Японы Осака хотноо болсон гуравдугаар сарын Хару башёд Монгол Улсын сүмоч, озеки Мангалжавын Ананд түрүүлж, мэргэжлийн сумо бөхийн 71 дэх ёкозуна цол хүртлээ. Башё эхлэхээс өмнө Японы сүмо бөхийн холбоо хуралдаж, зүүн жигүүрийн тэргүүн озеки Какурюү М.Анандыг Хару башёд 13 болон түүнээс дээш давж түрүүлбэл ёкозуна /аварга/ цол олгох болзол олгосон юм.
Харин түүний хувьд тэмцээний гурав дахь өдөр Окиноүмид ялагдсан ч сүүлийн өдөр хүртэл нэг ч уналгүйгээр Хару башёд 14 давж, түрүүллээ.
Шинээр аварга болсон М.Ананд Хару башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Харумафүжи нарыг дараалан өвдөг шороодуулаад байсан озеки Котошёгикутай барилдаж, өрсөлдөгчөө илүүрхэн ялт байгуулсан юм.
Харин өчигдөр Их аварга Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж нар хоорондоо барилдаж, ёкозуна Д.Бямбадорж давснаар хоёр аварга 12 даваатайгаар башёг өндөрлүүлэв.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
amunkhsaihan (March 24, 2014 9:32:19 am )
saihan medee bna bayarlalaa mania sumochid ballaj bna daa…………………
-
zochin (March 24, 2014 10:07:27 am )
Ih haanii 4 huleg baatar sanaand orchihloo.
-
bold (March 24, 2014 10:41:03 am )
bugded ni bayar hurgie mongol hun l barildaz baigaa tsagt monhiin avarga baih bolnoooooo
-
монгол (March 24, 2014 2:26:45 pm )
Баяр хүргэе 4 дэхь аварга даа манайхаан одоо жаахан завсар өгвөл яасан юм наран улсийг арай дэндүү дарлаж бна монгол бөхтэй андуурхаар болгочихлоо манайхаан
-
baatar (March 26, 2014 10:17:40 am )
mongolchuudaa chadaj baigaa hoino daraagiinhaa avragiig ulgiiduj avay
-
ÇÎ×ÈÍ (March 27, 2014 12:09:52 am )
ÇÀÉËÓÓË ßïÎÍ×ÓÓäÛà ÍÀÐ ÕÀÐÓÓËÀÕÃ¯É ÍÝÝ ÃΨ ÃΨ
-
gerelt (March 27, 2014 11:56:36 pm )
manai zaluuchuud iim saihan amjilt uzuulj bgaad mash ih bayarlaj bna. zaluuchuud maani er byar, oyun uhaanaaraaa delhiiid neree duuursgaj bh yum bol ih l taatai bnadaaa.
-
tk 1 (March 31, 2014 9:53:27 am )
chinggisiin 4 nohod urag****
-
Anonymous (March 31, 2014 10:12:52 am )
AMJILT HUSIE
-
zochinzochinzochinzochzin (April 05, 2014 4:42:00 pm )
unhr aguu shu mngl hunii gen bl urgelj baharhaj ywdg shu bs mngl hun blj tursundu bahdaj bn amjilt
10 Comments