Ний нуугүй хэлэхэд ар гэрээ орхигдуулж байна
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүүг “Уран бүтээлч” буландаа урьж, ярилцлаа.
-Тантай уулзалгүй уджээ. Өнгөрсөн ч гэсэн инээдмийн баярын мэнд хүргэе.
-Өө, маш их баярлалаа.
-Бэлтгэл, сургуулилт гээд их завгүй байгаа гэж сонслоо. “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнаа тавигдахад бэлэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Жүжиг маань бүтэн жил тоглогдоогүй болохоор бэлтгэл, сургуулилт хийх шаардлагатай л даа. Гэхдээ өмнө нь тоглогдож байсан гэдэг утгаараа жүжигчид маань дүр тус бүрийнхээ зан чанар, шугамыг нь мэдэж байгаа.
-Жүжиг хэзээнээс тоглогдож эхлэх билээ?
-Энэ сарын 7-ноос эхлэн 10 хоног тоглогдоно.
-Таны хувьд Жиган гэх залуугийн дүрд тоглож байгаа. Дүрийнхээ талаар ярьж өгөөч?
-Энэ гайхалтай жүжигт тоглосондоо үнэхээр их баярладаг. Жүжигчин хүн бүрт олдоод байдаггүй ховор тохиол. Жүжигчнээс маш их ажиллагаа, ур чадвар шаардсан жүжиг. Санаанд оромгүй гэнэтийн үйл явдлаар дүүрэн, хурц өрнөлтэй, үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулсан тийм л гайхалтай жүжиг.
Өөрөөр хэлбэл хүний амьдралд тохиолддог хайр дурлалын тухай өгүүлнэ. Хайр дурлалын ээдрээ зангилааг хэрхэн тайлах вэ, тэр бүгдийг залуусын хайр сэтгэлээр дамжуулан харуулсан. Үнэндээ хэн ч зовохыг хүсэхгүй. Муу муухай амьдрахыг бодохгүй. Хүн аз жаргалын төлөө л явдаг. Чи бод доо. Хүүхдээс “том болоод ямар хүн болох вэ” гэж асуухад дандаа л “дарга болно” гэж хариулдаг биз дээ.
-Тийм шүү?
-Миний дүр тийм л хүн. Сайн сайхан амьдрахыг хүссэн нэгэн. Гагцхүү сайхан бүсгүйг авааль гэргийгээ болгосноороо түүний амьдрал орвонгоороо эргэдэг. Анхандаа ямар хүн байв. Яваандаа ааш зан нь эвдэрч, эцэстээ ямар хүн болов. Энэ бүгдийг жүжгээс маань харах боломжтой. Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч ийм амьдралыг сонгохгүй байсан. Ёстой л амьдралын төөргөөр Шүэ Ки бүсгүйтэй учирч, зовж шаналж яваа залуу.
-Уг нь “Сэрүүн хасын нууц” бэсрэг роман шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн романыг жүжгийн зохиолд хувиргасан гэхээр гайхалтай санагддаг. Ая, данг нь тааруулж жүжгийн зохиол болгоход хэр хугацаа шаардагдсан нь сонин байна л даа?
-Маш их хөдөлмөр шаардсан. Асар богино хугацаанд өдөр, шөнөгүй сууж жүжгийн зохиол болгосон. Чиний бодож байгаа чинь үнэн л дээ. Бүхэл бүтэн романыг жүжгийн зохиолд хувиргах амар биш. Харин Одноо маань 7-10 хоног яс суусан. Би Одноог “Унтаач ээ, маргааш ажилтай ядарчихлаа” гэж их ч үглэсэн дээ. /Инээв/
Үнэхээр “Аянгын бороо”-ноос илүү даацтай жүжиг тавьж чадсан. Жүжигчний тоглолт, ур чадварын хувьд ч гэсэн нэг шат ахисан. Үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан. Театрын танхим даяар уярал, үзэн ядалт дагуулсан жүжиг болж чадсан.
-Гэхдээ танай продакшн өмнө нь “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэрэг гайхалтай сайхан бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан. Гэтэл яагаад заавал “Сэрүүн хасын нууц”-ыг дахин тоглох болов?
-“Аянгын бороо” бол үнэхээр мундаг жүжиг. Гэхдээ “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг, мэргэжлийн хувьд нэг шат ахисан бүтээл юм. Үнэндээ бид “Аянгын бороо”-ноос давсан жүжгийн зохиолыг бүтэн жил хайсан.
-Таны ярианаас тэсрэлт хийх дараагийн жүжгийн зохиолынхоо эрэлд хэдийн гарчихсан гэж ойлгогдож байна?
-Өө, тэгэлгүй яах вэ. Бид эрэл хайгуул хийгээд эхэлчихсэн. Харин дорнын жүжиг байх эсэхийг нь хараахан шийдээгүй, ярилцаж байна.
-Ингэхэд ойрын хугацаанд кино хийх үү?
-Бас л санаанд хүрсэн кино зохиол олдохгүй юм. Бидний дүр төрх, ур чадварт тохирсон кино зохиол хайж л байна.
-Сэтгүүлч биш үзэгчийн хувьд нэг асуулт асуумаар байна. “Сэргээш-4”-ийг хэзээ хийх вэ?
-Үнэнийг хэлэхэд наадах асуудлыг чинь манайхан ярьдаг л юм. Тохироо нь бүрдвэл хийчих юмсан гэж боддог.
-Тохироо нь бүрдлээ гэхэд өмнөх цувралуудаа гүйцэх болов уу?
-Тийм ээ. Гэхдээ хийлээ гэхэд өмнөх цувралуудаа гүйцсэн байх ёстой. Өмнөхөөсөө шат ахиулахын тулд яаж хийх вэ гэдэг асуулт гарч ирнэ биз дээ.
-Тэр ч мэдээж. Янз нь өнөөг хэр нь асуултынхаа хариуг олохгүй яваа байх нь?
-Тийм гэх үү дээ. Тэрхүү асуултын хариу нь өнөөх л сайн зохиол. Энэ мэт саадаас “Сэргээш-4” хүлээгдээд байна гэж ойлгож болно.
-Урлагийн ертөнцийг хатуу, харгис гэж ярьдаг. Магадгүй уран бүтээлч хүн ямар нэгэн нандин зүйлээ зольж байж амжилтад хүрдэг байх?
-Яг үнэн.
-Нууц биш бол урлаг танаас юугаа золиослохыг шаардсан бэ?
-Наадах чинь хамгийн том асуудал. Ний нуугүй хэлэхэд ар гэрээ орхигдуулж байна. Азаар манай Одноогийн ээж бид хоёрын бүхий л ар талыг зохицуулдаг. Бараг биднээс илүү охиныг минь хайрлаж, хүмүүжүүлж байна. Биднийг “Ажлаа л сайн хий, санаа зовох хэрэггүй” гэдэг. Охин маань ч эмээдээ амь шүү дээ.
-Охин тань жигтэйхэн том болсон биз?
-Тэгэлгүй яах вэ. Бид хоёр ихэнхдээ л ажилтай байдаг. Охиноо орой унтаж байхад нь ороод, өглөө унтаж байхад нь гардаг. Ажил, ажил гээд л явна. Заримдаа бусад шиг гэр бүлээрээ сайхан амралтад явж, зугаалж, орой бүр халуун бүлээрээ ширээ тойрч суугаад хоолоо идэх юмсан гэж боддог юм. Үнэхээр цаг зав гарахгүй болохоор хааяадаа бухимдах юм байна шүү дээ.
-Ингээд бодохоор харамсаж байв уу?
-Юунд.
-Жүжигчин болсон доо?
-Үгүй ээ. Харин нь ч энэ мэргэжлийг сонгосондоо баярлаж, бахархдаг. Хэрэв би жүжигчин болоогүй байсан бол өдийд хаана, юу хийж явах байсан бол оо.
-Үнэхээр хаана, юу хийж явах байсан бол?
-Төсөөлөгддөггүй юм аа. Тиймээс энэ мэргэжлийг сонгосондоо өчүүхэн ч харамсаж байгаагүй. Харин хааяа нэг тогтмол цагт тардаг, долоо хоногийн хоёр өдөр нь амардаг ажил хийх үзэх юмсан гэж боддог шүү.
-Хэсэгхэн ч болтугай юу?
-Яг тийм. /Инээв/
-Ярилцсанд баярлалаа.
Б.Төрбат
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
xx (April 03, 2014 11:54:06 am )
unen avyasgui gardaa chi xogshin avgai l chirj yvaxgui bol chi suraggui gar daa ****uul bie ee unlegch
-
Uzegch (April 03, 2014 12:17:39 pm )
Бархуу гайхалтай сайн жужигчин. Одноо тэр хоер ямар сайхан хос гээч. Улам их амжилт, улам их аз жаогал хусье. Дахиад хуухэдтэй болох хэрэгтэй. /Оорсдоо тээх албагуй ш дээ/
-
BUSGUI (April 03, 2014 12:18:24 pm )
SAIN JUJIGCHIN MASH SAIN
-
Zochin (April 03, 2014 12:34:31 pm )
Hugshin bayn bairtai avgaitai suugaad aztai gulug shuu
-
uneniig helegch (April 03, 2014 2:14:38 pm )
***n hos ch geh bitgii ineedtei yum bicheed bai dolignuur gar ve hen ch harsan eej huu 2 shig l haragddag shdee ene unen azgui zaluu yvj yvj hugshin avgaitai suuchihdag
-
zoshin (April 03, 2014 3:41:19 pm )
yu gsn ug be barhuu uruu ch chamlhaargui awyastai zaluu.mundag taiwan huurhn zaluu shuude.sain juji****n hunii huwin amdrald denduu orolstj bolohgui, ger buld n az jargal husey.
-
nuust (April 03, 2014 5:45:36 pm )
ene zaluu eregtei vnsgeljin shig baidag bh da. hen negnii nomort amidarch bgaa er hvn.g bi lav sul doroi l gj vzdeeg. Odoo yay gehev chadaj bgaa ymand arga bgvi gedeg bhaa. ongorsoon
-
Gangaa (April 03, 2014 8:45:48 pm )
Хөгшин хүнтэй суусан энээ тэрээ гээд байгаа хүмүүст бусдын хувийн амьдрал ямар хамаа байна аа. Өөрийнхөө урдах амьдралаа хөл дээр нь тогтоохыг хичээгээч ээ. Ихэвчилэн мөнгөтэй хүн харж гүйсэн залуу бүсгүйчүүд ийм зүйл ярьж явахыг нүдээрээ харсан. Би ийм сайхан байхад сайхан залуучууд намайг л тоох ёстой гэсэн бодолтой. Нэг л өдөр тойрохгүй дайраад гарах насны тухай гэнэн л ярьж байна даа. Өөрсдөө залуу байтугай хөгшинийг ч олж чадаагүй байж ингэж илүү харж явах ч дээ. Энэ 2 бу******д үлгэр дууриал болохоор хосууд. Гэр бүлийг яаж бүтээн бий болгодог, түүнийхээ төлөө яаж тэмцэх ёстойг үлгэрлэн харуулж яваа. Атаархагчид өрөвдмөөр байна даа
-
зочин (April 04, 2014 11:40:59 am )
Яг үнэн шүү. Та 2тоо аз жаргал хүсье
-
-
Ninj (April 04, 2014 6:26:53 am )
Huniigynz bureer bicheed baigaa humuus ur huuhed chini ymar yvahiig uridchilj helj chadah uu,huniig eldveer heleh hereggui ooriin chini amidrald yu es tohioldohiig hen ch help chadahgui
-
eejuud (April 04, 2014 1:49:12 pm )
Ta nart az jargal amjilt husii.
-
Zochin (April 04, 2014 2:51:05 pm )
Ta 2 t az jargal huse.
-
egch ni (April 04, 2014 3:47:09 pm )
za Baraa mini Odnoogoo l haitlaj yavaarai. gaihaltai emegtei shuu de, harahad lzugeer l xvn unertdeg…
13 Comments