antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 22, 2011 Comments are off

Ногоон дарь эхийг торгон жанчтай нь хулгайлжээ

нийтлэсэн Admin

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс өнгөрсөн есдүгээр сарын 25-нд Өндөр гэгээн Г.Занабазарын урласан Ногоон дарь эх алдагдсан билээ. ЭЦГ, УМБГ, тус аймгийн Цагдаагийн хэлтсээс хамтарсан Ажлын хэрэг гарч шалгасан ч өнөөг хүртэл уг бурхныг хэн хулгайлсан, хаана байгаа гэдгийг нь тогтоогоогүй байна.

Цагдаагийн байгууллагаас Ногоон дарь эхийг улс орон даяар эрэн сурвалжилж, хилээр гаргаж болзошгүй хэмээн хил, гаалийнханд мэдээлэл хүргүүлээд байгаа аж. Монголбанкны Эрдэнэсийн сан, холбогдох бусад байгууллагынхан 500 саяар үнэлсэн уг бурхныг Өндөр гэгээн 1691 онд бүтээжээ.

21 дарь эхийн ерөнхий шинжтэй, ягаан өнгийн дотортой, ягаан, улаан, шар, ногоон хоргой хошмогон эмжээртэй, улаан торгон жанчтай, 30-35 см өндөр, алтан шармал уг бурхныг харсан, тухайн гэмт хэргийн талаар мэдэх хүмүүсээс цагдаагийн байгууллага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төлбөртэйгээр мэдээлэл авч, нууцыг чандлан хадгалахаа мэдэгдээд байна. Уг бурхны хаана байгаа, гэмт хэрэгтний талаарх мэдээллийг ЭЦГ-ын 265730, 265683 дугаарын утсаар өгч болох аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car