“Номин” их дэлгүүрт “ажилд ороход амар гарахад хэцүү” гэдэг үнэн аж. “Бизнесмэн” Ш.Баярсайханы мэргэн удирдлага ухаалаг “менежмэнт” нь ажилчдаа өрөөр багалзуурдаж үүрдийн “боол” болгох зорилготой гэнэ. Их дэлгүүрийн гэгдэх төв “Номин”-гийн ажилтнуудын 1-р сарын нийт өр 19 сая төгрөг гэж гарсан гэнэ. Үүнийг зохион байгуулагчаас доошхи бүхий л нярав, худалдагч ачигч нар хуваахад нэг хүнд 200-300 мянган төгрөгийн өр ноогдоно. Тэгвэл өмнөх сарын өр гэж бий. Нэг ажилтан ганц сар ажиллахад 300 орчим төгрөгийн өрөнд автоматаар унадаг. 1.5-2 сая төгрөгийн өртэй нярав худалдагч захаас аван бий. Сард цалингаас нь 120-160 мянган суутгах тул гар дээрээ 200 мянган орчим төгрөг л авдаг. Өнгөрсөн сард 3-р хорооллын “Номин”-д “өр барагдуулах сарын аян” явагдаад хуу суутгасан тул цалин авсан хүн гэж гарсангүйд бараг үймээн дэгдэх шахсаныг арай гэж даржээ. Цалингийнхаа 40-50 хувийг сар бүр өрөнд өгдөг тул ажлаасаа гарах хүсэлтэй хүн олон ч бүгд бичиг баримтаа барьцаалуулснаас гадна нийт өрийг нэгтгээд 2-3 сая төгрөг нэхэж шүүх цагдаагаар айлгадаг. Ш.Баярсайхан нь салбарын эрхлэгч зохион байгуулагч нараасаа өр гэж авдаггүй агаад тэднийгээ ажилчдынхаа эсрэг турхирдаг. Өнөөдүүл нь ажилчдаа хулгай хийсэн гэж хавтгайруулан загнадаг гэнэ. Гану талхны хулгай хийгээгүй хүн ийнхүү сарын эцэст бөөн өрөнд унаж дээшэ этэнгэр хол доошоо газар хатуу болдог. Ийнхүү компаний удирдлага нь зориуд биднийг өрөнд унагадаг хэмээн ажилчид нь хардаж байна. Өр яагаад гарсан талаархи нарийн тооцоог хэн ч хэзээ ч үзүүлж байгаагүй шууд л сар бүр 200-300 мянган төгрөгийн өр нэмээд л яваад байдгийг ҮЭ анхаарах цаг болжээ. Хэрвээ энэ янзаараа үргэлжибэл удахгүй “Номин”-д том хэрэг мандах дарь аль хэдийн асаад эхэлж.
NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
zochin (March 24, 2014 12:05:30 pm )
ene nomin estoi sonin gazar. hariltsagch naraa bas yag guilgachin met avch uzne hunees yaj yamar argaar mungu salgah uu gedegt buh bodlogo ni yavagddag ih muuhai uvaigui gazar
-
Anonymous (March 24, 2014 12:34:25 pm )
Yaag ynen, ynen
-
зочин (March 24, 2014 2:53:53 pm )
худалдааны байгууллагад өр гарахгүй байна гэж хаана ч байхгүй.Энэ нийтлэлийг бичсэн хүн ямар худлаа зохиож бичсэн юм вэ???
,,,.Баярсайхан нь салбарын эрхлэгч зохион байгуулагч нараасаа өр гэж авдаггүй агаад тэднийгээ ажилчдынхаа эсрэг турхирдаг.,,
Энэ газар ажиллаж байсаны хувьд Эрхлэгчээсээ эхлээд үйлчлэгчээ хүртэлх бүх албан ту******лтанууд өр төлдөг.Адил төстэй үйл ажил********** явуулж байгаа газруудтай харьцуулахад НОМИН-гйин цалин,өндөр ш дээ..Мэдээж өр гардаг ч сар болгон их гараад байдаггүй.Ажилчид руугаа чиглүүлсэн ажил энэ салбрынханд маш их байдаг шүү НИЙТЛЭГЧ гуай
ЧИХ ээ биш НҮД ээ жаахан том болгоод харахыг хичээгээрэй -
tsetsegnyam (March 24, 2014 4:14:35 pm )
deerhi bugd unen baraani une bainga uurchlugddug k***an deer yavaad ochihoor naachihsan bgaasaa ***l uur unetei bdag baraani une busad supermarketaas unetei tegeed dandaa bonus geed yum zarladag ter ni nariin tootsoog ni harahaar uilchluule****ig shulsan l yum bdag yer ni neg sain tom ***lgalt oruulmaar bui yum daa huurhii hudaldagch nar urund ih ordog bolohoor yum asuuhaar medehgui l gesen hariult golduu ugnu duu
-
boogii (March 24, 2014 7:31:21 pm )
Vnen shvv dee !
-
unshigch (March 24, 2014 7:43:03 pm )
arai ch dee yamar muuhai biznes hiidgiin be.
-
BI (March 25, 2014 3:42:09 pm )
ENE VNEN SHV BI NOMIND VNENCHEER 6JIL AJILSNII VR DVND 30SAY TOROGIIN OROND UNSAN TEGEED HAYAD OOR AJILD ORSON CHIN NAD RUU ERH ZVIN ALBANAASAN 1 EMEGTEI YARIAD CHI OROO TOLOHGVI BOL CHAMAIG SHOROND HIINE GJ SVRDVVLSEN VNEHEER SETGEL SANAANII IH DARAMTAND ORSON AIMAAR GAZAR ILVV TSAGAAR AJILUULAAD YUCH OGDOGGVI YAG SHALGAH YM BOL HVN AJILLAHAD DENDVV ERH ZORCHIGDDOG GAZAR TA NAR PROGRAMMAASAN HVMVVSIIHEN ORIIG NEG HARAH YM BOL UHAAN ALDAH BH DAA KKK DANS TOOTSOO ENE TEREN DANDAA BURUU GARDAG HOGIIN HARAAL IDSEN GAZAR YAMARCH GESEN HUDLAA HELEEGVI SHV BI ENE SETGVVLCH BAS VNEN YM OLJ BICHSEN BN BAYRLLAA SETGVVLCHEE SETGELEE NEEH BOLOMJ OLGOSOND
-
zochin (March 25, 2014 3:56:11 pm )
yag vnen sh dee .tsahilgaan baraa ni mash muu batalgaat hugatsaand ni garsan evdrelee zasuulah geheer chadahgvi tegeed barag heden sariin daraa selbeg irne gene .Hervee butsaaval ashiglasan sariin torguuli yum bailgvi vniin dvngiin 3% iig butsaaj avdag yum bna lee.Uramshuulal ni ih ***** tediig avbal teden tugrugnii hyamdraltai geed ,bodohoor 7000.0 say tugrugnii vnetei hurgu****ig 3 -aar ni abah hvn bhuu,neg turliin buteegdehuunees zaaval neg jimsnii juice avbal hyamdrald ordog geed ……………….. .bi huvidaa nomingoos tatgalzaj bgaa
-
Баярсайхан (March 25, 2014 4:08:19 pm )
Зэвүүн зальтай нөхөр байгаа юм даа.
9 Comments