antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2014 11 comments

“Мобиком”-оос халагдсан ажилтан бүр 9911-тэй дугаар авахгүй

нийтлэсэн Admin

527-1348536210548248_282802371828664_1160465600_nМобиком” ком­па­ни санхүүгийн хүндрэл нэрээр ажилчдаа цомхтгож эхэл­сэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өд­гөө тус ком­панийн цомхот­голтой хол­боотой олон янзын яриа гарч байгаа учраас аль нь үнэн аль нь худал вэ гэдгийг дотор нь ажилладаггүй хү­мүүс мэ­дэхэд их бүрхэг байгаа юм. Учир нь тэд цомхот­гол­той холбоотой асууд­­лыг ком­панийн нууц хэмээн га­дагш нь ямар ч мэдээлэл гаргах­гүйгээр үл барам оч­сон сэт­гүүлч нарт мэдээлэл өгөхөөс тат­галзсаар байна.

“Мобиком”-ын санхүүгийн байдал хүндрээгүй

Нөхцөл байдал ийм уч­раас тус газар ажиллаж байсан зарим нэг хүмүүс­тэй уулзан бодит мэдээл­лүүдийг авсан юм.
Ту­хайл­бал тус компани тел­­ле­рүү­дээ үн­­сэнд хаясан шалз шиг болгож байгаа бол зарим нэг ахлах ажил­тан буюу өндөр ца­линтай ажил­лаж байсан хүмүүстээ “Санхүүгийн бай­­­­­дал хүндэрч байна. Чи учир мэдэх хүн учраас өө­рийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгчих. Харин эргээд эдийн зас­гийн байдал сайжраад ирвэл ажил чинь бэлэн байгаа шүү” гэх санал тавьсан аж. Хэдийгээр өнөөдөр “Мо­­биком” санхүүгийн хүнд байдалд орж ажилчдаа цом­хотгосон гэх мессежийг тараасан ч тэдний санхүү тэгтлээ их дордоогүй гэдгийг одоо ажиллаж байгаа хүмүүс хэлж байна.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд хэрвээ ажилтан өө­рөө сайн дураараа ха­лагдсан то­хиолдолд зөвхөн 9911-тэй ду­гаараа өөрийн болгож гэ­нэт ажлаас халагдсаны нө­хөн олговор гэж авахгүй юм билээ. Уг нь тус компанийг сан­хүүгийн хямралд орох­гүй гэдгийг монгол хүн бүр мэднэ. Учир нь тэд биднийг бүтэн 17 жилийн турш жинхэнэ мөлжиж их хэмжээний мөнгийг ху­римтлуулсан.

Дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцааны мөнгө тэдэнд асар их ашиг өгсөн

Хэрвээ уншигч та санаж байгаа бол Англи, Япон гэх том хөрөнгө оруулагчтай эл компанийг санхүүгийн хямрал нүүрлэсэн гэвэл итгэхэд бэрх болоод байгаа юм.

Учир нь 1.5 сая хэрэг­лэгчидтэй гэгддэг тус ком­панид өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байдаг. Гэ­тэл хэдэн тэрбумаар яриг­даж байсан энэ их мөнгө хаашаа урсаж орсон бэ гэдэг асуулт гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл тус ком­пани дор хаяж дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны мөн­­гөнөөс асар их ашиг олж байсан гэдгийг нь холбогдох байгууллага нь тогтоосны үндсэн дээр өнөөдөр хэрэг­лэгчид барьцаа мөнгөө бэл­нээр аваагүй ч гэсэн ярь­сан төлбөрөө хасуулахаар бол­сон нь ашиг олж байсныг нь тог­тоосон гэсэн үг. Тэгэхээр зөвхөн гадаад эрхмүүдийнхээ заавар зөв­лөгөөгөөр явдаг монгол дарга нар хүчин мөхөсдөж аргагүйн эрхэнд ажилчдаа цомхотгож эхэлсэн гэж хэлэх хүн ч олон байна.

9911-тэй дугаарыг жирийн ажилтан авахгүй

Тус компани нийтдээ 2000 ор­чим ажилтантай. Үүнээс одоо­­­­гийн байдлаар хот хө­­дөө­­­гийн нийлсэн 600 га­руй хүн халагдах ту­шаа­лаа аваад байгаа бө­гөөд эдгээрийн 200 гаруй нь тус байгууллагын нэр дээр байдаг 9911 дугаарыг хэ­рэг­лэдэг байсан аж. Харин үлдсэн 400 хүнийг гэнэт халагдсаны тэт­гэмж авах уу, эсвэл 9911-тэй дугаар авах уу гэсэн санал тавьжээ. Тиймээс тус дугаарыг хэрэглэж байгаагүй ажил­чид ямар сонголт хийхээ мэдэхгүй байгаа тухай бат­тай эх сур­валжууд мэ­дээлж байна. Өөрөөр хэ­бэл өөрсдөө аж­лаасаа сайн дураараа ха­лагдсан тохиол­долд эл 9911 гэх нэр төрийн баталгаа гэгддэг дугаарыг ямар ч төлбөр өгөхгүйгээр авна гэсэн үг. Зарим нэг хүмүүс нь ажилдаа үлд­лээ гэхэд хуучин шиг урам­шуулал болон бу­сад хөн­­гөлөлтүүд ха­саг­да­на гэж бодоод дугаар авах са­­налаа өгөөд байгаа юм бай­на.

Мөн зарим эх сурвалжууд “9911-тэй дугаарыг зөвхөн удирдах албан тушаал ха­шиж байсан хүмүүс авах гэрээтэй болохоос эн­гийн нэг теллерүүд авах ямар ч боломжгүй. Чухам яа­гаад удирд­лагууд ажлаас халагдсан бүх хүмүүстээ 9911-тэй дугаар санал бол­госон гэж яриад байгааг ойлгохгүй байна” гэсэн юм.

Түүнчлэн гэнэт ажлаас халагдсан хүмүүстээ нөхөн ол­говор өгөхгүй хэмээн гү­рийж ямар нэгэн шалтаг шалтгаан гарган ажлаас чө­лөөлж байгаа талаар ч мэдээ­лсэн юм. Тэгвэл “Монгол хүн бүрийг ажилтай орлоготой байл­гана” гэсэн уриатай ажил­лаж байгаа Хөдөл­мө­рийн яамынхан энэ талаар юу гэсэн тайлбар өгснийг тодруулбал “Бизнесийн бай­гууллага олон зуун ажилтнаа халахад яам ямар нэ­гэн байдлаар оролцоогүй.

Харин Хөдөлмөрийн ту­хай хуульд зааснаар халагдсан ажил­чид хамтын маргаан үүсгэж, байгуул­лагынхаа удирд­лагуудтай тэтгэмжийн хэмжээгээ тохирч болно, эсвэл шүүхээр асуудлууд нь шийдэгдэх боломжтой” гэх тодорхой хариулт өгсөн байна.
Ямартай ч Хөдөлмөрийн яам ажлаас гэнэт халагдсан хүмүүсийг ямар замаар нө­хөн олговор авах вэ гэдгийг нь тодорхой заагаад өгсөн нь их сайшаалтай. Мөн хэрэг­лэгчдийн мөн­гийг удаа дараа ха­лаа­салж байсан дээрх хоёр нөхөр ийм олон хүмүүсийг үнэнч ажилласных нь төлөө нохой шиг гудамжинд хөөн гаргаж байгаа зохисгүй үйл­дэл нь монголчуудын дур­гуйцлийг хүргээд байна

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • $$ (March 27, 2014 10:02:07 am )

    9911-tei dugaar udahgui 1 say ch hurehgui haraarai ta nar

  • Anonymous (March 27, 2014 10:20:42 am )

    Tiim olon 9911 tei dugaar bh uu? Niitdee 10,000 shirheg zaragdsan geheer bugd zaragdaad duussan. Tiimees baiguullagiin ner deer barij bsan dugaaraa uuriin bolgood ajlaasaa gar gesen. Esvel ajlaasaa garahgui gevel dugaaraa garah hundee ug gesen.

  • eee (March 27, 2014 10:56:45 am )

    9911 iin uniig Mobi-khon oorsdoo zoriud usgusun yum bishuu, odoo ch khun tookhoo bolison bizdee, yavaandaa une tsengui bolokh ni todorkhoi l doo

  • халх (March 27, 2014 1:41:59 pm )

    9911 дугаар идэх хоол унах унаа нэр төр зүгээр өгөх байхаа

  • ард (March 27, 2014 1:44:27 pm )

    удахгүй үнэгүй нэргүй болноо дугаар

  • зочин (March 27, 2014 4:43:56 pm )

    Япон хөрөнгө оруулагчтай компани шүү дээ. Тэр жил эдийн засгийн хямралаар Монголоос нилээн олон сая до******** Япон руу татсан гээд байсан. Ер нь Япон руугаа л мөнгөө урсгаад байгаа даа. Иймээс Монголын үндэсний гар утасны оператор компаниудаа дэмжиж үнэтэй Мобикомыг тэр тансаг хэрэглээтэй нийгмийн хөрөнгөлөг хэсэгтээ орхивол ямар вэ Монголчуудаа.

  • halh (March 27, 2014 4:54:49 pm )

    zovhon undesniihee telefoniig heregltsgee mongolchuudaa. mobi metiin japanuudiig nutag butsaa.

  • yana daa (March 27, 2014 5:21:38 pm )

    ya er ni ene utasnii dugaariin uniin huurugduld avtahaa bolich heregtei shuudee utas bolgon l holboh uureg guitsetgej ba shuudee 9911 g barilaa geed nisehuu iluu hurdan hol.d iluu yarihuu er ni ***l utgaggui yumand munguu ureh yumdaa oyunii hoosrol gej ene bh daa huurhii hugjiltei orond ter dugaariin araas huutsulduh bish uilchilgeend ni bj songoltoo hiideg yum tiimees hun yamar uilchilgeetei utasaa songono ter hunii erh medne dee getel manaih dugaar gar utas 2roo uraldah yum daa huurhii

  • Ã.Áàòíàñàí. (March 27, 2014 6:13:45 pm )

    9911 дугаартай хүмүүс чинь гадагш ярихдаа ЮНИТЕЛ-ээр ярьдаг юм шүү дээ. ийм дугаартай бол юуны чинь нэр төрийн баталгаа харин луйварчин болохынх нь баталгаа болчихсон шдээ. МОБИ иймдээ тултал нэр хүндээ алдсан болхоор хэдэн ажилчинаа хуурч хөнгөхөн зайлуулах гэсэн арга. энэ мэдээллээс харахад МОБИКОМ-ын дампуурал ойртож байгаа бололтой.

  • tok (March 28, 2014 9:46:21 am )

    dampuurch bgaa yum chin bvh dugaar in vhegvi bolno

  • aaa (March 28, 2014 7:06:44 pm )

    undrsnii operator gej bgaa yum uu manaid?g-mobile gej tsever 100% hujaa biz dee.

antalya rent a car