Өттэй жимс, хөгцтэй бүтээгдэхүүн, үнийн дүнгийн зөрүү, үйлчилгээний соёлгүй байдал, барааны жин багассан гээд олон дуулианы эзэн бол яах аргагүй “Миний дэлгүүр” сүлжээ. Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олонтаа алдаж байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаад нь олон хүн гайхдаг. Арга ч үгүй юм. Нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын шалгалтад удаа дараа бүдэрч, хаалгаа барих шийдвэр тогтоолыг нэг биш гардсан. Мөн л үйлчлүүлэгчдээс ирсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж, торгууль ногдуулдаг нь тус сүлжээ дэлгүүрийн имиж болсон гэлтэй.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Үнийг унагаагч Миний дэлгүүр” хэмээн сурталчилдаг ч үнэн хэрэгтээ хугацаа дууссан бараа шахдаг нь удаа дараагийн шалгалтаар тогтоогдсон. Үүнээс гадна зөрчил илэрсэн даруйд Мэргэжлийн хяналт дуудна гэсэн үйлчлүүлэгчийгээ “цагдан” хорьж байсан түүхтэй. Цагаан будаанаас өт гарахад дэлгүүрийн удирдлагын зүгээс “Ер нь будаа чинь угаасаа хорхойтой байдаг шүү дээ. Манай монголчууд тариалангийн хүмүүс биш болохоор мэдэхгүй л дээ” хэмээн хэнэг ч үгүй хариулж байсан удаатай. Энэ мэтчилэн тус сүлжээ дэлгүүрийн талаарх гомдол цөхрөл барагдахгүй.
Угтаа бол тус сүлжээ дэлгүүрийнхэн “Улс эх орныхоо хүнсний аюулгүй байдлын манаанд байнга зогсч байдаг “Миний дэлгүүр” нь өөрийн улсын итгэмжлэгдсэн хүнсний лабораториор өдөр бүр бараа бүтээгдэхүүнээ шинжлэн ажилладаг” гэж рекламддаг. Гэтэл бараа бүтээгдэхүүнийх нь багагүй хувь хүнсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд байдгийг мэргэжлийн байгууллагынхны шалгалтаар нэг биш удаа тогтоож байсан. Үйлчлүүлэгч хаан хэмээн үгээр өргөмжилдөг ч бодит байдал дээр ам ажлын нэгдэл байнга шахам зөрөлдөж байдаг нь яг үнэндээ энэ дэлгүүрт ажилладаг жирийн худалдагчтай хамаатай биш байх. Хаанаас ямар бараа хэдий хугацаанд оруулж ирэх вэ гэдэг зах зээлийн бодлого, арилжааны тактикаа атгадаг удирдлагуудтай нь хамаатай. Хүнсний бүтээгдэхүүний наймаа өөрийн гэсэн онцлогтой. Ялангуяа импортоор оруулж ирдэг барааг шинээр нь авчирч хэрэглэгчдэд хүргэнэ гэдэг амар биш нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт энэ салбарт бизнес хийнэ хэмээн зориглож нэг биш бүр бүхэл бүтэн сүлжээ болтол нь үйл ажиллагаагаа өргөжүүлсэн “Миний дэлгүүр”-ийн хувьд энэ тал дээр тун ч муу ажилладаг гэдгийг үйлчлүүлэгчдээс гадна хяналтынхан ч хэлдэг. Гэхдээ тэд ингэж хэлүүлэх дүргүй.
Саяхан ШӨХТГ-аас торгууль ногдуулсанд нь уурссан тус компанийн захирал Х.Ариунболд О.Магнай даргын өрөөнд дайрч орж, “Чамайг ална. Ямар их торгодог юм” хэмээн дарамталсан тухай хэвлэлүүд шуугиад амжсан. Энэ мэтээр таатай гэхээсээ таагүй мэдээлэл олныг дуулгадаг “Миний дэлгүүр” сүлжээний эздийн нэг С.Баясгалан өнгөрсөн нэгдүгээр сард Замын-Үүдийн боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар томилогджээ. Тэрбээр энэхүү албан тушаалд очихоос өмнө “Миний дэлгүүр”- ийн толгой компани болох “Монхангай” группийн ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд төрсөн дүү С.Сэргэлэнгийн хамт энэхүү компанийг үүсгэн байгуулсан. Харин одоо дүү нь группээ удирдаж, ах нь төрд алба хаадаг болсон. Ахынх нь хашдаг алба уг нь хууль номынхоо дагуу бол яах аргагүй ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдоно. Хугацаа дуусах дөхсөн, чанар муутай бараа худалддаг хэмээн хяналтынхнаар нүдээ ухуулах шахдаг хувийн компанийн эзнийг Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албыг тэргүүлүүлэхээр томилсон нь яг үнэндээ “Монхангай”-н нэрээр “Миний дэлгүүр”-т хилээр оруулж ирдэг асуудалтай барааныхаа арыг даах үүрэг хүлээсэн хэмээн ойлгож болох талтай.
С.Баясгалан даргын хувьд бизнесийн салбарт хүч үзэхийн зэрэгцээ улс төрд ч мөрөө гаргах хүсэлтэй нэгэн. Тэрбээр 2012 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн гуравдугаар тойрогт МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн. Гэхдээ эрх барьж буй намын төлөөлөл болж орон нутгийн сонгуульд оролцож байсныхаа буянаар энэ албан тушаалд очсон гэнэ билээ. Нам нь түүнд нэг биш газар санал болгосон ч шилж сонгож байж энэ суудлыг авсан нь цаанаа учиртай ч биз. Нэг үгээр албан тушаалын хаялгаар ахархан ч бол хугацаанд ашиг олно хэмээн тооцоолсон байж болох талтай” хэмээн хардахад буруутгахгүй мэт.
Холбоотой мэдээ
-
zochin (March 15, 2014 11:13:04 am )
horoolmliin etsest orshih miini delguur suljee delguur gaigui sh de. olon jil uilchluulj bn. deer oguulsen adal yavdal nadtai tohioldoj baisangui e. nogoo, jimsee ooroo songoh buren bolomjtoi. nogoo jimsee sain harj yalgaj avah heregtei yum bolov u
-
irgen (March 15, 2014 12:04:40 pm )
manai hamaatnuud lav minii delguureer uilchluuldgui ymnuud ni muudsan barisan naidvargui uchraas hun uhej medne.tiimees ter delguurees ym avdgui
-
irgein (March 15, 2014 12:08:30 pm )
goy ymaa yu ch oruulsan asuudalgvi ym bna shvvdee
-
Me (March 15, 2014 2:04:59 pm )
Ugaasaa uilchluule****in gomdloos zalhsan humuus ajildgiin bishu!? Uuchlaarai gej ch helj meddegui yum bilee ****uul.
-
xudaldan avagch (March 15, 2014 2:51:35 pm )
Deer bichsen xun zahialgaar bichdeg ni ilt baina. Xichneen tug avdag um bol do?
bi ene suljeegee 10 garui jil uilchluulj baina. Metro mall, odoo bol Hypermarketaar ni. Nadad iim asuudal hezee ch tohioldoj baigaagui ee. Ene suljee bol uneheer bidend dood uniig ugch baidag. Bi lav talx nariin **** zereg hunsee uur gazraas avch chadahaa baisan. Dandaa hatsan baidg shdee. Zambalaa manai tend baidag. Shine sorogog baraa zambalad baidaggui ee. Bi hypermarket yavj buunuur ni hyamdaar avdag. Xumuusiin hiij buteej baigaa zuilruu iim buduulgeer dairxaa bolimoor umdaa. Tsuuhun mongolchuud xudulmurluj baigaa negniigee dairch davshlaad l. Ene xun yadaj xun ajluulj tsalin ugch uzuj basian bolvuu? -
SAnal (March 15, 2014 2:54:27 pm )
MINII suljee dashgui shdee. yax gej ingej bichij baidgiin. manaih buh xunsee endees l avdag. bi xotiin uuguul irgen. ene delguurees xunsee avhad hyamd bas shine baidag shdee.
-
zochin (March 15, 2014 2:58:56 pm )
Tegeed ter zah mahaasaa hyanaltgui baraagaa avaachdee. xordlogo bolood ergeed ochihod chini nuguu zahiin languunii baagii nar nuugeed yavad ugsn bnd aa . xa xa
-
Зочин (March 15, 2014 3:43:14 pm )
Минии Сүлжээ дэлгүүр өөрсдөө бараа импортолдгүй юм байна лээ шдээ. Дандаа гадна дотны харилцагчийн нийлүүлсэн барааг өөрийн сүлжээгээрээ дамжуулан борлуулдаг юм биш үү.
-
Баагий (March 15, 2014 3:45:38 pm )
Ингэж хамаагүй нэр хүндэд халдаж бичихдээ эзнээс нь асуудгийн болов уу.
Яасан бүдүүлэг юм бэ. Нэр хүндэд хамаагүй халдах хуультай байдаг гэдгийг энэ бичсэн сурвалжлагч мэдэхгүй л байна даа -
boogii (March 15, 2014 8:51:45 pm )
Hezee ch minii delguuriin uudeer orohod l ungu zusgui hichneen honoson baraa buteegdhuun yum buu med yamar ch zurh setgelgui hudaldagch ugtdag bi tendees yu ch avahiig husdeggui ee
-
unen uu (March 16, 2014 2:43:25 am )
***lgaltaar hortoi muudsan buteegdhuun zardag ni togtoogdson ym bish uu…
-
Зочин (March 16, 2014 1:51:08 pm )
Миний дэлгүүр үнэхээр хэцүү … миний дэлгүүрт орохгүй байвал болоо шүү дээ. тэгээд тэд дампуурч . хүсэн хүсээгүй үйлчилгээ болон бүтээгдэхүүнээ сайжруулах болно. Арай л дэндүү газар даа. Монгол улс ийм дарга нарыг толгой дээрээ гаргаад яаж хөгжих юм дээ. Хөгжил үнэхээр харагдахгүй байна. хувийн амбиц хөөсөн юмнууд удирдах албан ту******лд очихоор юу болох нь ойлгомжтой шүү дээ.
-
122254115 (March 16, 2014 3:23:30 pm )
Үнэн бол хороо зөөгөөд л байхаас яах вэ?
-
Soohii (March 16, 2014 10:41:55 pm )
AN-iin neg nuher ene delguuriin huvitsaa ezemshigchdiin neg yumaa. Tiimees ta nar yaj ch chadahgui ee, odoo yana geh ve…
-
14 Comments