Ярилцлага хийх гэж буй зочноо би их том хүзүүний зүүлттэй, ганган дэгжин гэж сүрхий эмэгтэй ирэх болов уу гэж бодож суусан юм. Энэ бол А.Урангоотой уулзахаас өмнөх ойлголтын зөрүү байлаа.
Харин тэр илүү дутуу зүйлгүй ажил хэрэгч хувцасласан гэхдээ бусдын анхаарлыг татах бүсгүй байв.
“Өглөөний хүн”. Түүнийг ярилцлагын буландаа урьж оролцуулсан маань учиртай.
Бизнес эрхлэгч, хүзүүний зүүлтний хоббитой, сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй гээд хувь хүний хувьд түүнийг тодорхойлох имиж арвин ажээ.
…
-Олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн дунд Таныг танихгүй хүн ховор байх. Гэхдээ манай нийт уншигчдад зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Алтангэрэлийн Урангоо гэдэг. Хувиараа бизнес эрхлэгч.
-Одоо хийж буй ажлаас чинь өмнөх түүх буюу АНУ-д байхдаа ажиллаж, амьдарч байсан тухайгаас асуух нь зөв болов уу. Тэнд нэр хүндтэй ажил хийдэг байсан гэсэн. Яг ямар ажил хийдэг байсан юм бэ. Үүнээс яриагаа эхэлье.
-АНУ-ын сургуульд сурахад гадаад оюутан хуулийн дагуу 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Үүний дагуу Колорадогийн их сургуулийн АНУ-ын Засгийн газрын нэгэн төсөл дээр ажилладаг байсан. Төгсөн төгстлөө долоо хоногийн 20 цаг энэ байгууллагад ажиллаж байгаад сүүлдээ төв оффист нь ажилладаг болсон. Миний ажиллаж байсан төв оффис нь АНУ-ын Засгийн газрын төслүүдийг хэрэгжүүлдэг байгууллага. Жилдээ дунджаар 7000 орчим төсөл авдаг байсан. Эрдэм, шинжилгээний хүрээлэнгийн харьяа хууль болон төслийн санхүү хариуцсан байгууллага юм. Тэнд даргын туслахаар нэлээн удаан ажилласан.
Сургуулиа төгсөөд шууд ажлын санал авсан ч аав маань зуурдаар бурхан болоод Монголдоо ээждээ түшиг болж амьдрах шийдвэр гаргасан.
-Харамсалтай зүйл болжээ. Уучлаарай.
– …
-АНУ-д яг ямар мэргэжлээр төгссөн бэ?… Сонирхолтой ярилцлаганы үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Ярилцсан Ч.Болортуяа [email protected]
Холбоотой мэдээ
-
sara (April 05, 2014 11:00:23 pm )
Yanaa, mongoliin bas neg burhnaar buuljigch. Buh yum uur bsan biz dee, denvert. Bsan bolon bgaa mongolchuudaas asuu. Yashka mongold ochood od bolchih yum aa
1 Comment