antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 3, 2014 4 comments

МУИС-ийн захирал А.Галтбаяр оюутнуудаас хууль бус төлбөр авч байсан нь тогтоогджээ

нийтлэсэн Admin

muis0403Өнгөрсөн оны арван­хоёр­дугаар сард ШӨХТГ-т МУИС-тай холбоотой нэгэн гомдол иржээ. Тодруулбал тус сургуулийн захирал А.Галтбаяр сургалтын төл­бөрөөс гадна 166 оюутнаас 280-аад сая төгрөгийг хууль бусаар авсан аж.

Тэрбээр дээрх тооны мөнгийг авах­даа удирдах зөвлөлөөрөө ч шийдэлгүй ганцаараа толгой мэдэн шийдвэр гаргасан байна. Ийм их хэмжээний мөн­гийг хаанаас яаж авсныг сонир­хоход оюутнууд сур­гууль дотроо мэргэжил со­лихоор ангиа өөрчилдөгтэй хол­боотой аж.

Оюутнуудын энэ эрэлтийг А.Галтбаяр захирал овжноор ашиглаж нэг хүүхдээс 5-6 сая төгрөг бэлнээр авдаг байжээ. Өөрөөр хэлбэл оюутнууд тухайн сурч буй анги буюу үндсэн ангийн, шилжин орох гэж буй ангийн төлбөрт нийтдээ 5-6 сая төгрөг төлдөг гэсэн үг.

Бас нэг анхаарал татсан зүйл нь захирал дээрх мөн­­­гийг төрийн сангийн дан­санд тушаалгүй, зөвхөн сур­гуулийнхаа нэр дээр байдаг “Хөгжлийн сан” гэх дансанд хийдэг байсан явдал юм.

Баттай эх сурвалж “А.Галт­­баяр за­хи­рал энэхүү хэргийг нам дарж өргөдөл гомдол гар­­гасан цөөн оюутны төлбө­рийг буцаан өгч хууль бус үйлдлээ хав дарсан. Гэхдээ энэ хэргийг ШӨХТГ-аас яаж шийдвэрлэснийг бид мэдэх­гүй” гэж байв.

К.Жарханбек: А.Галтбаяр хууль бус төлбөр авсан нь тогтоогдсон

Ингээд бид уг асуудлыг тодруулахаар ШӨХТГ-ын улсын байцаагч К.Жархан­бектэй уулзахад “Манай байгууллагад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МУИС-тай холбоотой гомдол ирсэн нь үнэн.

Гэхдээ өөрийн чинь асууж байгаачлан тийм олон оюу­­тан гомдол гаргаагүй. Зөвхөн нэг оюутны гэр бүлээс гомдол ирүүлсэн. Тэр дагуу шалгахад А.Галтбаяр захирал шилжилтийн төл­бөрийг өөрөө тушаал үйлдэж хоёр нугалан авч байсан нь тогтоогдсон учраас гомдол гаргагчид төлбөрийг нь буцаан олгуулж асуудлыг шийдсэн.

Хэрвээ энэ тухай гомдол үнэхээр танай сонинд ирсэн юм бол тэдгээр хүмүүс бидэнд хандаж болно гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Уг нь энэ асуудлыг МОХ мэдсэн хэрнээ ямар ч арга хэмжээ аваагүй байсан” гэ­лээ. Ийнхүү ал­баны хүн А.Галтбаяр захир­лын хийсэн хэргийг үнэн гэдгийг нотоллоо.

МУИС-ийн оюутнуудын төлбөртэй холбоотой маш олон асуудал гардаг

Уг шалгалт явагдсны да­раа А.Галтбаяр захирал оюут­нуудаас дахин мөнгө татсныг өөр нэгэн эх сур­валж өгүүлсэн юм. Энэ тухай тодруулахаар МУИС-ийг зорьж А.Галтбаяр захи­ралтай уулзахыг хүссэн ч эзгүй байсан.

Харин тус сургуулийн хэсэг оюутантай уулзаж шил­жилтийн төл­бөрийн талаар асуухад “Нэр, ангиа хэлмээргүй байна. Дараа нь биднийг дүнгээр бооно. Айж байна. Төлбөр, мөнгөтэй холбоотой маш олон асуу­дал гардаг шүү дээ. Бид сургуулийн захиралд энэ тухай гомдлоо хэлээд ямар ч амжилт олохгүй. Зарим нь эхнээсээ сургуулиас ха­­­саг­даж байгаа. Та өөр хүүхдүүдээс асуу. Цаагуур чинь хэлэх хүн зөндөө бий. Бид төгсөх курсын оюутнууд. Харин сур­гуулиа төгссөний дараа энд чухам юу өрнөдөг та­лаар ярьж болно” гэв.

Өнгөрсөн жил тус сур­­гууль хандивын анги нээж, оюутан элсүүлж, яг мэд­лэгээ шалгуулж орсон хүүх­­дүүдийг гадуурхаад бай­на гэх гомдол их гарч бай­­­­сан. Товчхондоо МУИС-ийн­хан мөнгөөр оюутан эл­сүүлж, төлбөрөөсөө гадна “төсөв” төвлөрүүлэхдээ илүү анхаардаг гэсэн үг.

Түүнчлэн өнгөрсөн оны наймдугаар сард тус сургуу­лийн багш нар А.Галтбаярыг захирлын суудалд тохирох­гүй бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр ТАЗ болон АТГ-т хандсан ч тусыг эс олсон байдаг.

Учир нь захирлын сонгон шал­гаруулалтад оролцоход “та­ваас дээш жил удирдах ал­бан тушаал хашсан байна” гэсэн заалтыг А.Галтбаяр хангаагүй зэргээр маш олон хууль бус үйлдэл байдаг аж.

Энэ мэтээс харахад МУИС-ийн удирдлагууд бо­­­ловсон маягийн луйвар хий­гээд дадчихжээ гэж хэлж болохоор байна.
Өнгөрсөн он жилүүдэд хандивын анги гэж нээ­чи­хээд, элсэхийг хүсэгчдэд зөв­хөн мөнгөний босго тавьдаг асуудал нь хууль хянал­­­тынхны анхаарлыг дөн­­гөж татаж эхэлсэн байдаг.

Тэг­вэл энэ жил шилжилт хийх нэрээр их хэмжээний мөнгө авсан асуудлыг ч хол­­богдох хууль хяналтын байгууллагууд шалгаад үз­­вэл зохилтой.

Юутай ч бид тус сур­гуультай холбоотой хууль бус олон үйлдлийн та­лаар дараагийн дугаартаа эрэн сурвалжилж хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (April 03, 2014 1:02:06 pm )

    er ni ene ZG g eerchleh ***rd bna Bolobsroliin salbariig denduu bolgoloo Ter AN ZG g l eerchilj baij Gantemer Nasanbyangaas aslir dandaa hudal ..

  • Anonymous (April 03, 2014 3:45:18 pm )

    sain ***lgah heregtei naad hun chini aldart bayartsogtiin sain naiz ehneriig ni hajuudaa abch ajiluulj baigaa.ovoon yum hiichih zaluu bna gej bodson chini bas l bish bololtoi.
    mungu ogsun oyutnuud aih yu bnaa heleech tegj baij tseberlegee sain bolno

  • зочин (April 03, 2014 5:16:35 pm )

    сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж гээд 200 000 төгрөг авдаг энэ ямар учиртай юм бол

  • unshigch (April 03, 2014 5:44:48 pm )

    Avilgatai temtseh gazar ajlaa hiimeer yum hiihguin bol tatan buulgaval taarna.hulgaich hulgailsan zuilee butsaagaad ezend ni u****hvul yal zemgui ungurdug bolson yumuu?

antalya rent a car