Украины Зэвсэгт хүчин “Оросын цэрэг Крымын цэргийн баазуудыг хяналтдаа авснаас хойш украин офицер амиа алдсан тохиолдол анх гарлаа” гэж мэдэгдсэн тухай ВВС мэдээлсэн байна. Энэ хэрэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Крымын удирдлагууд уг хойгийг нэгтгэх баримт бичигт гарын үсэг зурсны дараахан болсон аж.
Крымыг 2014 оны гуравдугаар сарын 18-наас ОХУ-ын улсын бүрэлдэхүүнд нэгтгэсэн бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх шилжилтийн үед эрх зүй, эдийн засаг, санхүүгийн асуудлуудыг нэгтгэх ажлыг хийх юм байна. Крымын нийслэл Симферополь хотноо ажиллаж байгаа ВВС-гийн сурвалжлагч Бен Браун цэргийн баазаас автомат буугаар буудсан нь сонсогдсон гэжээ. Тиймээс Украины засаг захиргаа цэргүүдийг амиа хамгаалахын тулд хариу галлахыг зөвшөөрсөн гэнэ. Барууны орнууд Крымын хойгийг ОХУ-д нэгтгэснийг буруутгаж, “Их долоо” болон Европын Холбоо ирэх долоо хоногт Гааг хотод уулзахаар төлөвлөж байна.
Болсон явдлыг нүдээр харсан гэрч нар зэвсэглэсэн эрэгтэйчүүд тээврийн хоёр хэрэгслээр Симферополь хотын цэргийн баазад очиж, автоматаар галласан хэмээн ВВС-гийн сэтгүүлчид хэлжээ. Украины засаг захиргаа “Цэргийн бааз доторх цэцэрлэгийг хамгаалж байсан офицер амиа алдаж, өөр нэг офицер шархадсан. Бас нэг харуул төмөр хашлага нурахад цохиулан толгой, хөл нь гэмтсэн” гэж мэдэгдсэн. Түүнээс гадна Оросын цэргийн дүрэмт хувцас өмссөн эрэгтэйчүүд хэсгийн командлагчийг олзолсон гэнэ. Харин Крымын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Владислав Селезнев “Нүүрээ халхалсан зэвсэгтэй, үл мэдэгдэх этгээдүүд уг халдлагыг үйлдсэн” хэмээн Ройтерс агентлагт хэлсэн аж.
Харин Украины Ерөнхий сайд А.Яценюк “Улстөрийн мөргөлдөөн одоо зэвсэгт халдлагад шилжиж байна. Оросын цэргүүд Украины зэвсэгт хүчин рүү буудаж эхэллээ. Энэ бол дайны гэмт хэрэг” гэжээ. Тэрбээр Крымыг ОХУ-д нэгтгэж байгааг “Олон улсын түвшинд хийж байгаа дээрэм. Киев энэ шийдвэрийг хэзээ ч хүлээн авахгүй. Нэг улс өөр нэг тусгаар тогтносон улсын газар нутгийг түр буудаллах хугацаандаа хулгайлж байна. Орос улс олон улсын нийгэмлэгүүдээс тусгаарлагдлаа” хэмээн дүгнэсэн аж.
Гэвч Крымын цагдаа нар Украин болон Оросын цэргүүд хоёр талаасаа галлаж байсан. Украины нэг цэрэг амиа алдаж, нэг нь шархадсан. Оросын тал ялгаагүй хохирол амссан гэж хэлсэн. Мөн Крымын хэвлэл мэдээлэл Оросын нэг цэрэг буудуулж амиа алдсан гэж мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш гэдгийг ВВС дурьдсан байна. Симферополь хотод байгаа тус агентлагийн сурвалжлагч Марк Ловин “Цэргүүд анхааруулахын тулд агаарт хий буудаж байсан. Гэтэл энэ хэрэг гарснаар цаашид мөргөлдөөн гарах вий гэсэн түгшүүрийг бий болгож байна” хэмээн хэллээ.
Улс орнууд Крымыг нэгтгэсэнд ОХУ-ыг буруутгаж байгаа бөгөөд АНУ, Канад, Франц, Япон зэрэг улс энэ сарын 16-нд Крымд явуулсан санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Түүнээс гадна ОХУ-ын эсрэг виз болон эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа “Хэрвээ АНУ, Европын Холбоо эдийн засгийн хориг тавьж байгаа бол ОХУ шинэ түншүүдтэй болно” гэж мэдэгдлээ. Гэхдээ тэрбээр “Бид АНУ, Европын Холбоотой сайн харилцаатай байхыг хүсч байна. Европын Холбоо бол ОХУ-ын эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны гол түнш. Тиймээс ОХУ сайн харилцаагаа хадгалах хэрэгтэй. Дэлхий нийт эдийн засгийн асуудлуудаа ОХУ-ыг оролцуулахгүйгээр хэлэлцэх нь бүрэн дүүрэн хэлэлцүүлэг болох уу” гэж тэмдэглэсэн аж.
Н.Тунгалаг
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
bb (March 20, 2014 10:54:20 am )
*****iin orsuudad gazar dutaayu…
-
Оросууд Украйнаас савараа тат (March 20, 2014 11:57:41 am )
Оросгүйгээр дэлхийн бусад орнууд урд нь оршин тогтноод байж л байсан оросууд их юмаараа айлгаж гэнэ. Оросууд арай даварч байна. Тусгаар тогтносон улсын газар нутгийг хуурамч санал асуулга Украйнаас асуухгүй өөрийн цэрэг танкны дор явуулсан болчихоод эзлээд авчих юмаа. Бүх нийтийн санал асуулга Крым болон Украйн даяар явагдаад шийд нь гарсан бол өөр байсан юм тэгээд ч Украйны хуулийн хүрээнд л явагдах болохоос Орос оролцох эрхгүй шүү дээ. Шууд фашист түрэмгийлэл гэхээс өөр тайлбар алга. Украйны************* тэр улсын дотоод асуудал шүү дээ. Украйн улс хариуг өгөх хэрэгтэй
-
Оросууд Украйнаас савараа тат (March 20, 2014 12:02:09 pm )
Оросууд Украйныг бид нэг славянууд цусан холбоотой ах дүү нар минь байгаа юм гэж байгаад эзлээд авчихдаг байна ш дээ тэгэхээр тэнэг монголчуудаа оросууд эзэрхэг түрэмгийлэгч улс болсон байгааг ойлгож авцгаа орос ах гэж байхгүй орос ашиг сонирхол л гэж байгаа тийм учраас биднийг хүссэн цагтаа хятадад худалдахад бэлэн л гэсэн үг. Битгий оросод дольдигно тэд биднийг тоох ч үгүй
-
GG (March 20, 2014 1:22:43 pm )
KRIM OROSIIH CH BISH UKRAINIIH CH BISH TSAGAAN TATARCHUUDIIN ULGII NUTAG SHUDEE!!! TERIIG OROSIIN HEDEN ORSHIN SUUGCHID AVCHIH GEJ!
-
Anonymous (March 20, 2014 4:22:24 pm )
Манайд Путин шиг шийдмэг удирдагч гарч ирдэггүйм байхдаа. бөөн алиалагч нар л байх юм зда гэж
-
Зочин (March 20, 2014 5:59:49 pm )
Оросын ******лдаг үзэн яддаг хүмүүс оросоос авсан бензиныг машиндаа бүү хий.орой болгон цахлгаанаа гурван цаг салгаад тэгээд ******лаад сууж бай……
-
Anonymous (March 20, 2014 6:55:04 pm )
Oros ah nar mandtugai oros baigaagui bol hujaagiin bool
-
Зочин (March 20, 2014 7:47:39 pm )
Orsiin dyy nar n nutagruugaa tonil
-
-
Мөнхжаргал (March 23, 2014 11:55:34 am )
Tsergiin baazuud ruu haldana gedeg zewsegt turemgiilel ****iin batalgaa.
9 Comments