antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2014 7 comments

Н.Онон: Дэлхийн аль ч оронд “Сэрүүн хасын нууц” тавигдаж байгаагүй

нийтлэсэн Admin

51595_99154Энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Ононг урьж ярилцлаа.

-“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжиг дахин тайзнаа амилах нь?
-Тийм ээ.

-Өнгөрсөн хавар үзэгч­дийг нэг хэсэг л шуугиулсан шүү?
-Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Бүр бидний бодож байснаас ч илүү.

-Гэхдээ “Сэрүүн ха­сын нууц” хэдийн тайлагд­чих­сан. Үзэгчид өмнөх шигээ хүлээж авах болов уу?
-Аливаа жүжгийг амь­даар нь үзэх шиг сайхан зүйл байдаггүй. Энэ жүж­гийг үзээгүй олон хүн бий. Тэдэнд зориулж дахин тайз­наа тог­лох гэж байна. Өмнө нь үзчихсэн атлаа да­хиад үзэх сонирхолтой хүн ч их байна.

-Янз нь аль эрт жүжгийн бэлтгэлдээ орчихсон болол­той?
-Тийм ээ, гурав хоногийн өмнөөс бэлтгэлээ хийж эхэл­­­сэн. Ирэх сарын 7-ныг хүр­тэл бэлтгэлээ хийнэ дээ.

-Нэг зүйл их сонирхолтой санагдаад байна. Өмнө нь “Сэрүүн хасын нууц” огт тоглогдож байгаагүй гэх юм?
-Үнэн шүү.

-Бүр дэлхийн аль ч оронд уу?
-Тийм ээ. Дэлхийн аль ч оронд тавигдаж байгаагүй. Учир нь “Сэрүүн хасын нууц” бол жүжгийн зохиол биш.

-Тэгээд юу гэж?
-Жүжиг биш бэсрэг ро­ман. Бид бэсрэг романыг жүжгийн зохиол болгосон. Үнэндээ өнөө цагт жүжгийн зохиол их ховордсон шүү дээ. Тэгээд ч өнгөрсөн ха­­вар энэхүү жүжгийг бид асар богино хугацаанд үзэгч­дийн хүртээл болгосон.

-Хэр богино хугацаанд?
-Таван сар.

-Зүгээр л машиндчихсан хэрэг үү. Үнэхээр их хөдөл­мөр орсон байх нь?
-Тийм ээ, маш их хөдөл­мөр орсон. Гэхдээ бид “Сэ­рүүн хасын нууц” эмгэ­нэлт драмын жүжгийг илээд өнгөрөөгүй. Үнэхээр сэт­гэл зүрхээ зориулсан. Энэ жүж­гийг тоглох юмсан гэсэн асар их мөрөөдөл, тэмүүлэл бай­сан. Тийм ч учраас жүжиг маань амжилттай болж, үзэг­чид ч сайхан хүлээж авсан. Гэхдээ чөлөөт уран бүтээл туурвидаг бидэнд үнэндээ ахад­сан жүжиг байсан л даа.

-Яг ямар утгаараа ахад­сан гэж вэ. Ур чадварын хувьд уу, эсвэл?
-Санхүүгийн хувьд яах аргагүй ахадсан жү­жиг бай­сан. Ямар нэгэн байгуул­лагаар ивээн тэтгүү­лээгүй. Өөрсдөө л зүтгэсэн.

-Гэхдээ л хичээл зүтгэ­лийн тань үр дүн гарч, үзэг­чид ч “ок” үнэлгээ өгсөн шүү дээ?
-Тийм ээ, баярлалаа.

-Ингэхэд сүүлийн үед таныг кинонд ч, тайзан дээр ч харахаа байлаа?
-Наадах чинь үнэн.

-Янз нь тайзан дээр жү­жиглэхээс илүү продюсе­рээр ажиллах сонирхолтой байгаа юм аа даа?
-Үгүй дээ. Гэхдээ аливаа уран бүтээлийн ард нэг хүн заавал сул байж байх ёстой. Алсаас удирдаж, чиглүүлж байх хэрэгтэй юм билээ. Яах вэ, амьдралын эрхээр л ийм ажил хийж явна. /Инээв/

-Уучлаарай, гэхдээ та битгий уурлаарай. Учир нь танаас нэг зүйлийг асуулгүй өнгөрч чадахгүй нь?
-За.

-Өнгөрсөн хавар “Сэрүүн хасын нууц” жүжиг тайзнаа тавигдаж байхад нэг яриа гарсан?
-Ямар.

-Та бүхнийг “УДЭТ-ын уран бүтээлчдийг ажилгүй бол­голоо” гэх зэргээр ярьж бичсэн. Тухайн үед ч теат­рынхан нэг тийм унтаа байдалтай байсан шүү дээ?
-Тийм ээ, янз бүрээр л ярьж байсан. Үнэндээ би­дэнд УДЭТ-ынхантай ямар нэгэн байдлаар өрсөлдөж, сөргөлдөх санаа байхгүй.

-Тийм гэж үү. Тэгвэл “Сэрүүн хасын нууц” жүжгийг дахин тоглохдоо УДЭТ-ын жүжгийн сарууд­тай давхцуулсан нь ямар учиртай юм бэ. Үнэнийг хэ­лэхэд дээрх яриаг батал­чихаад байгаа юм биш үү?
-Үнэхээр тийм зүйл байх­гүй ээ. Зүгээр л надад дө­рөвдүгээр сард үгээр илэр­хийлэхийн аргагүй мэдрэмж төрдөг юм.

-Ямар?
-Яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй юм. Юу ч хийсэн нэг л болмоор юм шиг са­нагддаг. Хүнд нэг тийм мэд­рэмж байдаг биз дээ. Харин миний тэр мэдрэмж огт алдаж байгаагүй.

-Сонин л хариулт бай­на. Ингэхэд та 10 гаруй жил урлагт зүтгэж явна. Ур­ла­гийн хүн байна гэдэг их бага хэмжээгээр золиос гаргана биз?
-Тэгэлгүй яах вэ. Урла­гийн­хан бид үнэхээр ар гэрээ орхигдуулдаг. Нөгөө та­лаараа тэгж байж чанартай уран бүтээл гаргадаг юм байна. Уран бүтээлч хүн урлагт дурлаж байж л амжилтад хүрнэ. Дурлах гэдэг нь тодорхой хэмжээгээр ар гэрээ орхигдуулна л гэсэн үг шүү дээ.

Сая хэд хоног зориудаар амарч үзлээ. Тэгсэн би айлд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байна шүү дээ. Өнөө гэр орныхонтойгоо таарч тохирохгүй ч юм шиг болоод явчихдаг байгаа. /Инээв/

-Өнөөх “Өчигдөр ин­тер­нэт тасраад гэрийн­хэнтэйгээ жаал ярьж суулаа. Ер нь давгүй хүмүүс байдаг юм байна шүү” гэдэг онигоо шиг үү?
-Тийм ээ. Сүүлдээ манай эхнэр “Ер нь чи ажилдаа явсан нь дээр юм байна” гэсэн шүү. /Инээв/

-Хөгжилтэй юм аа. Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • АВИЛГАЛЖСАН КОММУНИСТ ОРОН (March 28, 2014 9:51:09 am )

    ӨӨ ЗА ЗА ДЭЛХИЙН АЛДАРТ ЖҮЖИГ ЭНЭ ТЭР РЕКЛАМДААД БАЙСАН ХУДЛАА БАЙСАН БАЙНА ШҮҮ. ЁСТОЙ Л РЕКЛАМ БАЙЖ ДЭЭ. ХЭН НЬ ӨВӨГ ДЭЭСИЙНХЭЭ ЖҮЖГИЙГ ТАВЬСАН ЮМ БЭЭ. ДОТОР ГАРАЛТАЙ НУУЦ НӨХДҮҮД ИХ БАЙН А ШҮҮ

  • irgen (March 28, 2014 10:18:25 am )

    ymar ch juji****d taizan deer toglchiishdeee ymar ch jujgiig neehsurtei ym bhguishdeeee

  • ЗОЧИНЗояин (March 28, 2014 12:46:25 pm )

    энэ жүжгийг үзсэн сайхан л бүтээл болсон бна лээ.Бүтээж хөдөлмөрлөж байгаа танай хамт олонд талархаж байнаа.Хүн болгоны сэтгэлд нийцүүлсэн юм хийх албагүй биз дээ.хэзээ ч тийм юм байхгүй.Сэтгэгдэлээ бичсэн танд хэлэхэд : та хүний хийсэн бүтээлийг хэн хийж вэ гэж дотор гадарыг нь гоочилж суух өөрийгээ нэг бодоод үз дээ.таньд таалагдах албагүй биз дээ.

  • снннн (March 28, 2014 1:10:56 pm )

    энэ жүжгийг хаана ч ямар ч улс тоож үзэхгүй шүү дээ Оноон

  • zochin (March 28, 2014 1:11:11 pm )

    neg tiim yavtsuu emgeneltei humuusiin setgel hudluluur ashig olno gej tootsson muu zohiol sanagdsan

  • мла (April 01, 2014 7:28:36 am )

    өмнө нь драмынхан тавьж л байсан ш дээ 90-ээд онд

  • b old (April 02, 2014 2:47:40 pm )

    amjilt xvsii ta nar mash ih abiyastai xvmvvs ataarhaad booj vheg l dee amjilt dramiinhaan gej vheh nee ta har chaddag yum bol hoshin s***iinhon shig bvgdiig chaddag bai

antalya rent a car