antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2014 10 comments

“Herbalife”-ийг хэрэглэхгүй байх шалтгаан, үндэслэлүүд /Видео/

нийтлэсэн Admin

herb343265266201403280951Дэлхийн хөгжилтэй орнуудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу  биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь таны сонголт, гэхдээ ийм сөрөг нөлөөтэй  гэдгийг тайлбарлаж өгдөг байна.  Харин манай улсад өнөөдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүхэн биед сайн хэмээх ташаа ойлголт байдаг. Үүний нэг нь Хербалайф хэмээх пирамидын луйвар юм.  Тийм учраас  олон улсад тухайлбал, Израиль, Исланд, Аргентин, Шведэд   “Herbalife”-ийг  хориглосон  байдаг.   Пирамидын луйвар гэдгийг  олон улсын шүүхийн байгууллагын  тогтоол, шийдвэр батална.  Өөрөөр хэлбэл   “Herbalife” бол бизнесийн талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч дэлхийд хориглосон бүтээгдэхүүн юм.

Ингээд “Herbalife”-ийг хэрэглэхгүй байх шалтгаан үндэслэлийг тайлбарлъя.

  1. Food and drug administration /FDA/ 2004 оноос эхлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний найрлагад эфедрин оруулахыг хориглосон. Тэгвэл  “Herbalife”-ийн бүтээгдэхүүний найрлагад эфедрин ордог бөгөөд эфедрин хэрэглэсэн хүн тухайн үедээ бие нь их сэргэг болж, хөнгөрч, сэтгэл санаа нь дээшлээд ирэхээрээ энэ үнэхээр сайн юм байна гэдэгт итгэдэг.  Гэвч эфедрин хэрэглэсэн хүний сэтгэцэд өөрчлөлт орж, салгалдаг болохын зэрэгцээ бөөрний чулуу, зүрхний хэм алдагдах, хөлс ихээр гарах,  цусны даралт ихсэх, хүний дотор эрхтэнг  хордуулдаг болох нь тогтоогдсон байдаг.  Өөрөөр хэлбэл та “Herbalife”-ийг удаан хэрэглэбэлдээр дурьдсан шиг өвчтэй болно гэсэн үг.
  2. Дэлхийн Элэг судлалын төвөөс гаргадаг “Hepatology” сэтгүүлийн 2013 оны 7 дугаар сарын дугаарт “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр элэгний өөрчлөлтүүд, элэгний цочмог эмгэг үүсгэж, бодисын солилцоонд өөрчлөлт гарч байгааг баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл гарсан байна.
  3.  Wikipedia сайтад бичснээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хийдэг ажилчид нь “Энэ бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй зүйл гэж юу ч байхгүй” гэж хэлсэн байна.
  4. Энэ сараас эхлэн АНУ-ын худалдааны коммисс “Herbalife”-той холбоотой мөрдлөг явуулж эхлээд байгаа.  Энэхүү мөрдлөг нь 12-18 сарын турш хийгдэх бөгөөд  тэр үед  энэхүү сүлжээний бизнесийн  “но” бүхэн илэрэх юм.
  5.  Израиль, Исланд, Аргентин, Шведэд   энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоод байгаа.  Учир нь  хүний эрүүл мэндэд сөрөгт нөлөөтэй бөгөөд  пирамидын  луйвар гэдгийг баталсан.

Тэгвэл  “Herbalife”-ийг хэрэглээд  иргэд хэрхэн хохирсон бэ?

·         Энэтхэгт нэгэн бүсгүй  комд орсон бөгөөд энэ хэрэг 2012 онд гарсан.  Тухайн үедээ бүсгүйн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч  байсан.  Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзэж болно.


Хятадын хэрэглэгчдэд дараах сөрөг нөлөөг үзүүлсэн байх юм

Монголчууд ч гэсэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон байх юм. Тухайлбал иргэн Б.А нь турах зорилгоор 26 настайдаа буюу 2012 оны 8-р сард 21 хоногийн хэрэглээний термо цай, коктейль, алое авсан байна. Хэрэглээд 18 хоносноос хойш юу ч идэж, ууж чадахгүй болжээ. Өөрөөр хэлбэл юу ч идсэн уусан буцаж бөөлжиж гаргасаар байжээ. Энэ байдал гурван өдөр үргэлжилсэн бөгөөд сэхээнд ортлоо бие нь муудсан. Улмаар сайд нарын гэгдэх 2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3 өдөр сэхээний тасагт эмчлүүлсний дүнд энгийн тасагт шилжсэн байдаг. Улмаар олон төрлийн шинжилгээ, эмчлгээндээ 3 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Түүнийг анх хэрэглэхэд ямар ч өвчтэй хүн хэрэглэж болно, эсийн түвшинд тураана, жирэмсэн хүн ч хэрэглэж болно хэмээн эмч мэргэжилгүй “захын нэг нөхөр” зөвлөсөн байгаа юм. Бүсгүйн ийнхүү эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирсон бөгөөд өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэдэг байна.

· 2013 онд иргэн н.Т нь биеийн дархлааг сэргээх, цус төлжүүлэх зорилгоор алоег дангаар нь хэрэглэсэн. Хэрэглээд удалгүй хордлогод орсон. Хордлого нь өнөөдөр харшил болсон бөгөөд Арьсний өвчин судлалын төвөөр үйлчлүүлэгчийн тоог нэгээр нэмсэн. Энэ мэтчилэнгээр хохирсон хүн цөөнгүй бий.

Удаан хугацаанд хортой бүтээгдэхүүн хэрэглэхээр хүний бие хордож эмчилгээ авахад бэрх болдог бөгөөд нас барсан хүн нэгээр тогтохгүй байдаг юм билээ. Тодруулбал 2011 оны байдлаар Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-д элэгний өвчлөл нэмэгдсэн байна. Элэг нь өвдсөн иргэдийн дийлэнх нь “Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан бөгөөд эмнэлэгийн эмч ажилтанууд хэдийгээр элэгний өвчлөлийг хүндрүүлэлгүй байнгын эмчилгээ хийдэг ч хоёр өвчтнийг аварч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл талийгаачид Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэж гүн хордлгод орсон тул эмчилгээ авалгүй нас барсан байна.

Монгол улсын иргэн та энэхүү луйварын бизнесийг дэмжиж, эрүүл мэнд, хөрөнгөөрөө хохирох эсэхийг таны сонголт л мэдэх хэрэг гэдгийг санаарай.

А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (March 28, 2014 4:51:05 pm )

    энэ баярмаа гэдэг хүүхэнд хэн мөнгө төлсөн юм бол? яадаг ч байсан баярмаа чи хуулийн байгууллагын өмнө энэ бүх нийтлэлүүдээ хамгаалаарай. энэ баярмаа гэж хэн ч бай юу хийдэг ч бай хуулийн байгууллагын өмнө учраа олцгооё. мөн энэ хүн өөрөө хамаг буруутгасан сэтгэгдлүүдээ бичээд байна. ID хаягаар нь харахад тэгж илрээд байна

    • Зочин (March 31, 2014 8:49:35 am )

      Баярмаагийн зөв. чи ухаараач. Юун хууль шүүх яриад солиороод байгаа юм бэ

  • g (March 28, 2014 11:47:06 pm )

    bitgii *****t herba g hen tegej muulaad baigaan hiih yumaa olj yadsan yumnuud

  • Та өөрөө хоолоо тэр тусмаа махаа багасга (March 29, 2014 8:28:57 am )

    Амьд байгальд өвсөн болон махан тэжээлтэн зэрэгцэн оршдог. Хүн бол байгалын бүтээгдэхүүн. Тэр тусмаа өвсөн тэжээлтэй ******төн амьтанд тооцогддог. Гагцхүү оюун ухаантай учраас махыг янз бүрийн амтлагч нэртэй хороор амтлан идэж сурснаар жинхэнэ махчин болсон. Угаасаа өвс идэж ус уухад зориулагдсан хүний гэдэс ходоод оюуны таа******лаар амтлан иддэг махны их хэрэглээг дийлэхгүй байсаар элдэв янзын өвчин / гэдэс дотор эрхтний хорт хавдар, чихрийн шижин гэх мэт/-өөр өвдөх болж. Харин ч монголчууд эрс тэс уур амьсгалтай өвөл цагт уураг ихтэй махаа ахиу идэж, харин зун намрын цагт гэдэс ходоодоо цэвэрлэн цагаан идээ хэрэглэж ирсэн зөв уламжлалтай. Гэтэл одоо яаж байна. Хөдөө хотгүй өвөл зунгүй өдөрт 2-3 удаа махан хоол хэрэглэдэг болж нөгөө аймшигт өвчнүүдэд хавтгай нирвэгдэж байна. Өнөөдөр та өвдөөд байвал өвс идэж усаа уу. Таны жинхэнэ хоол чинь тэр шүү дээ гэхэд хэн идэх юм бэ. Хэн ч өнөөдөр өвчтэй байгаа мөртлөө л өвс идэхгүй шүү дээ. Тэгвэл Хербалайф энэ бүхнийг орлуулах хоолыг өгч байгаа гэдгийг оюун ухаантай та бид ойлгох цаг нь болсон. Энэ ямар ч бизнес биш. Бас турах ч биш. Ердөө л сонгогдсон бие хаа гэдэс ходоодонд чинь тохирсон эрүүлжүүлэх хоол гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч эхэлсэн энэ цагт монголчууд бид хоцрох ёсгүй л баймаарсан даа.

  • haha (March 29, 2014 2:37:20 pm )

    Delhiin shildeguud boloh Cristiano RONALDO, MESSI bolon busad tom tom nileed heden bagiin ***irchid hor uudiin bna l daa *******muutai garuud bas bhiimaa.Herbalife mgld mundag bga ****oor busad ataarha****d iim yum ih hiihiimdaa huurhiis.Uhaalag zuvulguu zugeer l Herbalife gej bicheed GOOOOOOGLED !!!

  • ULZII (March 29, 2014 2:42:52 pm )

    MONGOLCHUUD UNEHEEER OYUNII HOMSDOLD OROO YU DAA BI UURUU UURTUU BOLON UR HUUHDUUDEE HAIRTAI TIIM CH UCHIRAAS ENE HOOLIIG HEREGLEEGEE BOLGOSON

  • ULZII (March 29, 2014 2:45:43 pm )

    SAIN UMAND SADAA MUNDAHGUI DHUU DEE HERBALIFIIG DELHIIN 90 GARUI ORNII HUMUUS IDEJ B.NA
    BUH HELSEN MEDEELEIEE BATALJ NOTOLJ CHADVAL BICHEED L BAI MUULAH BOLGOND CHINI ULAM GAYALALZAH BOLNO

  • Zochin (March 30, 2014 7:25:40 am )

    Manai Mongold hvmvvsig munhruulaad bga herbalife-g bvgdiig ni TBr zarlaad alban esoor haamaar yum

  • urnaa (March 30, 2014 3:41:42 pm )

    bi herbalife heregledeg,unen hudal ni medegdehgui yum un****d setgel uvdchihluu
    odoo yah ni zuv yum be

  • uhaar (March 30, 2014 10:45:13 pm )

    em bish yool bish yum hergleed tolgoigoo erguulz baigaa bol umnuh deedsuud tani ubsun tezeelten baisan bol maliin zamaar yb oloy tezeelten baisan bol mah hunsnii nogoogoo id cyamd tuslahad sain zul hiiz baigaa bol hun muulsanch ****** baihad gylalzaad garaad irdeg yum harina herbalaacyuud humuusiin helsend eserguicel uzuulz bui ni ergelee tahd turuulehgui baina gez uu Delhii hunee dggz ydaz baigaach mongold neg hun ch heregtei heregleg ch heregluuleg ch r uhaaraach ee

antalya rent a car