Ерөнхий сайд энэ долоо хоногийн өөрийн мэдлийн 30 минутдаа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс гадна, аймгуудын Засаг дарга нартай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Аймгийн төвд баригдах 1000 айлын орон сууц барих ажлыг цаг алдалгүй эхлүүлэх, энэ талаар ТОСК-тай нарийвчилж ярилцах, мөн зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох, “Гудамж” төсөл”-ийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй” гэдгийг үүрэг болголоо.
Мөн сэтгүүлчдийн хамгийн их сонирхож байсан “Сангийн сайд Ч.Улаан 50 мянгатын дэвсгэрт гаргах талаар судалж байгаа” гэсэн үнэн үү гэх асуултад “Энэ бол цуурхал. Өнөөдөр Монголбанкнаас тодрууллаа. Тийм зүйл байхгүй гэж байна” хэмээн няцаалаа. Харин намрын чуулган завсарласнаас хойш “Эдийн засагт гал аслаа” гэх анхааруулга өгч ирсэн сөрөг хүчний мэдэгдлийг Н.Алтанхуяг сайд энэ удаа хүлээн зөвшөөрч, удахгүй эдийн засагт авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлэх болно гэж хэлсэн юм.
Түүнчлэн тэрбээр өнгөрсөн энэ долоо хоногийн эхээр Хэнтий, Говьсүмбэр аймагт ажиллаад ирсэн. Энэ үеэр иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжихэд зориулан орон нутагт төсөв хөрөнгө хуваарилдаг. Гэтэл хөдөөгийн иргэд үүнд хэрхэн хамрагдахаа мэдэхгүй байна. Иймд хийж хэрэгжүүлж буй ажлаа иргэддээ тайлагнаж, мэдээллээр хангаж байх хэрэгтэйг хэллээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (April 04, 2014 6:05:37 pm )
ЭНЭ ГАР ОДОО Л ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХ ШИВ ДЭЭ. МӨН Ч ИХ РЕКЛАМДАЖ ХУДЛАА ХУЦЛАА ДАА.
-
Зочин (April 04, 2014 9:28:00 pm )
Удаан гүрийлээдээ бүх юм сайн байгаа бүх юм дээрдэж байгаа гээд л. хамгийн гол алдаа нь бодит эдийн засагт хүчин чадлаас нь давсан мөнгө нийлүүлсэнд л байгаа боловуу? Эдийн засаг хямархаар үл хөдлөх хөрөнгө, тансаг хэрэглээний үнэ буурдаг манайд харин эсрэгээрээ орон сууцны үнэ өссөөр байгаа. Энэ нь банкууд барьцаа хөрөнгө л байгаа бол зээлийг баруун солгойгүй олгож байна. Энэ нь мэдээж инфляци үүсэхэд гол нөлөө болсон гэж бодож байна. Гэтэл гаднаас орж ирдэг до******** нь багасаад байдаг. Эсрэгээрээ төгргөөр олгож байгаа зээл нь ихсээд байдаг. Одоо тэгээд яах юм болдоо.
-
tenger gesgee toriin luivarchdiig/ (April 04, 2014 11:08:16 pm )
ta naraas boloj mongol uls ard tymenteigee sohorch unaj baina,jduu bajn jlgaa,niigmiin soel harchaa,ajil chalin geed byh zyil tanaraas boloj baina,tord mash uhaant zorigt ynene shudraga hymyys heregtei, odoonii tord byi luivarchdad helehed oroo tolon toroos hol baihtyn,busad gadniihan haran ineeldej byi,tiimees azid delhiid chonon met jvah bid idej uusan deedsuudtei ***jino gej tyyhend baihgyi.uk
-
ах (April 05, 2014 9:26:59 am )
САйдаа үйлдвэрлэлдээ хөрөнгө зар Тэхдээ 10 төсөл тэтгэхэд нэг нь л амжилтанд хүрнэ гэж бод Энэ бол үйлдвэржсэн орнуудын туршлага Өнөөдөр таны үйлдвэр дэмжиж бодлого үйлдвэрт оруулсан хөрөнгөө 100 буцааж авна гэсэн МАН-тай адил дэндүү тэнэг байна Та нар яг хажууд байгаа Хятадын туршлагыг хуулж чадахгүй байна
-
ZOCHIN (April 06, 2014 12:09:24 am )
byylgaad nvvrs shyydalyyl
-
ZOCHIN (April 06, 2014 12:16:53 am )
Vildverleliig demjine gej baigaad hyatadiin soeliin hyvisgal shig um bolno!Baahan hereggvi, hen ch avahgvi,asar vnetei um vildverleed ****an mongo vreed dyysna!Selem Togmid shig bondoos mongo avaad l vildver bariad l delhiin brend vildverleed iim vlger yarij baigaa hvn de
-
b old (April 07, 2014 12:05:55 am )
chi icheech ee
-
Anonymous (April 15, 2014 5:18:31 pm )
“Задгай цагаан” төрийн мөнгөний уутыг **********лж гөвсөнийхөө хариуцлагыг үүрэх цаг ирнээ.Тэр мөнгө чинь ард түмний мөнгө учраас хатуу нэхэлтэй шүү.
-
туяа (April 15, 2014 5:20:50 pm )
Ард түмэн дэндүү хүлцэнгүй байна шүү. Дураараа дургиг******д даруулга өгөөчээ.
9 Comments