“Хэзээ тэр вэ, хаана, хэн тэгж байна, би лав мэдээгүй юм байна”. Энэ бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минут уулзахдаа хэлдэг үгс. Бараг л амны уншлага нь болчихсон гэхэд болно. Энэ уулзалтыг долоо хоног бүрийн пүрэв гарагт хийдэг болоод удаж байна. Уг нь Засгийн газрын тэргүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулдаг учиртай.
Гэтэл сүүлийн үед тэрбээр асуулт бүрт “Хэн тэгж байна, хаана тийм зүйл болов” гэж ирээд л асуудаг болж. Харин “тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэгчээр хэвлэлийнхэн ч асууж буй зүйлээ цаг минуттай нь хэлээд тавьчихна. Энэ үед нь мань хүн хээв нэг “Энэ асуудлыг би мэдэхгүй түүнээс асуу” гээд таг болчихно. Ингэх л байсан юм бол хүний хэл ам сугалах шахам шалдаг учир нь юу юм бол.
Өчигдөр л гэхэд “Иргэд АИ-92 бензин өгөхгүй байна гэсэн гомдлыг тавьж байна” гэсэн асуултад “Хаана өгөхгүй байгаа юм бэ, хэзээ тэр вэ” гээд сурсан зангаараа асуултад асуултаар хариулах нь тэр. Харин сэтгүүлч “Гачууртад зарахгүй байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Магнай Трейд”-ийн шатахуун түгээх станцууд зараагүй” гэхэд наад асуудлаа О.Магнай болон Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнд хэл” гэв.
Энэ 30 минут ер нь л их өгөөжтэй. Ямар сайндаа ард түмэн энэ 30 минутаар л өндөг өдөр тутам хэрэглэдэг хүнс биш, тансаг хэрэглээ гэдгийг мэдэж авсан. Тэгээгүй бол бүгдээрээ баячууд шиг өглөө бүр өндөг иднэ гэж дайраад балрахгүй юу. Ерөнхий сайд л ингэж хэлж өгч байж ойлгосон. Тэгээгүй бол эдийн засаг хүнд байгаа өнөө үед хэцүүдэхгүй юу.
Хааяа бас хийж буй ажлаа рекламдана. Өчигдөр л гэхэд ТҮЦ машиныг тултал нь сурталчлаад авсан. Тодруулбал “ТҮЦ машин төрийн хүнд суртлыг арилгасан.
Өнөөдөр “Буянт-Ухаа” хорооллын захиалгыг үүгээр авч байгаа нь маш сайн хэрэг. Хэрвээ тэгээгүй бол өдийд бараг зодоон болж байгаа” гэж байна. Яах вэ, манайхан дараалал дундуур дайрдаг нь үнэн. Хэзээнээсээ л хар үүрээр талханд дугаарлаж, хаалга нээгдэх үед далайн түрлэг шиг дайраад сурчихсан юм чинь.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэнэ гэнэхэн гэмтэй үг хэлчихээд байдаг сул талтай. Өнгөрөгч намрын чуулганаар төсөв батлах үед “авлигажсан” гэж хэлээд дайн дэгдээх шахсан. Харин энэ удаад “ТҮЦ машин төрийн хүнд суртлыг арилгачихсан” гэж байгаа нь угаасаа л манай төрийн албаныхан айхтар хүнд сурталтай гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Үүнээс нь болж хүмүүс дахиад л элдвээр хэлэх вий дээ. Хааяа өмнөөс нь санаа ч зовох шиг. Гэхдээ бас зарим нэг иргэний хурууны хээг танихгүй байна лээ шүү Ерөнхий сайд аа. Эсвэл төв шууданд байрлах ТҮЦ машинаас хорооны тодорхойлолт авах гэж мунгинаж зогссон эгч гараа угаагүй, эсвэл хуруугаа эсгэсэн ч байж магадгүй л юм.
Өмнө нь сурагчийн дүрэмт хувцсыг нь ард иргэд нийтээрээ эсэргүүцэж байхад Ерөнхий сайд л өөрийн 30 минутынхаа үеэр танилцуулж намжаасан. Одоо энэ талаар ам уралдан муулж байсан хүмүүс таг чиг.
Түүнчлэн Ерөнхий сайдыг шударга бус явдлыг тэвчиж чаддаггүйг нь өчигдөр мэдлээ. Учир нь тэрбээр оюутнууд автобусанд үнэгүй зорчоод сурагчид 200 төгрөг төлж явдагт сэтгэл нь эмзэглэж явдаг гэнэ.
Тиймээс хотын дарга Э.Бат-Үүлийн дэвшүүлсэн нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэхийг дэмжиж байгаа юм байх. Ингэснээр нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдэд зориулсан 53 турбум төгрөгөөс сох дутдаг 15 тэрбум төгрөг гарч ирнэ гэж үзэж байгаа аж. Үүнийг сонссон зарим нь “Оюутнууд Ерөнхий сайдаас 70 мянгаа нэхэж мессэж бичээд дургүйг нь хүргэчихэж. Уг нь сонгуулийн насны хүүхдүүдэд ингэж хандмааргүй юм” гэж байх юм хэн мэдлээ.
30 минутад дуулгасан бас нэг мэдээ нь зам барих ажилтай холбоотой байв. Энэ нь Зам, тээврийн сайд А.Гансүхийн “Энэ жил 1800 км автозам барих ёстой ч санхүүжилтгүйгээс болоод энэ ажил явахгүй байна” гэх үгийг үгүйсгэсэн юм.
Тодруулбал энэ жил баригдах зарим замын ажил төсөвт мөнгө нь суугаагүйн улмаас гүйцэтгэх эзэнгүй хэвтэж байгаа аж. Үүнийг шийдэхийн тулд мөнгөтэй компанид өгч хийлгэх юм байна. Харин дараа нь мөнгөтэй болохоороо өгчихнө, энэ ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцана гэж байна.
Үүнээс харахад Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хэлдэг ортой бололтой. Зам, тээврийн сайд мөнгөгүй гээд ажлаа хийхгүй байхад Ерөнхий сайд яаж ийж байгаад хийнэ гэж байгаа нь яалт ч үгүй төрөлхийн ажилсаг хүний чанар. Харин үүнийх нь гороор Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр мөнгө олж, бадар барих гэж багагүй сандрах бололтой шүү.
Гэхдээ ганцааранг нь суулгаж байгаад бүтэн 30 минутын турш байцааж байгаа юм шиг хэдэн талаас нь юм асуугаад “Тэгсэн биз дээ” гээд дайраад байхаар хэцүү байдаг байх даа. Тэгээд л зарим хүний асуусан асуултад “Би наадхыг чинь хариулахгүй. Угаасаа надад хамаагүй” гэж уцаарладаг биз.
Ямар сайндаа л заримдаа бүр “За тэгээд маргааш нөгөө Н.Алтанхуяг ингэж хэлсэн гээд баахан юм биччих вээ” гэж сануулж байх вэ дээ. Хэдэн талаас нь дайраад их л сандаргадгийн шинж. Аягүй бол сандраад зүүдээ ярих гэж байгаад…
М.Санчир
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
мн (March 14, 2014 9:32:25 am )
энэ хүн үе үеийн нэн ялангуяа зах зээлийн үеийн ерөнхий сайдуудаас үнэхээр илүү гэдгээ бүх талаар харуулж ажил хийж байгаа болохоор нөгөө авлигачин ерөнхий сайдууд нь үхчихгээд буруу зөрүү худал юмаар гүтгэн доромжилж байна ард түмний төлөө ажил хийж байгааг бүгд дэмжиж байгаа амжилт
-
Anonymous (March 14, 2014 10:39:34 am )
sanal neg bn yum hiij bgaa negnee uramshuulaad bh heregtei.
-
-
teneg setguulch nart (March 14, 2014 11:06:33 am )
niigemd yu vh buteedeggui surlaga muu kheden kheruulch setguulchiig khuduu tsulj ajil khiilgeed uzuul
-
Колоничлол (March 14, 2014 11:34:51 am )
Яг үнэн Оюутолгойн колоничлогчид ЗГ-аар зээлийн баталгаа гаргуулахын тулд улайрч байгаа үед зарим улс төрчид айдастай байна. Хэнийг сонгож алж байсан тухай Ша.Батбаяраар дамжуулж сүрдүүлэг эхэлсэн.Одоо ерөнхийлөгч бие ****** гээд Япон явах гэж байна.Өмнө нь С.Баярыг гэрт очиж нохой шиг зодсон. Гэтэл нөгөө нүүрэндээ масктай тусгайгийнхан яагаад айсныг мэдэхгүй хамгаалаагүй. Мэдээж энэ бүхний ард Баабарыг барьцаалж чиглэл өгч байгаа. Ардчилал гээд хөөрөөд байсан чинь колони байсан орны колони болдог байна ш тээ.
-
Ажиглагч (March 16, 2014 7:20:55 am )
Н.Алтанхуяг шиг өөрийгөө рекламдсан сайд ойрын 20 жилд гараагүй.Ард түмэн түүний ярихаас залхаж өрөвдөж байна.Даан ч хөөрхийлэлтэй харагдах юм.Монгол Улсын Ерөнхий сайдын зангараг,даацтай ухаан,холын бодлого гэж энэ хүнд алга.Их ажил хийгээд буй дүр исгээд байгаа болохоос монгол улс маань ургаш огтхон ч хөдлөхгүй байна.Ард түмний амь зуулга,амьдралын түвшин өдрөөс өдөрт доошилсоор байгаа нь бидний нүдний өмнө илт л байгаа шүү дээ…Урьдах засгийн газруудын хийдэг байсан ажил,бүтээн байгуулалтын зүйлсийг л өөрийн биеэр ярьж тайлбарлахаас өөр зүйл юу ч алга.Шинэ юм нь долоо хоног бүр уулзалт хийж өөрийгөө рекламдаж л байна.Түүний яриа,амьдрал хоёр өдөр шөнө шиг ялгаатайг ард түмэн харж л байна
-
Anonymous (March 16, 2014 4:38:04 pm )
ардчилсан нам даргаараа жаахан ухаантай хүн томилж болдоггүй юум бхдаа үнэхээр гологдож бнб
-
zochin (March 17, 2014 4:31:13 pm )
гэхдээ үнэхээр эдийн засгийн байдал дорддо байна, энэ ь яг амьдрал дээр харагдаад байна шүү дээ яагаад хүээн зөвшөөрдөггүй юм бэ
-
Zochin (March 21, 2014 10:58:48 am )
Åðºíõèé ñàéä Àëòàíõóÿã ç¿ãýýð ë ñàéõàí ÿðüäàã. ¯íýíäýý ýíý çàñàãëàëûí ¿åä àðä ò¿ìýíäýý õýðýãòýé , àìüæèðãààíä íü íýìýðòýé áîäèòîé ºãñºí ç¿éë àëãà ë áàéíà. Á¿õ ºðãºí õýðýãëýýíèé ¿íý ºññºí. Öàëèí áàãàòàé àðä ò¿ìýí ìààíü ýëãýýðýý ìºëõºõ íü ýý. Ýíý òàëààð áîäèòîé àæèë õèéìýýð áàéíà. Õîãíû óóò õèéíý ãýæ 4 òýðáóì òºãðºã çàðöóóëæ áàéõûíõàà îðîíä íýã öýöýðëýã ÷ áîëñîí áàðèâàë ç¿ãýýð ë áàéíà. Õîãíû ãÿëãàð óóò õèéæ õîãîî íýìæ áàéñàíààñ öààñàí óóò õèéâýë ÿàñàí þì áý? Õýçýý ìàíàéõàí õîãîî ãÿëãàð óóòàíä õèéäýã áàéñàí þì áý? Õîãîî ãàðãààä õàÿõààð óóò íü çàäðààä õîã íü òàðààä óóò íü õèéñýýä îð÷íîî öýöýã óðãàñàí àÿòàé ë áóçàðëàæ áàéíà.
-
tumbaash (March 25, 2014 6:23:12 pm )
алтанхуягт өөрийгөө рекламдахаас өөр зүйл алга. амьдрал өдрөөс өдөрт ******даж иргэд ядуурч, эх орон өрний тулам болж байхад алтанхуяг бүх юм сайхан болж байна гэж нүдээ ч чавчихгүй ярина. энэ хүн жирийн бидний амьдралаас хол тасарч зөвхөн намынхаа байрны цонхоор улс орон иргэдийн амьдралыг харж байна. төрд ****** хүмүүс гарснаас болж Төрдөө итгэх, Төрөө дээдлэх иргэдийн итгэл алга болж байна. Төрийн минь сүлд өршөө гэж дээж өргөхөд нэг л итгэлгүй болсон байна. бодит амьдралыг биеэрээ туулж мэдэрч яваа иргэдийнхээ өмнө улайн цайм худал гөвдгийг нь харахаар энэ хүн үнэхээр жудаг ******тай юм гэж бодхийм даа.
9 Comments