Монголчууд ийм зэвсэгтэй гэж бичжээ Д.Бат-Эрдэнэ сайд аа?
Оросын www.rusplt.ru цахим хуудаст “Монголыг хамгаалах нь Орост яагаад ашигтай вэ” гэсэн гарчигтай нийтлэл гарлаа. Энэ нийтлэлийг орчуулагчид хэдийнэ монгол хэл рүү хөрвүүлж цахим ертөнцөд тараагаад амжжээ.
ОХУ-ын Улс төр, цэрэг дайны судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Александр Храмчихин энэхүү нийтлэлийг бичсэн байна.Сонирхолтой нь улсын нууцад тооцогддог манай цэрэг, армийн талаар тун дэлгэрэнгүй мэдээлэл энэ эрхэмд байх юм. Байх байхдаа дэлгэрэнгүй тоочиж бичээд цахим ертөнцөөр нэг тараачихсан нь гайхалтай.
Монгол Улс тусгаар тогтнолоо Оросын ачаар л олж авсан. Тодорхой хэлбэл 1911 онд Синьхайн хувьсгалын дараа үүссэн эмх замбараагүй байдлыг ашиглан Монгол Хятадаас өөрсдөө салсан ч эхлээд Хаант Оросын, дараа нь түүний тусгаар тогтнолыг Бээжингээр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн ЗХУ-ын дэмжлэгийн ачаар тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан гэж тэрээр нийтлэлээ эхлүүлжээ. Цааш нь
“ЗХУ задарсны дараа Монгол Улс Барууны орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, Зэвсэгт хүчин нь НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцон, монгол цэрэг, офицерууд маш сайн үнэлгээ аваад байгаа. Гэхдээ ингэлээ гээд тэд Хятадын армид эсэргүүцэл үзүүлж чадна гэсэн үг биш. Барууны орнууд ч Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Яагаад гэвэл, энэ нь, нэгдүгээрт, цэвэр газар зүйн шалтгаанаар. Монгол далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятадтай л хиллэдэг. Тиймээс гадаадын ямар нэг орны цэрэг Монголын нутагт орохын тулд доод тал нь Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй. Сүүлийн үед Улаанбаатарт үүнийг ойлгож эхэлж байх шиг байна. Москва ч гэсэн саяхнаас Монгол гэдэг орон дэлхийд байдгийг санав. Цагтаа Монголын хүн ам бүгд орос хэл мэддэг байлаа шүү дээ. Орос улс Монголд, түүний цэргийн салбарт нь ч гэсэн, ямар нэг анхаарал хандуулж, Монголын армийн хэт хуучирсан зэвсэглэлийг бага ч атугай шинэчлэхээр шийдсэн” гэх өгүүлбэрүүд байна.
Хамгийн чухал хэсэг нь энд байгаа юм. Монголын армийн бэлэн байдал энэ эрхмийн өгүүлсэнчлэн үнэхээр ийм байгаа гэж үү. “Өнөөдөр Монголын хуурай замын цэрэг мото буудлагын бригад барилгын хороо, энхийг сахиулах батальон (дахиад нэг нэмэгдэнэ), тусгай үүргийн батальон, мөн түүнчлэн бэлэн байдлын доогуур төвшин бүхий гүйцэд бус бүрэлдэхүүнтэй зургаан хороотой. Т-54 маркийн танк 200, Т-55 170, Т-62 280,Т-72А50 ширхэг бий. Дээр нь хуягт тээвэрлэгч машин гэвэл 120 ширхэг БРДМ-2, БРДМ-1 150, БМП-1 420, БТР-80 20, БТР-70 40, БТР-60 350, БТР-40 200, БТР-152 50 бий. 600 их буу, 140 миномет, 250 тийрэлтэт пуужингийн систем, 700 танк эсэргүүцэгчтэй. Монголын хуурай замын цэргийн бараг бүх техник маш ихээр хуучирч, ихэнх нь байлдааны чадваргүй болсон учир дээр бичсэн тоо чухамдаа баримжаа л юм. Харин сүүлийн хэдэн жилд Оросоос нийлүүлсэн Т-72А танк, БТР-70, БТР-80 хуягтууд харин өөр хэрэг. Эднийг шинэ гэж хэлэхгүй ч урьд нь байсан, элэгдэлд орсон техниктэй харьцуулбал хамаагүй дээр байдалд байгаа.
Монголд агаарын довтолгооноос хамгаалах хүчинд байлдааны онгоц байхгүй. Өмнө нь байсан хуучин 12 ширхэг МиГ-21ПФМ, хоёр МиГ-21УМ онгоцыг складанд хадгалж байгаа бөгөөд сэлбэг болгон Хойд Солонгост зарах шинжтэй. Агаарын довтолгооноос хамгаалах “Стрела-2″ пуужин 250, ЭУ-23 болон С-60 зенитийн тоног төхөөрөмж тус бүр 75-тай. Агаарын довтолгооноос хамгаалах хүчний зэвсэг техник нь мөн л хуучирсан. Хоёр жилийн өмнө Оросоос авсан С-125М систем л гайгүй байдалтай байна. Гэхдээ монголчууд Оросын МиГ-29 сөнөөгч онгоц хэд хэдийг авах талаар хөөцөлдөж байгаа. Афганистан, Иракт
энхийг сахиулах ажиллагаанд оролцдог мөртлөө монголчууд одоо ч америк зэвсэг аваагүй л байна. Зарим нэг тоноглол, хэрэгслийг эс тооцвол Монголын арми 100 хувь орос зэвсэгтэй”
Энд илүү тайлбар хэрэггүй биз. Александр Храмчихин цааш нь “Монголын тусгаар тогтнолын цорын ганц найдвартай баталгаа нь Орос. Хэрэв Орос Хятад дайтлаа гэж үзэхэд энэ хоёр орны хэн Монголын газар нутгийг хянаж байгаа нь дайнд ялах болно. Тиймээс Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид нь, ялангуяа сул доройд нь буюу Орост маш чухал байгаа юм. Орос Хятад дайтахад Монгол ямар нэг хэмжээгээр оролцолгүй тусдаа байна гэдэг ямар ч боломжгүй зүйл. Ер нь Оросын хувьд ямар нэг юм боллоо гэхэд Хятадаас өөрийгөө хамгаалахын адилаар хамгаалах нь ашигтай хоёр орон бий. Энэ бол Казахстан, Монгол улсууд. Тэднийг алдвал ОХУ Бээжинд геополитикийн хувьд мад тавиулж, Уралын нуруунаас дорно зүгт орших газар нутгаа автоматаар алдана гэсэн үг” гэж нийтлэлээ төгсгөжээ. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ та Оросын улстөр судлаач Александр Храмчихины бичсэн энэ зүйлд ямар тайлбар хийх вэ?
Холбоотой мэдээ
-
dok (March 31, 2014 9:26:25 am )
zugeer bodit uneniig bichsen niitlel bna sh dee
-
MD-12 (March 31, 2014 9:36:00 am )
Нууцаа ч алддаа!!!!!! Хаа байсан социализмын үед л төгс мэдэж байсан юм чинь!!!!! Зүгээр бэлэглэсэн юм аа Мэдэх ёстой биз дээ!!!!!!! ” ХООСОН СҮРЖИГНЭГЧ” гуай
-
ок (March 31, 2014 9:51:19 am )
Манайхан энхийг сахиулах ажил**********нд оролцоонд манай ************т хүчний нэр хүнд өсөж байна гэх үгээр ард түмнээ хуурч байна, дээрхи Оросын эрхэмийн бичсэн зүйл бол яах аргагүй, маргаангүй үнэн шүү дээ, иймд цомхон ************т хүчиндээ таарсан, болж өгвөл орчин үеийн ************лэлтэй болох талаар манай Батлан хамга********ын нөхдүүд болон Төр засаг маш их анхаарч, хөөцөлдөх хэрэгтэй байна, дарга сайд болохоороо тендер гэх зүйлээс өөр мэдэх зүйл толгойд нь байхгүй болдог юм шүү дээ. Эх орноо зүрхнээсээ хайрлах хэрэгтэй гэж бодож байна.
-
fhgn (March 31, 2014 10:11:26 am )
orosoo baraadsan ni deer shuu
-
зочин (March 31, 2014 11:12:34 am )
Үнэн юм л бичсэн байна. Хамгийн орчин үеийн танк, бусад зэвсгийг үйлдвэрлэж экпортолдог Украйны арми хүртэл Оросын амрын эсрэг чаж ч чадахгүй бууж өгч байгаа. НАТО ямарч ажилгаа хийж чадахгүй байгааг хараа биз дээ Оросын Армийг 2020 он хүртэлх хөгжүүлэх төлөлөвлөгөөг нь олж үзээрэй. Оросууд хэлвэл хийж чаддаг. Пуршийг ханаан шахвал яаж хариу үйлдэл үзүүлдэгийг Харуулна гэж байгаа шүү. Оросын үзэн ядагчид асуудалд болгоомжтой хандахыг зөвлөж байна.
-
Anonymous (March 31, 2014 12:05:37 pm )
БАТЭРДЭНЭ ТА ХАРИУ ӨГ ӨӨ:
-
Anonymous (March 31, 2014 3:05:45 pm )
unen yum bichjee
-
Zelem (March 31, 2014 5:26:54 pm )
Barag ynen yum bna, Oros, Xyatad 2 olon zuun jiliin tursh manai ulsiig ezelj avax geed chadaagyi yumiig, odoo ezelchix yum shig bodood xereggyi dee, ted odoo bidnees zuvxun Chingis xaanii yr xyyxded deerelxyylj baisnii ushuu xorsloo l avax gej yadaj baigaa ulsuud, tedend Mongol baisan ch adilxan baigaagyi ch adilxan, xarin bid baij baixiin tuld xychtei ediin zasagtai, xychtei tsereg armitai baix xeregtei !
-
Anonymous (March 31, 2014 7:11:32 pm )
syirch baigaa ulsdooo
-
Anonymous (March 31, 2014 8:21:18 pm )
Хятадуудад бурхан дайн хийх чадвар өгөөгүй юм Тэд одоо дотороосоо хагарч бутрах гээд хэцүү байна Ийм байхад юуны чинь гадаг****** дайн хийх
-
шоогоо (March 31, 2014 8:27:47 pm )
оросууд өгсөн юмаа мэдэхгүй байх юм уу тэгээд. эсвэл чинийхээр бол бичсэн хүнийг нь монголын нууцыг задаллаа гээд шоронд хийх үү
-
зочин (April 01, 2014 8:26:15 am )
юун сүртэй юм бичдэг гар вэ. орос ах нар манайд хайртай л байдаг байсан байгаа
-
oogii (April 01, 2014 10:23:29 am )
Er ni uranaa uhaj tsumiin zewseg hiij awaachee.aliin bolgon hen negen tuslah bh harj suudag yum.hoid solongos shig uuriiguu hamga**** chadwartai boloyooo
-
G (April 01, 2014 11:52:38 am )
зүгээр л үнэн байна. гэхдээ ************лэл техникээ шинэчлэх цаг эхэлсэн
-
MON (April 01, 2014 8:29:38 pm )
mongoliin toriin nuuts, mash nuutsad hamaarah bichig barimt orsiin hevleleer hevlegdeed l bdag shdee.ugaasaa orsoos huulbaraltsan ym chini.oros 50-80 jil boltson barimtaa delgeed l bdag shdee.odoo ene bol mongold nuutsad ordog ntr geel bichcen bdagdaa
15 Comments