antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2014 14 comments

“Ийм ч сайд байх гэж…”

нийтлэсэн Admin

basaiМанай сонины “Асуултын тэмдэгтэй хүн” булан явж эхэлснээс хойш оролцож буй жинхэнэ утгаараа асуултын тэмдэгтэй хийгээд олон нийт, хүн бүр асуулт тавьж мэдэх “зочин” бол Эдийн засгийн хөгжлийн сайд, “Фортуна” Н.Батбаяр байх.

 

Компанийн захирал байж байгаад 2000-аад оны үед улс төрд гэнэтхэн орж ирсэн. Улмаар Монголын эдийн засаг, санхүүгийн авдарны түлхүүрийг атгадаг эрхэм болсон. Гэхдээ нуль будлианы хөрөнгө болсон нөхөр гэх ойлголт жирийн ард бидэнд бий.

 

Дарга сайд нар өөрсдийгөө танилцуулдаг албаны сайтад түүний намтар байна.

 

Нямжавын Батбаяр. 1977 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль, 1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн.

 

Эдийн засагч- статистикч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй гэнэ.

 

Н.Батбаяр нь 1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплекс импорт” хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, 1990-1992 онд АИХ-ын депутат, орлогч дарга, 1992-1999, 2000-2004 онд “Монгол түлхүүр” ХХК-ийн захирал, “Фортуна” группын ерөнхийлөгчөөр тус тус ажилласан.

 

Мөн 1999-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, улмаар 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүн байсан.

 

2012 онд УИХ-ын гишүүнээр улиран сонгогдож, Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байгаа.

 

Иймэрхүү сайхан намтартай нэгэн ажээ. Төрд ч, хувьд ч ажиллаж байсан туршлагатай.

 

Харин сүүлийн үед “Фортуна” Н.Батбаяр хэмээх энэ сайдтай холбоотой асуулт нэхсэн саар мэдээлэл өдөр алгасахаа болив. Тэрхүү мэдээллүүдийг уншихул, нуль будлиан аж.

 

Өдгөө Н.Батбаярыг “Их өр-2”-ын автор, Энэ цагийн эдийн засгийн алуурчин… гэх болж. Чингис бондын мөнгийг би мэднэ гэж занхайж байгаад Хотын дарга Э.Бат-Үүлд шанаадуулсан. Найз Б.Батболдыгоо “Гудамж” төслийн захирлаар томилж 200 сая ам.доллар зарцуулах эрх олгосон. Бас садангийнхаа Сүмбэрзул гэдэг залууг Анагаахын дээдийн захиралд зүтгүүлж байсан. Хөгжлийн банкны захирлаар өөрийнхөө хүнийг томилуулсан. Энэ мэтчилэнгийн олиггүй мэдээнүүд ёстой нэг цуварч өгнө дөө.

 

Саяхан даа, нэгэн сэтгүүлч түүний тухай бичихдээ “Ийм ч сайд байх гэж…” гээд л уулга алдсан байна лээ. Н.Батбаярыг “уншиж” байх зуур ийм бодол үүнийг бичигч надад ч бас төрж байлаа.

 

“Фортуна” Н.Батбаярын мэдээ­нүүдээс тоймлох гэж оролдсон юм. Зах зухаас нь шүүрдлээ гэдгийг дашрамд хэлье.

 

…Монгол Улсын 2014 оны төсвийг УИХ-аар батлахын өмнөхөн танхимынх нь сайд нар түүний эрэлд гарчээ. Н.Алтанхуяг “Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөгийг багцдаа тусгахаа та нар мэдэхгүй. Ерөнхий сайд би ч бас мэдэхгүй. Харин “Фортуна” Н.Батбаяр мэднэ” гэж хэлсэн учраас Эдийн засгийн хөгжлийн сайдтай эртхэн тохироо хийх уралдаан сайд нарын дунд болсон нь тэр аж. Н.Батбаяр сайд “Төрийн ордонд морилох эсэхээ тэнгэрийн зарлигаар шийднэ. Улсын төсвийг батална уу, байна уу маньд юуны хамаа” хэмээн гэдийчихсэн учраас салбар хариуцсан зарим сайд өмнө нь бөхөлзөхөд хүрчээ. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга түүний өрөөнд таяг тулан орж, төд удалгүй хөмсөг зангидан гарч ирсэн гэдэг. Тэр ч атугай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Фортуна”-тай уулзах үедээ чи, би-дээ тулж барьцалдаж авах шахсан ч гэх шиг…

 

/Эх сурвалж: Wikimon.mn 2014- 2-28/

 

…Гэтэл салбарын яамд нь авах ёстой мөнгийг нь одоо болтол өгөхгүй гүрийгээд байгааг Эдийн засгийн яамныхныг буруутгаж байгаа аж. Нөгөө талд Эдийн засгийн хөгжлийн яамныхан нь  салбарын яамдууд тендер гүйцэтгэгчээ шалгаруулахдаа удаан, шан харамж горьдоод байна гэсэн хатуухан үгийг чулуудаж суугаа юм…

 

/Эх сурвалж: News.mn 2013-8-18/

 

…Ийм ч сайд байх гэж… “Сайдын ажлыг хийж чадна” гэж албан тушаалд оччихоод эцэст нь хариуцсан ажлууд нь явахгүй болохоор зугтааж болдог юм уу…

…УИХ-аар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг хэлэлцэх үед сайд Н.Батбаяр “Ам.долларын ханшийг 1384 төгрөг рүү буулгана. МАН-ын гишүүд та нар битгий муу амлаад бай. Амьдрал сайхан байхад…” гэж агсарч суусан…

 

/Эх сурвалж: News.mn/

 

…Тэгтэл Эдийн засгийн форумдаа ч оролцоогүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хотын даргын өөдөөс хэдэрлэж, “Та нарт ганц ч төгрөг өгөхгүй” хэмээн томорсон байна. “Хоёр сая 900 мянган монголчуудыг барьцаанд тавьж байж авсан “Чингис бонд”, “Самурай бонд”-ын мөнгө дан ганц чиний шийдэж зарцуулдаг хөрөнгө юм уу?” хэмээн Үүл баатар уурсаж, бухимдахын зэрэгцээ мэстен дээрээ томорсон Фортуна сайдад ухамсрын шанаа өгчихсөн гэнэ…

 

/Эх сурвалж: Bugd.mn 2014-3-31/

 

…Засгийн газар тендер болгоныг яамдад байршуулахгүй, будлиантуулахгүй гэх үүднээс дэргэдээ Тендерийн хороо байгуулсан. Тендер гэдгийг луйвар гэж орчуулж ойлгодог болсон энэ цагт луйвраас сэргийлэх гэж Засгийн газар Худалдан авах ажиллагааны газар буюу Тендерийн хороо гэдэг нэртэй хэрэгжүүлэгч агентлагийг дэргэдээ байгуулсан.Гэвч “Гудамж” төслийн 200 сая ам.долларын хөрөнгө тэдэнд хамааралгүй болж, Эдийн засгийн хөгжлийн сайдын “үзэмжээр шийдэх асуудал” болж гээгдсэн нь ч учиртай…

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Гудамж” төслийн удирдагчаар өөрийн найз Б.Батболдыг тавьсан гэдэг. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд авсан бондны 200 сая ам.доллар буюу 300 гаруй тэрбум төгрөгөөс зөвхөн Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Троллейбусны эцсээс Яармагийн гүүр хүртэлх авто замын өргөтгөлийн ажилд 3.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Олон тэрбумаар хэрэгжиж буй энэхүү төслийн удирдагч Б.Батболд нь энэ хугацаанд “Мүүди” ХХК-ийн захирлаар ажиллаж байж. “Мүүди” ХХК нь өнгөрсөн жил Б.Есүгэн охины аминд хүрсэн барилгын захиалагч нь. Захирал нь тухайн үеийн “Мүүди” компани, одоогийн “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Батболд аж…

/Эх сурвалж: Bolod.mn/

 

 

…Барилга хот бай­гуулал­тын яамны сайд байх хэсэгхэн хугацаандаа Төрийн ордны өртгөт­гөлийн барилгыг өөрийн ахын компанид авч өгөн улсын өч төчнөөн тэрбум төгрөгийг үрсэн ба одоо ч ажил нь дуусаагүй мөнгө уусаар байгаа тухай хэвлэлүүдэд бичиж байсан.

 

“40.000 айлын орон сууц” хөтөлбөрийн талаар том том юм яриад байсан, энэ үлгэрийн далай нь одоо болтол эхлээгүй л байна. Барилгын бараа материалын гаалийн татварыг хөнгөллөө, хямд орон сууцтай болох боломжтой боллоо гээд бураад байсан, байрны үнэ хаданд гарсан хэвээр, хэрэглэгчид хохирсоор л байна. Энэ бол “Фортуна” Батбаярын төр, ард түмэнд хийсэн лай ланчгийн нэгээхэн хэсэг.

 

Оюутолгойтой хийсэн тогтвортой байдлын гэрээний талаар сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатартай мэтгэлцэхдээ 68 хувийн татварыг цэвэр зэснээс л авна гэдэг хуулийн заалтыг мэдэхгүйгээс болсон уу, улсад орох дөрвөн сая доллар байхгүй болсон байна гэж ирээд л дайрч байсныг монгол даяар харсан. Айвенхоу майнз 68 хувийн татварын асуудал дээр хүлээцтэй хандаж эцсийн бvтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулж өгнө гэж хэлснийг тэрээр сонсоогүй бололтой баахан буруу зөрүү юм ярьж байгаад байнгын хорооны хуралдаан дуусгаж байсан…

/Эх сурвалж: www.olloo.mn 2007-9-07/

 

 

…Гадаадаас хуулж нутаг­шуулахаар зүтгэж яваа Хөгжлийн банк шинэ захиралтай болжээ. Нэлээдгүй хэл ам дагуулж, шүүмжлэлд өртөж байдаг энэхүү банкны шинэхэн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат гэх залуухан хүн томилогджээ. Тэрээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын зөвлөхөөр ажиллаж байсан аж.

/Эх сурвалж: Bataar.mn 2013- 8-21/

 

 

…Хүнд нь зориулж бус хөгжилд нь зориулж яамдын тоог нэмэх ёстой байсан. За яах вэ, яамдын тоог нэмлээ гэхэд хүнээ зөв сонгох ёстой байж. Ялангуяа Эдийн засгийн хөгжлийн яаманд Н.Батбаярыг тавьсан нь Н.Алтанхуягийн хамгийн том алдаа. Энэ алдааныхаа үйл лайг өөрөө эдэлж байх шиг. ..

/Эх сурвалж: Eagle.mn 2013-10-23/

 

 

…Харин “Фортуна” хэмээгч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр  “Монгол түлхүүр” ХХК-ийн 100 хувь, “Жаргалан сэрвис” ХХК-ийн 50 хувь, “Эм Си Ди Си” ХХК-ийн 40 хувь, “Эм Ай Си Пи” ХХК-ийн ЗО хувийг эзэмшдэгээрээ айргийн дөрөвт багтаж буй…

/Эх сурвалж: Ildald.mn/

 

 

…Гэтэл хамгийн сонирхолтой нь энэ өдрийн чуулганаас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг олж харсангүй. Бүр салбар хуралдаанууд дээр ч бараагаа харуулсангүй.  Уг нь “Монголын эдийн засгийн форум” уулзалт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хамгийн их хамаатай. Гэсэн ч тэрээр үүнд огтхон ч ач холбогдол өгсөнгүй.

/Эх сурвалж: Bodlogo.mn/

 

 

Ийн Эдийн засгийн хөгжлийн сайд, “Фортуна” Н.Батбаярт тавих асуулт үргэлжилсээр…Тэр бидэнд хариулахгүй ч байж магад. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт энэ бүгдийн хариултыг Монголын ард түмэнд өгөх цаг ирэх биз ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • zochin (April 11, 2014 12:29:49 pm )

    umiig engej bichij baih heregtei sh de yagaad gevel naaduul chin bidniig ***** gej bodood baigaa umaa arai ch yadaj l shulag eeruu 2-oos ni bolood uy yariad baigaag ni oilgohgui um hund umaa oailgolt uguhuur yaridag hun turiin terguund baina gej ***lguur uzuulelt oruulmaar um bidniig bolon ur huuhduudiig mini eh urund unaglaadaa

  • Додоо (April 11, 2014 1:22:07 pm )

    Энэ ****** АН-аас дэвшиж, УИХ-ийн гишүүн болсан хдийнээ түмний өмнө рекетэлж, Эдийн засгийн хөглийн яамыг шинэр байгуулж, өөрөө барьцаалж сайд болон “ИРЭЭДҮЙН ЛУЙВАР”-ХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ ХРЭГЖҮҮЛСЭН ЭР ШҮҮ ДЭЭ” Тэр хийдэгээ хийсэн Түүнд хэнч хэрэггүй” ЦАГААНДАА ГАРСАН”.
    Энэ луйварчин г гаргаж ирсэн Н.Алтанхуяг ч “МЭДЭН БУДИЛЖ” хийдгээ хийсэн.Үүнийг нь намын удардлага, хамт олон мэдэж байгаа. Ялангуя бүлгийн ахлагч Эрдэнэбат мэдэхийн ихээр мэдэж байгаа “ИЧЭЭД- НЭРЛЭХЭЭД- ИХ МЭДЭНГЧ”-ийн дүр эсгээд АН-аа сөнөөж байга нь тэр.
    Ардчлалын партизануудаа, АН-ыг үүсгэн байгуулагчид, дэмжигчдээ Монголын ардчлал, АН-ыг та бидний нүдэн дээр Н.АЛТАНХУЯГ, ФОРТУНАА БАТБАЯР, ИХ МЭДЭГЧИЙН ДҮР ЭСГЭГЧ ЭРДЭНЭБАТ НАР мөхөөлөө шүү. АРД ТҮМЭН БИДНИЙГ УУЧИЛАХГҮЙ ШҮҮ

  • ганаа (April 11, 2014 1:36:42 pm )

    ИЙМ Ч САЙД БАЙХ ГЭЖ …. ХАРАМСАЖ ХАЛАГЛАЖ, ИЧИЖ БУХИМДМААР ЮМ. ФОРТУНАГ СОНГОСНЫХОО ТӨЛӨӨСӨНД АЛТАНХУЯГ ӨӨРӨӨ ДАХИЖ ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО НЭР НҮҮРЭЭ БАРЖ БАЙНА ДАА

  • zochin (April 11, 2014 2:17:29 pm )

    eeeeeeeeeeee. chavaas eeeeeeeeeechavaas iim ch said baih gej dee.ene eh orond maani ezen bna uu !!!!!!!! hooe ee ***inee manai eronhiilogch gej hun bgaa yu ali esvel ogtsorsoon uu

    • ЭЭЖ (April 11, 2014 2:36:31 pm )

      Далан худалч Хөгжлийн саад энэнд юу ч яриад нэмэргүй лээ хайран ч улс орон минь

  • харуусал (April 11, 2014 2:52:30 pm )

    Сайн ээжийн нэрийг гутаасан шүлс

  • Zochin (April 11, 2014 3:42:44 pm )

    Ard tumneesee sanal asyylga abdagui hedhen t 1 iig tolgoi deeree zalsan,Shinjöeh yhaani baigyyöagiig ytsgasan ni ene heden ** iig bidnii tolgoi deer danalzah erhiig yamr ch medleg bolobsrolgui huuded olgosoon gesen ug,uur yu heleh be

  • 19001973 (April 11, 2014 4:57:11 pm )

    та авто тээврийн улсын татвараа төлсөн үү? та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүйгээр авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.

  • чи (April 12, 2014 12:56:04 am )

    галзуу юм шиг л санагддаг

  • Бат (April 12, 2014 9:28:55 am )

    Ямарч байсан соц уед хулгиан байгаагуй торийн том нэр хунд бухий байгууллага ажиллаж байсан болохоор одооны ху******сийн ажил хийж байгаа байдал таалагдахгуй ху******с ойлгохгуй хэцуул байдаг байх хорвоо хэзээ зов голдиролдоо орох бол

  • Zochin (April 12, 2014 10:08:55 am )

    Bugd luivarchid boloxoor xel,yariagaa sain negtgex yumaa…Fortuna bol tumnii omno oilgomjtoi 5-n ug xelj chadaxgui,eruul ****** in medegdexgui,ix medegch durtei,galzuu,******oi yum l xaragdax yum.Iim *****iig daxin daxin songox songo****d in oortei in ijil yumuu gexeer buten aimgiin ard tumen arai ch yu Bol…Ene nutgiinxniig Mongoliig 7-n uer in Manjid …………gedeg l yum….Fortunaa shig ***** Ulsaa zarj medne shuu…

  • tsogoo (April 12, 2014 9:44:06 pm )

    idej uuj gudarj xanadagui xunii unergui m****as dolooondor yuch gej xelxiim deee unendee xelexch ug alga 76 langiin jagsaaj zogsooj bgad gantsxan sumaar nam buudxiimsan muu shimegch xorxoinuud

  • ЗочинЗочин (April 14, 2014 9:53:44 am )

    Нээрээ бид чинь улс шиг улс биз дээ энэ хүнийг ер нь шударгаар шалгаад хаанаас ийм их хөрөнгөтэй болсныг нь гаргаар албан ёсоор нийтэд хэлвэл таарна Харин худлаа юм хийж ард түмний тархийг угаачих вий

  • zochiiard tumnees (April 15, 2014 1:18:41 pm )

    bid nariin amidral ulam doroitoj bna

antalya rent a car