antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2014 1 comment

Хүний алтан амийг хохироосон “Макс” группт хариуцлага тооцуулъя

нийтлэсэн Admin

osol“Нарны титэм” буюу соц нийгмийн үед нийслэлийн томоохон худалдааны төвийн нэг байсан түүхэн  гоёмсог дизайн шийдэлтэй  барилгыг гэнэт л хувьчлан авч, нураагаад газрыг нь хэрхэн эзэмшсэн нь тодорхойгүйгээр хаалт хийн яг замын хажуугийн эрсдэлтэй аюултай бүсэд “Mакс tower” гэх барилгаа сүндэрлүүлж эхэлсэн. Гэсэр сүмийн зүүн талд байрлах  “Макс өргөө” компаний барилгын ажлыг түр зогсоох шийдвэрийг мэргэжлийн хяналтийн байгууллага гаргасан байхад хууль зөрчиж барилгын ажил явагдсаар олон Хятад ажилчин барилга дээр шаагих болсон. “Макс” групп бол  “Максын Ганбаатар” хэмээн компанийнхаа нэрээр овоглодог энэ группыг үүсгэн байгуулагч Ганбаатарын хувьд сүүлийн хэдэн жилд барилгын салбарт хүч түрэн орж ирж хэд хэдэн tower босгоод авсан. Гэтэл хууль зөрчсөн тус барилгын дээврээс бэхэлсэн долоон метрийн урттай сум төмрийн түгжээ савж авто замын гуравдугаар эгнээнд зорчиж явсан автомашины дээр унаж,  жолоочийн алтан амийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан . Энэ хэрэг нэгдүгээр сарын 07-нд гарсан боловч одоогоор эрх ямба нь дэндсэн хүний амийг мөнгөөр хэмжсэн “Макс” групп-т ямар харицлага тооцсон болон хохирогчийн ар гэрийн насны гомдлыг хэрхэн тайлсан нь тодорхойгүй нам жим болоод байгаа төдийгүй хүний алтан амийг авч одсон барилга чимээгүйхэн дээшлэн баригдсаар л байна. Гэнэтийн жам бусаар хорвоог орхисон хайран залууг эргэн дурсахад тэрээр дөнгөж 36 настай Эдийн Засгийн хөгжлийн яаманд жолоочийн ажилтай байжээ. Мэдээж ёс бусаар амиа алдсан энэ хүний  хань ижил, үр хүүхэд, эцэг эхийн сэтгэлийг хэдэн зуун тэрбум төгрөг битгий хэл, ямар ч зүйлээр нөхөн төлөх аргагүй билээ. bossХарамсалтай нь “Макс” групп захиалагч компани хэмээн уг барилгын ажлыг гүйцэтгэгч “Magic classic” болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай фасадны ажил гүйцэтгэгч “Фасад инк” компанийнханд бурууг тохож, хариуцлагаас мултран гарсан ба  “Magic classic” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа гэсэн мэдээлэл аваад байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • сугар (April 09, 2014 9:03:39 pm )

    зам дээр шахуу баригдсан барилгыг нураах хэрэгтэй

antalya rent a car