antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 13, 2014 12 comments

С.Баяр ба “Туркойз хилл ресурс”-ын залилан

нийтлэсэн Admin

2cobcgse94ecf9di2s32ui60cbУул уурхайн салбар ойрын 10 гаруй жилдээ л манай улсын тэргүүлэх гол салбар байх нь нэгэнт тодорхой болсон зүйл. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ  17 хувь, экспортын 80 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг эзэлж, улсын төсвийн 23 орчим хувийг  бүрдүүлдэг гэх энэ салбарт хүндрэл учирсаар байна. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зогсоод удаж буй. Шинэ оны өмнөхөн энд 1.5  тэрбум доллар орох сураг гарсан боловч  чимээ аниргүй  болов. Уул уурхайн сайд Д.Ганхуяг саяхан Канад орныг зорьж, Монголд хөрөнгө оруулалтын эрүүл орчин бүрдсэн талаар баахан  ухуулж, сэнхрүүлж байгаад ирлээ. Гаднынхан Монголд тийм ч дургүй  биш л дээ. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ, хөрсөнд доорх баялаг нь дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа. Гэвч өнгөрсөн жилүүдэд алдсан алдаагаа нөхөх нь өнөөгийн төр засгийнхны хамгийн хүнд шүдний  өвчин болов.

Оюу толгойн гэрээний шинэчлэлт удааширсаар байна. Канадын “Айвенхоу майнз” компани анх 1990-ээд оны сүүлчээр Монголд орж ирээд энэ ордыг “эзэгнэж” эхэлсэн юм.  Тэр үед манай эдийн засаг тарчигхан байлаа. Харин эрх баригчдын зарим нь овоо хөлжиж, бэлжээд амжсан байсан. Айвенхоугийн захирлууд Н.Энхбаяртай сүжирч, түүний дэмжлэгээр олон лиценз бөөндөөд авчихсан болохоор амь, албаны  шугамаар түүнд хаялгаа харамгүй өгсөн гэдэг. Дараа нь  иймэрхүү  тоглоом дээр С.Баяр “тодорч” гарч ирсэн юм. Оюу толгойн гэрээг тэр “Хар толгойгоороо хариуцна” хэмээн тухайн үед Ерөнхий сайд хийж явсныхаа хувьд гурван сайдаа уг гэрээний нэг талд  суулгаснаар түүний “найр” үндсэндээ өндөрлөж билээ. Гэрээ байгуулсныхаа дараахан тэдгээр гурван сайдаа дагуулан Сөүл рүү нисээд,  буцаж ирэхдээ гэнэт “Бие муудлаа” гээд шууд ажлаа өгөөд алга болсон. Одоо тэр Америкт хувийн эдлэн, байшинтай, түүнийгээ зарж борлуулж явна. Авлигатай тэмцэх газрынхан шалгаж зүрхлээгүйг бодохоор хашир өөртөө нэлээд олон давхар хамгаалалт хийж чадсан бололтой. Түүнээс биш  “хөл”-ийг нь зозолзуулаад “Нэг” худаг руу чирээд явах цаг нь ч аль хэдийнээ болчихсон юм л даа.

Оюу толгойн гэрээ Монголд ашиггүй хийгдсэн гэдгийг өнөөдөр мэдэхгүй хүн алга. Гэрээг сайжруулахыг шаардаж, түүгээрээ  нэр төрийн “бизнес” хийж УИХ-д орж суусан улс төрчдийг өдгөө бусдаас ялгаж таних шиг амархан юм бас үгүй. Оюу толгойн сэдэв хөндөх тоолонд амаа жимийдэг гишүүдийг тоолоод үзээрэй, та минь. Тэд өнгөрсөн жилүүдэд хорин хэдүүлээ нийлэн гарын үсгээ зурж, “Энэ гэрээг  сайжруулъя” гэж сүрхий эрх оронч царайлцгааж байлаа. Харин одоо тэдний тодроос өнөөх муу “орилоо” Гамбаа буюу С.Ганбаатар л ганцаараа шахуу үлдээд хашгирч байна.  Тэрбээр Оюу толгой  компанийн ханган нийлүүлэгчид болон зөвлөх үйлчилгээний аж ахуйн нэгжүүд нь шахааны бизнес хийж, дээр нь авлигаар бусдыг угжаад байгааг шүүмжиллээ. Шүүмжлээд зогссонгүй тэдгээрийг нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгөв. Түрүүнд нь мань хүн Оюу толгойн эзэд манай зарим төрийн бус байгууллага, иргэдэд их хэмжээний хандив нэртэй авлига өгсөн байж болзошгүй  гээд  мөн АТГ-т бичиг хүргүүлсэн байлаа. Гэвч АТГ-аас Оюу толгойн эздийг дуудаж шалгаагүй. Тэгвэл өнөөдөр С.Ганбаатарын хэлж байгаагаар Оюу толгойд ханган нийлүүлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ ойролцоогоор 15-20 дахин өсгөсөн үнээр шахдаг ажээ. Тэдгээр шахааны команиудын ард нөлөө бүхий улс төрчид байгаа гэж тэр бас хэлж байна. Түүнээс тэдний  нэрсийг  тодруулахыг хүссэн боловч  хараахан зарлах болоогүй гэсэн юм.

Оюу толгойн ордын хувьцаагаар хэтэвчээ зузаалсан “Айвехоу майнз”  хожим нь  нэрээ “Туркойз хилл ресурс” болгож өөрчилсөн. Канадын энэ компанид  одоо Оюу толгой орчмын нүүрсний ордуудын олон лиценз бий. Нарийн сухайтын ордын залгаа шахуу орших Овоот толгойн ордоос  “Туркойз хилл ресурс”-ын охин компаниуд Хятад руу нүүрс зөөдөг. “Саус гоби ресурс” гэх охин компанийнх нь “охин” компани “Саус гоби сэнд” компани энд операторын үүрэгтэйгээр ажиллаж байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд тус компани “Овоот толгой”-н нүүрсийг худалдан авагчийнхаа “овоолго” дээр аваачаад  буулгасан л бол борлуулсан гэж тооцдог байжээ. Гэвч  Хятадын худалдан авагчид нь нүүрсээ  авахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан байна. Үүнээс болоод борлуулалтын орлого нь эрс буурчээ. Энэ тохиолдолд тэд худлаа тооцоо гаргаж хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлсэн байх юм. “Саус гоби ресурс”-ын энэхүү будлиан  сүүлийн саруудад толгой компани болох “Туркойз хилл ресурс”-ыг нь хувьцаа эзэмшигчдийн гомдолын дагуу шүүхэд дуудагдахад хүргэв. Хувьцаа эзэмшигчид мэдээж хэрэг тухайн компанийнхаа ашиг орлогыг л харж хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг. Санхүүгийн хуурамч мэдээлэлтэй компаниас шууд татгалзана. Тэгээд хохирлоо шүүхийн журмаар гаргуулж авахаас өөр замгүй болдог.

“Туркойз хилл ресурс” нь Оюу толгойн орд дээр анх ажиллахдаа “Рио Тинто” компаниас их хэмжээний зээл авсан гэдэг. Зээлийн төлбөрийн улмаас өөрийн хувьцааг “Рио Тинто” руу шилжүүлж байлаа. Тэгвэл одоо бүр шалдаа бууж, бүх хувьцаагаа өгөхөөр болж байна. Эдгээр но-той ноцтой мэдээллүүд Монголчуудын хувь заяатай хүссэн ч, эс хүссэн ч холбоотой байж таарна. Хэрхэхийг бурхан мэдэг гээд бид зүгээр хараад суусаар байх уу.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • иргэн (March 14, 2014 11:20:20 am )

    МАНАН-гийн балаг ганц С.Баяраар зогсохгүй ЭНЭ УЛСЫГ төрд том алба хаагчид сүйрүүлж байгаа цагийн аясаар эхнээсээ ШҮҮГДЭЖ эхлэж байна…Эд хөрөнгөөр ДИВААЖИНД залардаггүй гэдгийг УХААРАЙСАЙ ДАА?

  • сэрэмжил (March 14, 2014 2:33:10 pm )

    Наад Баяр чинь ямар ч баясан цэвэр агаартай газар өнгө мөнгөөр гачигдахгүй даарахгүй өнгөлөг мөнгөлөг, биднээс дээр хоол ундтай, хэтэвч нь дүүрэн бялхасан амьтан, өвчтэй эрхтэнээ их мөнгө төлж солиулсан шиг амьдарч байгаа юм биш үү? Луйвардуулж Монголдоо байгаа бидний амьсг******** агаар нь хүртэл лайтай…

  • njut;иргэнnjutynjutynjut;njut;njut; (March 15, 2014 3:56:48 pm )

    Намынхаа их хурлын индэр дээр нэр нь цэвэр гар нь цэвэр мөр нь цэвэр хүн гэж С.Баярыг хэн хөтлөн гар ч ирж сонгуулаж,эрх хав шиг энд тэнд нь гар ч саасагнаж байлаа,энэ намынхан гэж нэг иймэрхүү амьтад зөнөг нь ч залуу нь ав адилхан амьтад,хамгийн гол нь тэдэнд итгэж л болохгүй.

  • Ажиглагч (March 16, 2014 9:15:10 am )

    Санжийн Баяр монголын улс төрд маш богиноно хугацаанд гялалзалтал гарч ирсэн хүн.Мэдлэгийн өргөн цар хүрээ,өндөр боловсрол,,улс төрийн соёл,ерөнхий сайдын зангараг,алсыг харах холч ухаан,төрийн хүний ноён нуруугаараа жинхэнэ лидер гэдгээ нотолж монголын ******орхон төрийн түшээ болохоо ард түмэндээ харуулсан хүн.Түүний энэ чанарт атаархсан,жөтөөрхсөн хор найруулагч улс төрчид,луйварчид иймэрхүү нийтлэлийг захиалгаар үргэлж нийтлүүлдэг.Үүгээрээ түүний нэр хүндийг гутааж,ахин төрд гарч ирэхээс нь үхтлээ эмээцгээдэг.Түүнийг гутаахын тулд архичин,хүүхэмсэг,эх орноо худалдсан гээд л хэлээгүй,доромжлоогүй үг тэдэнд байхгүй.Түүний буруу зөвийг нэр төр хөөцалдөгч улс төрч, луйварчид биш,ЦАГ ҮЕ гээч шудрага шүүгч хожим тунгааж шүүх биз ээ..С.Баяр эх орондоо,ээжийгээ халамжлаад л,ээжийнхээ ажилд туслаад явж байгаа шүү дээ.Хааяа үр хүүхдээ эргэн Америк оччихоод л эх орондоо буцаад ирдэг.Эр хүн шиг ухаантай болохоороо л элдэв явган ярианаас хол,булингартсан балиар монголын улс төрөөс зай барин явдаг нь аргагүй биз….

    • зочин (March 21, 2014 11:39:01 am )

      Монголын төрд гай болсон улс төрчдөд хатуу ял оноож эд хөрөнгийг нь улсын хурааж нутаг заах хэрэгтэй. С.Баяр бол монголын төрөөр тоглосон хүн оросод **********даж явхад нь Одончимэд гуйж авчирсан гэсэн. МАН бол гайнууд шүү дээ. Адгийн тэнэгч ийм гэрээ хиихгүй. Эрдэнэтийг олон жил цусалсан Оюу толгойг зүгээр зарчихлаа энэ нөхөд.

    • зочин (March 21, 2014 11:47:57 am )

      Баяр одоо канадуудтай монголыг яаж шулах тухай зөвлөөд явж байгаа биз.

  • zochin (March 17, 2014 9:34:23 am )

    Bayar bol mongoliig gants suiruulsen hun shuu de
    neg hudagt shuud hii pees

  • Ажиглагч (March 18, 2014 7:34:45 am )

    Санжийн Баяр Монголыг юугий нь сүйрүүлчихсэн юм??? Буруу ч зөв ч Оюун-Толгойг хөдөлгөөнд оруулж өгсөн.Монголын бараг мартагтчихсан байсан тариалангийн их салбарыг эрчимтэй хөгжүүлч олон мянган тариалианч,ногоочдыг баярлуулж,Монгол улс өөрөө тариа,ногооны ургацаа хурааж,дотооынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон…Харин түүний босгосон энэ бүтээн байгуулатыг сүүлд төрд гарч ирсэн луйварчид,улс төрийнхор найруулагч улс төрчид өөрсдөө сүйрүүлж унагаа биз дээ.С.Гадаадад тансаглаад явсангүй монголдоо ээжийн дэргэд ажилд нь тусаад байж байна.Канадын иргэн болоогүй, үүр хүүхэд,гэр бүлээ асраад л монголдоо байж л байна.ХааяахАмерик явж ирчихээд эндээ л байж байна…Үэнхээр зоримог,дайчин ийм улс иөрч,ерөнхий сайд хүн Монголд ойрд гараагүй…Одоо байгаа хүмүүсээ хар л даа..Худлаа ярихаас ц******гүй байна…Ийм ч С.Баяр гэдэг хүнийг тэд харлуулж,гутаах,хийсэн бүтээсний үгүйсгэн,түүнийг хамгийн ******хай хүн болж харагдуулын тулд ард түмний сэтгэл зүйл дээр тоглож байна

  • dorj (March 20, 2014 2:04:25 am )

    Bayar *****iig mongolin tor hiideg gazar ni hiigeed ***lgaachee.Ter jastin Bathyyteigeel hamt baihad buruu yum baihgyi baihaa.

  • Ажиглагч (March 22, 2014 9:05:41 am )

    Санжийн Баяр монголын улс төрд маш богиноно хугацаанд гялалзалтал гарч ирсэн хүн.Мэдлэгийн өргөн цар хүрээ,өндөр боловсрол,,улс төрийн соёл,ерөнхий сайдын зангараг,алсыг харах холч ухаан,төрийн хүний ноён нуруугаараа жинхэнэ лидер гэдгээ нотолж монголын ******орхон төрийн түшээ болохоо ард түмэндээ харуулсан хүн.Түүний энэ чанарт атаархсан,жөтөөрхсөн хор найруулагч улс төрчид,луйварчид иймэрхүү нийтлэлийг захиалгаар үргэлж нийтлүүлдэг.Үүгээрээ түүний нэр хүндийг гутааж,ахин төрд гарч ирэхээс нь үхтлээ эмээцгээдэг.Түүнийг гутаахын тулд архичин,хүүхэмсэг,эх орноо худалдсан гээд л хэлээгүй,доромжлоогүй үг тэдэнд байхгүй.Түүний буруу зөвийг нэр төр хөөцалдөгч улс төрч, луйварчид биш,ЦАГ ҮЕ гээч шудрага шүүгч хожим тунгааж шүүх биз ээ..С.Баяр эх орондоо,ээжийгээ халамжлаад л,ээжийнхээ ажилд туслаад явж байгаа шүү дээ.Хааяа үр хүүхдээ эргэн Америк оччихоод л эх орондоо буцаад ирдэг.Эр хүн шиг ухаантай болохоороо л элдэв явган ярианаас хол,булингартсан балиар монголын улс төрөөс зай барин явдаг нь аргагүй биз….
    Санжийн Баяр Монголыг юугий нь сүйрүүлчихсэн юм??? Буруу ч зөв ч Оюун-Толгойг хөдөлгөөнд оруулж өгсөн.Монголын бараг мартагтчихсан байсан тариалангийн их салбарыг эрчимтэй хөгжүүлч олон мянган тариалианч,ногоочдыг баярлуулж,Монгол улс өөрөө тариа,ногооны ургацаа хурааж,дотооынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон…Харин түүний босгосон энэ бүтээн байгуулатыг сүүлд төрд гарч ирсэн луйварчид,улс төрийнхор найруулагч улс төрчид өөрсдөө сүйрүүлж унагаа биз дээ.С.Гадаадад тансаглаад явсангүй монголдоо ээжийн дэргэд ажилд нь тусаад байж байна.Канадын иргэн болоогүй, үүр хүүхэд,гэр бүлээ асраад л монголдоо байж л байна.ХааяахАмерик явж ирчихээд эндээ л байж байна…Үэнхээр зоримог,дайчин ийм улс иөрч,ерөнхий сайд хүн Монголд ойрд гараагүй…Одоо байгаа хүмүүсээ хар л даа..Худлаа ярихаас ц******гүй байна…Ийм ч С.Баяр гэдэг хүнийг тэд харлуулж,гутаах,хийсэн бүтээсний үгүйсгэн,түүнийг хамгийн ******хай хүн болж харагдуулын тулд ард түмний сэтгэл зүйл дээр тоглож байна

  • Зочин99 (March 23, 2014 11:17:21 am )

    Ажиглагч таны нэг нүд сохорсон байна. Энэ хүнд хийсэн сайн юм байгаа нь эрүүлнүдээрээ олж харжээ. Эх орноо худалдаж сая сая до********оор хаус худалдан авч, зарж борлуулж байгааг нөгөө нэг сохорсон нүд чинь харахгүй байна.

  • zochin (March 23, 2014 9:50:42 pm )

    mongol ulsiin tuuhiig hyatadad hudaldaj guivuulagch Tahiagiin .Helberdorjiin nugel Sanjiin Bayariin hiisen nugelees hed dahin iluu hor hunuultei shuu .

antalya rent a car