antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 25, 2014 10 comments

Ц.Мянганбаяр дур зоргоороо аашилсаар…

нийтлэсэн Admin

dddМонголын томоохон арилжааны банкууд болох “Зоос, “Хадгаламж” банкийг амьсгал хураахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэрэгт нэр холбогддог Ц.Мянганбаярыг уснаас хуурай гарч чаддаг гэдгийг олон баримтаас харж болно. Тэрбээр байгаль орчинг сүйтгэгч, банкны найдваргүй зээлдэгч гэдгээрээ  жил дамнан цоллуулж ирсэн ч хуулийн хариуцлага хүлээсэн нь нэгээхэн ч үгүй. Хэрэв Байгаль орчинд хамгийн халтай бизнесмэнийг жагсаавал тэр дээгүүрт эрэмлэгдэнэ. Хэдэн жилийн өмнө түүний толгойлдог “Монгол газар” компани нь Архангай аймгийн Цэнхэр суманд хууль бусаар алт олборлосноос үүдэн Орхон гол бохирдож байгаль орчинд ноцтой хохирол учирсан юм. Энэ хэрэгт тус компанийн
Бизнесийн хөгжил хариуцсан дэд захирал У.Даш, “Алтан дорнод Монгол”-ын үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Бямба нарын 20 гаруй хүнийг сүр дуулиантайгаар УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгт мөрдөх хэлтэст шалгаж байв. Тэд аймгийн удирдлагуудтай үгсэн хуйвалдаж нөхөн сэргээнэ хэмээн хууль бусаар алт олборлож байсан нь шалгалтын явцад тогтоосон байгаа юм. Өөрөөр хэлбэл “Монгол газар” компанийнхан 2008 оноос хойш Архангай аймагт алт олборлох үйл ажиллагаагаа  зогсоосон боловч 2008 онд нөхөн сэргээлт хийх нэрээр 50 гаруй аж ахуйн нэгжид талбайгаа худалдсан нь тогтоогдсон. Гэтэл  байгаль орчин сүйтгэсэн гэх энэ хэргийг нь прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож өөгшүүлжээ. Энэ дуулиан намжсны дараагаар “Монгол газар” компанийхан амташсан  хэрээ 13 дахина гэгчээр нөгөөх башир аргаа хэрэглэж Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Бөөрөлжүүтийн голд хууль бус үйл ажиллагаа явуулснаас онц их хэмжээний хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн голд “Зул мөнх бадмаараг”, “Хаан соёолж”, “Шар зүлэг”, “Шинэ Уянга”, “Өгөөж алт” зэрэг компанийнхан нөхөн сэргээлт хийх зөвшөөрөлгүй алт олборлож байсныг хуулийнхан илрүүлжээ. Дээрх компаниудын хууль бус ажиллагаанд алтны магнат Ц.Мянганбаярын нэр зүй ёсоор холбогдоно. Тэрбээр энэхүү  компаниудад дур мэдэн авирлах зөвшөөрлийг олгохдоо нөгөөх л нутгийн удирдлагуудыг татан оролцуулдаг аргаа хэрэглэж амжсан байгаа юм. Баримт татвал, Уянга сумын Засаг дарга П.Баатар, ЗДТГ-ын дарга З.Дагвасүрэн, VI багийн Засаг дарга Г.Цэрэнчимэд нартай үгсэн хуйвалдсан гэх мэдээлэл бий. Байгаль орчин сүйтгэсэн дээрх компаниуд “Монгол газар”, “Баярсгоулд” компанийн захирал Ц.Мянганбаяртай нөхөн сэргээлтийн гэрээ гэгчийг байгуулсан аж. Гэтэл “Монгол газар”, “Баярсгоулд” компанийн захирал Ц.Мянганбаяр Уянга сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн голын талбайдаа 2008 онд нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгсөн аж. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогтын захирамжаар 2009 онд тухайн газрыг нь “Монгол газар”-ын эзэмшлээс хасаж, улс, орон нутгийн мэдэлд өгчээ. Ийм шүүхийн захирамж, шийдвэр гарчихсан байхад Ц.Мянганбаяр  дур мэдэн “Зул мөнх бадмаараг”, “Кенардо”, “Шар зүлэг”, “Шинэ Уянга” зэрэг компанийг оруулсан байна. Ингэхдээ нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, тэдгээр компаниас мөнгө авчээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Иргэдийн нийтийн хурлын дарга Н.Шийрэвдорж, Төрийн банкны төлөөлөгч Д.Нинжбадгар нар “Соёл арвижих”, “Шар зүлэг” компаниас тодорхой хэмжээний хувь хүртсэн гэх.

Мөн VI багийн Засаг дарга Г.Цэрэнчимэд, багийн ИНХ-ын дарга Б.Батбаяр нар нэр бүхий хэд хэдэн компанитай “Хамтран ажиллах, харилцан туслалцах гэрээ” гээчийг байгуулан тус бүр 1-3 сая төгрөг, нийтдээ 15 сая төгрөгийн хандив авч, хувь хүний дансанд байршуулсан зэрэг нь тогтоогдоод байгаа юм.

Ноён Деррик


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • 123 (March 25, 2014 11:16:02 am )

    ENE CH NOVSHIIN ER DE

  • зочин (March 25, 2014 11:59:28 am )

    ene huniig huuli tsaaz diilehgui yumm bol nutgiin savdag avah blgui dee,Yag Otgonbileg shig.Ali esvel end tend tuurulsun huuhduudiinh n zaya tushij bdag yum blgui.

    • Anonymous (March 27, 2014 9:09:55 pm )

      otgonbileg gedeg hyniig iim uchyyhen hyntei zyirlej bolohgyi har mal mini cham shig nusan tag iim ym bichdeggyi ym oilgov uu

  • Hunnu.mn (March 25, 2014 1:47:18 pm )

    Материал хуулахдаа эх сурвалжыг нь аль эсвэл үсэрч ордогоор нь тавьж байлдаа болно биздээ

  • ц.мянганбаяр (March 25, 2014 11:31:06 pm )

    Чадаж байгаа юманд арга байхгүйээ Монголчуудаа.

  • negjzovlon (March 26, 2014 4:42:45 am )

    ***g shorond hiichuul yaadiin

  • bold (March 26, 2014 6:40:12 am )

    Canada-d tom baishin edlen gazartai amidarch baigaa naad hun chini bank dampuuruulsan mongooroo jargaj baigaa nohoi doo.

  • Лха (March 26, 2014 8:12:02 am )

    Монголд мөнгөтэй хүнд хууль үйлчлэх биш дээ.Ард түмний ,Монголын минь алтаар наадаж наргих гэж төрсөн хүн юм байлгүй дээ .

  • зочин (March 26, 2014 3:20:37 pm )

    Эрүүл биш, тэнэг амьтан шоронд хийгээч.

  • хонгордов (March 28, 2014 7:34:22 am )

    Энэ хүнд хууль үйлчилдэггүй Өчнөөн газар ухаж сэндийлж талхалж баялагийг нь аваад нөхөн сэргээлт хийдэггүй Өчнөөн гол горхи ширгээсэний төлбөр огт авдаггүй Жирийн иргэд овоохойгоо босгох гэж 07 газрыг авах гэж ямар их чирэгддэг билээ Гэтэл энэ хүн хэдэг зуун га газрыг юутай хүүтэй нь цөлмөж байхад хууль үйлчилдэггүй нь дэндүү шударга биш байна

antalya rent a car