antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 9, 2014 1 comment

Зарим гишүүний яриад байгаа шиг 200 тэрбум төгрөг шаардлагагүй гэнэ

нийтлэсэн Admin

43ec5fd837510910bigУИХ дахь АН-ын бүл­гийнхэн ээлжит хурал­дааныхаа мэдээллийг өчиг­дөр сэтгүүлчдэд дуулгалаа. Хуралдааны үеэр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төвбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын мэдээллийг сонссон байна.

Бүлгээр хэлэлцсэн нэг чухал асуудал нь УИХ-ын түвшинд хөрөнгө оруу­лалтыг нь царцаасан 243 төсөл арга хэмжээ аж. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын Төс­вийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэс­гийн мэдээллийг сонссон аж. Улмаар дээрх царцаасан хөрөнгө оруулалтын аж­луудыг хэд, хэд ангилж энэ онд зайлшгүй хийгдэх ёс­тойг нь 2014 оны төсвийн тодотголд хөрөнгийг суул­гах, зураг төсөл нь бэлэн болсон ч гүйцэтгэгч компани нь шалгараагүй ажлыг ирэх жил рүү шилжүүлэх, ажил эхлээд зогсчихсон, барилга барьж байгаад компани нь олдохгүй болчихсон, гүй­цэтгэл нь чанаргүй, стан­дартыг зөрчсөн, тэр ч байтугай мөнгийг нь аваад алга болсон “найдваргүй түнш”-үүдийн жагсаалтыг гаргах ёстой хэмээн үзсэн байна.

Түүнчлэн тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хамтын тэтгэврийн тухай хууль энэ долоодугаар сард хаврын чуулган завсарлах үеэр батлагдах байх. Зарим хү­ний яриад байгаа шиг 2014 оны төсөв энэ хуультай холбоотойгоор ямар ч төсөв хийгдэхгүй. Энэ хуулийн санхүүжилт дараа жилийн төсөвт суухаар төлөвлөгдөөд явна.

Харин зарим гишүүний ярьж байгаа шиг 200 тэр­бум төгрөгийн санхүү­жилт шаар­­­дагдахгүй. Хэн 200 тэр­бум гэдэг тэнгэрийн тоо гаргаад ирэв гэж гайхаж байгаа юм” гэлээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 10, 2014 5:12:13 pm )

    Золжаргал ард түмний мэдлэг нимгэн байгааг далимдуулж аманд орсноо бурж тархи угаахаасаа ичээчээ анхнаасаа буруу бодлого явуулсан хариуц********** хүлээ

antalya rent a car