antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2014 24 comments

Д.Дагвадорж: Би циркийн амьтдаа Тэрэлжид газар авч тэжээж хүртэл үзсэн

нийтлэсэн Admin

IMGM7691800x600_zps448843bbИх аварга Асашёорюү Д.Дагвадорж “Аса” циркийн асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл тэрбээр хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийг “Аса” циркийн үйл ажиллагаатай танилцахыг хүссэн юм.

АСА” циркийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Д.Дагвадорж, Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нараас дараах асуултад хариултыг авлаа.

Циркийг хувьчилж авахад хэдэн уран бүтээлч байсан бэ. Менежментийн хувьчилсан үүргээ биелүүлэхгүй дотор нь худалдаа, PC тоглоомын газрыг оруулсан гээд байгаа.  Энэ талаар?

Д.Д: Циркийн үйл ажиллагааны тайлан, уран бүтээлийн тодорхойлт, уран бүтээлчдийн цомог гэсэн зүйлүүд бий. Ингэж байж уран бүтээлээ хийж үйл ажиллагаа явуулдаг юм. Та нар менежментийн хувьчлал гэдэг буруу ойлголттой яваад байгаа байхгүй юу. Тухайн үед худалдаж авахад Монголд байхгүй гэрээ хийж, Монголд байхгүй хувьчлал болсон гэж би хувьдаа бодож байгаа. Худалдан, худалдан авах гэрээ гэгч юм бий. Менежментийн хувьчлал 2 жилийн хугацаанд төрд мөнгөө байршуулаад бүх зүйл хуулийн дагуу хийгдэж явсан. Энэ хугацаа нь дуусаад төр сайн ажилласан байна гэж үзээд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Би циркийн үнэгүй аваагүй ээ. Хариуцлага, үүрэг гээд олон зүйлийг хуулинд заасан үүний дагуу л явсан.

Ц.Б: Цирк дотор PC тоглоомын газар байхгүй ээ. Өнөөдөр циркийн маниажинд циркийн сургалт явагдаж байгаа. Манай 12 хамтлагийн 135 уран бүтээлч бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Та бүхэн очоод өдөр болгон бичлэг хийсэн ч болно. Хуучин 30 гаруй уран бүтээлч нь гадаад гараад явчихсан. Тэдний 70 гаруй уран бүтээлчид нь зогссон байдалд орчихсон циркийн нэг ч тоглолт хийгдээгүй байсан. Одоо бол цирк 2013 онд гэхэд л 82 удаагийн тоглолт хийсэн. Гадаадад бид нар 200 гаруй тоглолтоо хийсэн байгаа.

-Хуулийн зөвлөх н.Баярцэнгэл “Менежментийн гэрээ нь бол үндсэндээ 2жилийн хугацаатай хийсэн гэрээ дуусаад дуусгавар болчихсон байгаа. Энэ хувьчлал нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 34.1.6-т заасан  аргын дагуу менежментийн үр дүнг харж хувьчилсан асуудал. Энэ менежментийн гэрээ дуусгавар болохоор нь худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Үүнийхээ дагуу төлбөрөө төлөөд худалдан авсан. Холбогдох хуулиа зөв ойлгож, зөв ярих хэрэгтэй байна.

Циркийн  амьтдын талаар асуудал гаргаад байгаа?

Д.Д: Тухайн үед хувьчилж авахад явуулсан бүх материал байгаа. 2007 онд мэргэжлийн хяналтаас ан араатан болон бусад амьтдыг нэн даруй гарга гэж байнга дарамт ирж байсан юм. Энэ хавийн айлууд хүртэл бослого гаргаж байсан шүү. Үүнийг санаарай.  Бүх амьтан нь хөгширчихсэн байсан. Мөнхийн залуу нас гэж байхгүй насжилт явагдсан. Өнөөдөр 10 адуу байгаа. Циркийн амьтдыг зовоохоо больё гэдэг зарчмаар яваа. Байгалийн амьтныг байгальд нь хамгаалж хайрлаж байгаа. Хүн биш араатан л юм хойно тэр амьтад чинь шөнө, өдөргүй орилж, хашгарна биш дээ. Тэгсэн энэ хавийн айлууд “Амгалан тайван байдал алдагдуулалаа” гээд МХЕГ-т шаардлага хүргүүлсэн байсан. Гэхдээ бид тэр амьтдыг дөрвөн жил хэртэй цирк дотроо малласан шүү. ССАЖЯ-аас хотоос өөр газар морьтой үзүүлбэр үзүүлье. Түүнээс биш нийслэлд хориглоно гэсэн. Учир нь циркийн амьтан маш их тамлагдаж сурдаг. Жишээ нь морийг сургахад хэдэн зуун кг туухай эсвэл элс аччихаад тамиргүй болтол нь давхиулж байгаад ямар нэгэн юмнаас үргэх тэнхэлгүй болохоор сургаж эхэлдэг. Тэгэхээр ан амьтны тухай хуульд нийцэхгүй болчихоод байгаа юм л даа. Амьтан тамласан гээд. Ямар нэгэн амьтан сар, жил ахихаар өтөлдөг биз дээ. Намайг авахад тэр амьтад яг л тийм байдалд орчихсон байсан. Нэлээн хөгширчихсөн. Сургалтад гарахад ямар ч боломжгүй харагдсан. Тэгэхээр нь Канадын баавгай хамгаалах нийгэмлэг ч гэлүү нэг байгууллагад хандаж “Энэ амьтдыг яах бэ” гээд хөөцөлдөж үзсэн. Тэднийг шууд байгальд нь үлдээх гэхээр багаасаа хүнээр хооллуулсан болохоор өөрсдөө хоолоо олж идэж чадахгүй гэсэн. Тэгээд ч цаг ууртай зохьцож амьдарч чадахгүй юм билээ. Тэгэхээр нь бид арга ядахдаа Тэрэлжид багахан газар авч тэжээж хүртэл үзсэн шүү дээ. Тэгж байгаад л ертөнцийнхөө жамаар үгүй болсон.

Цирк өнөөдөр нийт хэдэн уран бүтээлчидтэй вэ?

Ц.Б: Одоогийн байдлаар 64 уран бүтээлч нийгмийн даатгал төлж байгаа. Мөн хувиараа 30 хүн нийгмийн даатгалаа төлдөг. Эдгээр уран бүтээлчдээс гадна 18 нас хүрээгүй багш шавийн барилдлагатай 40 гаруй хүүхэд бэлтгэл сургуулилтаа хийж явдаг.

-Д.Д: Циркийг анх авахад тойрсон асфальт зам тавигдаагүй байсан. Энэ асфальт замыг тавих, тохижилт хийхэд 650 сая төгрөг өгсөн. Тоо баримттайгаа хийсэн ажлууд байгаа. Циркийн өргөтгөл хийж байна. Хүн харахад бөмбөгөр дээвэртэй байшин байгаа юм биш дотроо сантехник, гэрэл техник хэрэгсэл гээд олон зүйл бий. Тэр болгонд урсгал засвар байнга хийгдэж явдаг. Бид дулаахан байлгаж орчнийн сайжруулах талаас нь үзээд л байгаа.

-Маш олон тоглолт зохион байгуулж заалаа түрээслэдэг гээд байгаа?

-Д.Д: Хандивийн тоглолт болгон манайд хийгддэг. Жишээ нь одоо л гэхэд нэг бүсгүйн эмчилгээнд зориулагдсан тоглолт зохион байгуулах гэсэн юм гээд надад хүсэлтээ хэлэхэд нь хүний зовлонгоор жаргал хийлтэй биш гээд “Түрээсийнх нь 80 хувийг чөлөөлье та нар 20 хувийг нь зохицуулаарай” гэж хэлсэн. Ер нь бид ССАЖЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу л ажилаа явуулж байгаа. Төрөөс явуулж байгаа хууль эрхзүйн нэг ч заалтыг ёсчлон биелүүлж байгаа гэж бодож байгаа шүү. Соёлын цаашдын бодлого нь үндэсний урлагийг аялал жуулчлалын салбартай уялдуулж ажилла гэсэн санал ирсэн. Тиймээс бид энэ талд маш их ажил явуулж байгаа.

-Өргөтгөл хийж байгаа юм байна. Энэ талаараа?

-Д.Д: Баруун урд талд нь уран нугаралтын төв гэж байгуулна. Уг нь үүнийг улс хийх ёстой. Гэхдээ яах вэ дээ би л төрийнхөө ажлыг хугаслахаас. Мөн хүч тамирын гайхамшгийг дахиж сэргээнэ. Дархан аварга Д.Дамдин 850 кг туухайг хөл дээрээ өргөж чадсанаараа гайхамшиг болсон. Ийм хэмжээний тухайг өргөдөг адуу ч байхгүй байхад хүн хийж чадаж байсан шүү дээ. Тэгэхээр бид үүнийг орхигдуулж болохгүй. Түүнчлэн тамирчдынхаа бүтээлч үйл ажиллагааг хангасан фитнесс, усан бассей байгуулна.

Энэ үеэр Д.Давгадоржтой нэгэн иргэн ирж уулзсан юм. Ах нь сэтгүүлч та нарт хэдэн зүйл хэлж өгье гэв.

Түүнийг Д.Саруултөгс гэдэг. СБД-ийн өндөр настан: “Хүн үзэхгүй барихгүй гээд гадуур их яриа байна. Энэ худлаа. Би хуучин циркээс 1971 онд хамгийн түрүүнд энд ирж ажиллаж байсан юм. Аварга авснаасаа хойш их зүйлийг хийсэн. Намайг энэ циркид ирэхэд ерөөсөө нэг ч удаа засвар хийгдээгүй. Харин бид их азтай сайн хүмүүс авч их зүйл хийж өгсөн. Эхнээс маш их тэмцэлтэй байсан. Би бээжинд эмчилгээнд яваад ирэхэд хүртэл яригдаж байсан асуудал. Циркийг  авах гэсэн хүмүүс их байдаг.  Тэд нарт өгчихсөн бол харин энэ цирк чинь зүгээр олон улсын циркийн бааз, буудал болсон байж ч магадгүй. Харин ч энэ авсан хүмүүс их сайхан сэргээж үйл ажиллагаагаа явуулж байгаад би их баярлаж явдаг. Би 30 жил амьтан тоглуулсан хүн. Харин өнөөдөр та нартай таарлаа азтай юм. Би даргаа шүүмжилээд банга хүртэж байсан. Нэгийг харж урваж шарвадаг зан надад байхгүй. Үнэн зүйлийг бол хэлнэ шүү. Би 1981 онд тэтгэврээ тогтоолгож гарсан. Тэгээд Германд жил болоод ирсэн. Би тэр үед хэлж байсан Саруултөгс ахын чинь хийсэн зүйлийг ойрын 15 жил гарахгүй ээ. Сэтгүүлчид зөв ойлголт өгөх хэрэгтэй. АСА циркийн жүжигчид маш олон мундаг залуус бий. Харин тэр авах гээд санаархаад байгаа улсууд нийлээд хийж байгаа зүйлээ хамтдаа бүтээж босгоод монгол циркээ улам сайхан авч үлдэх хэрэгтэй. Түүнээс биш хийж байгаа нэгнээ дарах хэрэггүй. Би энэ явуулгыг хэн хийж байгааг ч мэднэ” хэмээн тэрбээр хэлээд ах нь хүүхдээ сургуулиас нь авах гэж явсан юм.

Ийн бид дотогш орж тэрбээр циркээ танилцуулав. Циркийн бэлтгэлийн заал руу ороход 4 хамтлаг  “Гэсэрийн тууж” хэмээх театрчилсан тоглолтоо “Эх үрсийн баяр”-аар тоглохоор бэлтгэлээ эхлэсэн гэж ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал гуай хэллээ. Саяхан “Галын домог” гэсэн театрчилсан үзүүлбэрийг үзүүлсэн. Бид гэрэл, техникээ нэмээд л яваад байгаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өдөр, өглөөний хичээлийнхээ цагийн хуваарийн дагуу хуваагдаад бэлтгэл, сургуулилтаа хийдэг байна.


Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • mgl (March 13, 2014 10:56:47 am )

    avargad uul ni tsirkee avch yavah ushuu sain saihan bolgoh huch hurungu mungu baigaa l yumsan daanch setgel ni dutaad baihiin

  • h (March 13, 2014 11:02:26 am )

    uneheer davgaag avhad balgas boloh duhsun bsn .gadna dotor ih zasvar hiisendee

  • hvn (March 13, 2014 11:16:55 am )

    jvji****d nugaraach gej bkhgui sh de.yun toglolt medekhgui ch ugui yum bna ard tvmniig doromjlood bga yum uu kh****a yum be.uls hurunguu butsaaj avakh htei.heden nugaraach hvvhduudiig munguur surgadag 1,2 hvn l ter umgar uruug tvreeselj bga sh de.

  • magnai (March 13, 2014 11:18:39 am )

    uuchlaarai tsirkee avay!

  • О.Магнай (March 13, 2014 11:55:49 am )

    Д.Дагвадоржоо чи намайг барахгүй шүү!!! Циркээ авъя. Авахдаа л би авнаа за!!!

  • Зочин (March 13, 2014 12:02:55 pm )

    Циркийн зүүн урд корпуст 2-р давхарт РС тоглоомын газар ажилладаг. Зэргэлдээ байрны оршин суугчид бүгд мэднэ. Давгаад мөнгө байгаа ч сэтгэл байхгүй.

  • gerel (March 13, 2014 12:42:34 pm )

    za yahab dee dagvadorj ta odoo ulam saijruulaad abaad yabaa tanaas uur naadah tsirkiig chinii abaad yabah bil binchintei amitan gej bhgvie. tand ugaasaa eh ornoo gsen zvrh setgek baigaag medej bna. muusain luibarchdada ugch bsnaas l deer ta zorigtoi bai urag****a

  • зочин (March 13, 2014 5:07:46 pm )

    барилга байгууламжийг түрээсэлдэг нь буруу, зориулалтаар нь байлга

  • huts (March 13, 2014 5:44:39 pm )

    alandaa chamaig

  • Зочин (March 13, 2014 5:47:33 pm )

    Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулна гэж үнэн үг шүү. Аваргыг одоо ****** дарваан Магнай хүртэл оролдох болж дээ.

  • Dolgion (March 13, 2014 8:21:48 pm )

    Давгаа аварга сэтгэлгүй нь харагдаж байна. Тэр хүмүүсийн бэлтгэл хийж байгаа байр талбайг нь харалдаа, хана тааз нь мөөгөнцөрдөөд, ********** шохой нь ******хорчихсон, сандал ширээ нь эвдэрхий, ****** ******** ихтэй бохир харагдаж байна. Циркийг нураагаад өндөр зочид буудал, үйлчилгээний төв барина гээд зураг төсвөө гаргасан байсан ш тэ тэрийгээ юу гэж тайлбарлах вэ. Монгол одоо харьцангуй олон жүжигчидтэй болж байгаа тул циркийг сэргээхэд асуудалгүй болоод байгаа. Циркийг ард түмэнд үлдээе!

  • DGI (March 13, 2014 9:01:14 pm )

    ene hun hiisen ymtai heleh ugtei.eh oron gesen setgeltei hun.bitgii ta nar olon ym ****

  • hotiin huu (March 13, 2014 9:47:12 pm )

    hana taaz shohoi mohoi n ***horchee.zasvar bhgui l bndaa avargaa.aimaar buhimdaj bnlee shuu ter hural deer.humuujilgui amitan.

  • Zochin (March 14, 2014 12:29:38 am )

    Ailiin Erkh khuukhed shig ****ilj bna lee abarga guai bi l gesen shig ****ildag zan n tsukhalzaad l bn lee yakhab kharj l baya tsirkiig Ts**** n yaj abch yabakhiig ard tumen kharj bgaa bidniig baga baikhad tsirk goe bsan Odoo Yagaad teren shigee Baij toglolt khiij uzuulj boldoggui yum be mongol urs ochij uzeg l dee odoonii khuukhduud tsirk gej barag medekhgui

  • mongol (March 14, 2014 1:53:26 am )

    magnai muu aluurchine mongol saihan zaluusiig maani alchaad odoo ****oor toriin s***uu hiigeel magnai chinii bh estoi gazar bol shoron

  • ard tumen (March 14, 2014 2:00:34 am )

    Ard tumen n tsirkee avayoo Avarga tan shig yopon ntr yavaad huuhduudee baysgah chadal bhgui bolohoor tsirkiin togloltoo uzej baiy Hezee hiisen 82 toglolt ve alchihiin bna l doo

  • иргэнкззззззззззззззззззззззззз (March 14, 2014 3:34:11 am )

    чи юу ч биш

  • иргэнкзззззззззззззззззззззззззссссёёссё (March 14, 2014 3:37:52 am )

    чи улсын мөнгиййг ббббби чи хэн м бэ

  • hudalch davgaa duud (March 14, 2014 12:40:16 pm )

    naad havid chini naasaaraa amidarlaa 220 d amitanaas bolj heruul margaan gargaj bgaagui harin ch gaduur yavhad ni bayaraldag uzdeg hardag bsan amniihaa zorgoor yarih yumaa ene setguulch bas sohor yumuu haraa nileen muu bhaa gaduur ni zugeer toirood uz hichneen yu gesen hayag ha****n dotor ni yu bgaag hardaggui haralgan nuhur bna ha****gui bhad tsirkiin talbaid huuhed hugshid garch togloj salhildag bsan odoo mashinii zah ugaalgiin gazar delguur bh shivdee humuusiig buu doromjil butsaagaad ugchuuch deerees ni amitan tejeeh nereer tereljid gazar olj avaa biz kkkk

  • hudalch davgaa duud (March 14, 2014 12:42:18 pm )

    neeh hudlaa shudrag uruvdliin boloh geed yadah yumaa chinii yamar hun be gedgiig barildhaa bolisonoos chin hoish bugd meddeg bolson chi ch medruulsen yamar oivorgon amitan bileedee

  • vgee helne daramtluulahgvi (March 17, 2014 11:01:43 am )

    магнайгийн зөв юун сонгууль вэ церкийн урлагийг уналтанд оруулсан байж одоо магнайг дарамтлаад байгаа ю****** чи ямар халхын атман ю****** шоронгийн камерт 72 цаг сууж чадахгүй цицаг алдахаа мэдэхгүй байж улсын хайж хишгийг дааж амьдар циркийн байшингаар яадгийн

  • Бат (March 17, 2014 12:28:06 pm )

    шуналын дэв болсон амьтан 1 тэрбум 500 саяаар бүхэл бүтэн цирк аваад байхдаа яаахав дээ. Маш хямдхан авсан байна. Ядаж 100 тэрбумаар авсан бол бас яахав гэхсэн.Нэг сая до******** ч хүрэхгүй мөнгийг захын хүн л гаргана. Надад боломж олдпсон бол би ч авах байсан. Даан ч мэдсэнгүй. Менежмэнтийн гэрээ гэж ирээд л ард түмний тархийг угаах гэж оролдсон нэг ********** эрх зүйч өөрөө ч гэрээнийхээ агуулгыг ойлгохгүй байж өөрийнхөө ойлгоснийг тайлбарлах гээд ядчих юм. Давгаад хусуулаад явдаг биз. Давгаа ч гэсэн тийм л хоншоортой юм бол буцаагаад өгчих хэрэгтэй.Хэдэн арваны турш ард түмний өмч байсан хөрөнгийг хувьдаа авах гээд улайраад байх хэрэггүй ш дээ онигоотой юм.

  • Бат (March 17, 2014 12:33:20 pm )

    Менежмэнтийн гэрээ, худалдах худалдан авах гэрээг хүчингүй иргэний шүүхээр болгох хэрэгтэй. Нэхэмжлэгчээр нь төрийн өмчийн хороо тодорхойлогдох нь зүйтэй. Болохгүй бол би өмгөөлөгнчөөр нь үнэгүй яваад өгсөн ч болно. Циркийг хувьчилж болохгүй эд хөрөнгийн жагсаалтанд оруулах хэрэгтэй.

  • Бат (March 17, 2014 12:37:27 pm )

    Худалдах гэрээг хүчингүй болгоод тэр гайхуулаад байгаа худалдаж авсан мөнгий буцаагаад өгчих Шүүхээр явахад найдвартай хүчингүй болно. Хэрвээ хүчингүй болохгүй бол би тэр шүүхээр явсан зардлий нь даая

antalya rent a car