antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2014 11 comments

Хаус, гэр хоёрыг адилхан үнэлэх дахин төлөвлөлт юм биш биз

нийтлэсэн Admin

Untitled-10(1)Өмч бол ардчилсан нийгмийн үнэт зүйл билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хашаа байшинд амьдардаг айлууд өөрсдийн өмчийг хэрхэн алдагдалгүйгээр, бас ашигтайгаар солилцох вэ гэдэгт ухаанаа уралдуулах хэрэгтэй болов. Нэгэнт эмх замбараанд нь оруулах зайлшгүй шаардлага тулгарсан нийслэл хотоо дахин төлөвлөж, утаанаас ангижрах томоохон төслийг хэрэгжүүлж байгаад удирдлагууддаа талархал илэрхийлэхээс аргагүй. Гагцхүү арга нь ямар байгаа вэ гэдэг нь өнөөдөр олон хүнийг уурлуулж, бухимдуулж, бас нөгөө талаар баярлуулж байна.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш эхний ээлжинд 12 байршилд 15 компани сонгогдож, тэдгээрээс одоогоор барилгын угсралтын ажлаа хийж байгаа таван компани байгааг албаныхан онцлов. Харин хоёрдугаар ээлжийн найман байршлыг энэ оны эхээр баталж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 11 компани тухайн байршлын иргэдтэй тохиролцоо хийж, хоёр талт гэрээгээ 75 хувьд хүргэхээр ажиллаж байна. Хэрэв тэд заасан хугацаандаа нийт өрхийн 75 хувьтай гэрээ хийж чадахгүй бол дараагийн компани орж ирэх бөгөөд бүх ажил эхнээсээ эхэлнэ. Зарим байршилд хэдийнэ хоёр, гурав дахь компани нь орсон бөгөөд ажил нь урагшгүй байгаа учраас энэ удаа боломжийг алдвал дахин төлөвлөлтөд багтах эрхээ хэсэг хугацаанд хасуулах гээд байна гэх хорооны Засаг дарга ч тааралдлаа. Ерөнхийдөө эдгээр 11 компанийн эрхээ авах, өөрөөр хэлбэл энэ төсөлд оролцох уу үгүй юу гэдэг нь шийдэгдэх хугацаа энэ сарын сүүлчээр бүгд дуусах юм. Тэгэхээр үлдсэн энэ өдрүүд энэ компаниудын хувьд тун чухал хугацаа юм. Зарим нь хэдийнэ 70 хувьдаа хүрсэн байхад, 30-40 хувьтай гэх нь ч байна. Нэг талаас бизнесийн ашиг, нөгөө талаас өмчөө алдчих вий гэсэн сэрэмж энэхүү тохиролцоонд зөрүү болж гарч ирээд байгаа юм.


 

ТОХИРОЛЦОО

 

“Бид мэдээж энэ ажлыг хийхийн тулд бизнесийн ашгийг бодолцоно. Харин айлууд саналаа хэлнэ. Огтолцол нь зөрүүтэй гарчихаад байгаа юм. Манай компани аль болох зах зээлийн ханшаас давсан үнийг иргэдэд санал болгож байгаа. Тохиролцож чадахгүй цөөхөн тооны хүмүүс бол энэ төслийг яаж унагах уу, яаж эсэргүүцэх вэ гэж бодоод байна. Хэдийгээр бид өөрсдөд алдагдалтай санал тавьсан ч хүлээж авахгүй байна. Дээрээс нь ямар ч бичиг баримт, гэрчилгээгүй иргэд байна. Тэднийг ядаж кадастрын зургаа хийлгээд ир гэхэд л сараар алга болно. Бидний ажил хугацаатай шүү дээ” гэж Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны Б блокийг дахин төлөвлөхөөр иргэдийн дэмжлэгийг авч, хоёр талт гэрээгээ хийж буй “Стандарт капитал” компанийн менежер ярьсан юм. Тохиролцож чадахгүй байгаа иргэдийн хувьд бас нэг шалтгаан нь тухайн газар дээрх обьект. Хашаандаа зүлэг мод тарьж, жижигхэн дэлгүүр ажиллуулахаар мөнгө гаргаад байшинг нь барьчихсан айлыг, ганцхан гэр модон жорлонтой айлтай адилхан хэмжээнд үнэлж байгааг эсэргүүцэж, шүүмжилсэн хүмүүс олон байна. Хэдийгээр ихэнх компаниуд обьектийг нь тодорхой хэмжээнд үнэлнэ гэдгээ хэлж байгаа ч хэдийнэ тохилог орчин бүрдүүлж, ирээдүйн бизнестээ зориулж багагүй хөрөнгө оруулалт хашаандаа хийчихсэн айлуудын хувьд чамлалттай санагдах нь мэдээж. Энэ мэтчилэн тохиролцоонд саад болох зүйлс мундахгүй байгаа юм.


 

25 ХУВИЙГ НЬ АЛБАДАН НҮҮЛГЭХ ҮҮ?

 

Компаниуд заасан хугацаанд хоёр талт гэрээгээ 75 хувьд хүргэж чадахгүй бол төслөөс хасагдана. Харин 75 хувьдаа хүргэчихвэл төслийг эхлүүлэх юм. Гэрээ байгуулахаас татгалзаж үлдсэн 25 хувийг нүүлгэхэд төр оролцож эхлэх ойлголт гэр хорооллынхонд байна. Өөрөөр хэлбэл манайхыг албадан нүүлгэж, өмчийг минь хүчээр авах нь гэсэн айдас хаа сайгүй. Компаниудын зүгээс энэхүү буруу ойлголт нь ажлын явцыг удаашруулж байгааг онцолж байлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооллын нутаг дэвсгэрт гэрээ хийж байгаа “Цэлмэг Ази” компанийн менежер “Бид нүүрэн талын хашаа, голын хашаа, хашаандаа ямар обьекттой гээд айл бүртэй өөр мөнгөн дүнтэй гэрээ байгуулж байгаа. Мэдээж тухайн өмчийн эзний сэтгэлд бүрэн нийцүүлж байж л харилцан тохиролцож байна. 75 хувьдаа хүрчихээд үлдсэн айлуудыг нь албадан нүүлгэнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Энэ 75 бол энэ компаниар хийлгэх үү, үгүй юу гэдгийг л шийдэж байгаа хэрэг. Нэг ч айл үлдээлгүй тохиролцож байж л үргэлжлүүлнэ” гэв. Харин албадан нүүлгэх тухай яриа хаанаас эхтэй вэ. Энэ төслийг гардан хэрэгжүүлж байгаа Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрынхны хэлж байгаагаар тийм үг үсэг журамд огт байхгүй гэнэ. Тэгвэл УИХ-ын даргын “Дөрвөн уулын дундах гамшгийн менежмэнт” буюу утаанаас ангижрахын тулд албадлага хэрэглэхээс аргагүй гэсэн ярилцлага, Хот, суурин газрын хуулийн төсөл, утаагүй зуухаа хэрэглэхгүй айлыг албадан нүүлгэнэ гэсэн Хотын даргын үг энэ бүхэн дээрх хандлагыг гаргаад байгаа юм болов уу. Томчуудын том үг уг ажлыг гардан хийж байгаа барилгын компаниуд, газраа яаж өгөхөө шийдэж ядаж байгаа иргэдийн хооронд үл ойлголцол үүсгэж, нийтээрээ зориглон хөдөлсөн энэ төслийг удаашруулаад байна уу. Яах аргагүй л тийм бодол төрж байна. Тэгэхээр 75, 25 гэсэн хоёр тооны учрыг иргэдэд нээлттэйгээр, тэр тусмаа төрийн байр суурийг тодорхой харуулан тайлбарлах хэрэгтэй болжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (April 04, 2014 3:18:34 pm )

    үнэнийг хэлэхэд дахин төлөвлөлтийн асуудал хэцүү байна хувь хүн өөрийн саналаа хэлэхээр болохгүй гээд өөрсдийн үнээ тулгах компаниуд их байна дэнжийн 1000 д Бармон компани өөрсдийн үнээ тулгаад иргэдийн саналыг тоохгүй байна яах вэ

  • jakjak (April 04, 2014 4:48:02 pm )

    ene ch toriin nereer ****an luiwar hiisen l ajil boloh baih. yag utaagui zuuh gedeg shig.
    ter zuuhnaac ni utaa garch l baih yum. orond ni huraaj awcan ter olon tomor zuuh, piishinguud henii garaar orcon bee, ***lgaj uzcen hun baina uu????

  • сана (April 04, 2014 5:55:20 pm )

    Бат-Үүл баатар юу гэж амлаж гарч ирсэнийг санацгаая
    Эргээд Луйвараа хийгээд эхэллээ
    Хувийн өмсчид эелдэгээр халдаж байна,

  • Hid (April 04, 2014 10:02:43 pm )

    Tuuliin ereg deer tanii ezemshil bgaa bugd medej bgaa tanii huuhduud ehneriin chin bujgiin surguuli geed l bugd medne shd, bid jaahaan ha**** gazartai bh esgui tee, democratic technocrat

  • g (April 05, 2014 9:23:20 am )

    75 хувь тохиролцож гэрээ байгуулсан ч үлдсэн 25 хувийг нь хүчээр нүүлгэнэ гэсэн ойлголт байж болохгүй учир тухайн газар, ха******, байшин нь тухайн этгээдийн өмч бөгөөд өмчлөгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөө хэдээрч үнэлэх боломжтой юм.

  • Hid (April 05, 2014 8:50:50 pm )

    Aa tegee yu, hohi chin ter

  • irgen (April 05, 2014 10:23:04 pm )

    irged ch ter barilgiinhan ch ter ali ali taldaa ajilaa hariutslagataigaar shuurhailah heregtei bna lda.tohiroltsoj chadahgui bodoj suusaar btal odor honog harvasan sum shig ongorch neg medehed butsaad ovol blchih vii deeeeeeee……. manai ene 19r horoo ch gesen yah gd bga ni medegdeh yum alga.

  • СарСар (April 06, 2014 5:58:29 pm )

    Гранд жигуурийн амгалангийн айлуудад санал болгож байгаа байдал унэхээр ард тумэнд таалагдаж байна ард тумэн еерийнхее емчийг бодит байдлаар унэлуулж байгаа нь таалагдаж байна бусад компаниуд ийм ард иргэдээ гэсэн бодлого барих хэрэгтэй ц******лаад тухайн компанид ч гэсэн газар улдэж байна шуу дээ

  • b old (April 07, 2014 12:04:31 am )

    vhsenii baatar ineed shibshig

  • Zochinzochin (April 07, 2014 11:54:59 am )

    Uneheer hotoo goe bolgoe utaanaasaa saliya gedeg zorilgo baihgui zugeer l ashgiin hoinoos nudee uhahaas butsahgui heden luivarchid irgediin gazriig zugeer ***huu avchih sanaatai yanz bureer haldaj baigaa hyamd gazraa uguhgui bol hohi bolno shuu gej l yariad baigaa humuus am ruu ni salaavch ug hangalttai ashig oldog yum chin gazriin ezend hangalttai mungiig ni uguh estoi tegj baij naad ajil chin yavna odoo tegj huurtdag aidag zaliluuldag tsag ungursun shuu humuus gazraa uned oruulj amidralaa batalgaajuulah heregtei tiim uchiraas negdeh heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • zochinzochin (April 07, 2014 11:27:55 pm )

    Hotin zahiragchaa ehluulsen ajlaa hurdluulj hotoo hot shig hot bolgoj o’goo’ch. Amgalangiin 12 horooni irgdiin sanal uy bolj baina be? Bidnii huseltiin talaar avch helelceh bolj baina uu? Arai ganc kompanid iim ih gazar o’gch bolohgui geed gacaaj baigaa yum bish bizdee. Ero’hiilogch maani irgen tovtoi udirdlagiig devshuuleed udaj baigaa shuu

antalya rent a car