуульд байгаа бүх америк эрдэмтдийн утсаар ярьсан яриаг нууцаар сонсож байдаг тухай мэдэгдсэн байв.

Хятадын УАХЯ тус улсад айлчлан ирсэн зочдын эсрэг үйл ажиллагаа явуулдаг шигээ бас Хятадад амьдардаг гадаадын сурвалжлагч нарыг элсүүлэх оролдлого хийнэ. Тухайлбал, Хятадын УАХЯ гадаадын сурвалжлагчдад телефон утсаар нууц мэдээлэл хүргэдэг байна. 1992 оны 02-р сард Лондон хотын “Таймс” сонины сурвалжлагч Кэтлин Симпсонд энэ аргыг хэрэглэсэн юм. Тэрээр энэ тухай “Саяхан би өөрийгөө цэргийн офицер гэж танилцуулсан хүнтэй тааралдлаа. Тэрээр надад “Манай хамаатны хүүхэд гадаадад сургуульд сурах гэсэн юм. Түүний ээж мөнгө олж өгөхийг надаас хүслээ. Жирийн нэг офицер би яаж тэр их мөнгийг олох билээ. Хожим нь улсын нууц зүйлийг худалдаад мөнгө олж болох юм байна гэдэг санаа толгойд орсон. Чи улсын нууц баримт бичиг худалдаж авах уу?” гэсэн. Тэр хүн үнэхээр тийм гэнэн офицер байсан уу, эсвэл юу ч мэддэггүй хүн байсан уу гэдгийг би мэдээгүй” гэж ярьжээ.
Хүн элсүүлэх тагнуулын үйл ажиллагааны явцад утсаар нууц мэдээ дамжуулна гэдэг бол хууран мэхлэх ажиллагаа гэж үздэг. Ингэж байгаагийн зорилго бол гадаадын иргэн тэр мэдээг авч байхад нь баривчлах гэсэн санаа байдаг. Тэгээд тагнуулын байгууллагатай хамтран ажиллах санал тавих, түүнийг нь зөвшөөрөхгүй бол тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэх явдал түгээмэл билээ. Тухайн этгээд дипломат эрх дарх эдэлдэггүй л бол (сурвалжлагч болон худалдааны ажилтан дипломат эрх дарх эдэлдэггүй) хамтран ажиллуулахын тулд шахалт үзүүлнэ. Ердийн үгээр хэлвэл дарамт шахалт үзүүлж байж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуруулах, тэр баримт бичиг нь хожмын нэг өдөр хамтран ажиллах ажиллагаагаа үргэлжлүүлэхэд баталгаа болдог байна.

Хятадын УАХЯ-ны өргөн дэлгэр хэрэглэдэг өөр нэг болхи арга бол хүүхэн ашиглах явдал. Хятадад байгаа гадаадын эрэгтэй сурвалжлагч нар хятад хүүхнүүд түүн рүү утсаар ярих явдалтай байнга учирдаг юм. Ингэдгийн зорилго нь гадаадын иргэнийг бэлгийн харилцаанд татан оруулах, тэр байдлыг нь Хятадын УАХЯ өөртөө ашигтайгаар ашиглах явдал билээ. Хэрэв гадаадын иргэн гэр бүлтэй, эсвээс ажил олгогч нь тэднийг хятад иргэдтэй харилцаа тогтоохыг хориглодог бол тэр байдлыг нь ашиглан дарамт шахалт үзүүлэх, улмаар тагнуулын мэдээ өгөхийг шаарддаг байна. Хятадын тагнуулын байгууллагууд ийм маш энгийн арга буюу “цэцэг” ашиглах аргыг хэрэглэн хэд хэдэн томоохон амжилтад хүрсэн байдаг.
Францын дипломатч Бернард Боурсикот 1964 онд Бээжинд ажиллаж байхдаа дуурийн дуучин эмэгтэй Ши Пэйпу-тэй бэлгийн харьцаанд татагдаж орсон гэдэг. ХКН-ын мөрдөн байцаах газар энэхүү харилцааг ашиглан Бернард Боурсикотыг мэдээлэгч болгон элсүүлсэн аж. Өөрийнх нь бичсэн илтгэх хуудсанд тэрээр Ши Пэйпу-тэй гэр бүл болж, Бээжингээс явсан гэсэн байдаг. Бернард Боурсикот Хятадын талд тагнуул хийж байсан бөгөөд 1998 онд Францын Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд түүний болон эхнэр Ши Пэйпу нарын тагнуулын хэргийг илрүүлсэн юм.

Шүүх хурлын үеэр Францын Улсыг аюулаас хамгаалах байгууллагынхан түүний эхнэрийг эмэгтэй хүн биш, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орохдоо эмийн дүрд хувирдаг гаж зуршилтай эрэгтэй болохыг нь мөн илчилжээ. Энэхүү ер бусын хэргээс харахад (энэ хэргээс сэдэвлэн Бай Лаохуй “Эрвээхэй дүртэй эр” нэртэй жүжгийн зохиол бичсэн) ХАЧА-гийн цэргийн мөрдөн байцаах газар Бернард Боурсикотыг ямар хүн болохыг нь тогтоох, түүний талаар үнэлэлт өгөх, улмаар өөрийн мэдээлэгч болгон элсүүлэн авахдаа “цэцэгхэний” хүчийг хэрхэн чадамгай ашигласан болохыг анхаарах нь зүйтэй юм. 1988 онд Хятадын УАХЯ АНУ-ын Төрийн департаментын холбооны ажилтныг мөнгөөр элсүүлэн авах гэсэн оролдлого хийсэн байдаг. Тэрээр нэгэн хятад эмэгтэйтэй бэлгийн харьцаатай байжээ. Хятадын УАХЯ тэр хоёрын харилцааг хэр зэрэг дэвэргэж газар авахуулсан, эсвээс энэ харилцааг зөвхөн хүн элсүүлэх гэж л ашигласан уу гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан тэр эмэгтэйг дарамтлан байж тагнуулын үйл ажиллагаанд татан оролцуулсан байдаг юм. Гэвч тэдний зүтгэл талаар болжээ. Учир нь, Америкийн иргэн Хятадын тагнуулын байгууллага өөрийг нь элсүүлэх гэж оролдсон тухай ЭСЯ-ныхаа аюулгүй байдлыг хангах албанд илтгэсэн аж. Төдөлгүй тэд тэр ажилтнаа эргүүлэн татсан байдаг. Хэдийгээр чухал хүнийг элсүүлж чадаагүй ч Хятадын УАХЯ цаашид үргэлжилсээр байсан тэр харилцааг нь ашиглан АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, ажлын дотоод дэг журмын талаархи мэдээллийг олж авсан байж болох юм.

Хятадын тусгай албад хятад цустай хүн элсүүлэх хүсэл сонирхол их байдаг ч тэр нь хятад цусгүй гадаадын иргэдийг элсүүлдэггүй гэсэн үг биш билээ. Ямар ч байсан бидний мэдэж байгаагаар үндэстэн, ястны хувьд Бээжингийнхний үздэгээр хятад цустай гадаадын хүнийг элсүүлвэл тэр нь Хятад Улсад арай үнэнч зүтгэдэг байна. Тийм учраас хятад хүнийг элсүүлэх, хятад цустай гадаадын иргэнийг элсүүлэх арга нь зарим талаараа ижил төстэй байдаг гэнэ. Хятадын УАХЯ хоёр төрлийн аргаар хятад цустай гадаадын иргэнийг элсүүлдэг байна. 1-рт, тэдний Хятад эх орондоо туслах үүргийг хөндөж, уриалахын дээр тэдний яс үндсээрээ бахархах сэтгэлийг ашигладаг байна. 2-рт, хэрэв тэд хамтран ажиллахгүй бол Хятадад байгаа хамаатан садангуудад нь ямар нэг муу юм тохиолдож магадгүй гэдгийг үгийн дунд дурдчихдаг аж. Элсэгдэж байгаа хүмүүсийн хувьд хоёр дахь арга нь ихэд хүнд дарамт болдог бөгөөд чухам ингэх нь тагнуулын байгууллагын ажилтны саналыг хүлээж авахад нь хүчтэй нөлөөлдөг юм.
Хятадын тагнуулын байгууллагууд гадаадад болон Хятадад төрсөн хятад хүнийг эх орондоо туслах гэсэн нэрийдлээр олон элсүүлэлтийг хийсэн байдаг. ХХ зууны 80-аад оны эхээр нүүрстөрөгч судлалын нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан, АНУ-ын харьяат эр Бээжинд ажиллаж байхдаа дарамтад орж, байгууллагынхаа нууцыг өгч “Хятад Улсад тусла”, тэгвэл өөрт нь ч ашигтай гэжээ. Тэрээр үүнийг хүлээж аваагүй ч Ларри Зинь Утайд дээрхи аргыг хэрэглэн амжилтад хүрч чадсан байдаг.

УАХЯ-наас гадна Хятадын бусад тагнуулын байгууллагууд ч мөн мэдээлэгч элсүүлэхдээ “Хятад эх орондоо туслах” гэдэг энэ аргыг хэрэглэдэг байна. Иргэний хөдөлгөөнийхөн болон Ларри Зинь Утай нарыг сүрдүүлж байснаас энэ арга барилыг харж болно. Ларри Зинь Утай Америкийн ТТГ-т хамт ажиллаж байсан Виктория Луо-гийн талаархи мэдээллийг Хятадын НАХЯ-нд хүргүүлсэн тухайгаа хэлсэн байдаг. Тэр мэдээллийг өгсөн зорилго бол хятадууд Виктория Луо-гийн Хятадад амьдардаг ах дүү, хамаатан саданг нь олох, улмаар түүнийг элсүүлж АНУ-ын ТТГ-т ажилладаг орон тооны бус ажилтан болоход нь тус болох ёстой байж.
Хятадын УАХЯ-нд хүн элсүүлэх, тэднийг сургах, хятад хүнийг гадаадад нууц тагнуулын ажил эрхлүүлэхээр зохион байгуулах асар олон арга байдаг гэнэ. Хятадын эрдэмтэд, оюутнуудыг элсүүлж, доот шатны буюу энгийн мэдээлэгч болгоход эдгээр аргуудыг хэрэглэдэг байна. Элсүүлсэн хүмүүсээ удаан хугацаагаар ажиллах болон богино хугацаагаар ажиллах мэдээлэгч гэж хоёр ангилдаг юм. Хятадын УАХЯ-ныхны хэлдгээр бол урт хугацаагаар ажиллах мэдээлэгч нарыг “Гүний загас” гэж нэрлэнэ. Тэдгээр мэдээлэгч нар цаг нь болохоор л ажиллана. “Гүний загас”-ыг элсүүлэх, тэднийг ашиглах аргын тухай дор дурьдах болно. Орон нутаг дахь УАХ газрын нэг ажилтан энгийн мэдээлэгч элсүүлсэн аж. Тэр нь шинжлэх ухааны хоёр салбарт эрдмийн зэрэг хамгаалсан хүн байжээ. Мань хүн АНУ-д очиж судалгааны ажил хийхээс зургаан сарын өмнө түүнийг элсүүлэх ажиллагаа эхэлжээ. Орон нутгийн гадаад хэрэг эрхлэх газрын хоёр хүн ирж уулзах тухай ажиллаж байсан байгууллагынх нь удирдлага түүнд мэдэгджээ.

Анхны уулзалт ярилцлага нэг цаг орчим үргэлжилжээ. Энэ уулзалтан дээр түүний гадаадад явж суралцах асуудлын тухай ярилцсан байдаг. Албаны хүмүүс төлөвлөж байсан бүх зүйлийг нь зөвшөөрч байсан бөгөөд бид Баруунд очиж сурч байгаа оюутнуудын эрүүл мэндийн байдалд ихэд анхаардаг, хэрвээ ямар нэг асуудал гарвал бид тусална гэжээ. Тэгээд өөрийг нь сайн эрдэмтэн болоод зогсохгүй бусадтай нийтэч хүн гэдгийг нь сайн мэдэж байгаа болохыг цохон тэмдэглэсэн аж.
Хэдэн долоон хоногийн дараа албаны хүмүүс түүнтэй утсаар холбоо барин хотод байдаг нэгэн байгууллагын байранд ирэхийг хүсчээ. Тэр байрны гадна талд ямар нэг нэр, хаяг байсангүй. Тэнд хоёр цаг ярилцсаны эцэст тэд мөн л түүний биеийн эрүүл мэндийн байдалд санаа тавьж байдгаа илэрхийлээд гадаадад явах бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар нь мэдэх гэсэн юм гэжээ. Тэгээд гадаадад байхдаа ар гэрээ, коммунист намаа, эх орноо санаж яваарай гэдгийг бас сануулжээ. Албаны хүмүүс цаашид мэдээлэгч болгон элсүүлэх гэж байгаа тэр хүнд эрдэм шинжилгээнийхээ ажлыг сайн хийхийг ерөөгөөд дээд шатны дарга нь уулзаж магадгүй гэв. Гадаадад сурч, гадаад орны нөхцөл байдлыг мэднэ гэдэг бол Хятад Улсад маш хэрэгтэй зүйл гэдгийг тэмдэглээд нутагтаа эргэж ирээд нэр алдартай эрдэмтэн болсон хүмүүсийг дурдсаны дотор сансрын физик судлаач эрдэмтэн Цянь Сюесэнь-ийн нэрийг онцолжээ. (Дэлхийн II дайны үед Цянь Сюесэнь АНУ-ын хурандаа цолтой байжээ. ХХ зууны 50-иад оны үед хүмүүсийн хийсэн судалгааны материалаас харахад тэрбээр 1939 онд Хятадын Коммунист намын гишүүн байсан бөгөөд нутагтаа эргэж очоод сансар судлалын ажлыг эхлүүлсэн аж.)

Албаны хүмүүс өөрийнх нь очиж сурах Америкийн сургуулийн талаар асуудаг байлаа (Тэрбээр сургуулийн тэтгэлэгт хамрагдах өргөдлөө өгчихөөд хариугаа хүлээж байв). Хоёр дахь уулзалтын дараа мань хүн гадаад асуудал эрхэлсэн газрын ажилтан гээд байгаа эдгээр хүмүүсийн үнэн сонирхолд эргэлзэж эхэлжээ. Тэр хүмүүс өөрөөс нь тэдний эрдэм шинжилгээний ажлын дотоод нөхцөл байдал зэргийн талаар асууж сонирхож байсан учир тэрбээр хамт ажилладаг хүмүүс, хамт сурч байсан найз нөхдөөсөө тэдгээр хүмүүсийн талаар асууж тодруулжээ. Тэгтэл хэд хэдэн хүн тэд нарыг УАХЯ-ны ажилтнууд гэдгийг түүнд хэлжээ.
Сургалтын тэтгэлгээ аваад өгсөн зааварчилгааных нь дагуу тэрбээр өөртэй нь уулздаг албаны хүмүүст тэр тухайгаа мэдэгдэж, тэд нар нь гурав дахь удаагаа ирж уулз хэмээв. Тэд явах бэлтгэлээ хэр хангаж байгааг нь сонирхоод өөрсдийнх нь зүгээс ямар тусламж хэрэгтэй байгааг асуужээ. Энэ удаад тэд түүнийг Хятад Улс, Коммунист нам, Тяньаньмэний талбай дээр болсон үйл явдлын талаар өөрийн үзэл бодлоо хэлэхийг хүсчээ. Гадаадад явахыг нь болиулчихаж магад хэмээн эмээж байсан учир тэдний тавьсан асуултад амыг нь дагуулан хариулж байж. Тэгээд тэд дөрөв дэх удаагийн уулзалтыг хийж, улмаар Бээжинд хоёр долоо хоногийн сургалтад хамрагдсан аж.
АНУ руу явахынхаа өмнө тэрбээр бараг хоёр сарын хугацаанд сургалтад хамрагдсан гэнэ. Тэрбээр УАХЯ-ны зочид буудалд байрлаж, гурван сэдвээр лекц сонсчээ.

Нэгдүгээр сэдвийн цуврал лекц АНУ дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай байв. Багш Америкийн сонин, сэтгүүлийн асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын тухай, сонин, сэтгүүл эрхлэн гаргадаг хүмүүсийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хуучинсаг хандлага, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хандлага, тухайн хэвлэлд үзүүлэх нөлөө, хэвлэл бүр чөлөөт буюу хуучинсаг үзэл бодлын шинжийг агуулсан байдаг тухай заасан аж. Тагнуулын байгууллагын ажилтнуудын үзэж байгаагаар уг лекцэнд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар ихэд бодитой, үнэн зөв тусгасан гэнэ.
Хоёрдугаар цуврал лекц АНУ-д буй хятад оюутны байгууллагуудын тухай байжээ. Аливаа тэрс үзэлтэй байгууллагыг төрийн эсрэг аюултай байгууллага гэж үзнэ. Эдгээр байгууллагын гишүүн оюутнууд бол коммунизмаас урвагчид, тэдэнд ямар ч ирээдүй байхгүй гэж заасан байна. Тэгээд мэдээлэгч нартаа иргэний хөдөлгөөний байгууллагуудыг заавал сонирхож байх хэрэгтэй, гэхдээ тэдний үйл ажиллагаанд оролцож болохгүй гэсэн удирдамжийг өгчээ. УАХЯ-ны ажилтнууд Америкт суралцаж байх хугацаандаа бусад оюутнуудыг тэрс үзэлтнүүдийн хөдөлгөөнд оролцохоос татгалзахыг ухуулж байхыг зөвлөсөн аж. Мөн төрийн эсрэг элдэв холбоодын үйл ажиллагаанд оролцохгүй байхыг сануулжээ.

Гурав дахь цуврал лекц АНУ-ын төрийн бодлогын тухай байж. Уг сэдэвт олон намын бүтцийн үндэс, улс төрийн эрх мэдлийн үндэс суурь, АНУ-ын ялзралын илрэлийн тухай ярьжээ. Түүний ажигласнаар эдгээр лекцийг АНУ-ын талаар нэг талын өрөөсгөл байр сууринаас бэлдсэн ч ерөнхийдөө АНУ-ын улс төрийн бодлогыг зөв харуулж чадсан байв. Хамгийн сүүлчийн цуврал лекц богино болон урт хугацаагаар ажиллах мэдээлэгчийн зорилго, хувь хүний үйл ажиллагаа, холбоо барих, аюулгүй байдлын асуудал, яаралтай холбоо барих зааварчилгаа зэргийг заасан байна. Үүнээс гадна хамгийн сүүлчийн өдөр тэд Хятадын УАХЯ-ны ажил мэргэжил, ажилтан тэтгэвэрт гарах журмын талаар танилцуулжээ.
Мэдээлэгч элсүүлэх арга болон дээр дурдсан багц лекцэнд тусгасан сэдвүүд бидний анхаарлыг татаж байгаа юм. Хятадын УАХЯ-ны ажилтнууд элсүүлэхээр сонгож авсан хүмүүстээ өөрийг нь сонгож авсан явдал бол тэрбээр тэргүүний эрдэмтэн, бас бусад хүмүүстэй өргөн харилцаа тогтоох чадвартай гэж хэлсэн байдаг. Дан ганц номын мэдлэгтэй оюутныг бодвол тэд бас тухайн хүний нийтэч занг анхааралдаа авсан аж. Боломжоороо аливаа хурал цуглаанд оролцох, хийхээр төлөвлөж байгаа тэдгээр арга хэмжээнд оролцож бусдад нөлөөлөхийг нь дэмжиж байжээ. Эдгээрээс харвал тагнуулын байгууллагын ажилтнуудын зорилго бол урт удаан хугацаагаар дайсны орчинд нэвтрэх боломжтой мэдээлэгчийг бэлтгэх явдал гэдэг нь тодорхой байгаа юм.

Үргэлжлэл бий…
Эх сурвалж: – See more at: http://www.wikimon.mn/content/53956.shtml#sthash.x8nBZZkw.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • МОНГОЛ ЭР (April 14, 2014 8:46:04 pm )

    НЭГ МЭНГЭТЭЙ БАГА ЯСТАНГ ГЯТДЫН ТАГНУУЛ ГЭЖ МЭДЭЭЛСЭНИЙ ТӨЛӨӨ НЭГ ГЕНЕРАЛ УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН ХЭРГЭЭР ЯЛ АВЧ БИЛЭЭ.

antalya rent a car