antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 8, 2014 9 comments

Б.Наранхүүд хууль уншаад өгчих хүн алга уу?

нийтлэсэн Admin

1448-1t…Алтан шаахай өмсөвч

Алцан майга нь хэвээрээ… хэмээн билэг танхай найрагч Р.Чойном хэлсэн нь бий. Угаас улс төрийн “зөн”-тэй шүлэг найраг урсгасаар одсон түүний “үг”-үүд өнөөдөр чухам л биеллээ олж байх шиг.

Батсүхийн Наранхүү гэж нэг эр бий. “Мон-Уран”-ы Наранхүү гэхээр хүмүүс андахгүй. Газрын бизнес эрхэлдэг байсан гэгддэг. Нэлээн бий­лэг­жүү. Морь уяна. Тод манлай уяач Э.Эрдэнэ­чулууны “Амгалан төрийн ажнай” шарга азарга Б.Наранхүүгийнх гэдэг. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон. Мань эр УИХ-ын албан ёсны сайтад өөрийнхөө товчхоон намтрыг бичээд оруулчихаж. “…Б.Наранхүү  1979-1986 онд Дундговь аймгийн нэгдүгээр 10 жилийн сургууль, 1986-1989 онд МУИС-ийн дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг тус тус төгссөн.

Тэрээр 1999-2012 онд “Мон-Уран” ХХК-ийн ерөнхий захирал, 2005-2012 онд “Инвэкс” ХХК-ийн ерөнхий захирал, 2008 оноос “Дүнжингарав” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2012 оны сонгуулиар  УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Орос хэлтэй…” гэсхийгээд өндөрлөж байна.

Өөрөөр хэлбэл, газрын наймаа хийж, морь уясаар 2012 оныг хүргэсэн энэ залуу төрийн түшээ болов. Гэсэн ч мөнөөх наймаа панзаа хийж, компаниа эргэж тойрохгүй бол байж сууж чаддаггүй бололтой. Өнгөрсөн жил “Паркаа аваръя” хэлэлцүүлэг уулзалт болох үед Б.Нарахүү оччихсон “Манай Мон-Уран компани бол…” гэчихсэн тууж явсан. Дараа нь баахан донго авсан.  “Төрийн түшээ хүн чинь хувийн компаниа ярьдаггүй юм байхгүй юу” гэдгийг хэр баргийн хүн ойлгочихмоор л түншүүлж байлаа.

Тэр явдал нь тэгсгээд өнгөрч, Залуучуудын холбооныхны сөхөж тавьсан паркийн асуудал шиг л нам жим болов. Харин хэд хоногийн өмнө infomongolia.com хэмээх гадаадын сайтад “Монголд хамгийн өндөр 68 давхар барилгыг Никкэн Сэккэй групп барихаар боллоо” гэдэг гарчигтай мэдээлэл гарчээ. Сайтад бичихдээ “2014 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хоёр тал гэрээнд гарын үсэг зурлаа. Никкэн Сэккэй группыг төлөөлөн Мицоу Накамура, “Мон-Уран” компанийг төлөөлөн Б.Наранхүү, Б.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа. Энэ бол Улаанбаатар хотод босч байгаа хамгийн анхны 300 метр өндөр,68 давхар цамхаг юм. Хүүхдийн паркийн 110 ам.метр талбайг эзэлсэн энэ цамхаг нь газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор баригдана. Энэ цамхаг дотор орон сууц, таван одтой зочид буудал, оффис, худалдааны төв зэргийг дэлхийн стандартад нийцсэн байхаар шилдэг менежменттэй багийнхан хийж гүйцэтгэнэ. Барилгын ажил 2014 онд эхлэн, 2018 оны арванхоёрдугаар сард дуусна” гэжээ.

Юутай ч Монголд анх удаа 68 давхар барилга барих гэж байгаа “Мон-Уран” компанийнханд баяр хүргэе. Сайхан мэдээ байна. Харин тус компанийг төлөөлөн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуран, япон түншийнхээ гарыг атгаад, нүүрэндээ тун чиг сайхан баярын мишээл тодруулан зогсоо Монгол Улсын Их хурлын эрхэм гишүүн, Монгол төрийн түшээ Батсүхийн Наранхүүд харамсаж байгаагаа илэрхийлье.

Монгол төрийн хүний ёс жудаг, баримтлах дүрэм гэж бий. УИХ-ын 2009 оны 34 дүгээр тогтоолын хавсралт болгож УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм гээчийг баталсан байдаг. Эрхэм гишүүн болсон хүн тангараг өргөхдөө л үг үсэг бүрээр нь цээжилж, бүрэн эрхийнхээ хугацаанд ба бэ-гүй мөрддөг “цаас” л даа, уг нь.

Энэ ёс зүйн дүрмийн 3.1.3-д “…албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх…” зэрэг эрхэм гишүүдийн сахих ёстой олон хориг бий. Гэвч Б.Наранхүү хууль, дүрмээс дээгүүр салхилдаг тийм том хүн үү, эсвэл  юм уншдаггүй, юу ч ойлгодоггүй нөхөр үү. Байсгээд л “Мон-Уран”-аа төлөөлчихсөн, болох болохгүй юм хийчихээд зогсож байх ажээ. Хэрэв тэр өөрөө энэ мэтийн хууль дүрмээ уншиж чаддаггүй юм бол хэн нэг нь уншиж өгөөд, сонсгочихмоор байгаа юм. Ийм хүн байна уу гэж асуумаар.

Уг нь тэр УИХ-ын гишүүн. “Мон-Уран” биш Монгол Улсыг төлөөлөөд ярьж байх учиртай. Улсын хэмжээнд ярьж чаддаггүй юм гэхэд  ядаж   Дундговио яриад байхад болох л байлаа.

Ерөөс тэр төрийн хүн биш ажээ. Чуулганд сууна гэж байхгүй. Өнгөрсөн намрын чуулган нийт 39 удаа хуралджээ. Мань Б.Наранхүү 21 хуралдааныг тасалсан байх юм. УИХ-ын Тамгын газраас өгсөн мэдээллээр энэ хүн 21 “тас”-ынхаа 13-т нь ямар ч хэл үггүй алга болж тасалсан гэнэ. Номыг нь сурдаггүй юм гэхэд номхоныг нь… гэсэн сайхан монгол үг бий сэн.

Б.Наранхүү УИХ-ын гишүүн болоод бараг хоёр жил болох нь.Муухай дээр улцан… гэгчээр  бие даагаад хүнд хэрэгтэй ганц сайхан хуулийн төсөл дээр ч суусангүй. Энэ хүн төрийн ажлыг иймэрхүү л “хийдэг” нэгэн. Тиймээс ч их хурал дахь хамгийн хэрэггүй хүнээр байнга шахам тодорч, тэндээс чирээд гаргах  хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт хурдалсаар хоёр жил боллоо.

Хүнд байх ёстой газар гэж байдаг ажээ. Б.Наранхүү бол тийм л хүн. Тодруулж хэлбэл, морио уяад, олон давхар байшин барих гэрээгээ хийгээд явж


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Aрд (April 08, 2014 12:16:52 pm )

    энэ эх орны төлөө зүтгэх чин хүсэл тэмүүлэлтэй монгол хүн энэ төрд нэг ч хүн үгүй байнашдээ энэ баячууд ч яахав ядуу ард түмэн маань л хэцүүднэдээ ,,,,,,,гэхдээ одоо нэгэнт сонгоод гаргасан тэнэг дундговьчуудийг яайлтай ч билээдээ

  • Anonymous (April 08, 2014 1:06:01 pm )

    esgii hiih gazar noxoi xereggvi ee gej

  • Anonymous (April 08, 2014 1:39:17 pm )

    дундговийнхон хэдэн халтар төгрөг өгч магадгүй гээд сонгочихсиймааа хөөрхийг тэгсэн нөгөөх нь сонгогдоод таг болсон

  • Ард (April 08, 2014 4:40:23 pm )

    Ичмээр юумдаа, хаана хэн гэдгээ мэдэхгүй амьдрах юумдаа. насны эцэст бага боловч гэмших болов уу. Эх орныхоо төлөө юуч хийгээгүй гэдгээ бодоосой

  • Зочин (April 08, 2014 4:56:08 pm )

    Монголд 68 давхар байшин барина гэдэг чинь Монголынхоо төлөө маш их хөрөнгө оруулж байна гэсэн үг. УИХ-ын гишүүнийг бараг л хүмүүс хийж чадна даа харин бизнесийг хэн дуртай нь хийж чадахгүй. Ялангуяа ард түмний нэрийг барьсан улс төрчид хийж чадахгүй. Тэд албан ту******лгүйл бол амьдрах ямарч чадваргүй учраас үхэх гэж байгаа юм шиг албан ту******лтайгаа зууралддаг юм. Бизнестэй хүн яагаад бизнесээ хөгжүүлж болохгүй гэж.

  • Anonymous (April 08, 2014 6:25:41 pm )

    Mongold tur gej baidag umuu?yamr. Ch bolobsrolgui heden naimaachid mongol turuur dyraaraa togloj bn!1 ydaagiin zasgiin gazriin hyral derr ajnai Baterdene gedeg nuhur bas dooshoo huluu tabij syyj syraagui umuu h****aa ch um be,1 huluu ubur deeguuree dabyylaad tabichihsan syyj bsan.iimerhuu mungu huudun ***** umnuudaa turuus ****yylaacheee elbehdorjo gyai

  • Anonymous (April 08, 2014 9:20:26 pm )

    УБ усгүй, цахлгаангүй болж байхад ийм том харанхуй агуйнууд юунд хэрэгтэй.

  • Д (April 08, 2014 10:37:05 pm )

    ЗА ГОЛОМТЫН ХУЖАА БАЯСАА ЭЛБЭГДОРЖ ХОЕР ПАРКЫН ИХЭНХИ ГАЗАРТ ЗОЧИД БУУДАЛ БАРЬЖ БАЙГАА Ш ДЭЭ

  • Зочин (April 09, 2014 10:46:48 am )

    Ийм хүнийг сонгож байдаг Дундговийнхон нутаг усныхаа нэрийг бодмоор юм. Юм хийнэ гэж бодсон юм болов уу, мөнгөнд нь хууртагдсан юм болов уу. Мань хүний сонгуульд зарцуулсан мөнгө нь ч шударга бусаар олдсон мөнгө шүү дээ.

antalya rent a car