antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

“ТАН ЛУ”-ГИЙН 50 ХУУРЦАГ ХААЧСАН БЭ

нийтлэсэн Admin

Одоогоос долоо найман жилийн өмнө “Тан Лу” нэртэй хятад компани Монголд хууль бус үйл ажиллагаа явуулж, түүнд Монголын цагдаагийн нэр бүхий хурандаа нар нэр холбогдож байсан. Энэ хэрэг чухам хэрхэн шийдэгдсэн нь өнөө хэр бүрхэг байдаг. “Тан Лу” бол гаднаас нь харахад зүгээр л нэг хятад ресторан байлаа. Гэхдээ зүгээр нэг хятад хоолны газар бус ресторантай, саунтай, бас янхны газар ажиллуулдаг, тэндээ Монголын охидыг хөлсөөр ажиллуулж, бараг л порно бичлэг хийж, худалддаг байсныг тухайн үед шуугиад л өнгөрсөн.

Нэг удаагийн шалгалтаар л гэхэд хятад захирлынх нь сейфнээс буу, манай улстөрийн намуудын том том лидерүүдийн алингаа алдаж байгаа зургууд дуутай, хууртайгаа бичигдсэн 50 хуурцаг илэрч байсан гээд бод доо. Одоо тэр хуурцгууд тагнуулынханд бий гэдэг юм билээ.
Гэхдээ “Тан Лу” нэртэй рестораны, зочид буудлын хаягны цаана нууцаар алт угааж, их хэмжээний зэр зэвсэг оруулж ирсэн гэх мэт олон ноцтой баримтууд гарч ирж байсныг тухайн үед хэвлэлүүд шуугиж байсан. Монголд өөрсдийн эрх дархаа тогтоож авсан хятадуудын гол зорилго юу байсныг одоо хэн ч мэдэхгүй.

Юутай ч улстөрийн хүрээнийхэнтэй “зузаан” танил болохыг л зорьж байсан нь илт. “Тан Лу”-гийн хятад эзэд Монголын нэр нөлөө бүхий эрхмүүдийг урьж, дайлж цайлахдаа гаршсан байсан бөгөөд тэр болгоныхоо ард нууц дуран ажиллуулж манайхны хөгийг дүрс бичлэгийн хуурцагт буулгаж авдаг байсан байж. Тухайн үед хэвлэлүүдээр шуугиж байсан ганц нэг жишээг энд сөхье. Нэгэн хуурцагт МАХН-ын /одоогийн МАН-ын/ нөлөө бүхий лидер Солонгосын нэг нөхрөөс их хэмжээний мөнгө авч байгаа бол нөгөө нэг хуурцагт тухайн үеийн “Эх орон-Ардчилал” эвслийн нэр бүхий лидер өөрийнхөө охин шиг хүүхэдтэй согтууран цэнгэж байгаа бичлэг ч олдсон. Тэр битгий хэл цагдаагийн нэгэн хурандаагийн эхнэр Эрээний  “Канг До” зочид буудалд шалдан хэвтэж байгааг бичиж авсан байсан гэдэг. Үнэн хэрэгтээ “Тан Лу” бол Хятадын рекет, рецедив гэмт бүлэглэлийн компани, өөрөө хэлбэл мафи байсан бололтой юм билээ. Энэ бүлэглэлийнхэн тухайн үедээ Эрээний хар захыг гартаа атгадаг байсан гэгддэг. Эрээн дэх “Канг До” буудалд нь манайхны томчууд сэм сэм залардаг байсан тул монгол хүүхнүүд ч тэнд биеэ үнэлж чамгүй хөлс авдаг байсан гэгддэг байв.
Хэдийгээр тагнуулынхан “Тан Лу”-гийнхнаас алт, буу зэвсэг, хуурцаг илрүүлж, тус компанийн эзэн Ши Гуаныг барьж хорьсон гэх боловч сүүлд хотын гудамжинд сул чөлөөтэй явж байсан хэмээн хэвлэлүүд бичиж байлаа. Ингээд арваад  жилийн өмнө олныг шуугиулж байсан “Тан Лу”-гийн хэрэг чухам хэрхэн шийдэгдсэн юм бол. Хуурцагт сүүдэр шийгээ үлдээсэн эрхмүүд одоо ч энэ төрд суугаа гэж бодохоос дургүй хүрч байна шүү.

mminfo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car