Австралийн Далайн аюулгүй байдлын удирдлагын газар хиймэл дагуулаас Малайзын “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байж болох зураг авч нийтэлсэн байна. Түүнд Перт хотоос баруун зүгт Энэтхэгийн далайд нэг нь 24 метр орчим, нөгөө нь бараг таван метр хэмжээтэй хоёр объектын дүрс гарчээ. Австрали улс лхагва гарагаас эрэлд оролцож эхэлсэн бөгөөд дөрвөн онгоц эрэл хийж байна. Тиймээс энэ хэсэг рүү онгоцууд илгээсэн аж.
Гэхдээ Австралийн Ерөнхий сайд Тони Абботт хоёр зүйлийг онгоцны хэлтэрхий гэж батлаагүй гэдгийг хэлжээ. Мөн АНУ, Шинэ Зеланд улс далайн тэр хэсэг рүү онгоц илгээжээ. Харин цаг агаар муудсанаас харагдах орчин хязгаарлагдаж, эрэл хийхэд хүндрэл учруулж байгаа гэнэ.
Онгоцнуудаас гадна Австрали, Их Британийн тэнгисийн хүчний хөлөг онгоц эрэлд оролцохоор далайд гарчээ. Малайзын Тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хисхаммуддин Хуссейн “Хэрвээ тэр зүйлс онгоцны хэлтэрхий мөн бол сүүл хэсгийнх байж магадгүй” гэжээ. Сураггүй алга болсон онгоцыг 13 дахь хоногтоо хайж байгаа бөгөөд янз бүрийн таамаг дэвшүүлсээр байгаа юм.
Эрлийн багууд эрэл хийх масштабыг нэмэгдүүлсэн хэдий ч үр дүн гараагүй байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
ИНЭЭДМИЙН БАЯР: (March 21, 2014 10:16:19 am )
ЗӨВ ШҮҮ
1 Comment