Сэврэй сум сүүлийн жилүүдэд сум орон нутгийнхаа онцлог, нөөц бололцоог ашиглан олон шинэлэг зүйлийг сумандаа нэвтрүүлж байна.
Ялангуяа төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх тал дээр нэлээдгүй анхаарч сумандаа телевиз, фм ажиллуулахын зэрэгцээ ИТХ-ын хуралдаанаа олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг, сар бүр мэдээллийн хуудас хэвлэдэг гээд олон зүйлийг нэрлэж болно.
Харин энэ удаа сумын иргэд, ялангуяа малчид хөдөө замд явахдаа мотоциклийн фм-ээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгчээ.
Сэврэй сумын хувьд сумандаа фм байгуулаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин жил гаруйн өмнөөс мотоциклийн хөгжимтэй фм-ийг сумандаа оруулж ирсэнээр малчид ард иргэд цаг агаарын болон бусад мэдээллийг шуурхай авах боломжтой болжээ.
Энэ фм-ээр Сэврэй сумын иргэд тал хээр газарт бол сумын төвөөсөө 60 км орчимд сонсож чаддаг гэнэ. Сэврэйчүүдийн нэвтрүүлсэн энэ шинэлэг аргыг бусад сумдынхан хэрэгжүүлэхэд боломжгүй зүйл байхгүй гэдгийг сумынхан бас хэлж байлаа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 15, 2014 11:51:24 am )
сумынхаа ЗДТГ ИТХ-ын дэргэд байгуулсан юм болуу тэгвэлч хууль зөрчиж байгаа хэрэг
1 Comment