antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2014 2 comments

Буурьтай сөрөг хүчин байснаас “сэлэмтэй” сөрөг хүчин байсан нь дээр

нийтлэсэн Admin

32267-300x336Засгийн газрыг огцруулах тухай яриа гарах нь. Гарах нь ч гэж дээ. Улс төрийн намын генсекүүд хэдийнэ ингэж яриад эхэлсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт тэд Засгийн газрыг огцруулах тухай л хэлэлцэх гэсэн бололтой цуглав. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Бид энэ Засгийн газрын хариуцлагагүй ажилласан хоёр сайдыг огцруулъя гэдэг асуудал тавьсан. Гэтэл хүлээж аваагүй, тэднийхээ толгойг илээд аваад үлдсэн. Харин одоо улс орны нөхцөл байдал улам дордлоо. Тиймээс иргэд Засгийн газартай нь хариуцлага тооц гээд шаардаад эхэллээ” гэсэн байна. Ногоон намынхан ч Засгийн газар огцрох цаг болсон гэж дуугарчээ. Хамуг Монгол хөдөлмөрийн намынхан энэ саналыг олзуурхан дэмжиж, “Монгол Улсыг өтөнд баригдсан тэмээ шиг болгосон Засгийн газрыг огцруулах хэрэгтэй” гэсэн байна. Ингээд хуралд ирсэн намууд Засгийн газрыг огцруулах саналд нэгдээд таржээ.

Энэ хурлыг ажиглаж байхад Ардын нам нэг л их буурьтай харагдаж байна лээ. Асуудалд нухацтай хандаж, ухаантай дуугарах гээд хичээгээд байгаа үзэгдэх юм. Олон жил шийдвэр гаргаж, бодлого тодорхойлж, төрийн эрх барьсантай нь холбоотой байх л даа. Гэхдээ сөрөг хүчин буурьтай байснаас “сэлэмтэй” байсан нь дээр байдаг юм. Баруун солгойгүй улс төр хийж, эрх баригчдыг бажгадуулах нь улс оронд ашигтай юм байна гэдгийг өнгөрсөн 20 жилийн туршлагууд харуулаад авсан. Өөрөөр хэлбэл АН-ын сөрөг хүчин байсан он жилүүд эрх баригчдыг ирлэж, хурцалж, ажилд нь ташуур өгч байжээ. Алдаа багатай шийдвэр гаргахад нь сөрөг хүчин нөлөөлдөг байсан юм байна. Тийм учраасАН-д хүчтэй сөрөг хүчин байх нь зохидог гэсэн яриа гарсан биз. Гэхдээ сөрөг хүчний имиж нь зөвхөн АН-д зохиод байдаг юм биш. Тухайн нам стилиэ хэр зөв сонгохоос л бүх юм шалтгаална. Xарамсалтай нь өнөөдөр МАН стилиэ зөв тодорхойлж чадахгүй байгаа учраас сөрөг хүчнийх нь имиж зохихгүй байна.

Тэгвэл МАН яах ёстой юм. Сөрөг хүчин ямар байдгийг харуулах хэрэгтэй. Ингэвэл сөрөг хүчин яах бол гэдэг айдсыг эрх баригчдад өгмөөр байна. Сэтгэлийн хөөрлөөр бодлогогүй шийдвэр гаргаж болохгүй. Сөрөг хүчин хянаж байгаа, мэдвэл бид баларна гэдэг ойлголтыг эрх баригчдын толгойд суулгаач. Сөрөг хүчин хариуцлагагүй, овлигогүй дарга нарыг хүмүүжтэл нь овсгоотой, ухамсартай улс төр хийх хэрэгтэй байна. Дахиж ийм алдаа гаргавал сөрөг хүчнийхэнд “алуулах” юм байна гэж сандартал нь ажилламаар байна. Буруу шийдвэр гаргаж, бүхнийг нурааж чадахгүй болтол нь сөрөг хүчин “сэлэм” эргүүлдэг болмоор байна. Эрх баригчид туршлагагүй, хүүхэд шиг юм яривал шившиг болгодог баймаар байна.

АН 2000 оны парламентад ганцхан суудалтай байхдаа л эрх баригчдыг чичрүүлдэг байсан. Сөрөг хүчин байсан бусад бүх цаг үедээ АН эрх баригч Ардын намын тэнэг үг, буруу үйлдлийг олонд дэлгэж, булай болгодог байж. Энэ нь эрх баригч байсан МАН-ыг буурьтай болгоод сургачихаж. Тиймээс Ардын намынхан өнөөдөр тэр “хайрцагнаасаа” гарч чадахгүй, ямарч зүйл дээр дарга шиг царай гарган суудаг болжээ. Энэ нь сөрөг хүчнийх нь имижид тохирохгүй, эв дүйгүй, үнэмшилгүй харагдаад байна. Тэгэхээр МАН сөрөг хүчнийхээ стилийг зөв сонгож, эрх баригч АН-ыг буурьтай болгох хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ganga (April 09, 2014 2:08:16 pm )

    hulgaich luiwachin hund ner hund bhgui duugaraad uzeldee yadaj bhad yr gegcheer ene tsartsaasan barilgiin asuudal mud duusahgui duugarah tusmaal ewgui bdald ornobi bayrlaad bgaa uvm bish surug huchingui bna gedeg ardchilsan niigemd huseh zuil bish gedeg ni todorhoi

  • zochin (April 10, 2014 11:39:34 am )

    pooh ene hamiin zaluusiig tord gargaval daramtand orj uheh yum baina.Selemeer yuah gej baigaa yum be tolgoi taslah nuu bas yrgiin sandal gesen ter ni ustsan uu ugui yu iim aimaar yum sedej gargaj irj baigaa NAm ard tumeniig yuah bol.

antalya rent a car