antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2014 5 comments

ГАЛЫН ДҮГНЭЛТ – 2

нийтлэсэн Admin

643220c31b20ab37bigГал өрдөгчид Монголыг хэрэглэгч улс руу хөтлөв

Зөвхөн хэрэглээг дэмжих бодлого хэнийх вэ?

Эдийн засагт томоохон гал өрдөөд үр дүнд нь сөрөг хүчний байр луу шилжсэн МАН-ын Засгийн газар 2010-2012 онуудад зөвхөн хэрэглээг дэмжсэн зарцуулалт хийжээ. Тэд 2011, 2012 онуудад жил бүр 700 гаруй тэрбум төгрөг бэлнээр тарааж, “нүнжигтэй” загнаж байлаа.Энэ байдлыг МАН-ын залуу үе ихээхэн харуусалтайгаар харж, дүгнэж байжээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -Монгол Улс маань бүтээгч биш хэрэглэгч үндэстэн болчихлоо. Нийт хэрэглээнийхээ 90 хувийг импортоор авдаг буюу гаднаас хамааралтай болж эхэлж байна. Монгол Улс хэрэглээний огцом өсөлтөд орчихлоо. Монголын бүх өрх, иргэн асар их зээлийн өрөнд орж байна. Хэрэглээ хоёр жилийн дотор гурав дахин өссөн. Хэт хэрэглэгч болсноор импортоо өдөөгөөд, 2012 онд гэхэд 6.7 тэрбум долларын импорт хийсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс бүтээж буй баялаг буюу экспортод гаргаж байгаа орлого, бидний хэрэглэж байгаагийн зөрүүнд 2012 онд 3.4 тэрбум долларын алдагдалтай. Түүнийгээ гадны зээлээр нөхөж явсан.

-Яагаад бид хэрэглэгч болчихов? гэсэн сурвалжлагчийн асуултад харин тэр жаахан ташаа хариулт өгчихжээ.

Ж.Энхбаяр: -Монгол Улсын үйлдвэр­лэлийн хүчин чадал, мэргэжилтэй бо­ловсон хүчний нөөц 1990 оныхоо түв­шинд одоо болтол хүрч чадаагүй. Бид маш том нийгмийн шилжилт хийж, аж үйлд­вэр­лэлийнхээ бүтээгч бааз сууриа бүгдийг нь задалж үндсэндээ устгасан.

Энэ дээр томоохон бодлогын алдаа гарсан. Аливаа үндэстэн нэмүү өртөг бий бол­госноор урагшаа хөгждөг. Бид улс төрийн шинэчлэлээ зөв хийсэн ч, эдийн засгийн хувьд нилээн хүчтэй алдаа хийсэн.
Ж.Энхбаяр намынхаа бодлогын алдааг онож хэлсэн ч шалтгааныг хэлж чадсангүй, хэлэхээсээ эмээсэн ч байж магад. Шалтгаан нь ердөө л утга учиргүйгээр тараасан бэлэн мөнгөнд байсан юм.

МАН-ын “хишиг” хэмээн тараасан бэлэн мөнгө нь хийх, бүтээх хүслийг үгүй хийж, зүгээр л гаднаас зөөгөөд, идээд, уугаад, хэрэглээд байх сэтгэлгээг өдөөснөөр өөрийнхөө эдийн засагт гал тавьж, Эрээний эдийн засагт зул өргөсөн билээ. Оюу толгойгоос урьдчилж авсан 250 сая доллар, Чалкогоос авсан 350 сая доллар хишиг нэрээр эдийн засагт сул цутгагдсан нь өнөө хэр цогшиж, улайсан хямралыг нөхцөлдүүлсээр байгаа билээ.

МАН-ын Засгийн газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж гэж 2010 оноос 500 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөр зэрэг хэлбэрээр иргэн бүрт 1 сая 500 мянган төгрөг гээд тарааж гарсан. Тараасан мөнгө нь шууд импортыг дэмжсэн. Оюутнууд залхуурч, ажилгүйчүүд зүгээр суух болсон. Мөнгөтэй боллоо гээд монголоос худалдан авах зүйл байхгүй. Ийм маягаар 2010 онд 316 тэрбум төгрөг, 2011 онд 828.5 тэрбум төгрөг, 2012 онд 887 тэрбум төгрөг зүв зүгээр тараагдсан нь гал болон ассан юм.

2010-2011 онуудад импорт 2 дахин өсч, 2009 онд 4.2 хувь байсан инфляцийн түвшин 2010 оноос хойш тасралтгүй 2 оронтой тоогоор өссөн. Хэрвээ тэр үед МАН 2 их наяд төгрөгийг бэлнээр тараалгүй үйлдвэрлэх салбаруудад оруулсан бол…

Гал ассан тухай зарыг анхлан түгээгч Л.Энх-Амгалан “Хөрөнгө оруулалтын орчин өнөөдрийг хүртэл тогтворжихгүй байгаа шалтгаан нь төрийн бодлогын залгамж халаа үгүй болсон” гэж мэдэгдсэн нь туйлын хачирхалтай дүгнэлт юм. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар Сү.Батболдын Засгийн газрын бэлэн мөнгө тараах хорлонт бодлогыг “залгамж халаа” нэрээр үргэлжлүүлсэн бол өдийд хэн ч унтрааж дийлэхгүй түймэр болон өргөжих байлаа. Шинэчлэлийн Засгийн газар Хөрөнгө оруулалтын хуулиудад өөрчлөлт хийлгүй, Алтны талаарх бодлогоо өөрчлөлгүй залгамж халааг үргэлжлүүлнэ гэж “тэнэгтсэн” бол 1 дүгээр сард гарсан шиг(184 сая ам.доллар) өсөлт гарахгүй байлаа.

Сү.Батболдын эхлүүлж, М.Энхболдын залгамж халааг нь үргэлжлүүлэхээр мөрөөдөж байгаа “Хэрэглэгч улс” болох зорилт нь үндэстнийг мөхөөх аюултай бодлого гэж хэлэхэд хатуудахгүй зүйл. М.Энхболдыг яагаад Сү.Батболдын залгамж­лагч болох гээд байна гэж хэлэв гэхээр тэрбээр тэтгэвэр, тэтгэмж, цалинг 30 хувиас дээш нэм гэж шаардаад байгаа билээ. Орлогын хомсдолд байгаа үедээ цалин, тэтгэврийг зохисгүйгээр нэмэгдүүлбэл эдийн засагт МАН-ын тавьсан гал унтрахгүй, бүр дүрэлзэн асах болно.

Аж ахуйн нэгж орлого олоогүй байж ажиллагсдынхаа цалинг нэмээд байвал юу болох вэ? Улсын эдийн засаг бол яг үүнтэй адилхан үр дагавартай.

Хэрэглээг дэмжих хорлонт санааны уг үндэс нь хаанаас эхтэй юм бол?

Социализм, Цэдэнбализмаас МАН-ын үйлдвэрлэлийг бус импортын хэрэглээ, зээлийг шүтэх үзэл санааныг уг эхийг олж харна.

Ю.Цэдэнбал зөвлөлтөөс 10 тэрбум долларын хэрэглээний зээл авсан бөгөөд тэр зээлийн тал хувийг нь зөвлөлтүүд СОТ1, СОТ2… гэхчилэнгийн барилгын трестүүд, зөвлөлтийн мэргэ­жилтний цалин, бартерын зөрүүтэй худалдаа зэргээр буцааж авдаг байлаа. Авсан зээлийн талыг нь л монголчууд хэрэглээд, идээд, уугаад,100 хувь төлөх үүрэгтэй үлдсэн.

Ю.Цэдэнбал “энэ их өрийг яаж төлнөө” гэж шогширсон гадаад худалдаа хариуцсан сайддаа “тэгж байтал коммунизд ороод өр цайрах биз” гэж хэлсэн тухай дурсамж бичигдэн үлдсэн нь бий.
Хожим ИХ ӨР гэж нэрлэгдэх болсон асар хэмжээний хэрэглээний зээлийг авах онолын үндэс нь МАН-ын коммунист сурталд байжээ. Бидэнд олдсон сурах бичиг, МГИМО буюу Сү.Батболд тэргүүтний суралцсан гэх сургуулийн эдийн засгийн онолын номонд хэрэглэгч хүмүүний(бэртэгчин гэж орчуулдаг байв) тухай сайхан тодорхойлолт байна. “Определение обывателя в СССР отличалось от западного” хэмээн эхлэх тэрхүү тодорхойлолтоор бол хэрэглэгч хүмүүн нь хүч хөдөлмөр гаргалгүйгээр баялгаас хүртэж, золиосгүйгээр жаргалд умбан, эд юмс, хэрэглээгээ өдрөөс өдөрт нэмэгдүүлэхийг хүсэгч ажээ. Хэрэглэгч хүмүүнд ертөнц бол асар том хоолны сав, бусад хүмүүс өөрт нь үйлчлэгч болон харагддаг юм байх. Коммунист сурталд эрээ цээргүйгээр хэлсэн сүүлийн дүгнэлт нь сонирхолтой. Хэрэглэгч бол олон түмэн (толпа).Тэд бол нийгмийн машины үл анзаарагдах эрэг шурагнууд (незаметный винтик в общественной машине) тэд эрсдэл даах чадваргүй (органически не способен рисковать) тийм учраас залуурдахад амархан гэжээ.

Тэгэхээр Сү.Батболд тэргүүтэй МГИМО-чид заалгасан номоороо монгол­чуудыг хэрэглэгчид (бэртэгчид) болгон хувиргаад, дараа нь амар хялбараар залуурдахыг зорьж байсан юм уу гэх бодол эндээс төрнө. Азаар монголын ухаант сонгогчдод МАН-ын санаархал таалагдаагүйгээс сонголтоо өөрчлөв. Монголчууд хэрэглээг бус бүтээн байгуулалт, ажил хэргийг сонгож байна.

Галыг унтраахын тулд үйлдвэрлэлийг дэмжив

Шинэчлэлийн Засгийн газрын гадаад зээлийн зарцуулалтыг харахад 2013-2014 онуудадбүх хөрөнгийг үйлдвэрлэл рүү чиглүүлсэн байна. Үйлдвэрлэлийн хажуугаар дэд бүтэц гэх мэт алсуураа өгөөж өгөх салбаруудаа ч дэмжжээ.

2010-2012 онуудад МАН-ын Засгийн газар “хишиг” нэрээр эргэн төлөгдөхөөргүй цацаж байсан мөнгөнөөс ялгаатай нь Шинэчлэлийн засгийн газрын хөрөнгө оруулалтууд зээл хэлбэртэйгээр олгогдсон учраас буцах эзэн, буух хаягтай эргэн нөхөгдөх хөрөнгүүд.

Мөнгийг хэнд, юу гэж хаяглан өгч байгаагаас үр дүн нь өөр гардаг ажээ. Хэрэглэгчдэд очсон мөнгөний ихэнх нь “ялгадас” болон хувирдаг бол бүтээгчдэд очсон мөнгө “мөнгө” үйлдвэрлэдэг.
МАН-ын Засгийн газрын үед нийтдээ 2 их наяд гаруй төгрөгийг хавтгайруулсан халамж, цалингийн өсөлтөөр тараасан бол Шинэчлэлийн Засгийн газар 3.3 их наяд төгрөгийг үйлдвэрлэлд орууллаа. Үйлдвэрлэлийн үр, өгөөж нь бэлэн мөнгө тараах шиг тэр дороо гараад, алга болохгүй, урт хугацаандаа гайхалтай.

Шинэчлэлийн Засгийн газарэдийн засагт цогшсон галыг намжаахын тулд 2013 онд Үнийг тогтворжуулах хөтөлбөрөөр эдийн засгаа хөргөөд, 2014 оныг Экспортыг дэмжих, импортыг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулах бодлого хэрэгжүүлж байна.

1990 оноос хойш Шинэчлэлийн Засгийн газар шиг үйлдвэрлэлийг хүчтэй, цогцоор нь дэмжсэн түүх алга. 2000 онд МАН-ын хязгааргүй хаанчлалын үед монгол улс нийт хэрэглээнийхээ 83 хувийг импортоор хангадаг байсан. Сү.Батболдын үед ч байдал хэвээрээ 85 хувьд хүрч байлаа. Энэ байдлыг энэ жилээс өөрчилж эхэллээ.

Дотоодын үйлдвэрүүд маань импорттой харь­цуулахад 5-6 дахин бага юм бол бид юуг үйлдвэрлэж чаддаг, юуг үйлдвэрлэж чаддаггүй вэ?

Монголын үйлдвэрлэлийн 47.1 хувь нь хүнсний бүтээгдэхүүн байна. Ноос, ноолууран бүтээг­дэхүүн, 16.3 хувь, төмрийн үйлдвэр, төмөрлөг бус эдлэлийн үйлдвэр тус бүр 10 орчим хувийг эзлэж байна. Өөр үйлдвэрлэж, байгаа зүйл алга.

Харин импортоор маш олон төрлийн бүтээгдэхүүн авч байна. Нийт хүнсний 45.8 хувийг, хувцас, гуталын 60.9 хувийг импортоор хангадаг. Бүх л цаг үед импортыг шүтэж иржээ. Тийм болохоор л валют чангарч, төгрөг сулран, инфляциөсч, ажилгүйдэл дагаж байгаа.
Бид уул уурхайд түшиглэн хөгжих нь гарцаагүй.

Уул уурхайгаас олох орлогыг үйлдвэрлэгч улс болоход чиглүүлэх ёстой. Бид хийж чадах зүйлсээ аль болох дотооддоо үйлдвэрлэж, импортоо багасгаж байж л валютын ханшны инфляцид үзүүлэх нөлөөг багасгана.

Хэрвээ МАН 2010-2012 онуудад тараасан 2 их наяд төгрөгөөр өнөөдрийнх шиг үйлдвэрлэлийг дэмжсэн бол Монгол Улс хөгжлийн нэг шат ахисан байхсан.

МАН-ын Засгийн газар 2 их наяд төгрөгөөр импортыг дэмжиж, эдийн засагтаа гал асаасан, Шинэчлэлийн Засгийн газар 1 их наяд төгрөгөөр дотоодын үйлдвэрлэлийгдэмжиж, тэдний галыг унтраах гэж чармайж байна. Энэ бол бодлогын гол ялгаа.

Хэрэглэгч улсын зовлон бол ИНФЛЯЦИ, ВАЛЮТЫН ХАНШИЙН СУЛРАЛТ, АЖИЛГҮЙДЭЛ юм. Бид энэ 3 зовлонгийн галаас эдийн засгаа ангижруулах ёстой. Галыг унтраах ганцхан жор бий -Үйлдвэржих.

Гал тавигсдад хандаж хэлэхэд та бүхний балгийг дарах, унтраах гэж зүтгэж яваа Шинэчлэлийн Засгийн газарт бүү садаа бол. Улс, үндэстнээ бодоод ядаж ганц удаа гэмээ цайруулж, нүглээ наминчил л даа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zozochinchzochinin (March 11, 2014 10:09:58 am )

    hoyr har heree bienee gaihav gegch bolj baih shiv.

  • BI (March 11, 2014 5:31:41 pm )

    YAG UNEN SH DEE, HIISEN BOLON HIIJ BAIGAA ZUILEEREE ENE 2 NAM YALGAGDAAD BAIKHAD HUMUUS DUN SHINJILGEE HIIJ HEN NI HEN BE GEDGIIG TANIKH KHEREGTEI SHDEE. MAN-D ITGEJ OLON JIL YAVLAA TEGEED YU OLJ DOLOOV? ULS ORON YADUU BUURAI ZUVKHUN MAN-IINKHAN HET BAYCHAAD ULS ORNOO ZARSAN NI EKHNEESEE SHORONGIIN HALGA TATAAD BNA. MAN-D BITGII ITGEZGEE TEGVEL BID ALDSAAR BAIKH BNO. TEDEND ZUVKHUN UURSDIINKH NI ERKH ASHIG BUSINENSS NI L CHUKHAL.

  • ganga (March 11, 2014 7:47:26 pm )

    DEER NI UVCH HIIDEGUI UVCH SANAAND NI TAARDAGUI ALICH NIIGEM TUR ZASGIIN UED IDEE BEER BOLSON DEERHIIG BICHIGCH NUHUDUUD IH GAI BOLSON TED NARHEZEECH DUUGARAH GAZARAA DUGADAGGUI ZUWHUN HONZOGNOGCH NAR BDAG

  • irgen (March 12, 2014 1:56:02 am )

    Yamar ch ***** hun unshsan oilgohoor unen zuv bichjee bayarlalaa.

  • setgel (March 12, 2014 11:26:16 am )

    gadnii brend shutej gadag**** munguu ursgasan uher mongolchuud

antalya rent a car