antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2014 12 comments

“Хаан банк”-ныхан үйлчлүүлэгчдээс мөнгө “тоншдог” болохыг нотлох бас нэгэн баримтыг дэлгэж байна

нийтлэсэн Admin

6122“Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэнэ”  гэж уриалдаг  “Хаан банк” иргэдийг хохироож байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед удаа дараа гарах боллоо. “Дижитал” хамтлагийн дуучин  Эрка буюу Г.Эрдэнэбилэгийн данснаас хоёр ч удаа өөр данс руу шилжүүлэг хийсэн байсан. Энэ тухай тэрээр “Миний данснаас мөнгө алга болоод байгаа юм шиг санагдахаар нь интернетээр дансаа шалгадаг болсон. Тэгсэн хоёр сарын дотор хоёр удаа миний данснаас мөнгө авсан байгаа юм. Эхнийх нь 800 мянгыг шууд өөр хүний данс руу шилжүүлчихсэн бол дараа нь 450 мянгыг тэтгэвэрийн зээл гээд авчихсан байсан. Дансаа байнга шалгахгүй бол алж мэдэхээр юм байна лээ, энэ Хаан банк. Миний мэдэж байгаа нь энэ урд нь мэдэхгүй байхад их л авсан байх даа”  хэмээн цахим хуудсаараа мэдээлж байсан.

Тэгвэл “Хаан банк”-ны ажилтнуудын хариуцлагагүй үйлдэл энэ мэтхэнээр хязгаарлагддаггүй бололтой. Энэ талаар иргэн Л.Б бидэнд дөнгөж сая мэдээллээ. Болсон процессийг дурдвал:

Өчигдөр буюу 2014 оны 04-р сарын 03-ны 12 цагийн үед иргэн Л.Б  нь найзынхаа хүсэлтээр хамтран ажилласан нэгэн иргэний дансруу мобайл банкаараа гүйлгээ хийсэн байна.

Гэтэл хүлээн авагч данс руу хоёр удаа гүйлгээ хийсэн гэсэн мессеж иржээ. Ганц л удаа гүйлгээ хийсэн хэрэглэгч гайхаж “Хаан банкны” 1800-1917 утас руу залган энэ тухай лавлатал “эргээд холбогдъё” гэжээ. Удтал хүлээсэн ч буцаж холбогдоогүй учраас 1800-1917 руу дахин залгасанд “Тийм байна ах аа, нээрээ хоёр секундэд хоёр гүйлгээ хийсэн байна. Энэ боломжгүй л дээ, би IT-тай яриад эргээд холбогдъё ” гээд таг болжээ.

Хэрэглэгч удтал хүлээсний эцэст 15:00 цагийн үед 1800-1917-ийн оператор Тунгалаг гэгчтэй  холбогдсон ч өглөөний ярьсан хүнтэй нь эргээд яриулъя гээд мөн л таг чиг болсон байна. Аргаа барсан үйлчлүүлэгч “Худалдаа аж үйлдвэрийн танхим” дахь Хаан банкны захирал дээр орж учир байдлыг хэлсэнд Төв Хаан банкнаас нь холбогджээ. Мөн л “Ах аа би IT-д хэлсэн, эргээд холбогдъё” гэсэн байна. Ийн сунжирсаар 16:30 хүргэж. Эргээд холбогдоно гэсэн хүн ч уучлалт гуйх нь байтугай урьдын адил үйлчлүүлэгчийг “мартаж” өнөөдрийг хүрчихээд байна.

Монгол улсын хот, аймаг сум бүрт өөрийн салбартай, үйлчлүүлэгчээ хаан мэт дээдлэн тэдний төлөө үйлчилдэг гэж цээжээ дэлддэг Монголын томоохон банк энэ мэт хариуцлагагүй, иргэдийг хохироосон үйлдлээ хэзээ зогсоох вэ?

Snapshot_2014-04-04_120241Дээрх иргэн магадгүй мессеж банкны үйлчилгээгүй байсан бол, хэдэн сарын дараа үлдэгдлээ шалгасан бол хэзээ яаж, хаашаа мөнгө нь орсныг мэдэх боломжгүй хохироод үлдэх байж. Энэ бол зөвхөн ганц л мессэж банкны үйлчилгээний нүүр царай. Хаан банк чинь өөр олон үйлчилгээтэй шүү дээ. Тэр бүгдийн цаана хариуцлагагүй, далд луйвар явагдсаар бид хохирсоор байдаг юм биш биз…

Хаан банкныхны “Эргээд холбогдъё” гэсэн үгэнд хууртан хохирч үлдсэн, мессеж банкны үйлчилгээ хэрэглэдэггүй, тэдэнд итгээд дансаа ч тэр бүр шалгаад байдаггүй жирийн иргэд хэд байгаа билээ. Тэдний хариуцлагагүй үйлдлийн цаана хохирсноо мэдээгүй хохирогч хэд байгаа бол гэх хар эндээс төрж байна.

Zone.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • itgel (April 06, 2014 12:35:06 pm )

    khanbank huugee yaj bobood bnaa. Huugiin talaar medeellliig todorhoi bolgoh heregtei bna

  • ЗОЧИНЗОЧД. (April 06, 2014 1:14:40 pm )

    ХААН БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮХ САЛБАРУУДАД ШАЛГААД ҮЗХЭД БУРУУТАХГҮЙ ,УРЬДЧИЛАН АНХААРУУЛАЖ БАЙСАН НЬ ДЭЭРДЭЭ

  • Anonymous (April 06, 2014 5:12:25 pm )

    HAAN BANK ***lguulmaar bna gant***n ene asuudal bishee ATM-s mungu avah geheer mungu ni garch irehgvi dansnaas suutgana. Tegeed 1917-d heleheer tag bolchino dahiad heleheer uurlana odoo boltol hariu heleegvi 2013.08 sard acvsan mungu

  • aagii (April 06, 2014 8:28:46 pm )

    5 jiliin hugatsaatai 50000t unegtei tugrugiin altan card 2jiliin umnu avlaa.tegsen say on soligdohod shuud dansnaas 50000 avsan bna.tegsen jil bolgon avdag bolson geed zuvshuurulgui shuud dansnaas avchihdag yum bnalee.250000t unegui tugrugiin cardaar yavahdee vip oichirgui uilchiluuleh gej avsan yum odoo tegeed vip uuruu buun daraalal bolson bnalee.magnai duudee neg gomdol gar***aaaaa.

  • zochin (April 06, 2014 9:55:49 pm )

    hi haan bank er ni ih aimaar yum bna l ee hunii dansiig ezend ni helelgui shuud haana heleheer odoohon geed tag bolsoor 10 honuulj bgaa yum daa . ingej urgeded uilchilj bolohgui sh dee. buh yum ni nuuts . zeel abahad dandaa dutuu barimt ugnu heleheer bas l odoo geed l huleelgene. Ajiltnuudaa songohdoo bodoltsmoor yumaa

  • оооооооооо (April 07, 2014 8:55:05 am )

    хаан банк дандаа ийм булхай гаргаж байдаг

  • оооооооооо0 (April 07, 2014 8:57:56 am )

    нээрээ хүүгээ бодохдоо нэгл сонин байдаг , хадгалуулсан мөнгөө авсан чинь багасгаж бодож өгсөн жишээ нь би 200000 авах байсан гэвч надад 194000 өгсөн өөдөсс ********ан юм хэлээд бараг загнах шахсан

  • оооооооооо0 (April 07, 2014 8:58:46 am )

    уг өсгөх гэж өгсөн гэтэл бага болодд гараад ирсэн

  • khaan bank (April 07, 2014 10:13:45 am )

    tegeed oor bankaa songood uilchuuleldee

  • хаанбанк (April 07, 2014 2:37:30 pm )

    m******** hohi chini ee. uur bankindaa ochihgui yu. hulhiduulj baihdaa taarsan erguu malnuud

  • Anonymous (April 07, 2014 5:04:54 pm )

    Haan bank arai dendvv luiwarchid shvdee zeelees ilvv tololt awna

  • Anonymous (April 08, 2014 12:39:27 pm )

    tiishdee iim hachin hvn hvnee shulah sonirholoos oor yum enen niigemd bna uu bidnii zoohon heden mongolchuud iim archaagvi baiwal yaj bid ts****aa ywnaa tegeed bas boloogvi gaigvi bank geed bgaa shvv ХААН БАНК ХАС БАНК 2 БОЛ ХУДЛАА БОЛЧИХСОН ГАРУУД БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ ШҮҮ МОНГОЛЧУУДАА ЗААВАЛ ЭНЭ 2ООР ШУЛУУЛАН ҮЙЛЧЛҮҮЛЭХ АЛБА БАЙГААЧ ЮМ УУ ҮГҮЙ Ч ЮМ УУ ДАА ТАМИНЭЭЭЭЭЭ

antalya rent a car