antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2014 33 comments

Улсад нэг ч төгрөг тушаадаггүй ачилтын компаниуд бусдын өмчид эрээ цээргүй халдаж байна

нийтлэсэн Admin

achalt_03211111Ачилтын компаниудын нууц ноён хэн бэ

Нийслэлийн замын ачаал­­­лыг бууруулж, нэг­дү­гээр эгнээг чөлөөлөх зо­­рил­гоор автомашиныг ачиж журамлах ажлыг эх­лүүлээд байгаа.

Гэтэл сүү­лийн үед машин ачигчид олон нийтийн дур­гуйцлийг хүргэх бол­лоо. Энэ ажлыг хувийн хэвш­лийн зур­гаан компани гүй­цэтгэж байгаа бөгөөд бус­дын ху­вийн өмчид илт санаа­тай­гаар халдах нь ихэс­сэн гэж иргэд үзэж бай­гаа юм.

Өдөр бүр олноор ачиж бай­гаа нэг автомашины нэг бү­рийн торгуулийн мөнгө нь 75-80 мянган төгрөг. Гэ­­тэл энэ мөнгийг чухам юунд зарцуулдаг, улсын тө­сөвт хэд нь ордог нь оньсого мэт байгаа юм.

Тэг­вэл бидний машиныг зөв­­шөөрөлгүй ачиж явдаг ямар, ямар компани бай­гаа тухай сонирхож үз­­вэл “Хас транс” “Очух”, “BMML”, “Ачит сэлэнгэ”, “Авто гранд мастер” зэрэг ком­­пани гүйцэтгэдэг юм байна. Эд­гээр ком­паниуд бүгд ху­вийн хэвшлийнх. Уг ком­па­ниуд хо­ногт 80 орчим, ачаа­лал ихтэй үед 100 га­руй машин ачдаг.

Ийн ачилт хийдэг ком­панийн ажилчидтай уул­захад “Нэгдүгээр эгнээг чө­­­­­лөө­тэй байлгахын тулд л ийм ажил хийж байгаа” гэж хэлж байсан. Харин иргэдийн уур цух­лыг хүргээд байгаа, тор­гуулийн мөнгө хэнд, хаа­на очдог тухай мэдээлэл авах гэсэн боловч “Бид ажлаа хийж явна.

Битгий олон юм яриад бай” гэж илт дээрэнгүй харьцаж “Гранд марк-2” ма­шиныг эзэнд нь мэдэг­дэлгүйгээр ачаад явсан юм.
Уг нь Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан зо­риулалтын чирэгч авто­машин ашиглан тээврийн хэрэгсэл зөөж, шилжүүлэх журам гэж байдаг юм байна. Эл журамд зааснаар удаан зогсохыг хориглосон газар, замын зорчих хэсэг дээр зогссон гэх мэт зөрчил гаргасан машиныг гэрээт компаниудын болон Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ачигчид ачиж журмын хашаанд хүргэх үүрэгтэй аж.

Ингэхдээ Замын цаг­даагийн газрын Ерөнхий жи­жүүрийн удирдлаган дор явуулахыг журамласан бай­­­даг юм байна. Үүнийг энгийнээр тайлбарлахад Ерөн­­хий жижүүр иргэн бо­лон цагдаагийн алба хааг­чаас тухайн зөрчилтэй ма­ши­ны талаарх мэдээллийг хүлээж аван тэмдэглэл хө­төлсний үндсэн дээр ачигч ма­шин явуулах ёстой. Дээрх компанийн ачигчид ирг­эдийн машиныг ачихдаа урьдчи­лан мэдэгдэхгүй, утас руу нь залгахгүй шууд ачдаг. Үүнээс болж машин­даа сууж байсан бага насны хүүхэд ачигдаад явсан то­хиолдол ч гарсан.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ачилт хийж байсан “Очух” ХХК-ийн ажилчид унтаж байсан хоёр сартай хүүхдийг машинтай нь ачсан мөртлөө журамд заасны дагуу тухайн үед Замын цагдаагийн га­­зарт ч мэдэгдэлгүй, тэм­дэглэгээ ч хөтлөөгүй бай­сан.

Ачигчдын мөрдөх ёс­­той журамд “Машины жолоочийг чанга яригчаар 5-10 минут дуудсаныхаа дараа бичлэг хийсний үндсэн дээр ачилт хийнэ. Ингэхдээ машины гадна талын бүрэн бүтэн байдал, машин доторх байдлыг нэг бүрчлэн камерт бичиж баримтжуулаад, да­­раа нь лацдаж байж ачна” гэж заасан байдаг. Гэ­тэл машины хойд талын суудал дээр унтаж байгаа хүүхдийг анзаараалгүй ач­сан тө­дийгүй энэ сарын 11-ний өдрийн 11:00 цагт “Найман шарга”-ын урд зам дээр тавьсан иргэн М-ийн автомашиныг ачихдаа дотор нь сууж байсан дөрвөн настай хүүг нь буулгаж үлдээгээд явсан байдаг. Улмаар хүү олон цагаар гадаа хүйтэнд зогссоны ул­маас хатгалгаа тусч өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм билээ.

Замын ачааллыг буу­руулах зорилгоор ажиллаж байгаа нь сайшаалтай ч аш­гийн хойноос улайрч иргэдийг ийнхүү хохироох нь зүйд нийцэхгүй гэдэгтэй иргэд санал нэгдэх байх.

Мөн “Хас транс” ком­панийн ачигчид цувраад зогсож байсан “Ланд кру­зейр-200”, “Аксент” мар­кийн авто машинуудаас “Аксент”-ийг нь ачаад явах жишээтэй. Яагаад хоёр машиныг хоёуланг нь ачаа­гүй юм бэ гэх иргэдийн асуултад “Ланд нь даац ихтэй учраас хөнгөнийг нь бодоод “Аксент”-ийг ачсан” гэж хэлж байв.

Тэдний энэхүү үйлдлүүд нь өндөр хураамж авах гэсэн нэг төрлийн бизнес. Мэдээж энэ бизнесийг жирийн нэг Дорж, Дулмаа нар хийж чадахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэл­­­­­бэл нэг компани өдөрт дунд­жаар хоёр сая гаруй төг­рөгийн орлого олж байгаа. Гэтэл үүнээс улсын тө­сөвт нэг ч төгрөг тушаа­даггүй гэдэг нь ч хачир­халтай юм. Үнэхээр өдөрт нэг ма­ши­­­наас орж байгаа 75-80 мян­ган төг­рөгийн хэ­­дийг нь улсад тушаадаг эсэ­хийг албаныхнаас асуу­сан ч то­дорхой хариулт өгөхөөс татгалзаж бултаж байсан. Уг нь Нийс­лэлийн төвсөөс 12 тэрбум төгрөгөөр ачигч машинуудыг анх авч байсан юм билээ.

Гэтэл улсад нэг ч төгрөг тушаахгүй байгаа нь хэн хүний анхаарлыг өөрийн эрх­­­гүй татаж, хардлага тө­рүүлэхээс аргагүй юм. Мөн иргэдийн хамгийн их шүүмжилж буй зүйл нь машиныг нь ачих үед эзэн нь гарч ирвэл газар дээр нь 70 мянган төгрөг авч, машиныг нь өгдөг журмыг компаниуд өөрсдөө хэ­дийн зохиочихсон. Энэ талаар Замын хө­дөл­гөө­­ний шуурхай удирд­­лагын хэлтсийн дар­га Ч.Хүрэл­­­баатараас асуу­хад “Иргэдийг баримт, нотол­гоогоо бодитоор авч ирвэл тухайн компанийн гэрээг цу­цална” гэсэн тайлбар өгөөд сууж байх юм.

Мөн энэ талаарх гомдол их гарч байгаа учраас ху­вийн компаниудыг ачилт хийл­гэхгүй байх шинэ журам гар­гасан юм билээ. Уг нь эл журам Хууль зүйн яамаар батлагдаж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч тодорхой шатандаа гацсан учраас хугацааны хувьд хү­лээгдэж байгаа гэдгийг албаныхан хэлж байсан юм . Ямартай ч журам хэрэгжээд ирвэл бусдын машиныг хулгайч шиг зөвшөөрөлгүй авч явдаг хувийн компаниуд дураараа аашилж чадахгүй нь сайшаалтай.

Юутай ч хотын удирд­лагууд “Нэг ажлаар нөгөө ажлаа унагахгүй” байх­ыг эр­хэмлэдэг хүмүүс. Гэвч нийслэлийн замын хөдөл­гөөний ачааллыг бууруулах санаа нь сайхан ч хувийн компаниудыг санхүүжүүлж эхэлсэн нь хардлага төрүүлж байна. Ачилт хийдэг дээрх компаниуд чухам хэний нөмөрт хөлжиж, журам хэ­рэгжүүлэх бус, орлогын хой­ноос хөөцөлдөнө вэ.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • лааз цуглуулагч (March 21, 2014 9:32:10 am )

    жинхэнэ даварцан пихлуунууд. машин ачиж байсан 2 залуу гудамжинд зогсож байгаа бүх машиныг аччих юмсан гэж ярьж байхыг сонсож байсан. тэдэнд хаана зогсож байгаа нь ер хамаагүй зөвхөн ачих сонирхол нь дийлсэн нүдэнд нь машин бүр 70 мянган төгрөг болж харагддаг байна.

    • ХАРХ (March 23, 2014 9:30:55 am )

      ТОРГУУЛЫ НЬ НЭМЭЭД АЧИГЧДЫГ УЛАМ ОЛШРУУР

  • domboo (March 21, 2014 10:14:47 am )

    bugdiig mungu bolgoj hardag edniig neeree tsegtselbel yaasiinbde

  • Anonymous (March 21, 2014 10:18:39 am )

    muusain *****nuud hunii yumiig achij avch yavchaad h****aa achihiigaach oligtoi heleed ogch medehgui. gurvaljingiin guurni tend och gesen yavaad ochison chini narantuuliin tend bdag ha****nd bna gj bsan hunii ajiliig alagduulsan hulgaichuud

  • ИРГЭН (March 21, 2014 10:44:38 am )

    НИЙГМИЙН АЮУЛГҮЙ,СЭТГЭЛ АМАР ТАЙВАН БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЗӨВ АЖИЛ ХИЙЖ БАЙГААД БАЯР ХҮРГЭЕ.ХАРИН БИТГИЙ ЯЛГАВАРЛААРАЙ.НЭГ МАШИНААС БОЛЖ ХИЧНЭЭН ХҮН БУХИМДАЖ,ХОХИРЧ БАЙГАА БИЛЭЭ ДЭЭ.

  • Anonymous (March 21, 2014 11:27:31 am )

    uhernuudiin mashiniig sain achih heregtei yaadiin uursiih n buruu

  • Irgen (March 21, 2014 11:41:35 am )

    Irgen gsn zochin neg achuulchaad orood ireeree harin buhimdahgui shuu

  • Irgen (March 21, 2014 11:48:42 am )

    Bi ch buruu gazar zogsson bol achuulahad tatgalzah yum alga naad achigch malnuud chine oirhon tugjrel bagatai tiim gazraasaa l achij bgaa ene n zamiin tugjreliig buuruulahad yamar nuluu bhgui. Ene talaar sudalgaa baival niitleerei. Mashin unahiin utga n a tsegees b tsegt Turgen ochih getel ter gazar n zogsool bhgui ug n buruutai itgeed n tor yaliig n Irgen uurdeg ene buduuleg Bohir bodlogo oo hezee saijruulah yum be

  • Зочин (March 21, 2014 11:49:19 am )

    Ачих хэрэгтэй. Үүнийг дэмжинэ…. Иргэдийн ихэнхийн эрх ашигийн төлөө дэмжинэ…..

  • монгол хүн (March 21, 2014 11:57:01 am )

    энэ бол хууль бус балмад ажил********** юм. гэгээн цагаан өдрөөр гэрэлт наран дор хүний өмчийг шууд хулгайлж байгаа нь гэмт хэрэг юм. гэтэл энэ нь улаанбаатарын захиргааны зөвшөөрөлтэй гэх хулгай юм. дор хаяж “дээрэм” болгооч. “машиныг чинь авлаа” гэдгийг заавал эзэнд нь мэдэгд. зогсоол бус газарт орхисон машиныг торгох л эрх зүйн үндэс байдаг. гэтэл энэ бол даварсан гэхэд арай дэндсэн санкцинированный /зөвшөөрөгдсөн/ гэмт хэрэг болов. түргэхэн шиг өөрчилье. давхарласан төмөр зогсоолыг байгуулж болно доо. газар доогуур ч зогсоол байдаг л шүү дээ. бас албан газар, хувийн эзэмшлийн нэртэй нэртэй газруудын дэргэд асар их зай байх ч тэднийг ашиглах талаар юу ч хийхгүй байгааг юу гэж үзэх вэ? монгол хүнд хууль дүрэм яг адилхан үйлчлэх ёстой бол хөдөлгөөнд саад хийж байгаа дарга нэртүүдийн машиныг ч бас л журамлах ёстой.

    • irgen (March 21, 2014 9:16:17 pm )

      mashin achilt arai heterch ba mini zogsson gazar 4 5 mashin bsn teged bi taviad 10 minutni dara garch irsn mashin achad yvsn bsn getel hahud bsn LAND zogsoj l bsn tom mashintai baychig achihgui ydarsn muu jijig mashinudig achij ba im ylga gargaj achdagn bolimoor yumaa ochij mashin avahad 1 ch tom tereg bhgui bsn ged boddo utas ru zalgad helj bo do utas tavisn bhad

    • ХАРХ (March 23, 2014 9:21:08 am )

      БУСДЫН ЭРХИЙГ ХҮНДЭТГЭЖ ТУСЛАЖ БАГААГААС ГАДНА ГАЛ ЭМНЭЛЭГ ЦАГДАА ГЭЭД ДАНДАА ХҮНИЙ АМЬ НАСНЫ ТӨЛӨӨ МИНУТ СЕКУНДТЭЙ УРАЛДАЖ ЯВДАГ ХҮМҮҮСИЙН ТӨЛӨӨ АЖИЛД МАШ ТОМ ТУС ДЭМ БОЛОХ УЧИРТАЙ Ч БАС ХАНГАЛТТАЙ ЧАДАХГҮЙ БАЙНА.ТИЙМЭЭС УЛАМ САЙЖРУУЛЖ ТӨЛБӨРИЙ НЬ ТОМ МАШИНД 150000 БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ДҮРЭМГҮЙ ТОМ ХЭНЭГГҮЙ ДҮНХҮҮ ТОЛГОЙТНУУДАД ХАТУУ ГАР ХЭРЭГТЭЙ.ЯМАРЧ АСУУДАЛГҮЙГЭЭР БАРИМТЖУУЛААД ШУУД ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.МӨН ЭНЭ ТӨРЛИЙН БИЗНЭСИЙГ ТӨРӨӨС САЙН ДЭМЖМЭЭР БАЙНА.БИД ЦАГ АЛДАХ ЁСГҮЙ.

  • зочин (March 21, 2014 12:02:47 pm )

    монгол хүнд баярлалаа. яг үнэн. өнөөдөр хулгайлан ачна. марг****** дэлбэлнэ. тононо гэсэн үг шүү. хулгай хар мөртэйг анхаар.

  • зочин (March 21, 2014 1:13:02 pm )

    Новшнуудын машиных нь бүх дугуйг цоо хатгах хэрэгтэй.

    • ХАРХ (March 23, 2014 9:25:04 am )

      ТӨР ДИЙЛЭХГҮЙ БОЛ ДУГУЙГ ЦОНХЫ НЬ ХАГАЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ.

  • zochin (March 21, 2014 4:14:52 pm )

    ene kompani arai heterch bn aa zogsooliin asuudlaa shiidberlej chaadgui bj mashiniig heterhii ulairch achihaa bolih heregtei

  • moogii (March 21, 2014 6:47:20 pm )

    hotod varuu ajiltai vabah ved zogsool oldohgvi vhen hetsvv tor zasag zogsooliin asuudalaa shiidej ogohgvi baij hvnii omchind haldaj bolohgvi end mashinaa tabisan hvnii buruu baihgvi bvh alban baiguulgiin gadaa ireed mashinaa tabih gazar haisaar baigaad hamag tsag zabaa bardag mashin barisan hvnii buruu bolood baih shib dee oorsdoo huraaj absan tatbariin mongoor mini zogsooliin asuudlaa shiidchiheed daraa ni arga hemjeegee variachee

  • UNEN UG (March 21, 2014 7:34:39 pm )

    mungnii tuluu ulaarsan *****nuud 4 nasrtai huuhdiig gadaa buulgaad mashin achaad bhdaa yah be hunii unergui malnuud 80000 tugrug huuhdiin aminaas c***al yum uu ARD IRGED MINI ENE MALNUUDTAI TEMTSEH TSAG BOLJEE

  • neg canal (March 21, 2014 8:07:48 pm )

    Tor anhaarlaa handuulah heregtei.neleen ovsgootoi humuusiin hiigeed bga mash ashigtai luivriin biznis bolood bna.yaraltai taslan zogsoo*****.

  • neg canal (March 21, 2014 8:12:53 pm )

    Ene kompaiig tsever ***lgaj ajilluulah heregtei.ogloo ert zogsool bagatai ****rdlaga ihtei emneleg.shuuh gehetiin gadaa neg n zogsoj bdag yum bishu.

  • irgen (March 21, 2014 8:15:21 pm )

    Neg mashin 70,0 togrog amtashhaas bish yah be.yaraltai ***lgah heregtei

  • irgen (March 21, 2014 8:16:34 pm )

    Shalgah heregtei ulairsan bna ler ene kompanuud…. Ene buduuleg uil ajil*****ga zogsoo

  • irgen (March 21, 2014 8:18:26 pm )

    Eserguutsej bna hunii mashiniig achsanii toloo 70.0 ……ehleed zogsooloo shiid

  • irgen (March 21, 2014 8:20:48 pm )

    Zogsoolgui ***mbaaruulj barij bga barilgaa bolij zogsooltoi boloh heregtei nen turuund.uuniig n ashiglaj yasan n ih achdag mashin yasan c hurdan oruulaad irsiim……***lga boliul

  • sanal (March 21, 2014 8:22:19 pm )

    Boliochee ene achaad bga nohduud mongolchuudad taarsan une hanchaa garga…….boli…..boli

  • sanal (March 21, 2014 8:24:09 pm )

    Iim ih udurt mash ih ashigtai ajilladag gee biz de tegeed yaagaad neg c togrognii tatvar tuldoggui yum be ***lgaad boliulaachee……

  • sanal (March 21, 2014 8:25:37 pm )

    Ulsad toloogui bol nen yaraltai arga hemjee avaach. magnai terguutei humuus ***lga…….

  • USA-Chicago -oos бичиж байна (March 22, 2014 12:54:22 pm )

    Миний монголын ард тумэн минь дурэм журамаа баримталж яв л даа Хуний машин ачна гэдэг маш будуулэг асуудал Машины шилэн дээр нь торгуулийн хуудасаа наагаад хаягаар нь нэхэмжилж болдоггуй юм болов уу

    • ХАРХ (March 23, 2014 9:28:22 am )

      ИЙМ СОЁЛ МАНАЙД НЭВТЭРВЭЛ САЙН Л БАЙНА.

  • Anonymous (March 22, 2014 6:20:12 pm )

    batuul eeee aan

  • anhaar (March 22, 2014 6:21:30 pm )

    achij bolnoo vneheer zam taglaad tawitsan bol shvv dee ehleed zogsooloo shiidcheed daraa ach mongonii dontonguudaa

  • anhaar (March 22, 2014 6:22:47 pm )

    hvnii ed horongond haldaj bgaa ni gemt hereg biz dee ard tvmeen

  • 99107276 (March 23, 2014 5:29:07 pm )

    энэ уул нь зөвөлдөө даанч манайхан бизнэс болгоод байна.

antalya rent a car